Tuesday, August 14, 2007

Cry for milk...



Хүний бодол гэж хачин юм. Саяхан тэлвийзэр үзэж байсан чинь гэнэт гарч буй нэвтрүүлэгтэй шал авцалдаагүй бодол зурсхийв. Хүн болгон эхээс төрөхдөө уйлж төрдөг нь тодорхой. Уйлсан хүүхдээ эх нь хөхүүлж тайвшруулдаг нь бас тодорхой. Өлсөхөөрөө, өвдөхөөрөө уйлна. Эх нь хооллоно, эдгэрүүлнэ. Хариуд нь зулзага нь эцэг эхийнхээ хайрыг хүргэж сэтгэлийн жаргал эдлүүлнэ... Энэ хүн болгоны л туулж өнгөрүүлдэг жам зам (эхдээ гологдон орцонд хаягдсан хүүхэд ч асрамжийн газар очиж уйлж байгаад өөрт шаардлагатай хэрэгцээгээ хангаж дөнгөдөг).Уйлах гэдгийг хүн бүхний анхны хөдөлмөр гэж хэлэх л гээд байна. Уйлсныхаа дараа цалин авдаг байхаа? Одоогийн Монгол залуус маань уйлахгүйгээр мөөм олдох юм шиг сэтгээд л байна уу даа гэж… Мөөм олдсон ч хөхөхгүйгээр амруу чинь сүү урсаад орчвол л гэж. Залхуу нь дэндцэн, нэг л их зугаалсан, хөдөлмөрлөх тухай ярихаар шууд л дарга захирал болох, чадлаа мэдэхгүй байж өндөр цалин хүсдэг хэв шинжид нийтээрээ хамрагдчжээ(би ч бас хамрагдана).Уйлж чадаж байж мөөм олдох байхаа. Уйлж чадахгүй бол хуруугаа хөхөөд байж бай. Сайн уйлаад мөөмөө олоод идцэн нь ээжийгээ баярлуулахаа мартаж ёс алдав аа! Хөгшрөх тусмаа дөнгөж төрсөн хүүхдээс ч долоон дор амьтан болж хувирах гээд л байнаадаа? Ээж, мөөм, сүү гээд цаашаа бурвал мөн ч холын юмыг энд хадуурчих гээд байна шүү. Ингэсгээд зогсоё.


Хөдөлмөрлө! хөдөлмөрлө! бас дахин хөдөлмөрлө! (Лээнин багшаас будаа идэв)

5 comments:

  1. Zuirlel chin dajgui yum /...uilaad muumuu ideed../, gehdee Mongol zaluus gej niited ni hamruulj bichih ni hudulmurluj baigaa negniigee doosh ni hiisen hereg boloh bolov uu. Zalhuu neg ni b.had UILJ baigaa ni tsuuhun bish baih.

    ReplyDelete
  2. Гялайлаа zzuuraa! Чиний хэлдэгтэй санал нэг байна.Гэхдээ олигтой ажил хөдөлмөр хийгээгүй байж их цалин нэхдэг хүмүүст бас зориулсан хэсэг үг бий.

    ReplyDelete
  3. Not bad, Admin. Very simple but extraordinary comparison. Mongolians nowdays just need someone, just one single tough person, who is capable to understand those ''tears''.
    Yet, considering the fact that ZZUUR agrees with you and supporting your opinion, I cannot argue with that at all.

    Keep writing! Cheers!

    ReplyDelete
  4. Ха ха! Thanks for your comment 04. And also I can say your english is much better than me :-) Also i would like to thank zzuur for posting comments for my poor blog. Thanks again!

    ReplyDelete
  5. Уйлсаар байтал хоолой сөөчихлөө.

    ReplyDelete