Wednesday, August 8, 2007

Enemy spotted

Эгц орой дээрээс халуун нар шараад, хэдэн нөхдийн хамт хир, даг, шороо, дарь үнэртүүлэн шүдээ хүртэл зэвсэглэн яахаас ч буцахгүй зорьмог зогсоо Их Эзэн Чингисийн үр сад бол би...

Дэндүү олон нөхдөө дайсны суманд алдсан миний сэтгэлийг зангирсан хөмсөг, зангидсан гар минь тольдох шиг. Гартаа барьсан зэвсэгнээс минь дарийн утаа ханхалж, алганы хөлс үнэртэх агшин... Нөхдөө алдсан ч дайсны талд бууж өгөхгүйгээр үл барам ямар нэгэн аргаар дайсны үүрийг хумхийн тоос болгон дэлбэлэх бөмбөгийг суурьлуулж тэсэртэл нь хүлээх даалгаврыг би л биелүүлнэ.

Зэвүүн царайтай хар хувцастай чинэрч бадайрсан эр гартаа буу барин буланд отон суух нь нүдний минь буланд үзэгдэв. Аа муу нохой чи ингэж явдаг бий вий вий вий! Гэж бодоод түүнийг хараагүй мэт дүр үзүүлэн гүйж гарсан минь тэр хэвтүүлийн хорхойг хүргэсэн (эсхүл надыг харж амжаагүйн алин болохыг мэдсэнгүй) бололтой надруу гал нээсэнгүй. Миний араас манай хүмүүс ирж байж мэднэ гэж шуналтан хүлээсэн зандалчны горьдлого. Би дөнгөж далдармагцаа гүйхээ больж амьсгаа даран АК47 буугаа барин эргэлээ. Араас минь хүн байхгүйг мэдсэн зандалчин эр намайг нэхэхээр үсрэн гарч ирээд миний эхний суманд тархиа зад татуулан уналаа. Ха ха! Энэ Мөнх дандаа каамперднаа гэж өөрөө өөртөө хэлээд бахдалтай нь аргагүй эргэх гэтэл яг түрүүний зандалчинтай адил хувцастай хамсаатан нь автомат буугаар сумаа дуустал намайг шүршсээр байгаад унагаж дөнгөлөө. “Ha ha goi” гэсэн бичиг нүдэнд харагдсан нь Мөнхийн алдаатай бичиг. Шүүхэд ажилладаг найз хүүхэн (Ид донтогч) нь намайг алж дөнгөсөнд сэтгэл нь хөдлөөд бичиж байгаа юм. Миний шар хөдөлснийг яаваа.

Ийнхүү тулалдаж байгааг минь ээж хараад шоолоод ч байх шиг. Шоолуулсан ч анд нөхдөө гэх миний сэтгэлийг чөтгөр ч зогсоож чадахгүй ажээ. Тиймээ би тулалдах ёстой! Гэнэт “Ааваа та битий далийж мурийгаад байгаачээ” гэх охины минь дуу гарч тачигнатал шоолон инээх нь намайг хаа байгааг минь ухааруулав. Би... би... Гэртээ... Компюьтерийнхээ өмнө зүүн гарынхаа долоовор, дунд, ядам хуруунуудыг “а” “w” “d” үсгэн дээр байрлуулж, баруун гараараа хулганаа тас базчихсан сууж байх ажээ. Тиймээ энэ бол Counter Strike 1.6 гэгдэх хүн төрөлхтний (Valve êîìïàíèéõíû) çîõèîñîí àãóó á¿òýýë (êîìïþüòåð òîãëîîì) äýý𠺺𺺠ººðòºº ºãñºí íýðýý ìàíäóóëàõ ãýæ óëàéðàí ñóóãàà ÁÈ...

Counter Strike 1.6 гэх энэхүү оюуны бүтээлд(тоглоомонд) дурлаж(донтож) ажлаа тарав уу гүй юу гэрийн зүг яаран алхах(цалин муутай байж таксиддаг) болсоор би гэж хүн гэр амьтай гэж амьтан ах дүүд магтагдаад, орой үдэш найз нөхөд, архи дарс гэхгүй, мөнгө үрэхгүй сайхан л байна нэг талаас. Нөгөө талаас нүдний хараа муудаж, тархи толгой мартамхай болж, сонсгол муудаж(найз хүүхэн үргэлж дүлий балайгаар минь дууддаг болсон нь байнга чихэвч зүүснийх биз), дотор муухайрч байгаа нь сөрөг үзэгдэл. Зарим нэг дайчид дотоор нь муухайрхаар гарч бөөлжиж байгаал эргэж орж ирээд байлдаад байдаг дайчин чанартай байдаг гэсэн. Энэхүү үзэгдэл мөр зэрэгцэн тулалдах кибер найзуудад маань ч бас элбэг тохиолддог болсон гэжийлэй.

