Thursday, August 30, 2007

Төгс чанарыг олсон минь


Урлаг талын угсаагаа хөөвөл би бээр Дарьганга нутгийн цустай хүн болчдийн. Тэгээд ч тэр юм уу хар багаасаа зураг урлагт сэтгэлтэй байжээ. Их Дэлгүүрийн зургийн дугуйлан, Пионерын Ордны зургийн дугуйлан зэрэгт донтож явснаас минь илхэн харагддийн. Зураач урчуудын намтар цуглуулж судалгаа хийчдэг байсан байгаам. Бас ч болоогүйээ "Хүүхдийн Ертөмц" энэ тэр гэсэн уралдаануудаас шагнал мулталчиж л байсийн. Дараагаар нь шат ахиж Дүрслэхэд орж суралцаж олон мундаг багш нарын эрдэм мэдлэгийн үр шимээс хүртэж Монгол зургийн зураач хэмээх мэргэжлийг анх олж авсан байхын.
Монгол зураг бол яг тийм байх ёстой тэг жаяг байхгүй ч уг мэргэжлээр төгссөн зураачид болон урлаг судлаачид бол Азийн бусад төстэй зураг урлалуудаас хөнгөхөн ялгачдийм л даа. Ерөнхийдээ бол нутаг нуга үндэстэн ястны онцлогууд зураг урлалдаа нэвт шингэсэн үнэртэж байдаг гэж хэлж болхым.
Монгол зураг гэхээр Бурхадын зураг, Марзан Шаравын "Монголын Нэг Өдөр" гэж л дүр төрх буудаг байх л даа. Гэтэл гүнд нь ороод судлаад ирхээр нэр цуу нь дурсагдаагүй (угаасаа даруу томоотой зураач урчууд амбиц нэр алдар хөөж нэр тамгаа бүтээл дээрээ үлдээдгүй байсым шиг байгаам) олон арван урчууд өөр өөр чиглэл гүн ухаанаараа бүтээж туурвиж дурлаж донтож явсан байдгийм. Эрт дээр үеийн зураач урчуудын минь бүтээсэн бүтээлүүд нь хаа ч байхгүй уран нарийн чөлөөт сэтгэлгээ, гүн ухаан, шашны зан үйл, аж байдал хийгээд орчлонгийн нүгэл, хилэнц, буян, абшигийг тод томруунаар дүрсэлж чадаж байснаараа бусад сонгодог зураачдаас хол давуу байдаг билээ. Мөн түүнчлэн Монгол Урчууд ямар уйгагүй хөдөлмөрч байж вэ гэдгийг бурхадын зургийг урлахдаа зураас болгоноо нандигнан хайрлаж жижиг гэлтгүй бүхэнд хараа ураа чилээж байснаас харагдана. Ер нь Бурханы зургийг эрээлжилж мяраалсан ганган зурагт дорно дахины гүн ухаан, хэзээ ч давтагдашгүй зохиомж хэллэгүүд харагддагийг нарийвчлан судлалгүйгээр харах боломжтой байдаг. Зүгээр л Цагаан Дарь Эх, Ногоон дарь эхийн зургуудыг харьцуулаад "ялгааг ол" гэдэг шиг тогтож харсугай.
Бурханы зургууд хүртэл бусад үндэстнүүдээс ялгаатай байдаг юм. Жишээ нь Монгол зураачид бурхан бүтээхдээ цаад талд харагдаж байгаа газрын хэмжээ нь төвдийнхээс том байдаг гэх мэт. Төвдийн урчууд тэнгэрт их зай эзлүүлсэн байдаг.
Би гэж нэг сүрхий амьтан судалгаа хийхээсээ өмнө Монгол Зурагт нээх том нээлт, эргэлт хийчдэг баатар гээд итгэчихсэн бүлтэч явдаг байсан чинь яасан? Дипломын ажил хийхээр сэдэв хайваа чи минь... өчнөөн олон сэдвүүд л эргэлдээд байна... Нэг нь ч сэтгэлд таардгүй... Хайсаар л... Тэгэж тэгэж 3 сар үр бүтээлтэй(том том хүмүүстэй уулзаж, архидаж, бүлт үсэрч, ном дэвтэр шагайж) хайсны эцэст одоо л санаанд таарлаа гэсэн санаагаа олчвоо. Ерөөсөө л урлагийн ертөмцийг дүрслэе гэж. Зураад л... зураад л... ураад л... ураад л... яваад байсан. Сэтгэлд нэг л хүрдгүй. Тэнэхээр гарч яваад нэг мэдсэн чинь "Чойжин Ламын Сүм"-ийн хажууд ирчжээ. Үнэгүй нэвтэрчдэг байсийн. Орж явчлаа. Тэгсэн чинь миний дипломын сэдэв маань дүрээрээ урд зогсч байдаг байгаа... Миний айж ичсэн гэж яаваа гээдайхгүй юу. Хэ хэ марзаганалгүйхэн шиг дуусгачий.
Ёлхорсүрэн гэж Махранз байдаг. Тэрхүү Махранз маань урлагийн ертөмцийн бурхан. За сэдэв ч яахав олчдым байж гэсэн чинь гол дараагийн үе шат маань зохиомж олох хүндхэн даваа байсоон. Дахиад л зураад л... ураад л... Явж явж олон юм зурж урсаны эцэст ямар зохиомж харагдсан гээч таминээ? Зурхаас дургүй хүрээд байдаг байсан бурханы тэг харагдлаа. Ах яасан? Шалдан банди байж хамаагүй өвөг дээдсийнхээ оюуныг бүү чамла гэж өөртөө хэлсийн. Тэхээр энгийн өдөр болгон таарч нүдэнд тусч байдаг сүржин даржин бурханы зургуудын зохиомж бол төгс зохиомж нь байдаг юмаа гэж. Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей гэж байдагдаа? Тэнд очиж нэгэн өдрийг оюунаа цэнгээж өнгөрөөхийг уриалчмаар байна. Монгол зургийн гайхамшгийг үзье гэвэл их ойрхоноос тогтож хараарай.

3 comments:

  1. Зураач байсан юм бий вий. Тэгээд л урлагийн шинжтэй аялага гаргаад байсан байна шд

    ReplyDelete
  2. Хоое блоогчоон... Хүний эрх зөрчихөө болёо. Тэр эхний устгасан коммент дээр юу гэжийсийм бээ? Эргэж сэргээяа..

    ReplyDelete
  3. намжил-д зүгээр За гээд юм бичээгүй байсийн...

    saikhanjargal.e-d хэхэ чи ч бас мэдрэмжтэймаа.

    ReplyDelete