Sunday, September 2, 2007

Есөн сарын нэгний бодол...

Есөн сарын нэгэн боллоо ерөөсөө миний баярдаа
Номтой цүнхээ үүрээдээ
Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад эрдэм сурхаар явлаадаа бла бла... Зуны даалгаварт шалгуулах хэдэн зурамны арьсаа бэлдцэн багш лав баярланадаа. Сүүлийн хэдэн зурамнуудыг алхад амархан байсий шүү... Нүхрүү нь дөчийн битантай ус цутгангуут годгонож гарч ирээд... Дүү айж зугтаагаад шал каал! Нэг ч зурам алаагүй байж зунжингаа авъяасаа гарган байж алсан зурамны арьснуудыг минь багшдаа аваачиж өгнө гэнэ шүү.
За яахав анх алсан хоёр гөлчгийнийхөө арьсыг л өхөөс! Нээрээ манай ангийн ... ямар болсон бол? Зурамны арьс гуйвал бүх зурамны арьсныхаа талы нь өгсөн ч яахав... Нээрээ манай ангид шинээр хүхэд шилжиж иржаагаа болуу? Гай болж нэг нойл юм ирнээ... Хуруу гараа нил чернил болгочоол заваараад байдаг амьтан байвал лай болнодоо. Хөөрхөн охин шилжиж ирүүл яанаа? Миний хажууд суулгачуул Гэнзэ Гонзо хоёр шоолоод лай болох байхаа... Нээрээ нэг хөөрхөн охинтой үерхэж үзхиймсан... Ёоо ёо болий холбож шоолоод манайхан ямар амар заяа үзүүлэх биш. "А"-гийн банди нар дургүй хүргээдайгуул үзнээ... Муу Түвшин зодолдож чадахгүй байж дандаа зодоон үүсгэнээ. Амьдрал Нулимсанд Дургүй дээр гардаг Гоша шиг зодолдож чаддаг бол мөн сайхнаа... гэсэн бодлууд жаахан банди байхад минь гэдэс халуун оргиулдаг байж билээ. Охиныгоо ангийнхантайгаа хөгжилдөж байхыг харах зуур элдэв шалдав дурсамжууд бодлын орон зайд минь овоороод жилийн жилд сонин мэдрэмж төрүүлдэг өдөр шүү хэмээн бодох.
Бодол гэснээс бага байхад зуны амралтын даалгаварт яах гэж зурам, хэрэм алуулдаг байсым болоо? Ямар зараад ашиг гарах биш. Тэр үеийн боловсролын яамныхан юу бодож тийм даалгавар өгүүлдэг байсым болоо? Дайчин өвөг дээдсийн тархи цусанд байсан инстинктийг мэдрүүлэх гэж үү? За бүү мэд. Эсхүл хүчирхийллийг хүртэл сурах ёстой байсым болуу? Энэрэнгүй нийгэмд л лав нийцэхгүй эвгүй л даалгавар байсан шиг санагдах юм.
Куйээ энэ орос хүүхэн манай төрийн дууллыг гацахгүй дуулчжийшүү. Захирал багш нь дарамталж цээжлүүлсэндээ аягүй бол хаха.
Охины ангийн багш бас л солигдчиж. Хүүхдээрээ шахуу амьтан байх шивдээ? Охины сурлага ч энэ жилдээ бүрхэгшихнэ үү дээ? Ээ чааваас энэ гутлын өсгийнд нь халтар салфетка зоогдчоод салахгүй ямар тэнэг харагдаж байнаа. Энэ салфеткаа ядаж аваад хаячаасайдаа... Ёоо зогссоор байтал нуруу тасрахнээ! Энэ нээлт шүү юм нь хурдан дуусаасай! Харьж ясаа амраах юмсан...

3 comments:

  1. Номтой цүнхээ үүрлээ дээ
    Номхон морио үүрлээ дээ
    Ээжийгээ үүрээд
    Аавийгаа үүрээд...
    гэжийсан.

    ReplyDelete
  2. Neeree ter zuramny arisaar yu hiideg baisan yum bol? Zuramny arisan deel enee teree gej lav duulaagui???

    ReplyDelete
  3. Хэ хэ мэдэхгүй. Бээлий ч хийж амжихгүй байлгүйдээ.

    ReplyDelete