Monday, August 6, 2007

My childhood...


Саяхан Сөгнөгөр гэж байгалийн үзэсгэлэнгийн “Далай”-руу найз нартайгаа очиж нэг өдөр амрах сайхан боломж олдлоо. Хотоос яг 96 километр алслагдсан энэ сайхан нутагт миний бага нас өнгөрсөн юм. Өссөн нутгаа гэж... Мандал, Сөгнөгөрийн амралт, Цагаан Нуга пионерын зуслан... Гоё гоё дурсамжууд дүүрэн. Өвөө эмээтэйгээ сайхан байждээ. Хагас бүтэн сайнд амрагчдын автуус ирхийг хүлээгээл нэг хав халтар хүүхэд(Дандаа өвөөгийнхээ ногооны талбай дээр хар шороогоор тоглож халтартдаг байлаа)… Хааяа нэг аав ээж хоёр ирхээр бөөн баяр өөдөөс нь гүйх гэснээ бишүүрхээд ногоо усалдаг онгоцонд орж нуугдаал… Юу авчирсан бол гэхээс бүр хамаг аазгай хөдөлдөг байсан минь бүүр түүрхэн ой ухаанд минь хадгалаастай. Сөгнөгөр амралтын доохно талд дугуй бургас гэж байх. Тэнд нэг дүнзэн байшин, урдхан талд нь монгол гэр барьж өвөл зуныг ажин түжин өнгөрөөх айлыг Зохиолч Намдагийнх гэж Сөгнөгөрийнхөн хүндлэнэ. Тэрхүү аз жаргалаар дүүрэн айлд ач хүү нь хэмээгдэн амьдарч байсан он жилүүд ямар сайхан аз жаргалаар дүүрэн байж вэ гэж. Эмээгийн эгч Сайннямбуу (Умбаа гэж авгайлдаг) гуай гэж нээх олон хүүхэдтэй эмээ, хоёр сахилгагүй хүүтэй эмээгийн найз хөгшчүүд Чомбуу, Цэнджав, зохиолч Э.Оюун гуайхтай он жилүүдийг хамт үдсэн бага нас минь.

Агентын худалдагчийх гэж айл манайхтай айлсаж буудым байна. Дүү бид хоёртой нас ойролцоо хүүхэд шуухадгүй айл манай хөрш болсонд эхэндээ жаахан дургүйхэн байсан ч хэсэгхэн хугацааны дараа байдал сайнаар эргэж яг бид хоёртой чацуу хоёр годгор охид ач нар нь хэмээн ирцгээсэн нь зуны амралтыг минь мөн ч их чимэглэж билээ (Санаа алдав). Юм гэж хачин юм. Тэр жилээс хойш хоёр охины эгчээс сураг сонсогдолгүй олон жил өнгөрч би гэж баатар хурим хийдийм байна. Олон зочид уригдсаны дотор эхнэрийн ангийнхан гэж огт танигдахгүй залуус ирсэний дотроос Хүүе чи чинь… Сөгнөгөрт… гэсэн дотно дуу огт танигдахгүй шахам царайтайгаар надтай хэн тааралдсан байх уу? Гэх мэт. Амьдралаа гэж…


5 comments:

  1. Хоёр охины эгчтэй тааралдсан.

    ReplyDelete
  2. Хэ хэ чи таалаа гэж...

    ReplyDelete
  3. IQ saitai humuus taasan shig baa

    ReplyDelete
  4. Азаартаад наасан...

    ReplyDelete
  5. Namdag guian ach huu baihnee ? Mundag hun dee...

    ReplyDelete