Friday, August 31, 2007

Шинжилгээ

Ах өглөө эртлэн босоод шинжилгээ өгхөөр Гялс төвийг зорин гарав. Очлоо хүн амьтан ч байдгүй... Жижүүр болтой ах хүүгээс учры нь лавлавал найм гучид шинжилгээ авч эхлэнэ гэдгийн. Өө шатчлаа амьсгаа дахиад нэг цаг унтцан бол аштай юу гэж бодонгоо унтаад үлдсэн нөхдүүдэд атаархав. Миний өрөөсөн дугуй нэг хүүхэн хоёр давхарт сууж байхтай таарч хань олсондоо багагүй олзуурхав. Эгч бас шатсандаа уур нь хүрсэн бололтой надруу хяламхийчээд таг. Би дотроо энэ эгээ надаас илүү шатсан байшт гэж бодон инээд хүрээд хажууд нь суулоо. Эгч таг... Арваад минутын дараа дараагийн шатагч амьсгаадан орж ирснээ шинжилгээ авжийнуу энд гээд амьсгаадах аахилах хоёрын завсар асуугаад хариу ч нэхэлгүй хажууд сандал нуураачих алдан суув. Би ч "ааха" гэхээс өөр юм дугармааргүй санагдаад дотроо шивнэчлээ. Тэгсэн мань эр даапаалжийнаа. "Ха ха та хоёр шатцан уу эрт босоод?" гэжийнэ. Би ч "тих" л гэлээ. Мань эр яриа гэж жигтэйхэн юм. Амандаа орсоноо бураад л бураад л... Хүүхнийг бас зүгээр байлгахгүй "Ядаж амжаад нүүрээ будчкуй яасийн" гэжийн. Хүүхэн надруу хялалзсанаасаа илүүтэйгээр хялалзчаад таг. Хүмүүс бужигнаад одоо л амьдрал өрнөх нь гэмээр болоод явчлаа. Эмч нар нь ч цагтаа торойцгоохымоо хөөрхий. Бид очер дараалал болоол бужигналдаал явсан чинь "Та өөрөө дэлгүүрээ хаачиж амжаагүй л юм байшт" гэсэн эмэгтэй хүний дуу гарсан зүгрүү харвал нөгөө хүүхэн мангар харлуу доогтой нь аргагүй харцан зогсжээдэг байгаа. Мангар эр "Өө п...да" гээд цаашаа эргээд алга болсон.

6 comments:

  1. ха ха мань эр бантаж үхэхжийсэн байх да... ичсэн хүн хүн ална гэдэг шиг цааш эргээд хүн цохиод авчаагүй байгаа гсн ...

    ReplyDelete
  2. Хэ хэ гараал алга болсиймдаа

    ReplyDelete
  3. Гоё хэлсэн.

    JUICE

    ReplyDelete
  4. Хэ хэ хэрэгт дуртай жүүс!

    ReplyDelete
  5. He he өөрийн толгой дээрх өвсийг харалгүй, хүнийхийг үлээсэн байна ш дээ хэ хэ элэг хөшөөх нь...

    ReplyDelete
  6. Yundaa ichdegiin. He he, tiim baisht ge-eel shart hiitel ni tatchihdag baihgui yu. Hairan oocher. Hairan tsag. Ter ch nehel hatuutai huuhen bna shuu, yamar ch hereggui, ashiggui yumnaas taashaal avdag.

    ReplyDelete