Шууд
нэвтрүүлэг ер нь их эрсдэлтэй юм. Энэ хоёр өнөө өглөө нүдэн дээр минь
нилээд зовлоо зайлуул. Нэг англи баагий залгаж гай болов. Нөгөөх нь
асуугаал энэ хоёр маань түгдрээл, бантсандаа инээгээл, ягаан цамцтай нь
бүр дэлгэцрүүгээ ч харж чадахгүй хий дэмий юм бичээд л суугаад, ногоон
цамцтай нь шаварт унасан шарын эзэн гэдэг шиг хэд гурван үг хольж
хутгаад нилээд түлэгдэв.
Англи баагий: What's your name?
Ногоон цамцтай охин: My name is bla bla, She's name bla bla... гэх мэт...
Нилээд тэвдэж, утсаараа оролдож байж холбоогоо тасалж аваад "Өө тасарчлаа" гэж дуу дуугаа авалцан санаа амарлаа.
Ядаж байхад дараа нь дүндүүк дүндүүк эрчүүд залгаад дуу захиалах биш
энэ хоёрыг зовоож өглөө. "За танилцы та хэн бэ?" гэсэн чинь "Чи хэн бэ
харин?" ч гэж байх шиг. "Ягаан цамцтайгий чинь хэн гэдийн!?!" ч гэж байх
шиг к...
гэж пост фэйсбүүк дээр оруулаад тус ТВ-ийн сэтгүүлчид элдэвээрээ дарамтлууллаа даа.
Үр хойчдоо хэлэхэд хэвлэл мэдээллийнхэнийг оролдсоноос улс төрийнхөнийг оролд гэж захья.
My World
Thursday, January 5, 2012
Sunday, December 11, 2011
Мананд умбасан Улаанбаатар

Зураг дээр: 2011.12.11 Таван буудал хавьд, бишээ долоон буудал хавьд...
Ойр
мөдөд "Сэрэлт" кинонд бөмбөг дагаж гүйдэг шиг дагаад намирчих олигтой
сэдэв олдохгүй уйтгартай байсан интернэт ертөнц Улаанбаатар хот дахь
утаа, манангийн аль нь ялгагдахгүй үзэгдлээс болж бүтэн сайн гэлтгүй
догь шуугилдаад авав.
Үнэнийг
хэлэхэд би ч фэйсбүүк дээрээ баахан өтгөн утааны зургийг олон олноор нь
оруулаад л нилээд сүржигнэж авлаа. Анхандаа ч утаа л гэж бодсон л доо...
Манангийн талаар нэг их төсөөлөл ч байхгүй, цэлмэг тэнгэрт Монгол
нутгийн жаал угаасаа.
Дараагаар нь
манан байсныг нь мэдээд жаахан бантлаа. Хань татах аваас интернэт дээр
бас надтай адилхан манангийн талаар эндүүрч бухимдсан нөхөд бас байнаа
байна...
Мананг утаа гэж андуурсан,
мананг улс төржүүлсэн, манангаас болж хэрэлдсэн, учраа олохгүй аргаа
барсан, маазарсан, бантсан, мэдэмхийрсэн, илүүрхсэн, сагсуурсан
фэйсбүүкчин, жиргээчин, сэтгэгдэлчид зөндөө зөндөө.
Зарим
нэг нөхдүүдэд ухаан төгсөрсөнөө гайхуулаад авах боломж олдсон бололтой
дор нь шүүрч аваад л "утаа манангаа ялгадаггүй атлаа сүржигнэх дуртай
нөхдүүд их олон байдгийг мэдэж авлаа" ч гэх шиг, зарим нэг цуу тараадаг
нөхдүүд нь зам дээр цас хайлуулдаг бодис их цацсанаас болж манан дэгдсэн
ч гэх шиг, мааз нөхдүүд онигоо зохиож амжсан байх жишээтэй, Улаанбаатар
дээр явж байсан үүл угаартаад газар унасан нь энэ манан гэв үү?
Хөгжилтэй...
Өөрийгээ болон бусад
хүмүүсийн манангийн тухай буруу зөрүү хандлагыг ажаад байхнээ
"Улаанбаатарын утаа" олон нийтэд мананг манангаар нь хүлээж авах
чадваргүй болгож өндөр авсан байх юм. Мөн үү?
Яс
юман дээр Улаанбаатар орчимд өтгөн манан буусан нь агаарын хэм огцом
буурсантай холбоотой ба Улаанбаатар хотын агаарын чийгшилтийг
нэмэгдүүлэх зорилгоор хэдэн эрдэмтэд Туул голын мөсийг өрөмдөн цооног
гаргаж, усыг мөсний гадарга дээр нь халиах ажил хийсэн бололтой юм.
Ийнхүү интернэт нэг өдөр мананд умбалаа.
Thursday, December 8, 2011
Хүн байтугай хонь нь болохоо байчихсан нийгэм юм аа (+18)

Өмнөд хөршийн "Yunnan Wild Animal Park" Юннан Зэрлэг Амьтдын Хүрээлэнгийн хуц нэг төрлийн бугА [Sika Deer] согоотой "сэтгэл зүрхээ" холбожээ. Тэдний эл байдал мэдээж олон нийтийн сонирхлыг татах нь зүй ёсны хэрэг биз.
Бие биедээ хайртай, сайн ханддаг амьтдын тухай олон ч сонин хэвлэл, интернэтээс үзэж байсан хэмээн та наг их тоохгүй байж магад. Харин та энэ нийтлэлийн хамгийн сүүлийн зургийг (+18) үзээд эгэл биш дурлал гэдгийг ойлгох болно. Энэхүү хачирхалтай үйлдлийг гэрчлэх зургийг 2011 оны 11 сарын 26 өдөр Юннаны Зэрлэг Амьтдын Хүрээлэнд авсан байна.
Тэдний энэ байдлыг таслан зогсоож өөр газар тусгаарлаж сэтгэл зүрхийг нь торонд хийх үү? Эсхүл дурлагчдын энэхүү "ёс суртахуунгүй" үйлдлийг нь хөхүүлэн дэмжиж цаашид нэг хашаанд байлгах уу? гэдэг сонин байна.




Subscribe to:
Posts (Atom)
