Thursday, September 6, 2007

Хорвоотой танилцсан түүх №1 Эмээ

Хүн үхэн үхтлээ суралцдаг гэж үнэн үг ажээ. Танин мэддэг гэж залруулчмаар байна.Танин мэдэхүйн тухай хөндмөөр санагдаад энэ бичлэгийг нэмж байна. Уббаагийнх нь зурлага дээр элдэв хүмүүсийг(юмс үзэгдлийг гэж нэммээр байна) ажиглаж цагийг өнгөрөөх дуртай гэж бичсэн нь таараад байх шиг байдийн. Гудамж, ажил, гэр, такси, баар, сургууль гээд бүхий л нийгэмд хүнтэй харилцах шаардлага гарч тэдэнтэй харилцаж нийгэмшдэг нь хүмүүний (Даяан хийж байгаа ламаас бусад) ёсон ажгуу. Нийгэмтэй харьцаж дур хүслээ гүйцэлдүүлж байх хооронд бодгаль хүмүүний зан ааш, үйл хөдлөл, хариу үйлдэл, нүүрний хувирал, философийг ажиглан танин мэдэх нэг үгээр хэлбэл юмс үзэгдлийн шалтгааныг сурвалжлах зугаатай байх юм. Энэ бичлэгээс эхлэн Хорвоотой танилцсан түүхээсээ хальт сийрүүлж байвал дажгүйм шиг санагдлаа. Таалагдахгүй бол хэлээрэй.
Тархин дахь бичлэгийг минь эмхэлж дараалалд оруулбаас эрхэм ачтан эмээ минь эхэнд нь залрах төөрөгтэй. Эмээгээ ажигласөөн. Хүний сайхны цогцолбор гэчмээр санагддагийм. Түүх хүнийг дүгнэдэг юм байна. Булганы гурван сайхан хүүхний нэг нь байсан гэж олон хүний амнаас сонссон минь баяр бахархал давхардан бяцхан цээжийг минь хүндэтгэл хайраар дүүргэчдэг байж билээ. Хөдөөнөөс амьдрал хайн орж ирээд өвөөтэй минь танилцан ханилсан гээд намтарыг нь товчилсуу.
Д. Намдаг судлаач яруу найрагч Ү.Хүрэлбаатар ах нэгэнтээ эмээг минь магтах үг олж ядахдаа Оросын Декабристуудын эхнэрүүдтэй харьцуулан хэлсэн байдгийм. Декабристууд гэж Оросын Хаант засгийн үеийн хувьсгалчид байсан бөгөөд нухчин дарагдаж Сибирт цөлөгдсөн байж. Тэдний эхнэрүүд хамтдаа эр нөхрүүдээ эргэхээр тэсгим хүйтэнд халуун зүрхээрээ дэнчин тавьж тэмүүлцгээснээс цөөхөн хэд нь амьтай голтой очицгоож байсан эмзэг түүх байдаг.
Өвөө хэлмэгдэн шоронд орж амьдралын хатуу хөтүүг амсаж навсайж нармийж явсан цагт эмээтэй учирч эр биений нь гуниг нисэн оджээ. Амьдрал хүнд байсан гэж ярьдагийм. Өвөө шоронгоос гарсан эсэргүү ажил олдохгүй, эмээ усан тээвэрт бичээч, өдөрт дөрвөн төмсний нормтой, өмсөх хувцас идэх хоолоор өлөн, айлын хаяанд юу бодож амьдарч байсныг одоо би төсөөлж ч чаддаггүй (кинон дээр ч тийм юм хараагүй).
Эмээ өвөөгийн юунд нь болж хамтдаа тэсч байсныг гайхаад асуугаад хариу нь олддоггүй юм. Өвөөд нэг нууц байсан байна уу? эсхүл эмээд үү? Бүү мэд... Агуу хайрын түүх кинон дээр биш гэрт минь хажууд минь байж байгаад би додьгор.
Нэг удаа тэр үеийн До Яамны туршуул нэртэй нэгэн зохиолч орж ирээд өвөөг доромжилж чичилж кайф авч байхтай нь эмээ таарчиж. Гатнуул эрийг өвөө барьж аваад бөөн юм болох байх яанаа гэж бодоод хартал өвөө огт тоосон шинжгүй бичгийн машинаа тор тор хийлгэж суусан гэнэ. Тэрхэн агшин эмээгийн сэтгэлийг хэзээ ч буцхааргүй эргүүлсэн гэж дурсахдаа эмээ таатай. Гатнуул эр яасан байхуу? Булганы гурван сайхан хүүхний нэгийг хараад эрүү нь суларч хэсэг пайнагтаа биздээ. Гарч одоод дахин эргэж шагайгаагүйм гэсэн.
Цаг хугацаа зогсдоггүйм болхоор өнгөрсөн үеийг эмчилж зовсон хоёрт жаргалыг хайрлан өвөө цагаатгагдаж авъяас оюунаараа олондоо үнэлэгдэж Монголын театрын эцэг хэмээн хүндлэгдэн ажил амьдрал нь дээшилжээ. Нийгэмдээ гадуурхагдан зовлон зүдгүүрийн оргилыг амсаж явсан өвөөг энэрэн хайрлаж хажуугаас нь холдохгүй хайрыг харамлахгүй амьдарсны нууц юу вэ? Үрчлээ болгон нь энэрэл хайрын түүх агуулсан эмээгээ ажиглаж цагаа үрэх дуртай. Ингэж энэрэхүй хайрлахуйтай танилцлаа. Матьгар гарынхаа сайртсан алгаар хацрыг минь үрэн илэн таалахад нь дуртай шүү эмээ. You are my HERO!!!

4 comments:

  1. Зараа минь амьдралд "Хугараагүй ноён нуруу" шиг (Ч.Лодойдамба) явдлууд их болох тусмаа л сонирхолтой. Эмээ чинь халхын сайхан хүүхнүүдийн нэг байжээ. Сайхан байна гэдэг зөвхөн гадаад төрх биш, тухайн хүний хувийн зан чанар их нөлөөлдөг. Надад бол муухай ааштай, муу санаатай хүн, хичнээн сайхан бие галбиртай мисс мистер байгаад үзэшгүй муухай санагдаад байдгийн... Бид сайхан хайрын жишээг энд тэндэхийн сонгодог уранзохиолоос хайх биш, эмээ өвөө, ээж ааваасаа л харах хэрэгтэй (уранзохиол бүү унш гэсэн үг биш шүү)

    ReplyDelete
  2. сайхан санагдаад эмээгээ саначихлаа

    ReplyDelete
  3. puuh, shuud nulims gardag bn shd. bi daanch 2 emeegeesee ih hundii. uvuu nartaa bol unaj tusna

    ReplyDelete