Thursday, September 13, 2007

Alcohol free show...

Уул шугамандаа шоуны жинкэн даж санаа олдчих байх гэж горьдсон маань нэх бүтэлгүй ч байсангүйээ. Архигүй шоуны санаагаа харамгүй хуваалцан нийгмээ эрүүлжүүлэх санаа өвөрлөсөн эрхэмүүддээ гүнээ талархал илэрхийлж мэхийн ёсолсуу. Сайхан сайхан санаа байнаа.
За тэгээд коммэнтүүд дотор маань зохистой хэрэглээ хэрэгтэй шоо гэсэн манай талын санаанууд гялс хийж байлоо.
-Япон маягийн шоу. Янз бүрийн хоол хийж ирээд туршлагаасаа хуваалцах юм. Сайхан санаа...
-Мессэнжэр шоу. Угаасаа хол байгаа хүмүүс тэгэж сайхан хөгжилдөж болох байхоо. Би л лав далимдуулчих байлгүй. Эртээд гэртээ нэг найзын хамт ганц юм мултлаад бүлтрэх санаатай сууваа. Мэссэнжерт найз ороод ирдийн... Тэхээр нь аазгайгий нь оролдмоор санагдаад камераа өгчаагаад бид хоёр ерөөл хэлээл энэ тэр тэнэгтэхгүй юу. Мань эр ч элдэв юм бичээл байлаа. М
аргааш нь уулзалдсан чинь тэнэг чинь ээжийгээ дуудаад "энэ хоёрыг хардаа ээжээ" гэж наасан байгаамдаа. Нэр=Баас болчжаагаам. Заак ингээд цагаан сараар ч очиж золгох нүүргүй. За тэр ч яахав гол асуудалруугаа эргээд марш...
-Заал авах. Дажгүй л санаа... Манай хэд нээх сүрхий амьтад эхнэр мэхнэрээ дагуулаал зааланд уулздийн. Хүмүүс тоглоол сайхан л байв. Тэгсэн чинь манай нэг найз "тоглоё" гэсэн чинь "ажлаасаа шууд ирсэн бэлтгэлийн хувцас байхгүй" гээд шонгүй. Хэсэг мартчаад амьсгаадсан амьтан нөгөөх дээр чинь очоод "уснаасаа!" гэсэн чинь хажуудах цэвэр усаа өгдийн. Би нэг сайн том балгаад хахаж цацаад баларсиймдаа. 30 минутын дараа тоглох ямарч сонирхолгүй болцон хажуугийн дэлгүүрлүү алхаж байв...
-Гэр бүлээрээ хүүхэд шуухдаа дагуулаад найз нөхдүүд бололцох сайхан далий санаа байна. Ийм хөөрхөн санааг завхруулж байсан туршлага бий гэж...
-За харин үзэсгэлэн музей үзэх гэдэг бол их хөөрхөн оюунлаг санаа байна. Цэврээр нь үлдээчий.
-За загас жараахай тарвага зурам бол шууд архитай холбоотой байхоо. Би л лав пооводыг нь олчиж дөнгөнө. Авъяастай...

-Харин нэх загатнасан газар майжсан санаа байсан нь өвөл зунгүй мөсөн котоктой бол сайхнаа гэсэн коммэнт байлаа. Манай барилгын салбарынханд тийм сайхан юм барьчих санаа төрөөгүй байна уу эсхүл өөр шалтгаан байна уу? Тийм юм барьчуул хажууд нь аавуудад зориулсан сайхан пивнушк нээхгүй юу гэсн :P
Гадна дотны хүмүүсийг цагаа яаж өнгөрөөж байгааг харахад сайхан сайхан юм их л харагдахым. Том сайхан номын дэлгүүрт өдөр өнжин ном уншаад, дугуй ширээ тойрч кофе уунгаа уншсан номын сонин сайхнаа ярилцаад доги байчхын. Үйлчлүүлж байгаа хүмүүс нь газар хамаг юмаа хаячхаад нээх чөлөөтэй гачаан гачин. Спортын тоглоом гэдэг бол угаасаа архи дарснаас хол цагаа өнгөрөөх боломж. Бассейн, бодибилдинг гм... Цэцэрлэгт нохой гахайтайгаа сайхан тоглож наадаад байхын бас... Гадныхнаас авах юм мөн ч их байнадаа.
Манай нөхцөлд бол хээр хөдөө жимс, мөөг хөөсөн шээг ууланд тэнэж явах, авто болон явган, дугуйн гэх мэт аялалын төрлүүд цагаа зөв зохистой өнгөрөөхөд тусалчих юм шиг санагдах юм.

4 comments:

  1. Сайхан нэгтгэсэн байна. Архигүй энэ тэр гэж сүржигнэх нь ч яамай. ЗОХИСТОЙ хэрэглээ гол байх ооо.

    ReplyDelete
  2. Зохистой хэрэглээ Золжаргалын түлхүүр гэжжж

    JUICE

    ReplyDelete
  3. Ямартай ч тэр тэшүүрийн заалтай болчихвол ашигтай ажиллаад байж болмоор санагдаад байгаа юм даа.

    ReplyDelete
  4. харин тиймээ. Гоё л байх байхдаа...

    ReplyDelete