Friday, August 24, 2007

Black & White

Манай найз нэг хүүхэн байдийн. Эгч өглөө намайг энэ сэдвээр үзэл бодлоо илэрхийлээч гэдийн. Харсан чинь роман биччихээр сэдэв харагдхаар нь эр хүний эрс шулуун зангаар шууд л ҮГҮЙ гэсэн. Угаасаа би ямар золхиолч гүн ухаанч биш. Чадах ч гүй.
Тэгсэн яасан... Хүний амьдралд бүх юмыг хоёр талаас харах боломжтой байх юм. Болсон явдлаа хоёр талаас нь тайлбарлаж хүүрнэе.
Охин маань лагер дээр зунжин өнжөөд Самали Мисс шиг ч юм уу нэг тиймэрхүү өнгөтэй болчоод хичээл орлоо одоо цайрдаг баатар гээд нэх хамелион шиг юм яриад ирсийн. Надад ч дургүйцэх юмгүй тул Зоз гэхээс өөр юухэв. Эгч өдөр түгжигдээд хоцорч зүс хувиралтандаа анхаарна. Би ч түгжчээд ажилдаа явна. Утасдаж байнаа 12,30 цагийн алдад. Охиндоо хайртай л юм бол идэх юм авчирч өг!
Шаварт унасан шарын эзэн Батбайгаль бэйкэри орж "дөрвөн махтай, хоёр төмстэй, хоёр байцаатай пиршкий пилийс". Дажгүйдүү хүүхэн хөөрхөн нүдээрээ инээвхийлээд хүсэлтийг минь бирд шиг л биелүүлэв. Маадгар амьтан гэрлүүгээ замын түгжээнд такситай нүдүүлж нүдүүлж очоод зулзагаа цатгах ажилд орвоо. Тэгсэн яасан? Хоёр төмстэй пиржкий сох дутдымдаа. Уур манас охин гөлс. Банкинд бичиг байдагдаа яагаав Кассны хажууд мөнгөө тоолж авна уу гэж. Би гэж тэнэг пиршкийгээ хүлээж авахдаа тоололгүй гараад явчдаг мөн ч дүндүүк эр шүү гэж. За яахав аялгуут сайхан Монгол хэлээр 30 гаран жил занимаалдсаны хэрэг юу билээ хоёр пиршкийгээ салганаа гээд шарандаа гараад харайсан чинь нэг ч такси баригдахгүйгээр үл барам замын хажуугаар хөврөх хүн цувааг гүйцэж давхих машин ч харагдсангүй. Шийдсэн! Алхчий! Хөнгөн араандаа хийж аваад саяхан авсан гутлынхаа ид шидийг үзвээ. 20 гаран минут хурдтай ачаалал өндөртэй ажилласан хөлийн булчингууд гүрвэлзэх нь гүрвэлзэж зангирах нь зангирсаар Батбайгаль бэйкэри хүргэчвээ. Халуун ч гэж жигтэйхэн. Хөлс цутгацан. Дажгүй харагдсан авхай сэжгийн харагдаад эхэлдийн. Уур хүрээд хоёр пиршкийг минь аль! гэсэн эгч "хялар" нүдээр цоо ширтээд хоёрыг авхымуу? Гуйэээ өөрийнхээ хоёр төмстэй пиршкийг авы! (Хоол идэж суусан хоёр хүүхэн түсхийтэл инээх нь ард сонсогдоод зогсов) Хүүхэн жижкэн амаа загас шиг ангалзуулж хялар нүдээрээ дүрлийтэл ширтэж байснаа миний ууртай царайнаас айснуу яасан цаашаага хашгирав. Хариу байдгүй... Дахиад хашгирлаа хариу байдгүй... Хөөш түрүүний хүний пиршкийг халаагаад өг гэж өгөө биздээ хэмээн уурын манан савсалзуулан чанга хашгирхын сацуу нэг бүдүүн охин цочин өндийснээ уутанд хийсэн миний пиршкийг үг дуугүй сарвайлаа. Нөгөө хялар худалдагч Муу дүлий чинь! гэж амандаа үглэн ирснээ Ахаа уучлаарай гэв.
Black тайлбар:
1. Азгүйтэж дүлий охины гамшгаар хоёр удаа бэйкэри орсон.
2. Такси олдохгүй сарвайтал алхсан.
3. Өглөө усанд орсон бие нил хөлс.
4. Хөөрхөн нүд хялар болж харагдсан.

White тайлбар:
1. Дүлий охин бурхны элч. Суудлын ажлаас болж гүзээлж байгаад минь бурхан санаа зовж зориуд намайг алхуулхын тулд хоёр пиршкий дутуу өгүүлсэн.

2. Хөлс бол хүний биеийн хорт бодис. Бурхан хорт бодисоос минь ангижруулсан.
3. Блог хөтөлж байгаа мэт харагдах санаа төрж найз хүүхний санааг гүйцэлдүүлсэн.
4. Биеийн тамир хийсэн.
5. Пиршкий авахдаа дандаа тоолж авч байх! Амьдралын туршлага хуримтлуулсан. Yuki-гийн санаа.
Хорвоогийн бүх юмс үзэгдэл дандаа хоёр талтай байдаг ажгуу.

5 comments:

  1. White: цаашид дандааа кассын дэргэд пришкигээ тоолж авч байх болсон.

    ReplyDelete
  2. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  3. Хэ хэ заазуур минь найз нөхөд юуны тулд байдгийн? Цагааныг олон байлгахын л тулд дүхүү.

    ReplyDelete
  4. өөрөө асуугаад өөрөө хариулаад нүдэнд харагдтал бичсэн байна шдүү.
    Баагиж үхтлээ алхаад... хэхэх

    ReplyDelete