Monday, September 3, 2007

Төмсөөр шагнуулаарай


Сая блог хэсч явсан чинь Алтан Намрын улирлыг уйтгартай энэ тэр гээд баахан шүүмжилцэн байхтай таарлаа. Гэнэт хачин санагдчдаг байшт.

Намар яагаад уйтгартай гэж? Надад л лавдаг гоё дүхүү. Одоо гоёо шинэ ногооны яармаг нээгдэнэ. Чимчигэнэсэн сайхан айраг зун олддоггүй л байхгүй юу. Боловсорсон жимс хавар байдиймуу? Хэзээ хүмүүс эрдэм сурах тухай их боддийн? Өвөл модод олон өнгөөр солонгордиймуу? Монголчуудын эрхий, долоовор, дунд хуруунууд аль улиралд их цэвэрхэн байх магадлал өндөр байдийн(гээд заваараад байхгүй юу хэхэ)?

Намар ямар санагддаг тухайгаа комментоор үлдээнэ үү? Хамгийн гоё коммент үлдээснийг нь 1кг төмсөөр шагнана!

17 comments:

  1. Өвөлд би дуртай
    Өвлийн дараа хавар болдогт бас л дуртай
    Зунд би дуртаййй
    Зуны дараа намар болдогт бүр ч дуртай ...

    төмс минийх шүүүүүүүүүүүүүүү :D

    ReplyDelete
  2. шалгаруулж байж төмсөө өгнөө хө

    ReplyDelete
  3. Ай алтанхан намар чи
    Аялгуутайхан намар чи

    хахаха, энэ зүгээр халаалт шүү.

    JUICE

    ReplyDelete
  4. Намар..., жил жилийн энэл шаргал өдрүүдэд би дуртай.

    дэнслэх шаргал өдрүүд: миний хайр өндөр болсон боловуу? би борлочихсон, тэр минь намайг хараад юу гэх бол?

    бишүүрхэх шаргал өдрүүд: хээ энэ маань улам л хөөрхөн болчиж, яаж амарсан юм болдоо? хүмүүсийн нүд хариулж байгаад сэмээрхэн нэг асуухсан. намайг хараад л инээмсэглэж байна, санасан шүү л гээд байх шиг.

    жаргал цалгисан шаргал өдрүүд: чамайгаа би ямар их санасан гээч. энэл намар цаг айраг цагаа, амтат жимс, алтан навчис, ангийн нөхөд гэээд л. энэ хорвоо бялхан цалгин байна. гэхдээ надад чи минь хажууд байгаа болохоор би хамгаас илүү баян, хамгаас илүү жаргалтай. чи миний зүрхийг чимчигнүүлэх айраг, сэтгэлийг сэргээх жимс, нүдийг баясгах алтан навчис....

    хахахаха, за болилоо

    JUICE

    ReplyDelete
  5. Ха ха манай ЖҮҮС төмсний төлөө жинкэн тэмцжийндөө

    ReplyDelete
  6. За юу ч гэсэн орой болтол коммэнтүүдийг хүлээж авнаа хө. ЖҮҮС маань их хөдөлмөрлөж байна шөө! Инкэж байгаал нэг төмсний нухаш хашраачих юм биш биздээ?

    ReplyDelete
  7. Яадээ би төмсөнд дуртай. Хаач хэлнэ, чанга хэлнэ, түгдрэхгүй хэлнэ.

    Намар та манайд ирэхдэээ
    Надыг ганц таргалуулсан шүү
    Нухсан, шарсан, чанасан ах дүүсий тань
    Нээрээ би гүйцээсэн шүү.

    хахахахха,
    Намар = төмс

    үүш би бас байцаанд дуртай. Байцааны уралдаан зарлаач зараа ахаа.

    JUICE

    ReplyDelete
  8. Минийх http://sanakae.blogspot.com/2007/09/blog-post.html
    энд байгаа шvv.

    ReplyDelete
  9. Мод шарлах нь,
    Нэг л өглөө намар болчих нь
    Шинэ үл таних баярыг түрнэ.
    Танигдахгүй, шинэ бүхний гүнд
    Баяртай учралууд бий мэт
    Тэсгэлгүй бодол сэрчихнэх нь
    Хаа эртийн биелээгүй мөрөөдөл шиг.
    Огт танихгүй бүсгүй инээмсэглэчихээд
    Хажуугаар өнгөрөх нь
    Хаа нэгтээ болсон учрал шиг.



