Thursday, September 20, 2007

Даяарчлал бид хоёр №2

Утасны төлбөр чинь 50 хол давсан шүү гэсэн урамтай мээсэж ирж өглөөтэй золгов. Новшийн өглөө!!! Уурандаа сахлаа хам хум хур хар хусаж хаячаад цайчгүй царайчгүй ажилруу ... Тамхи асааж аваал хөлийн эрээн булчингуудын хүчийг үзэж гарав. Утаан хөшиг татуулаад эртний галт тэрэг шиг амьтан харагдсан байх. Явж байхдаа тамхи татна гэдэг ямар олигтой байхав. Тамхи гээч энэ хоронд маниус чинь удам судраараа донтож байсан биздээ? Одоо ч тэмцээд дийлдэхгүй "Даяарчлагдсан дон"...
Эцэг компаний инженер хампаан залгаж байна. Дуртай дургүй "Айн!?" гэсэн чинь нөгөөх чинь цовоо гэж жигтэйхэн "Хөгшөөн шууд миний өрөөгөөр ороод ир гоё юм хэлий"... Яваад орсон чинь глобаль донтой хэдэн нөхөд цэнкэр манан суунаглуулан хэлээ завжиндаа зууцгаан бултайлгаад нэг чухал юманд шимтэн цаас эрээлж суух юм. Юнителийн дугаар авахаар хар үүрээр донтож суугаа донтонгууд ажээ. Өглөөний тэнэг мээсэжэнд уур хүрсэн миний загатнасан газар майжив, орж явчлаа... Байгууллагуудад санал болгож байгаа үйлчилгээ юм гэнээ. Олон ажиллагсадтай байгууллага групп үүсгээд хүмүүсээ хамруулах юм байна. Өглөө 9.00-оос орой 18.00 хүртэл групп дотроо үнэгүй... холболтын суурь хураамжгүй... сарын суурь хураамжгүй... сим картаа үрэгдүүлбэл үнэгүй сэргээж өгнө... мултимедиа үйлчилгээнээс нь бусад нь үнэгүй... гүй... гүй... гүй...!!! Ямар их үнэмшмээргүй таалагдаваа... Сүүлд хэзээ ийм гоё мэдрэмж төрлөө? Нээрээ дажгүймаа. Хэрэглэгчтэй хийх гэрээнээс нь нэгийг шүүрч аваал бөглөж орхилоо... Элдэв дугааруудруу эзэнтэй болжуу гүй юу гэж баахан залгаж глобаль монголчуудыг баахан горьдоосны эцэст дажгүй дугаар эзэнгүй байхыг нь олж авч захиалчлаа. Манай байгууллагад бол үнэн зохицсон үйлчилгээ байх юм. Хэдэн инженерүүд маань гадуур явж байхдаа нэгжээ харамлан офисруу дохино... Оператор охин эргэж залгана... Хөөш чи Бааскааруу утасдаад ингээд хэлээдхээ бла бла... гэх мэт яриан дунд манай ажлын өдөр өнгөрдөг гэхэд хилсдэхгүй. Одоо бол бүх хүмүүс үнэгүй юманд хамрагдаад өөрийнхээ утсыг цагдаагийн станц шиг ашиглаад явах нь байшт. Гүйээ мөн сайхнаа? Захирлыг орж зад тархидаад бусад ажилчдыг урвуулж дөнгөлөө... Мобиком Скайтель хоёр маань ингээд 100 гаран хэрэглэгчээ алдваа. Юнитель маркетинг сайтаймаа ... Глобальчлал улам хямдарсаар, дэлхий улам хумигдсаар... Даяарчлалаа гэж...

4 comments:

  1. Нийрээ утасны төлбөр гэж хамаг цалин, сайхан зантай хамт хамаад явчхиймаа. Гэхдээ л шууд Юнител болгоод сольчий гэж зүрхлэхгүй л байх юм. Яадийн ч байгаан.

    Бүв бүдүүнээ

    ReplyDelete
  2. Утасны төлбөр их гарна гэж үхтлээ хэмнэх юмаа. Ингэж нарийндаа хатаж үхэхийн бол утсаар яриад ч яах билээ гэж бачуурах юм даа. Юнител чинь хямдхан юм шиг мөртлөө яг төлбөрөө төлөх гэхээр үнэтэй болчихоод байсан ш дээ. Юнителийн утасруу өөр сүлжээнийхэн залгахаар өндөр төлбөртэй. Шаварт унасан шарын эзэн хүчтэйн үлгэрээр Юнителийн хэрэглэгч өөрөө залгахаас өөр аргагүй. Тэгэхээр даяарчлал мөн үү зараа?

    ReplyDelete
  3. Хэ хэ надруу хэрэгтэй хүн нь залгана биддээ хө? Даяарчлалыг чанаржуулнаа гэж...

    ReplyDelete
  4. za dayarchlaliiig ali talaas ni harjeen gedgees boljeen gej helyede. undesten hoorondiiin ylgaa, undesnii uzel, shashniii ylgaa ariljeen gej uzeediigaa, hen medhuuu, manaih shig yduu buurai orond nogoo bodliin eyreg bh taltaim shig! marketing bol oor hereg, ug ni surchiigaa uhaantaim, daanch oilgoson yum bhkui ni gaihmaar bgaam, lol, bolooguiee , haa bsn , nov nogoon bnee gej.

    dashramd mgl-d hunii tarhiiig neg saihan ugaachihval tegeed gruppeeree tsogiuliad davhichdag tal bnu tee!

    tatah

    ReplyDelete