Блогуудаар аялж явахад хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл их таарах юм. Миний блогоор зочилдог андууддаа чухал гэж санагдсан зөвлөгөө мэдээллүүдийг копи пээст маягаар хүргэж байхаар шийдлээ. Ингэхдээ эх сурвалжийн хаяг, URL-ийг тусгаж зохиогчид хүндэтгэл үзүүлэх нь миний үүрэг. Мэдээллийн эхийг бэлтгэсэн эрхэмүүд ундууцахгүй гэдэгт найдаж байна.
Доорхи зөвлөгөөг http://www.miniih.com/moroodliin?p=8 эх үүсвэрээс олж хүргэж байна.

Эхний зөвлөгөө маань 20-20-20 буюу нүдээ амраах дасгал. Байнга рс ширтэж байдаг андууддаа санал болгоёдоо.

1-р шат: Хэрэв та 20 минутын турш дэлгэцрүүгээ ширтэн суусан бол толгойгоо эргүүлээд өрөөн дотор 20 алхмын доторх ямар нэгэн зүйлийг олж харахыг хичээ. Ингэснээр нүдний фокус өөрчлөгдөх ба ядарсан нүдэнд амралт болж чадах юм.

2-р шат. Дахин 20 минут өнгөрсөний дараа 20 удаа нүдээ анивч. Тэгвэл нүд чийглэгдэнэ.

3-р шат: Дахин 20 минутын дараа босоод жаахан алхах. 20 орчим алхам алхахад л хангалттай. Ингэснээр биеийн цусан эргэлт сайжрана.

Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Тиймээс энэхүү үнэт эрхтэнээ хайрлан хамгаалцгаая.

Sourse:http://ritemail.blogspot.com/2007/05/eye-care.html