Sunday, September 23, 2007

Хорвоотой танилцсан түүх №2 Новш

Олон жилийн өмнө... Нэгдүгээр төрөхийн араар нь ордог хэдэн хувийн эмнэлгүүд байдагдаа. Тэнд эхнэрээ Бүлтэн эмчийн эмнэлэгт үзүүлэхээр оруулчаад машиндаа сууж байлаа. Хажуугийн хувийн эмнэлгээс нь тортой юм бугуйвчилсан залуу өлөн нүдээр гөлөн гөлөн гэсээр хулгайч шиг юм гарч ирсэн нь анхаарал татжугам. "За олон хөлийн газар иймэрхүү юмнууд хулгай хийж байдаг гэсэн" гэсэн бодлыг минь араас нь гарч ирсэн хүүхэн тасалдууллаа. Байдгаараа матийчихсан гишгэж ч чадахгүйгээс нь харвал яасан нь тодорхой. Ишшш чааваас энд нь жоохон хэвтүүлж тэнхрүүлчээд гаргачиж болдгүйм байхдаа! Манай эмнэлгүүд нээрээ! гэсэн бодлууд цуварлаа. Залуу тээр хол хаяад алхцан... Нөгөөх нь бүр зогсчлоо... Унахнээ! Нөгөөх нь тээр хол очоод зогсцон нөгөө нүдээрээ ийш тийшээ танидаг хүн харчих вий гэсэн шиг гөлс гөлс гэж байснаа амандаа нэг юм бувтнах нь "Хурдлааштээ!" гэдийн. Тэнэг чинь арайчдээ! Мунхагийг үзэхүй дор хамаг уур манас, доройг үзэхүй дор өрөвч сэтгэл өрцрүү хатгаад... Хүүхний хажууд очиж зогсоод "Миний дүү суучих! Хүргээд өгье!"... Хүүхэн нөгөө тэнэгрүүгээ асуусан нүдээр хараад зогсчдийн. Новш чинь дуртай дургүй толгой дохиод хүрч ирээд суув. Нэгдүгээр хороолол орох юм гэнээ. Явах зуураа би юм ярьсангүй ярихаас ч дургүй хүрээд... За миний дүү мөөгтэй шөл мөл хийж уугаарай за гээд буулгав. Хариуд нь залуугийн амнаас "Баярлалаа ахаа" ч байхгүй шүү. Хүн жинхэнээсээ баярлалаа гэж үгийг яаж хэлэхнүү гэсэн горьдлого талаар өнгөрсиймдаа... Гомдох ч шиг...

11 comments:

  1. Би бүх хүүхдүүдээ 10 нас дөнгөж өнгөрөнгүүт нь блог бичдэг болгохыг хичээнэ. Бичдэггүй юм гэхэд уншдаг болгохыг хичээнэ. Яагаад ингээч, яагаад ингүүүлайшдэээ тэ. Бичээл, уншаалайхад хүнийг ойлгох, гадна үзэмжээр нь дүгнэх биш, дотоод сэтгэлийг нь мэдрэх, түүгээр нь үнэлэх чадварыг олох байх гэж найдсандаа л тэр. Миний хүргэн, бэрүүд блогчин байх болтугай. Блогчин бишиймаа гэхэд блогчид танаруус шиг сэтгэлтэй байх болтугай.

    Бү Жү Ю

    ReplyDelete
  2. Хэ хэ яасан хөөрхөн коммэнт вээ? Баярлалаа!!! Хэн бэ гэдгий чинь мэджийшоо!!!

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Buur setgel hodolchihloo.. Hatuu shiruun changa yum shig mortloo bas zoolon.. tanii blogiig dandaa unshdag, dotno taniltsaj bolhuu?

    ReplyDelete
  5. Өө танилцаж бололгүй яахав... Блог бичдэг болоод олон сайхан найз нартай болж байгаа. Сонирхолтой орон зай юм...

    ReplyDelete
  6. ёстой новштой тааралджээ.

    ReplyDelete
  7. zevuun novsh ve. uur hurchlee, hurdlaachdee bhdaa yahav dee. teneg amitan.

    ta ch harin saihan setgeltei hun bnaa. hurgej uguud l. setgel hudulchihluu.

    ReplyDelete
  8. Hurdlaashtee gej helen helen hamt yavj baisan ni ih yum daa ter zaluugiin huvid.

    ReplyDelete
  9. Хагассайнд нэг ...... визагаар явахгүй гэдэг байгаа. Шогийн зан гаргаж байгаа байхгүй юу.

    ReplyDelete
  10. Ter muu novshiig uuriig ni zasch hayachihaad, hurdan yavaach novsh oo geed ushigluh yumsan...

    ReplyDelete
  11. Ter busguig hurgej ugsund chin bayarlalaa. Iim sain zaluud bayarlalaa gehees uur heleh ug alga.

    ReplyDelete