Thursday, September 27, 2007

Хачин юм...

Энх тайван найрамдлын ордон гэж сүржин нэртэй олон байгууллагууд түрээсээр нүхлэсэн газар байдагдаа. Түрээслэгч найз дээрээ хальт орж хяналт хийчээд гарахгүй бол хорхой хөдлөөд... Цайны цаг ч дуусаагүй болхоор хоолоо түргэхэн хамж амруугаа хийчээд гарав. 3 давхарт байрлах өрөөрүү нь дөхөж явтал хоёр эр нойлруу цувралдаал ордийн... Би ч бас юугаараа дутхав юугаа сайхан суллачаад найз дээр тухтай орж хэрэгт дурлы гэсэншүү юм бодогдоод араас нь орж явчлаа. (Төсөөлөл: Наад хаалга эмэгтэй нойл бололтой босоо гурвалжингийн орой дээр дугариг дүрс /палаажтай эмэгтэйтэй төстэй дүрс/ зэргэлдээ хаалга нь урвуу гурвалжинтай дээрээ бас дугариг дүрс/Өргөн мөртэй эртэй төстэй/ цаад зааланд нь угаалтуур, босоогоор бие засахад зориулалттай хоёр юм...) Түрүүлж орсон хоёр цаад юуг эзлэв. Наад хаалгыг татахаас өөр арга байхгүй тул тийшээ оров... Ханан дээр нь анхааруулга байх ажээ. "Суултуурт янз бүрийн хог, хоолны үлдэгдэл, нойлын цаас, даамск, гялгар уут хийж сантехникийн бөглөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна!" Хачин юм.

Дүгнэлт: Нэг. Хэн нэгэн сахилгагүйтэж хийх юмаа олж ядсандаа ийм юм бичиж наасан байхыг цэвэрлэгч олж хараагүй байна.
Үгүйсгэлт: Нэг. Гялгар уутаар хавтаслаад нямбай нь аргагүй дээр өлгөсөн байхыг харвал сахилгагүйтсэн ул мөр алга.

Дүгнэлт: Хоёр. Энд байрладаг байгууллагуудынхан нойлд элдэв болохгүй юм хийж байнга сантехникийнхэнд хүндрэл учруулдаг.
Үгүйсгэлт: Хоёр. Эндхийн түрээслэгч байгууллагууд тун тохитой хүмүүс харагддаг бөгөөд халтар хултар хувцастай ч юм уу ухамсар дорой байж мэдхээр тавааришууд харагдах нь битий хэл нүдний шилгүй хүн ховор байх юм.

Дүгнэлт: Гурав. Эрэгтэй нойлд эндхийн эмэгтэйчүүд орчдогоор барахгүй элдэв хаягдал суултуурлуу нь байнга хийж бөглөдөг.
Үгүйсгэлт: Гурав.Эмэгтэй нойл нь ажиллаж байсан учир эрчүүдийн завааруулсан юман дээр орох маанаг хүүхэн байхгүй.

Дүгнэлт: Дөрөв................................................................................................................
Үгүйсгэлт: Дөрөв..............................................................................................................

6 comments:

  1. kekeke, funny,
    er ni zarim gazar yag yu bichsenee dahij neg ch udaa zasaj harahguigeer
    tavichhsan yum shig zuil olon shuu

    ReplyDelete
  2. Захирал нь 2-ийг хийгээд ламинатордоодп тавь гэсэн байхгүй юу даа. Ажилчин гүйцэтгэсэн. Тэгэхээр захирал нь тэнэг болж таарч байгаа биз хэ хэ.

    ReplyDelete
  3. gadnaa gyalantsag, dotroo palantsag geech ni bolj dee.

    minii yum bish hunii yum, hunii yumand hurz zeetuu shig handana geech ni bolj dee. uursdiinhuu geriin noild tegj eldev yumaa hiij bugluruuleh bsn bolov uu.

    esvel gadnaas orj irsen yanz buriin ulsuud zavaaruuldag bj boloh yum.

    ReplyDelete
  4. Эхнээсээ л гял цал цэмбийгээд л байвал хүн бохирдуулах нь бага байх л даа. Гэхдээ дандаа хэрэглэж байгаа хүмүүс нь өөриймсөг хандах нь сэтгэл дутаад байгаан.

    ReplyDelete
  5. Күй мөн сонин юмшүү. Би л лавдаг ингээл бичцэн бичиг байгуул өө 2 00-доо адилхан бичээд тавьчиж л гэж бодох байх. Тэрнээс үүнийг funny ч гэж бодохгүй, арайчдээ ч гэж бодохгүй. Байдаг л зүйл байхчүүдээ л гэж бодно.

    Тэхээр юугсэн үгүү? Би ийм болохоор л Монгол хөгжихгүй байна уу? Ай?

    Тэрслүүд овогт JUICE

    ReplyDelete
  6. NUguu yaagaav, yumiig yaj medehev geed l tavchihgui yu daa

    ReplyDelete