Monday, October 1, 2007

Танайд хоноё...

Танайд хоноё нэвтрүүлгийн ээлжит дугаар... Мань эр асрамжийн газар хонохоор очиж... Амьдрал гэж хатуу юмдаа.
Нэгэн хөвгүүн амьдралаа ярьж байна. Аав нь чэнж байгаад хүнд алуулсан гэнэ. Ээж нь удалгүй өнгөрсөн бололтой. Тэгээд асрамжийн газарт хандсан юм байна. Дүү нь өөр асрамжийн газарт... Хөвгүүнд ухаарал хайрласан үг: "Хөлгүй хүнийг хархаасаа өмнө би муухай гутлаасаа ичдэг байв..." Сэтгэл хөдлөлт...
Ээж нь төрөхийн хүндрэлээс болоод өнгөрсөн ихэр хүүхдүүд байна. Ихрийн өрөөсөн нь тархины саатай хөөрхий... Алтантүрүү сэжиглэхгүй үнсэж байх юм... Сэтгэл хөдлөлт...
Хоноод өглөө нь асрамжийн хүүхдүүд Төрийн дууллаа дуулж байна... Сэтгэл хөдлөлт...
Алтантүрүү архины нэртэй л болхоос сэтгэл сайтай залуу шиг санагдлаа... Ухаарал хайрласан сэтгэл хөдлөлтөөр дүүрэн нэвтрүүлэг хийжээ гэж...

8 comments:

  1. Өчигдөр үзэж сэтгэл хөдлөв. "Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу" Лодойдамба гуайн үг байдаг даа. Алтантүрүү намар төрсөн байхаа. Хүүдээ архины нэр өгдөг ямар эцэг эх байхав дээ.

    ReplyDelete
  2. Хэхэ Алтантүрүүгээс нэрийг нь зээлж архи хийсэн юм бишүү цаадуул чинь

    ReplyDelete
  3. Алтантүрүү их хөгжилтэй залуу штээ. Монголд байхдаа хэд хэд уулзаж байсан юм. Ийм сэтгэл хөдөлгөсөн нэвтрүүлэг хийж байгаа нь их чадалтайг нь харуулж байна гэж би бодоод байгаа.

    Нээрээ Монголд түүнтэй таарвал нөгөө "ганц бие эмэгтэйн шөнийн амьдрал" гээд нэвтрүүлгээ хийснүү гэж Мика асуужийна гээд уламжлаад өгөөрэй. ккк
    (Үнэндээ бол надаар тоглож хэлсэн байхаа. хэ хэ)

    ReplyDelete
  4. ene nevtruuleg chin ih dajgui gej sonsood bgaa shuu. humuusiin amnaas l sonsoj bna,
    asramjiin gazar hetsuu bhaa. neeree l horvoo chi hunii zovlond tsadah boloogui yu?

    ReplyDelete
  5. Пээш ямар их кайф авбаа! Гүиээ энэ чинь Мика!!! Миний блог дээр анх удаагаа сэтгэгдэл бичжаахын. Алтантүрүү архины хувьд бол аль дээр үед хийсэн архи гэдгийг луугар уугчдаас сонсож байлаа. Алтантүрүү төрөөгүй байсан байх. Сайн мэдкүүм. Нэвтрүүлгийн хувьд бол сонирхолтой. Хүн хүний хувийн амьдралыг их сонирхдог бололтой.

    ReplyDelete
  6. Bi duulsnaas uzej baigaagui yum baina. Iimerhuu yum hiij baih n' zovj zudersen negniigee medej tuslahad heregtei saihan yumaa.
    Huuhduud gej hamgiin orovdmoor bas hamgiin hoorhon ulsuud shuu.

    ReplyDelete
  7. Би үзэх үнэн дуртай, даанч сүүлийн үед ажил хичээл гээд зурагтнаас хол хөндий байгаа. Гэхдээ үзсэн бол ихэр татан уйлах байсан юм шиг байна. Та их гоё бичжээ.

    ReplyDelete
  8. ter arhiig garahaas umnu tursun bailgui dee...Altanturuu...
    Surhii zaluu yumaa...

    ReplyDelete