Monday, September 10, 2007

Төрсөн өдрийн бялууны лаа...

Би гэдэг хүн ер нь юу болоод байнаа? Бачуурал, бодролоо бичиж байя гэж бодож блог бичээд эхэлсэн чинь хүмүүст элдвээр хэлүүлээд сонин юм пэ энэ чинь. Бичгийн машин цохидог хүмүүс сумтай хүмүүс байдымуу? эсхүүл тэднийг ойлгохгүй хүмүүс нь юутай байдымуу? Ойлгохгүй л байна шүү. Сүрхий юм ойлгочдог байрын хүн хүртэл цоорхой моорхойгоор минь дуудаад... Яадийн тэгээд тэнэг юм шиг хүн болгонд болсон явдал бодсон бодролоо шүлсээ үсчүүлэн ярьж байхымуу? Тэнэгтээ л биз яадын бичнэ... Өөр санаатай ч юм билүү яаж мэджугаан гэсэн хэхэ...
Саяхан найз хүүхний төрсөн өдөр болов. Хэдэн найзуудаа цуглуулаад сайхан тэмдэглэлээ. Сониноос сонин хүнтэй танилцлаа, сонин бодлууд эргэлдлээ, сонин сайхан шоудлоо.
Бид хам
тдаа нэг шинэ хоолны газар (буфет) цуглаж хооллосийм эхлээд. Нэг л танихгүй хүн байсныг эс тооцвол бусад нь бүгд зан зангаа авалцсан заяа төөргөөр нийлсэн нөхөд минь байлаа. Танихгүй хүн төрсөн өдрийн эзний найз. Анхны харцаар хүнийг дүгнэж болохгүй гэдгээ дахин өөртөө ухааруулсан дажгүй сайхан танилцалт байлаа. Шинэ танил маань элдэв юм хамж шимж яриал яриа гэж жигтэйхэн хүүхэн байхын. Ах дотроо эгч ч явж өгдөг ... хүүхэн байх шивдээ хэцэс!... гэсэншүү юм бодоол суужээв.
Эмчилгээ хийлгээд архи дарс амсах нь байтугай ширүүн дориун хүнсдчиж болохгүй гам эдэлж байгаадаа хүслээ боогдуулж жижиг сажиг өвс ногоо будаатай цай мэтхэн эргүүлж гэдсээ цатгаж аваад хүмүүсийг яриаг сонсож пөг пөг инээн суув. Гар нэг л хоосон оргиод байх ажээ. Сонин юм шүү. Нөгөө лонхтой эрхэмээс л хийж барьж суух гээл рефлексдээд байдаг байгаа. Хийгээд бариад суувал амруугаа хийдийм байгааздээ? Зөөгчөө алимны жүүс лиитрээр нь авы! гэж рефлексээ хуурлаа (нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг). Ах угийн наргианч юм болхоороо уусан юм шиг л үргэлжлүүлсэн байгаа юм. Муу хүн идсэнээ гэж одоо зогсчий.
Юу яр
ьжээлаа? Аа тийм сонин хүний тухай... Шинэ танил маань хөдөлмөрч гэж жигтэйхэн хүн болхыг нь найз нөхдийнх нь яриа, дүгнэлтээс олж авлаа. Хийсэн барьсан ажил хөдөлмөр, тэгээл амьдрал тэмцлийн яриа нь сүүлдээ бүр хүндэтгэх том шалтгаан болж хувирдаг байгаа! Эгч ганзагын наймаанд гахай үүрээдийг хүртэл үзэж явсан байхын. Зөө тэгээд магтуул нуршчих гээд байна. Гүйээ эмэгтэй хүн тэгэж дайчин алдарыг бадруулж байхад гудмаар хөлхөх залуус, конторт коонтордох албачингууд (би энэ категорид багтана), хов зөөлцөн дэлгүүр хашраах хүүхнүүд үнэндээ л утгагүй санагдсаныг нуух юун...
Элдэв юмыг ажуулж хэрэгтэй хэрэггүй бодлууд төрүүлээд байдаг тархи маань нүд гуайг захирч төрсөн өдрийн бялуун дээр жижиг гал бүжиглүүлэх лаа эрхэмийг ажиглуулан бодлын
дуслаар өөрийгөө тэжээх...
Дусал бодлыг сийрүүлсүү...
Хүслээ шивнэн үлээх зуур лаа эрхэм хэнд хэрэггүй тосон савх болж хувирахуй дор харамсал төрж лааг өрөвдөв. Хаяаа хязгааргүй орчлон ертөмцөд хүмүүн болсны хэргээ асаж ч амжихгүй дуусгах хүмүүнийг өрөвдөв, дөнгөж асан бадамлаад бялууны лаа болж төрсөндөө гутран тосон савх болон хувирагсдыг чамлав, хүмүүнийг баясган бадамлаад хүсэл юуг нь шингээж босоогоороо унтрах ариун явдалт агуу сэтгэлтнийг бишрэв.
Шөнийн 04 цаг болж бид тарлаа. Уусан найзууд согтуу, гам баригч этгээд би бээр эрүүл... Адилхан л наргисан, сэтгэл санаа хангалуун. Шоудахад уух шаардлага бага мэт санагдсаныг нуух юун... Ууж цэнгэдэг миний өрөөсөн дугуйнууд огт амсахгүй яваад үзэхэд гэмгүй мэт санаглаа гэж... Сайхан шоудлоо...
Энэнээс хойш уухгүй шоуддаг моод дэлгэрүүлхүү уудаг таминээ?