Заримдаа гэнэт ухаарах юм. Больж үз! Хэдий болтол ингэж амьдрах юм! Энэний оронд юм хийж бүтээе! Урагшаа! Гэж... Тэгээл овоо хүн шиг сууж байснаа гэнэт “ Би байхгүй. Нөгөө хэд минь яаж байгаа бол” гэх бодол буцаагаал эгц орой дээрээс халуун нар шарах, шороо дарь ханхалсан байлдааны тэргүүн шугамруу чирэх...

Шар хадны CS-ийн тасгаас өөр үр дүн сайтай, нэр хүндэд харшилчхааргүй эмчилгээ гэж байна уу таминээ?

8 comments:

  1. Гурван эпээ -ийн бичээч минь Юникод гэдгийг мэдэхгүй юм аа даа?
    Зөвхөн Windows XP-ийн өөрийнх нь гарын хөтлүүрээр бичих хэрэгтэй! Monkey-ээр бичиж болохгүй. Мөн Regional and Language Options-ын Advanced хуудас дахь сонголтыг Монгол дээр тавьж болохгүй. Энэ зөвлөгөө бол блог л бичихэд зориулагдсан болно.

    ReplyDelete
  2. Гялайлаа Баярсайхаан. Хэ хэ 3-эпээ бишээ Зараа гэсэн үг шиг уншигдахгүй байна уу? Би харин блог уншиж чаддагаас цаашгүй амьтан байгаа юм. Өөр алдаа оноо байвал хэлж залруулж өгч байгаарай.

    ReplyDelete
  3. Өө, намайг уучлаарай. нээрэн ЗАРАА юм байна шд. Бүх бичвэрээ засчихсан байна. Одоо л нэг уншия даа :)

    ReplyDelete
  4. Тоглох нь маш хэрэгтэй зүйл гэж, эмч эрдэмтэд үг цухуйлгаад байгаа шүү. Хамгийн гол нь халуурч болохгүй! Өдөрт цөөхөн цаг тоглоод л салах хэрэгтэй.
    Хэ хэ би өөрөө халуурахаараа салж чаддаггүй л дээ.

    ReplyDelete
  5. Хэ хэ харин тиймээ. Салж чадахгүй нүдсээр байгаад 5-6 цаг тоглох бол энүүхэнд л дээ. Болий гэж бодогдох үе бий шүү бас гсн. Online counter strike тоглоод бүр орчихоод байгаам :P. гол нь манайх онлайн сервер ажиллуулдаг юм л даа. Тэгээл ажил тоглоом 2ийг ч хослуулнадаа :P

    ReplyDelete
  6. LAN-аар л найзуудтайгаа хааяа олуулаа цуглаж тоглодог. Аль хавраас хойш тоглосонгүй.. :( Яг нийлж суугаал хашгирч байгаал үзэх сайхан шүү :) Net холболт удаан болохоор online ер нь тоглодоггүй.. Тэгээд ч блогт дурласанаасаа хойш POD-уудыг өрөвдөөд алахаа больцон :D
    Үнэн гоё толгоом шүү :D

    Дээр нэг тоглоод хадуураад 3 цаг тоглоод орой 12 болкжийход тоглоомын газраас гарч явсан чинь манай нэг найзыг баахан залуучууд зогсцон сайн байна уу багшаа гэж наадын хахаха

    ReplyDelete
  7. Ха ха ха... Удирдлагын Академийн багш хүртэл тоглодиймдаа... Би тоглож байхад ороод ирэнгүүт нь Хо багш! Хай! гэж яваалдийн :P

    ReplyDelete
  8. хахаха, 3 эпээгийн бичээч гэнэээ. Бичлэгий нь уншаал төсөөлцөн үхтрээ инээцэн байжээснээ энэ 3 эпээг уншаад бүрр үхэнгээ алдлаа.

    ReplyDelete