    Ахиж хэзээ ч тааралдахгүй
    Тэр бүсгүйн сүрчигний үнэр,
    Алхаан дороос хааяа нэг навч шужигнана.
    Мод хамгаас гоо,
    Дун шар навчсын гүнд байх цагтаа
    Нэгл салхинд нүцгэрчих нь
    Хачин, нууцлаг, ганцхан удаа бодогдсон,
    Хайхрамжгүй, одоо мартагдсан хүслийг
    Сэрээж ядна.
    Тэнгэр цэлмэх нь,
    Цэлмэх тусам нь сэрүү унах нь
    Намайг зуурдын нойрноос дуудаж,
    Үүрдийнхээр бүүвэйлнэ.
    Ингээд үхлээ гэхэд,
    Хоёр дахь амьдрал гэж байдаг бол
    Эргээд яг энэ л заяандаа унах юмсан.
    Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа
    Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ
    Ахиад үнэн голоосоо мөрөөдөх юмсан.

    ReplyDelete
  10. Шууд 2 гараа өргөөд, хэлээ гаргаад, нүдээ аниад бууж өглөөөө.

    Төмсөнд дуртайлдааа, гэхдэээ үүнэээс илүү бичиж чадкүйм чан. :(

    JUICE

    ReplyDelete
  11. Би намрын хүүхэн
    Хүсвэл өгч үнсүүлэх
    Xүйтэн уруултай Хүүхэн
    Хүнд зовхийн доор
    Гал гялбах Харцтай
    Шар хилэн хувцастай
    Шалигүй эмзэг
    Маргааш болоход
    Мартагдах ... тийм хэрэггүй
    Намрын хүүхэн
    Юухан ч биш жаахан гуниг
    Eрөөл зохихгүй бардам зан
    Цээжинд минь шувуу шиг үүрлэсэн
    Цэнгэх хүсэлтэй дууч зүрх
    Амьдрахын тулд үхэхийг л чадах
    Амь...
    Ай, энэ би
    Намрын хүүхэн

    ReplyDelete
  12. Та нарыг төмсөнд дуртай гэж би яаж мэдэхий? тасарцан тасарцан шүлэг бичээд би хайчхий? газар ухаад орохуу? хөнжлөө сөхөөд нуугдахуу? би яахийн?

    JUICE

    ReplyDelete
  13. http://www.youtube.com/watch?v=K7-haKkFnT8

    erdene

    ReplyDelete
  14. хэээхэхэ, айлгаж майлгаж, газар доогуур орно, хөнжил дороо шургана этэр гэжаагаад шагнал авахаар болцон шүүү. Өрөвч нинжин сэтгэлтэй шүүгчдийн багтаа баярлалаааааа.

    JUICE

    ReplyDelete
  15. namart bi hairtai. tovch buguud todorhoi hellee gej. bi havar ailiin tums huraaltsaj uguud 2 shuudai tumstei bolsiin. tegeed bayan hodood bolj bnaa ene udaa, daraa uur yumnii temtseend idevhitei oroltsonoo.

    ReplyDelete
  16. Namar ih goe shuu... ungu unguur alaglaad l... hamgiin goe ni namar hamgiin ih zuil bodoj dugnelt hiideg sanagddag ym. teglee geed uitgartai gesen ug bish l dee.. zgr ih uhaarliin uliral gej boddiin.. unendee on garahad hun namar boddog shigee ymiig tungaaj boddoggui shuu dee.hehe. ihenh ni bayarlasaar baigaad l duusdag. tegeed bas hun az jargaltaigaa ih mederdeg baih. tsag agaar ni ih goe. jaahan zuzaawtar huwtsasaa umsuud, orooltoo zuugeed, muruu jaahan hawchis hiigeed, harmaandaa garaa hiiged, sharlasan nawchin deegur shajignatal alhaad, yanzan buriin ym bodood baij baih az jargal bish gej uu? hehe. za neg iimerhuu. namar saihaan!

    ReplyDelete