Saturday, September 15, 2007

Trash thinking

Хагас сайн өдөр... Гудамж замууд нуруу нь тэнийж байх шиг... Гадаа намрын налгар өдөр шар нараараа одоо л жаахан ч гэсэн дулаацаад ав гэх шиг халуу төөнөөд сайхан. Ганц нэг алхаж кайф аван спидометрээ урагшлуулж явтал салхин сэвшээнд дээр доороо орон хөгжилдөн, АРА ЖИМ ЖИМ-дсээр эзэндээ хэргээ барсан элдэв хог хаягдлууд намайг тойрогтоо оруулчихаар айсуй. Ганц үсрээд дэлгүүрийн хаалгаар гарч явсан бүдүүн ажимааг мөргөн амь мултарлаа...Ажимаа их дургүй нь хүрсэн байдалтай хялалзан жүмбэгэр уруулаар чимэглэсэн амандаа хэл нь багтаж ядан буцлан загнав. Эгчээ таныг үсэндээ хогон нэвдийнк зүүхээс чинь аварчаахад чинь! гэсэн чинь чимээгүй болж тайвширмар аядан гадагш гархаа азнан зогсов.

Хогондоогийн залуусын реалити шоу бодогдлоо... Санаа нь зөв арга нь буруу гэдэг шиг л ажиллаад байх шиг. Хогтой тэмцэж байгаа нь зөв л дөө. Та, таны үр хүүхэд тань, амраг садан чинь хогон агаараар амьсгалж байна. Бага ч гэсэн цэвэрлэчих нь нийгэмд тустай л байлгүй яахав. Ухамсар дорой нэг нь хөдлөөд явангуут нь зөрж очоод хогоо хаяж байхтай таарч л байлаа. Ингээд шоуны үр дүн унах... Нэлээдгүй хөдөлмөр, мөнгө зарцуулаад хогий нь нэг цэвэрлэчихдэг. Маргааш нь бахь байдагтаа хорлонтой хувирах газрыг цэвэрлэх хэрэг бага л болвуу. Тэрний оронд хог цэвэрлэх үүрэгтэй албад нь цэвэрлэг. Хариуцсан албан тушаалтнууд нь хяналтаа чангаруулаг. Хогноосоо салахын тулд бидэнд дараахь стратеги хэрэгтэй юм шиг санан үзэглэлээ... Буруу зөрүү байвал өршөөтүгэй.

Ухамсар: Телевиз хэмээх хүчит хэрэгслээр арай л өөр юм хийчиж болмоор санагдаад байх юм. Барын зулзагыг бага дээр нь гэдэг ч юм уу тиймэрхүү үгс байдагдаа. Нийгмийн ухамсарыг бүхэлд нь угаах тактик барих ажил эхний ажил. Юмыг алсаас нь харж хийвэл зорилгодоо хүрэх зам нь тодордог л доо. Хүн болох багаасаа гэж... Хүүхдэд хогны талаархи ухамсарыг гэр оронд нь, цэцэрлэгт нь, сургуульд нь олгочихвол насанд хүрсэн хойноо аль хэдийн төлөвшчих юм. "Хог бүү хая!" гэдэг лоозон гудманд хатгах уу эсхүл "хог хаявал хойд насандаа хог түүдэг хүн болж төрнө" гэж ламаар хэлүүлэх нь нөлөөлөх үү? тухай бодох бас хэрэгтэй гэж...

Хогийн сав: Гудманд хогийн сав нь байхгүй бол яаж хоггүй байхым бээ? Гадаад оронд галуу шувууны мах идэж явахад хэд алхаал хогийн сав байрлуулсан байдаг. Тохирсон стандарт ч байдаг байх. Хог хаягчид ихээр төвлөрч болзошгүй дэлгүүр, үйлчилгээний газруудад бол бүр ч ихээр төвлөрүүлсэн байдаг. Зах зээлийн сигмент гэж байдгийн. Хаана хэнд зориулж гэдэг асуултад хариулагдах ёстой зүйл л дээ. Хогийн саванд хүртэл нөлөөлнө. Хогийн сав гэхээр л нэх хачин халтар хултар гэж төсөөлөгдөж болхым. Хөөрхөн хэлбэр загвартай боловсон талаас нь шийдэж болно. Нэг авилгач нь энийг уншаад хотоо хогийн савжуулах ажил хийгээд хэдэн бор юм унагачуул ядаж нийгэмд хэрэгтэймдаа. За хогийн савны тухай бодол энэ.

Хуулийн зохицуулалт: Мэргэжлийн хяналтынхан ч юм уу хот тохижилтынхан хамтарч ажиллаад төсөвтөө хэд гурван юм зулгаачих санаа байна. Мөн л гадны туршлага. Байгууллагуудад харалдаахь гудамжаа хариуцаж авсан байдаг юм билээ. Цаанаас нь хуваарилцан байдийм билээ. Бохир байвал зад торгоод хаячдаг. Тэхдээ нилээн сайн торгочдог юм билээ. Үүнд тохирсон хуулийн зохицуулалт хийх шаардлагатай болно. Дээрхи шат дарааллуудаар замначихвал бид хогоо биш хүүхдүүдээ АРА ЖИМ ЖИМ-дхийг нь харах боломжтой болох юм шиг санагдлаа. Өөр гялгар санаа байна уу таминээ?

12 comments:

  1. Санал нэгайноо. Хогийн сав тавихаар аваад явчдаг гэсэншд. Тэгээл заавал нихх муухай хүнд хар хогийн савнууд байрлуулкуйл бол болдгүйм гэсэн.

