Wednesday, August 29, 2007

Black & White №3


Дадсан зангаараа нэх ажил хийж байгаа дүртэй амьтан блог хэсч явсан чинь ХАР гэдэг сэдэвт блог сонирхол татваа.
Амрагийн харьцааны санаа зоволтын дээд хэлбэрийг ХАР гэж нэрлэмээр санагдаад байна. Амрагийн харилцаанд тодорхой байр суурь эзлээд байдаг хар гэгч сэтгэл зүйн үйлдэл гээчийг тодорхойлох гээд үзий.
Лайтай хартай... Муухай хартай... Сэжгийн хартай... гэж нэгнээ цоллоцгоон Хартай хүнд дургүй... энэ хартай, тэр хартай... хайртай бол хартай... хар хэрэгтэй юу гүй юу? бла бла гэж ярилцах, мэтгэлцэх, маргахыг миний хоёр дэлдэн олонтаа дуулсан боловч энэ яг юун тухай яриад байгаагийн цаад учр
ыг бодохгүй л өнгөрдөг байж.
Оюун ухаант хүн байтугай адгуусан амьтан хүртэл эмэгчин болон үр төлөө, газар нутгаа харамлан тэмцэлддэг гэдгийг хүн бүр мэднэ. Харамч амьтны цуглуулгаар дүүрэн эх дэлхий минь.

Хүн БИ гэдгийн төлөө л амьдардаг гэж багшийн минь хэлж байсан үг сэтгэлд хоногшоостой. Би бол бүр амьд болгон БИ-гийн төлөө амьдардаг гээд баяжуулчмаар байна.Тэгээд БИ-гээ эрсдэлд оруулчкуйн тулд амьдардаг. Эрсдэлийн эсрэг бэлтгэлтэй байхын тулд л хүмүүн төрөлхтөн хөгждөг юм байна. Үгүй юу? Хүний амьдрал гэдэг утгат цаг хугацааны нэгжид хүмүүн бид хачин юм ихийг үздэг нь сонирхолтой.
Сэтгэл зовоосон асуултууд өдөр болгон тулгардаг л даа тэ?
Ажил маань бүтэлгүйтвэл яанаа? Аав маань өвдвөл яанаа? Ах маань согтуу ирвэл яанаа? Амраг минь өөр хүнтэй юу яавал яанаа? бла бла. Хүмүүс ихэнхдээ эрсдлүүдээ бодчихсон хариу арга хэмжээгээ олцон байдаг юм байна.
Тэгсэн чинь сэтгэлийн эмзэг асуудал хайр дурлал гээчдээ тийм ч их дадаагүй чадваржаагүй байдаг аж. Юун хариу арга хэмжээ манатай. Уурлах бухимдах энэ тэр бол хамаарагдахгүй. Хор найруулах бол бүр ч явцгүй. Хүн төрөлхтөн энэ салбарыг хөгжүүлэх чадваргүй.
Дурлал нь аль эртний сэтгэл хөдлөл мөн боловч бүрэн судлагдах боломжгүй салбар юм байноо бас. Дурлал бүтэлгүйтлээ гээд эм ууж эдгэх биш, бариа засал бол бүр ч нэмэргүй гэх мэт. Ямар ч теоремгүй, теорем зохиох ч боломжгүй. Яруу найрагчид л теоремий нь зохиочих гэж оролдсоор ирсийм шиг. Бас л биш юм аа...

Эмзэг юмыг л эмзэг гэж нэрлэдийм байна. Эмзэг юмандаа л эмзэглэдийм байна.
За яахав дурлалын асуудал эмзэг болчий. Яагаад эмзэглээд байгаан? Өөрийг олоол авчкуй юу! Хэлэхэд амархан л доо. Өөрийг олоол авчиж бололгүй л яахав. Тэхдээ тэнд нэг юм үлдчээд байгаа бээз? Нэг хачин шалтгаан? Тэр юу вэ хө? Ай хө зэй хө?
Би бодсын... Таамаглал л даа... Би л ямарч байсан тийм юм шиг байгаан. Хүн хүнд хэрэггүй боллоо гэж мэдрэхийг үзэж чаддаггүй гэж. Үнэ цэнээ алдах эрсдэл... Дурлалын талбарт үнэ цэнээ алдчихгүй гэж тэмцэх тэмцлийн нэрийг ХАР гэх юм уу хаашаа юм.

