Thursday, September 27, 2007

Сүүлийн үед...

Сүүлийн үед нэг л их завгүй баатар. Завгүй гэж хэлдэг хүнийг нэг блог дээр харин авч өгсөн байлээ. Тэр ер нь үнэн байх. Үнэндээ бол би л лав дургүйлхсэн юмандаа завгүй гэж хэлж аврагддаг юм билээ. Тэхдээ блогт бол шунаг тачаангуй л даа. Бичих юм олдохгүй эс бөгөөс биччихмээр юмаа сайн мэдэхгүйн улмаас бичлэг нэмж чадахгүй бэдэрч явсаны буруу юу ямарч байсан завгүй байсан гээл хэлчий. За тэгээд өнгөрсөн хугацаанд завгүй юу хийснээ хальт тэмдэглэчий.

За байзоо юу хийлээ? (тэнэгтэв)

Манайхан сонин хүмүүс юм. Өмнөх бичлэгт Юнителийн байгууллагын группын үйлчилгээнд хамрагдаж байгаа тухай бичсэн чинь Юнителийг эрклаамдлаа... Шударга өрсөлдөөн... энэ тэрийг сөхөж увайгүй мунхагаар минь л бараг дуудчихсангүй хэхэ. Болсон явдлаа тэмдэглэсэн болхоос ямар эрклаам хийх гэж бичсэн биш. Тэгээд ч шударга өрсөлдөөний хуулийг зөрчсөн юм олж харахгүй байгаа. Эрклаамдлаа гэхэд ингэж л эрклаамдахгүйлдээ уул нь. За гоморхол ч яахав...
Манайхан угаасаа л сонин хүмүүс юм. Яг бүх дугаар энэ тэрээ захиалаал авах дээр чимээгүй болчихоор нь лавласан чинь эцэг компани Жи Мобайл-ийг сонгосон гэдиймдаа. За надад ч ямар хохирол үзүүлсэн биш. Тэгсэн чинь нэг закирал наадхаа боль Жи Моб-ийг сонго гээл тэр олон хүмүүсийн хөдөлмөр сэтгэл санааг үрэн таран хийсэн байх юм. Хүү компанийхан гадуурхагдсандаа жоохон юу яачаад... Хэдүүлээ тусдаа авчийеөө гэж шийд
гаргаад маналзуулчлаа. Энэ хугацаанд блогт хандах зав сэтгэл хоёр байсангүй.
Ойрд ажил гэж сүрхий их юм байсангүй. Ажил хийж байгаа хүн байнадаа. Бас яаж цалингий нь зүгээр авчаад суугаад байхавдээ. Гадуур дотуур жоохон шинэ хуучныг санаачлах санаатай баахан тэнэв. Ганц нэг газраар орж хэрэглэгчийн толгой тархи эргүүлэв. Дундуур нь найз шинэхэн жолооч шинэхэн машинаа барьж дачихгүй байна гээд ажил хийдүүлж жолооны багш хийж тэнэв. Шинэ жолооч нар машиныхаа ард нээх хөөрхөн бичцэн явж байдагдаа... Анхаар! Шинэ жолооч! Зай барь! гэсэн бичиг... Шинэ хүн учраас хамаагүй тооромзолчий шүү гэсэн үг байх. Урд замаасаа өөр юманд анхаарал хандуулж чадахгүй гэсэн үг шиг байналээ. Найз яг тийм бичигтэй. Нөгөөх нь бороо салхинд урагдаад алга болчихоод байна. Ломинатордуулаад наачий гэж авдиймдаа. Хэ хэ надад бол инээдтэй л санагдсан. Ах нөгөө бичигтэй машинтай нь явж байгаад өөр найздаа шоолуулав. Ардаа анхааруулгатай машинтай шинэ жолооч баагий загас шиг сүлжээд наагаад байхаар нь сонирхолдоо хөтлөгдөөд гүйцэх гэж давхисан бардгүй гэнээ. Арай чүү гэж бөглөрөлд гүйцэж аваад харсан чи ах арзайтлаа инээцэн нааж явхым гэнээ. Тоглоомтой амьтан бэ гэжуган. Ингэж хоёр хоног...

Хувийн бизнес хийчих санаатай жил гаран судалж байгаам. Эхлэх гэхээр санхүүжилт олддоггүй. Хамаагүй хүн амьтанд хэлчүүл санаагаа алдчихаас айх... Хадны завсар юу яасан халиуны зулзаганы зовлон жаргалыг эдлэх... Вэб технологи энэ тэр судалж блогуудаар хэсэж шөнө наад зах нь 2.00 цаг хүртэл суув. Ядаж төслөө нухаад дуусгачий гэхээр дээр эхэлчихээд хаячихсан болхоор хурууны өндөгөө хайрласных уу? Эсхүл завгүй залхуурсных уу? Курсороо хүргэх гэж яваал хажууханд нь байрлах коонтор дээр килийк... Ингэхээр чинь миний гараас юу гарах вэ дээ. Нэт хэсч явхад намайгаа афоризмуудаар мундаг шүүмжилцэн байхтай байнга таарах юм. Яг долоо хоногийн дараа төслөө бичээд дуусна гэж андгайлъяа! Хэд хэдэн хүнд санаагаа хэлхүү байх уу гэж баахан бодов. Энэ хугацаа бас завгүйдлийн минь шалтгаан байв.
Эмчилгээ дууссаных гэсэн шиг ганц хоёр удаа шилэн бүрээ үлээв. Хэдэн нөхөдтэйгээ
сайхан бүлтрэх ч бас сайхан байлаа. Бас л завгүйдлийн минь нэг шалтгаан энэ байв.

Ингээд харахад яг завгүй байна уу гэхээр яасан байх уу? Одооноос л эхэлчий! Ажилчин зөгий нисэж явахтай тааруул намайг гэж бодоорой!


4 comments:

  1. genet l dunguneed ehelsen chiny ajilchin zugii baisiimuu?

    ReplyDelete
  2. ajilchin zugii sanaagaa hund aldahaasaa aidag chin ch zuv shuu. gehdee l bas hadgalaad yavaad bhaar... uur hen neg ni turuuleed hiichih vii dee.
    yamar ch bsn amjilt.

    ReplyDelete
  3. Huurhun yumaa, chinii bichleguud. Unshij, oird ineegeeguigeeree l ineej avlaashd. Shine jolooch, ajilchin zugii....

    ReplyDelete