Wednesday, August 15, 2007

Бороо хүсэхүй...

Бороо яагаад ордог вэ? гэж Игагийн долоон оны нэгэн бүтэн сайнд бичсэн "хоёр баярын хооронд" хэмээх болоогийн асуултад анонимус сэтгэгдэл үлдээж байсан минь: Etseg tenger horon humuun bidnees delhiigee haramlaad diilehgui haramsaad uilhaar BOROO ordiin zao! (Manai aav tegjiilei):P гэж.
Одоо эцэг тэнгэр минь уйлж нулимсаа барсан бололтой.

Энд тэндгүй хатсан гол горхи... Түүнийгээ дагаад миний сэтгэл хуурай сайр... Бид хаана явна вэ? Бишээ биднийг хаана явуулаад байнаа? Эрхэм гишүүдээ? Байгаль орчны яамаа? Мэргэжлийн хяналтын газраа? Арай л юм үзээгүй өлөн нүдээр гөлөн гөлөн гэж байгаад Эзэн Чингисийн минь үлдээсэн нутгийг өөрийнх нь юм шиг гадна дотнын боохойнуудад хэдэн халтар төгрөгнөөс... Ёооо хэлэх ч үг алга. Манай зарим нэгэн ухамсаргүй малнууд (мал хүн хоёр ухамсарын төвшинд л ялгаатай байдаг байх) алжаал тайлах нэрийдлээр уул усаа бохирдуулан согтуу тэлчилж Эзэн Чингис энэ тэр гэж бардамнах нь инээдмийн уурхай, элэгний дайсан. Эрх үүрэг гэж хүн болгон сонсдогч эрхээ мэдэж эдэлчээд үүрэг гэдгийн тухай бодохоос ч хүртэл айдаг бололтой. Эс бөгөөс үүрэг гэгчийн тухай ойлгох тархигүй заяагдсан бололтой. Та нар тамд унана шүү анхааруулчий! (Шал дургүй хүрчлээ)


1 comment:

  1. Minii ch gesen shal durgui hurchiine. Huchguidee bas gomdjiino.

    ReplyDelete