12 comments:

  1. Хар гэдэг чинь ерөөсөө л хар шүүдээ. Хүн хүнийг өөр шигээл боддог гэж. Та нар үүнтэй санал нийлдэг үү? Өөрөө болдоггүй хүн л хүнийг харддаг гэж?

    ReplyDelete
  2. Хэлэх юм олдохгүй болчдог байшт.

    ReplyDelete
  3. Би уг хар тодорхой бага хэмжээгээр байх ёстой гэж боддог байснаа сүүлийн үед байх нь буруу гэж бодоод байгаашдээ. Сайн ойлгохгүй л асуудалдаа... Хайртай байгаад хартай байвал, хайр нь дийлнэ. Хайргүй бол хар нь дийлдэг байх

    ReplyDelete
  4. Хэ хэ хараа биз! Хүмүүс сайн мэдэхгүй л байгаа биздээ?

    ReplyDelete
  5. Hairtai hunee HAR unguur harj, uildel buriig ni urguulan bodoh uvchniig HAR ingenee.
    Harin haramlah setgel hun burt todorhoi hemjeegeer baidag baih.
    Hund hereggui bolsonoo neg udaa medreh zugeer yum bishuu, daraagiin udaa tiim aldaa gargahgui.
    ZZuur

    ReplyDelete
  6. Үнэн шүү ззуураа.

    ReplyDelete
  7. Тэхдээ бас нөгөөх хайртай хүн нь хүнд гар байгуул яахуу? Тэр хүнд хөнгөний нь мэдэх гэж мэрийх сэтгэхүйн үйлдэлийг юу ингэж нэрлэхийм болоо?

    ReplyDelete
  8. хүүе э хар өглөөгүүр "ХАР" гэсэн хамаг хүмүүс мэдэхгүй байж бичиж гардаг байна ш дээ.
    Мэдэх гэж "хэт" мэрийвэл ярианы сэдэв "хар" болно

    ReplyDelete
  9. би саяхан нэг найзтайгаа ярьж байлаа. солонгост байгаа хэдхэн сайн эрэгтэй найзуудын минь нэг.

    Түвшөө тэгж байх юм гээд л бид 2 учиргүй инээлдээд л ярилцаж байв.

    Тэгээд гэнэт бодоод хэллээ. Нэгэн цагт хайлж явсан залуу одоо ингээд наргиа болчих гэж. Тэгэхээр үнэ цэнээ алдана гэдэг айхтар эд юм аа гэж. Үнэхээр тэр хүнд хир ч халдаадаггүй байсан би одоо бол тоохгүй л инээгээд ярьдаг болж. Гэхдээ ярих зүйл цэнзүүртэй л дээ мэдээж. Тэгэхээр үнэ цэнээ алдана гэдэг ийм л байдаг юм байна.

    Араа л бодож явах хэрэгтэйм шиг байгаан.

    Gtulga-н блогоор тэнэж яваад энэ линкийг олоод ороод ирлээ

    ReplyDelete
  10. аа тэр харны талаар бол баттай зүйл дээр бол хардана шд. ёодын. үнэн юм чинь гээд.

    харин олон болоод ирхээрээ нөгөө алдарт үнэ цэнэ гэдэг зүйл чинь л эвгүйтээд эхлэнэ дээ

    ReplyDelete
  11. Ай мэдкү зуссс. Хүн ямар нэг юмаа алдах гэж байгаа мэт мэдрэмж төрж эхэлснээс эхлээд түүнийгээ алдахгүйн төлөө тэмцэхийг л хэлдийм шиг.

    ReplyDelete
  12. Yukitei sanaa niiljiine. Har chini hairlah haramlah gesen ug ogthon ch bish, tiim uner ch baihgui. Uvchin baihgui yu.

    ReplyDelete