Tuesday, August 21, 2007

Өөртэйгээ ярилцав

Болоог нээчээд бичкү байх тэнэг санагдаад байх юм. Өмнө нь ийм мэдрэмж Дүрслэхэд суржаахад мэдрэгддэг байж билээ. Нэг зураг эхэлчихсэн байдаг. Гэтэл өөр гоё юм бодогдоод эхэлмээр байдаг. Эхэлсэн зургаа дуусгая гэхээр бийр будаг нийлж өхгүй хачин оргиол. Шинэ ажлаа эхэлчий гэхээр хуучин ажилдаа санаа зовоод дуусгахгүй бол болохгүй мэт. За тэгээд хүчээр дайраад дуусгачихаар хаччччин юм болж уур хүргээд.
Одоо л яг тийм болчоод байна. Уул нь тархи оюунаа эрдэмээр дүүргэсэн, нүдний шилээр өвч зэвсэглэсэн, хэдэн мундаг залуустай ажил гэдгийг маналзуулж, өглөө босоод ажилдаа явахдаа яардаг орой ажлаа тараад гэрлүүгээ яардаг амьдрал миний мөрөөдөл.
Гэтэл одоо дэлхий буруу тийшээгээ эргээд байна уу гүй юу? Шувууд далавчаа буруу дэвээд байна уу? Би доожоогүйдээд байна уу? Бурхан намайг туршаад байна уу? Зүгээр л залхуураад байна уу? Хачин юм. Бичих ч юм олдохгүй... Хэн нэгний бичсэн байсан үг санаанд бүүр түүрхэндээд, орж гараад. Далай ламын сургааль биш байгаадаа?(Түй чёрт! Энэ тархи толгой гэж бичих гэж байгаа юмныхаа эзний нэрийг ч санахгүй болсон байдаг байна шүү)
Утгыг нь дөхүүлбэл: Өдөр болгон хорин дөрвөн цагийн амьдралыг бурхан чамд бэлэглэдэг. Түүний хэдэн цагийг унтаж, хэдэн цагийг идэвхтэй өнгөрөөж вэ? 7-8 цаг унтлаа гэж тооцъё. 16-17 цаг л чамд идэвхтэй амьдрахад оногдох юм байна. Идэвхтэй амьдралдаа юу хийж хэр үр бүтээлтэй өнгөрөөж вэ? гэж бодох хэрэгтэй юм. Үр бүтээлгүй өнгөрөөсөн бол чи тэр бурханы бэлгийг ашиглаж чадаагүйгээ мэдрэх юм.
Хөөрхий муу аав минь эртээд лагер дээр "одоо нэг хорин настай байсан бол мөн ч их юм хийхсэндээ! одоо бодоход мөн ч тэнэг байждээ" гээд санаа алдсан нь миний толгойруу шургаагаар хатгаад авах шиг санагдаж билээ.
Ерөөсөө ингэж дүйнгэтэж амьдарч болохгүй. Хийх ажил олдохгүй гэж хэзээ ч байхгүй. Ухаантай хүмүүстэй уулзаж ярилцъя. Хуучин муу зуршлыг татгалзчий. Ухаан бодлоо сийрэгжүүлье. Бурханы өгсөн бэлгийг үр дүнтэйхэн шиг ашигланаа хө.
За за өнөөдөр таагүй байсан бол өнөөдөртөө үлдээчий. Маргааш өнөөдрийн алдааг давтахгүй урагшаа дайроод. Ажилдаа явахдаа манайхан "Яаж явнадаа?! гэж биш Алаад өгье! гэж бодож гэрээсээ гарах хэрэгтэй" гэж Буянгийн Жагаагийн хэлсэн үг санаанд орчлоо.
Маргааш би унтахдаа "Өнөөдөр сайхан өдөр байлаа, маргааш бүр ч сайхан өдөр байх болно" гэж өөртөө хэлнэ.

3 comments:

  1. Ийииий тэх, иххх санаа нийлжийнэ. Би бүррр өглөө сэрчэээл яаж боснодоо, өөртөө чөлөө өгчидиймөөө гэээл бодно, өдөр цайны цагаар яаж гарнадаааа хүнд захичдиймоо гээл бодно. Бүрр тэнэг нь орой яаж харинаааа, нүдээ аниал нээхэд гэртээ байжийдаг болоосой гэж боддийшд.

    Одоо ингэжааахгүйэээ. Өглөө алж өгнөөө гэээл үсэрч босоол, өдөр бас, орой ч бас.

    Баярлалаааа Зараа

    ReplyDelete
  2. Хэ хэ тайнкс фор ёоор коммэнт! Урд шөнө чиний болоогийг 1.30 хүртэл уншцан байлээшт. Коно моно ч үзүүлчкү элдүүтэй х..р юмаа.

    ReplyDelete
  3. хэхэ, тайнкс. Ёооноо гэдэс гүрвэлзээдайсан, чи л мамайг шооолоодайсиймайшт гсн.

    ReplyDelete