Sunday, September 16, 2007

Даяарчлал бид хоёр

Нилээд хэдэн жилийн өмнө телевизээр "Даяарчлал" "Глобальчлал"(манайхан орчуулчиж болох үгсүүдийг гадаадаар хэлж кайф авдаг) гэж үгсүүдийг анх сонсож юу яриад байгаагийн тухай ойлгох гэж мэрийж байж. Өнөөдөр гэртээ Томас Фрийдманы "бэст сэллэр" (хамгийн их зарагдсан) "World is Flat" номын монгол орчуулгыг уншин унтан өнжив. Ерөнхийдээ бол дэлхий хавтгайраад байгаа юмуу? дэлхий жижигрээд байгаа юмуу? гэж бодогдлоо. Гэхдээ дуустал уншиж байж Фрийдманийг шүүмжилнээ гсн...

Нэт хэсээд дэлхийгээр тэнэж яваад хальт гэрээрээ шагайсан чинь охин маань байдаггүй. Харанхуй болтол гадаа тоглоод алга... Утасдаад дуудсан чинь дуртай дургүй "За" гэж хариу сонслоо. Ааваа та намайг гарч ирээд авчих гэж байна. Орцны гэрэл бөхөөдөг хүмүүсийн ачаар хөлөө хөдөлгөх боломж олдож охиноо харанхуй орцоор дагуулан орж ирэв. Охин маань харанхуйгаас айдаг, би харанхуй хүмүүсээс айдаг, бид мэдэхгүйгээс айдаг. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг ажээ.

Даяарчлах үйл явц бүр эртнээс өрнөсөн байх юм. За миний л мэддэгээс эртний өвөг дээдсээс минь авхуулаад өнөөг хүртэл хөгжиж байна. Их Эзэн Чингис маань тэв дэлхийн хязгаарыг морин дэл дээрээс эзлэн нэгтгэж, Колумб гуай Америк тивийг азаар нээж, олон олон эрдэм шинжилгээний экспедицүүд шинэ нээлтийн эрэлд хатан даян дэлхийгээр хэрэн хэсэж, шууданч тагтаа, морин өртөөгөөр захиа зөөж... гэх мэт жишээнүүд бүгд л даяарчлалын эх сурийг тавьж байсан мэт санагдах юм. За хүн болгоны мэдэх юм бичиж хүний цаг бархаа болилоо.

Анх интернэт гээч этгээдийг манай ангийн залуу надад ойлгуулдийн. Найзаа интернэтээр захиа явуулах чинь байштээ тэ... Яаавлагнаас шал өөр гэж... Факс бол хурдан л очно. Тэхдээ эмээл(E-mail) бол хамаагүй боловсронгуй эд гэж... Би мэдэхгүй юмнаасаа айсан... Сэрэлт канууны гэлэн банди Орос эмчээс айдаг шиг... Дараа нь бас л гэлэн Орос эмчид сайн болчдог шиг интернэтэд дурлав... эмээлийг бичив...

Мэдээллийн технологийн хурдыг морин өртөөний үеийнхтэй харьцуулаад үзье. Би Америкт байгаа андруугаа захиа илгээж байна гэж бодъё. Улаач залуу хөтөлгөө морьтой захиаг минь гараас гар дамжуулан ноолсоор хичнээн сар жил довтолгох байсныг мэдэхчгүй, хүсэхчгүй байна. Шууданч тагтаа бол бүр яах байсын бүр төсөөлөгдөх ч үгүй байна. Эмээлийг (E-mail) бол ярих юм биш. Яг одоо над шиг нэтэд холбогдчихсон хүмүүс хэд байгааг тоолж барахгүй байх. Захиа секунд хүрэхгүй хугацаанд эзэндээ найдвартай хүрчиж байна. Харилцагч этгээдүүд дэлхий хоёр туйлаас өөд өөдөөсөө харж сууж байгаад ярилцаж байна. Эгээ л дундаа цай тавихгүймдаа. Цай гэснээс манай хоёр найз Герман Америкаас хоорондоо шинэ жил тэмдэглэж тулгаж уугаад жаргасан байгаам. Сайны хажуугаар саар гэж зүй бус үйл ажиллагаанууд (cyber sex, терроризм, тагнуул туршуул, оюуны өмчийн хулгай, бусад гэмт хэргүүд) ч үүнтэй мөр зэрэгцүүлэхээр барахгүй түрүүлж хөгжих жишээтэй ...

Бүх л салбарт дэлхий хумигдан ойртсон сэтгэгдэл төрж байх юм. Хумигдан жижгэрхийн хэрээр хувь хүний эрх чөлөө энэ тэр хүртэл алдагдах эрсдэл нүүрлэх юм... Hacker гэгч эрдэмтэд их нөлөө үзүүлнэ. Бас бус сахилгагүй хүмүүс хүртэл портал сайтууд дээр хорон үйл ажиллагаа явуулчиж байна. Хов живийн(хар PR) хурд өндөр болчихож байна гэсэн үг. Мэдээлэд донтох өвчин гээч шинэ юм гарч ирж... Энэ өвчин нь хүртэл нас үндэс шашин шүтлэг хамаарахгүй глобаль болчихсон. Бүх үүссэн нөхцөл байдлуудыг бичнэ гэвэл хурууны өндөг маань гитарчных эвэршээд ч барагдахгүй байх. Энэ бол зөвхөн интернэтийн орчинд шүүдээ... Гар утас мутас гээд өөр юу байдийн бусад даяарчлагч хүчин зүйлсүүд хаа хүрэх гэж хөгжиж байнаа? Ирээдүйд юу болох болоо? Мэдэхгүй... бас аймшигтай байна шүү! Ёоо би юу бичих гэж байлаа?

3 comments:

  1. ha ha. hun neeereee l medehgui yumnaasaa aih yum aa tee.

    bi bas ter dayaarhclal, globalichlal gedeg ugnii utga uchriig neeh sain medehgui, heregleheesee aidag, delhii havtgai bolj bna geed l bgaa, bas ene talaar olj unshij amjaagui l yavna.

    gar utas, internet, odoo bas ipod geech yum garchihsan, er ni ireeduid yu bolohiig buu med...

    ReplyDelete
  2. bi ch anh internet ene teriig hereglehdee ayagui ih aidag bailaa. online yum hudaldaj avahaasaa bas l toirdog baisan, odoo bol internetgui amidralaa tosoolj chadahaa bolichihson baina lee. ogloo bosood l komputer luugaa yavj baigaa yum chin'.
    ter dayarchlala gedgiig chin' manai Chingis khaan ehluulsen gej unen gene lee shuu. Za baiz, shuudan, zeeliin card, caasan mongo, passport, diplomat ene ter buhnii ehiig mongoliin ih guren anh tavisan gesen shuu.

    ReplyDelete
  3. Хүмүүс дээр үед ийм юм болдоггүй байсан яасан аймар юм бэ? л гэнэ. Энэ чинь мэдээлэл хурдтай тархацтай байгаа болохоор хүн болгон мэдчихээд тэгээд байгаа юм шигээ. Интернетийн буянаар...Тэрнээс биш аймар аймар юм дээр үед ч гэсэн их болдог байсан. Хот тосгоноороо тахал өвчнөөр амь үрэгдээд л хэдэн арван жил дайн байлдаан хийгээд л... гэж нэг найзтайгаа буу халж байснаа саналаа. Би бас анх интернет хэрэглэдэг болохдоо за нэг вирус гэж айхтар юм бий гэнэ лээ гэсэн шүү юм бодож байсиймоо. хнхэхэ

    ReplyDelete