    Гэснээс бага ангийн багш нар машг их нөлөөтэйшт. Манай багш бид нарыг зүлгэн дээр гишгүүлэхгүй, хог хаяулахгүй сургацан. Тэгээл 8-р ангид өөр ангид шилжиж очоол. Ангийнхантайгаа явжаагаал ганцаараа зүлэг тойроод алхдаг, ганцаараа хог түүгээл явдаг. Тэхээр шинэ ангийнхан маань шоолоод л.

    За за далийлтийн мастер далийхжээн.

    Зараа ахаа чи мастер төлөвлөгөөгөө зохиочоол хэрэгжүүлэх үедээ надыг дуудаарай. Би далайсан газар чинь далд орж, далласан газарт чинь ил гарч явнааа.

    JUICE

    ReplyDelete
  2. Хэ хэ гялайлаа... Цэнгэн көгжилдье

    ReplyDelete
  3. Гялгар санаа гэсэн чинь нэг юм санаанд орчлоо.

    Ажилаар хэдэн хүнтэй Баянхонгор явжээсийн. Харанхуй болцон байсийм. Тэгсэн чинь Хархорин орохын өмнөхөн нэг харсан чинь замаар нихх том том 50-ийн шар торнууд замаар хийсээд болдгүй. Гайхаал яаанаа энэ муухай 50-ийн торнууд энд хүртэл байжээхийн гээл орилсон чинь манайхан саваад саваад унацгаачдийн. Жолоочоос бусад нь байхгүй. Тэгсэн тэднүүс нь тор биш хамхуулайжилэээ.

    JUICE

    ReplyDelete
  4. Эгч далийдаг гэжийшт хаха. Гялгар санаа биш байна. Болсон явдал дүхүү хэхэ...

    ReplyDelete
  5. Эээ миний бурууу.

    За гялгар санаа хэлий. Хогнуудыг худалдаж авдаг болгочуул зүгээр тээ. Хогийн савнууд нь хаалгатай. Тэгээл хаалгы нь нээгээл хог хийнгүүт, баярлалаа, та аль FM-тэй холбогдмоорайна. Гээл. Тэгэнгүүт би тэр FM-рүү холбогдий гэнгүүт холбогдоол, та ямар дуу захиалахуу гэээл. Тэхээр нь найз Зараагийнхаа блогт далийснийг минь уучилж хаа ч гэсэн цуг гэж мэдээрэй дууг захиалий гээл. Тэгэнгүүт шууд тэр FM-ээр тэр дуу яваал. Зараа шууд уйлааал. Зулзагандаа хоол өгжаахдаа, энэ аавынх нь найз Далийранз байгаам. Зайлуул, гэм хийчээл араас нь ингэж явдгийм. Харин энэ шинэ хогийн савнууд гарснаар энэ маань жаахан ч гэсэн өөдрөг болсоон гээл.

    JUICE

    ReplyDelete
  6. хаха... хэлэх үг ч олдкуй болгочхиймаа чи...

    ReplyDelete
  7. Дасчжэээ, дасчиж, дассан хүнийг чи яахийн дасчиж.

    хахаха, за үймүүлэх гэсэн үймчих хүн олдкүйм. дасгий гэсэн дасах хүн олдкүйм. гарахаас. гарч ...

    ReplyDelete
  8. Миний нэр төрийг бодоод устгачих дүхүү. Утсан чинээ улаан нэрий минь бодооч. Устгахгүй бол да....шүү

    ReplyDelete
  9. JUISE, Zaraa 2 chatalchihiimaa. shuud l yahoo.msgeer chatalsan bol zugeer bsn yum.

    hognii savnii huvid gevel jpnd gay;ga uutaa unetei bolgoj ehelj bgaa, baga bagaar. hun bolgon my btor geech yumtai boloh ni zuv gej bgaa. ene ni bgali orchindoo eeltei. mun tanii ediin zasagt hemnelttei.

    bas jpnd delguuruudiin uudend hogiin sav ene ter bdg. buasd talbai ene ter deer neg ih hogiin sav haragdaad bdggui.

    ReplyDelete
  10. манайхан түрүүлж хогийн саванд харьцаж сурчаад дараа нь хогийг заавал саванд нь хийж сурах байхаа. Япон шиг болох мөн ч хол байнадаа гэж...

    ReplyDelete
  11. Harin ih l dorvitoi yum hiihgui bol bolohgui baigaa yumaa. Gazar, gudamj talbaig hariucdag ezentei l bolgoh heregtei. Ezengui bolohoor ooriimsoj yanzlah hungui baigaa yum shig sanagddag.
    Minii bagad manai orcnii 20 iod huuhed niileed hagas buten saind orcoo ugaadag bailaa. Oorsdoo ugaadag bolohoor hog hayaj, hanan deer yum bichihee bolichihdog yum baina lee. Neg tiimerhuu arga hereglej baij l hognoosoo salah baihaa.

    ReplyDelete
  12. Кэ кэ нөкдүүд тэгээд санаа кэлдгүэй. Казгай кэлтэйгээрээ би л кэлкээс. Когийн савийг күний караа булаасан ик тод өнгөтэй кийк кэрэгтэй. Жишээ нь Матрёшка байдагш дээ. нэг тиймэркүү жишээний. Тэгээд бас күүкдүүд күртэл когоо каяж болкоор кийк кэрэгтэй гэж.

    ReplyDelete