11 comments:

  1. 1-рт чи блог бичиж эхэлсэн бол бусдын юу гэж хэлэхийг хүндээр хүлээж авах хэрэггүй байх.
    2-рт хөдөлмөрч, дайчин, дээд чанартай хүнийг олж харж чадаж байна гэдэг нэг авьяас, суралцахад хэзээ ч оройтохгүй.
    3-рт Зарим нэг онцгой тохиолдол, тэмдэглэлт үйл явдлаар уумаар санагдсан тохиолдолд яагаад татгалзах ёстой гэж. /хэтрүүлэн донтогчдыг эс тооцвол/ Хүн сэтгээлээрээ амьтан гэж үнэн үг шүү. Хүн өөрт хэрэглэхэд муу гэж үзсэн юм бүхэн хор болно. Иймд зохистой хэрэглээг дэмжье.

    ReplyDelete
  2. Зохистой хэрэглээгээ дэмжээд ганц юм юу яачхуу хоёулаа?

    ReplyDelete
  3. За тэгий.

    JUICE

    ReplyDelete
  4. Пөг пөг пөг.

    JUICE

    ReplyDelete
  5. Учиргүй их ууж иддэггүй ч гэсэн заримдаа доргидог ш дээ. Согтоод ухаанаа алдахаас өмнө биеэ татах хэрэгтэй болох байх. Үүнийг олон мянган жил олон арван эрдэмтэн мэргэд судласан ч тэгж болохгүй гэсэн юм байгүй өнөөдрийг хүртэл хэт хэрэглэх нь хэт хэрэглэж, хэрэглэхгүй нь хэрэглэхгүйгээрээ оршсоор байгаа. ЗА ЗАРААДАА АМЖИЛТ ХҮСЬЕ. /хэрэглэхгүй байхаар болсон уу/

    ReplyDelete
  6. uuhguigeer jpnchuud shig hool hiij irtsgeegeed niilj neg uzeerei. negniidee ch yum uu, esvel neg gazar hulsluud, bi tiim hool hiij sursan, anh udaagaa eniig hiij uzev geed l... sonin bj magad.

    ReplyDelete
  7. Нээрээ уухгүйгээр хөгжилдөж болох аргаа хуваалцаж үзхүү хэдүүлээ?

    ReplyDelete
  8. tegey, uraldah uu uralday... gedeg shig l...

    ReplyDelete
  9. Чухамдаа энд ингээл коммэнт бичиж байгаа маань биднуусын уухгүйгээр хөгжилдөж байгаагийн илрэл бусуу.

    JUICE

    ReplyDelete
  10. hamgiin suulchiin laany tuhai bodol chin maaash ih taalagdsan shuu, ih saihan dugneltiig uran saihny argaar goy todotgoson baina.

    ReplyDelete