Thursday, August 30, 2007

Black & White №3 буюу шинэ блог сайт




www.gogo.mn сайтынхан маань шинээр блог булан нээжээ. Илүү дутуу юманд дурлаж явдгаараа уббаа нь бас өнөө өлөн нүдээрээ гөлөн гөлөн гээл шагайгаал авлаалдаа. Анхны төрсөн сэтгэгдэл гэж хэрэглэгчдэд ямар чухал байдгийг маркетингийнхан андахгүйдээ.

За инкээд ажилд оролцоогүй хүний нүд өлөн гэгчээр blog.gogo.mn сайтын тухай төрсөн анхны сэтгэгдлээ сийрүүлье.
Муу тал:
1. Темплэйтддээ засвар хийх боломж алга. Дэвсгэр өнгө гэх мэтийг солиод өөрийн сэтгэлд тааруулдагдаа тэ? Хэрэв темплэйтдээ өөрчлөлт оруулхыг хүсвэл код бичхээс өөрөөр бол боломжгүйм шиг байна. (Блогийн загваруудыг сонгохоос өөр боломж алга гэхэд болно)
2. Блогчдод google adsense гэх мэтийн зүйлсийг ашиглаад кофений мөнгө олчих боломж олгоогүйм шиг байна. (Цаашдаа янзлах байлгүй, эсүүл би боловсрол оролдлого дутагдаад учры нь олоогүй байж магад)
4. Блогтоо зураг хөрөг оруулж дизайныг сонирхолтой болгохоор оролдвол их л төвөгтэй юм байна.
3. Техникийн талаас шүүмж хэлэхэд тус сайтад хандах хурд муу байх юм. Хуудсууд нь нээгдэхгүй алга болох бол энүүхэнд.
Сайн тал:
1. Сүүлд нэмэгдсэн поостууд шууд нүүр хуудсанд цаг хугацаатайгаа харагдах юм.
2. Темплэйтийн 19 загвартай бөгөөд дизайны хувьд дажгүй юм.
3. Блог загвар болгондоо календарьтай байна.
4. Хятадад байгаа блогчдод боломж олгогдож байж магадгүй юм. (Блог сайтууд Хятадад блоклогдсон байдагдаа. Комментээ ч уншиж чадахгүй зутарч байгаа хүмүүс блогоо ийш нь нүүлгээд туршаад үзэхэд гэмгүй байх)
Дүгнээд хэлэхэд нилээн оролдлого хэрэгтэй, ажиллахад хэцүүвтэр блог байна. Дассан газрын даавуу гэдэг шиг Уббаа нь одоохондоо блоггертоо л байжээхаар шийдэв. Тэхдээ нээсэн туршилтын блогоо хамт хөтлөөд явчнаа.
За ингээд blog.gogo.mn сайтын Black & White-ийг хар санаагаар биш хайр санаагаар дэнсэлснийг минь өршөөх байлгүйдээ гэж найдъя.

4 comments:

  1. Чи хө, яг ямар ямар блог сайтууд байна нэг бичээдхээч. Хооронд нь харьцуулаад, монгол сайтуудаа дэмжих, хөгжүүлэх тал дээр жаахан ажиллая.

    Яасан чиг харьцуулалт хийх дуртай барам вэ дээ.

    JUICE

    ReplyDelete
  2. Өө лай! Тэр олон юмыг чинь яаж харьцуулаад судалж суудийн. Чи дуртайгаараа өөрөө харьцуулаад бич кхххх...

    ReplyDelete
  3. Hello there!

    Sailing in the blogosphere I found your interesting blog.
    Mongol Uls...the magic and remote country...the land of the Great Genghis Khan's Empire:)
    My dream is going there (Ulaan bataar...!) and know your wonderfull vaste territory...Get the peace inside me...

    If you could say me some greeting in mongolese, I could feel very good, thank you...What about your own special scripture???

    If you want, visit my blogs, you can use my translation on movilwagg, the principal one.
    Warm greetings from Chile, Southamerica!!
    Keep blogging...

    ReplyDelete
  4. What a surprise! Thank you for your comment.
    I just have a doubt...tell me, please: why many mongolian people now use cirilic alphabet (from russia)? what about the traditional mongolian scripture? I know it, and it is really beautifull, a work of art.
    Could you send me some greeeting in mongolian traditional writing?
    Thank you:)

    ReplyDelete