Monday, August 27, 2007

Black & White №2

Хэ хэ хачин хачин юм болхымаа. Урд шөнөжингөө тэлвийзэр хашраасны хэрэг юу билээ ажлаасаа сайхан гоцордийн. Юун өглөөний цай май. Гэрийн писигээ вирүүстүүлцэн хамаг юмы нь сугалж хаячхаад хам хум ажилруугаа үүрээд сүрхий гадуур ажил хөөцөлдсөн царайтай орж ирэв чи минь. Тэр эрчээрээ найзруугаа орж писигээ фармаатлуулхаар өгчөөд жоохон хүлээж суух гэсэн чинь гэдэс халуу оргиод уур хүрч дотор бачуураад явчихсан чинь өлссөнийх байж. Бас л нөгөө Батбайгаль. хоёр төмстэй пиршкий нэг саандвийч пилийс... Суугаал ходоодны мухарлуу нөгөөдүүлийг шидэж уураа дармар аядаж байсан чинь бөгсөн дээрээ БИЧИГТЭЙ бэлтгэлийн өмдтэй хүүхэн орж ирээл лангуун дээгүүр өрсөн тортуудыг эргүүлээд эхэлдийм байна. Тэгсэн тэр бичиг нь юу байнас гээч? "JUICY" ! Аливаа бүтээгдэхүүн дээр байрласан бичиг болбаас уг бүтээгдэхүүний чанар, брэнд нэр, хэрэглэгчийн санаа бодлыг тусгадаг ч юм уу өөр бас бус үнэ цэнийг илэрхийлэх зорилготой байдаг билээ. Миний инээд муутайг яаваа! Пиршкийтэйгээ түс хийтэл инээгээд хүн амьтан зовоогоод хаячдым байна. Өлссөн уур муур ор мөргүй алга болов.
Хүүхнүүд минь! Дан хүүхнүүд ч биш хүмүүс минь бичиг сачигтай хувцас авч өмсөхөөр бол утгы нь тайлж уншдаггүймаа гэхэд мэддэг чаддаг хүмүүсээс сайн асууж байж авчаахгүй бол шүүстэй (шүүсэрхэг) юутай хүн болж харагдах нь байна шүү гэж анхааруулах гэсийн.

15 comments:

  1. Манай нэг найз "би хотын хамгийн хөөрхөн хүүхэн" гэсэн бичигтэй цамц өмсөөд, нэг япон тэр бичгийн уншаад элэгээ таттал инээсэн гэсэн. Тэр яриаг сонсноос хойш бичигтэй хувцасанд сүжиг муудсандаа. JUICE zaaval tendee baihdaa ch yahav dee hehe

    ReplyDelete
  2. Хэ хэ савж унасийшт

    ReplyDelete
  3. Яадэээ түхүү, яадэээ.

    ReplyDelete
  4. Yuki тийм өмдтэйм байна хүмүүсээ гээд хэрэгт дурлаадайхгүй юу...

    ReplyDelete
  5. To "Black & white-2"
    Hun yum medehgui baih neg taliin saihan yum bishuu. Medeeguigeer "juice"-tei huuhen taivan l yavj b.na.
    Het ih yum medeed ireheer har taliig ni ih haraad keke. Chi tegeed yasan helj ugsun uu orchuulgiig ni. 33-s

    ReplyDelete
  6. хэлээгүйээ. алгадуулна биз хэлүүл хэхэ

    ReplyDelete
  7. Bi lav hun tegej helvel nuuree hiih gazargui bolnoo hehe, tehdee l neg yum medej avnashd

    ReplyDelete
  8. Тэр хүн зайлуул өөрөө өөртөө их л гоё яваашд :D
    хамгий голон өөртөөөл итгэлтэй байвал бусдан болдог байхгүүү юу :-p
    энийг Юки умшуул шууд л Дийшд гэээл дэмжинэ ;)

    ReplyDelete
  9. Монгол хэлний Yuki урсгал гэдэг чинь энэдээ.

    ReplyDelete
  10. Өчигдөр зараагийн бичсэнийг уншиж баахан инээсэн чинь өнөөдөр оргиор нь харж түсссс... Тийм биеийн тамирын хувцас шиг өмдний бөгсөн дээр алдарт JUICE бичээтэй байв.

    ReplyDelete
  11. Ха ха тиймуу? Саак харагдаж байгааздээ? Эзэн нь нээх догь чухал царайлцан явжийнуу?

    ReplyDelete
  12. Догь царайлахаас аргагүй. Тийм өмдий чинь гос биетэй үүхнүүд л өмсдийшд. Маниус тийм өмд өмсөөд явж чадкуйн болохоор чаддагаар нь энд шоолооол суужээе.

    Juice өмдтэй хүүхнүүдийн төлөөөө. энэ хундагаа өргөеэээ. За уучих уучих, ааан зөв. гсн.

    ReplyDelete
  13. Тэр ажима гоёо биетэй байгаагүймаа. Yuki найз нь одоо уухгүээ. Сүүлийн үед хэтрүүлээд бие хаа муудаад байгаа. амайг ойлго гсн.

    ReplyDelete
  14. Utga uchriig n medeed baigaam mortloo l omsood yawaad baidag shd. Juicy Couture yaahaaraa ch tiim yum hiidiin. Omd bolgon l odoo bogson deeree tiim bichigtei bolchihson bolohoor bid yugaaraa duthaw gesiim baigaaz. Tiim bol adgal Juicy Couture geed butneer n bagtaagaad bichuul arai l uchirtai baih. Tiim omdtei ohin harahaar uur hureed, aygui muuhai sanagdaad baidag. Baa-Baa

    ReplyDelete