Tuesday, October 2, 2007

"МОНГОЛ" Сергей Бодров

Өчдөр мээсэнжэрт Сергей Бодровын "Монгол" надад байна гэсэн үг уншчингуутаа харцага шонхорын хурдыг хуруундаа гаргав. Канугаа хуулуулж авчаал "Ах нь гадуур ажилтай... Ирэхгүй бол писиг маань унтраачаарай" гээл гэрлүүгээ асар басар нохойгоо дагуулаал гсн :Р

Ажлын цагийг алж хаячаад кануугаа хэнэг ч гүй үзэхээр тухлав...Эхнээс нь л Баабар зан хөдлөөд өөлчилж шүүмжилчих юм хайв.

Эхлэл хэсэг таалагджийнаа гэж гачин. Зураг авалт эффэкт энэ тэр бол үүнэн догь. Дүр сонголт энэ тэр бол мундаг... Өвөр монголчуудтай хамтарч хийсэн болхоор сэтгэлд нэг л таарахгүй... Цаана нь Монгол, Өвөр Монгол, өөр хаанахаар ч юм халтар хултар яриа холилдон өрнөх бөгөөд Оросоор дуу оруулсан байх юм... Монголоор хэлсэн үг нь Оросоор орчуулсантайгаа огт таарахгүй юм... Зохиол нь сонин юмаа. Сонгодог зохиолуудыг кино хийхдээ яргалчихдагийг мэднэлдээ. Тэхдээ энэ чинь түүхэн хүний тухай өгүүлж байгаа кино юм байгаа биздээ? Миний мэдэх Эзэн Чингисийн минь түүхийг зад товчилчихсон... За яахав нэг ангит кино юм чинь товчлог! Зөндөө гажуудуулчихсан... Болохгүй биздээ? Бэгтэр Бэлгүтэй болон бусад дүрүүд огт алга... Жамухын дүр нь зэвүүндүү эр... Ер нь ийм байсан ч байж болох мэт... Бөртэ үжинд тоглосон хүүхэн бол яг Монгол царайтай их догь... Даанч цаанаа ярьж байгаа нь што ч гэхэвдээ гэмээр... Ерөнхийдээ бол Чингис Жамух хоёрын хоорондын тэмцлийг л халтар мултар харуулсым шиг... гэсэн бодлууд...

Эцэст нь бодлоо... Бодров гуай Чингисийн маань түүхийг өөрийнхөөрөө олонд таниулахыг хичээсэн мэт санагдлаа. Ганц ангит кино бол их хүнд үнэндээ жижигдэнэ. Хэт товчхон санагдлаа. Хулгайн кино юм болохоор товчилчихсон ч байж магадгүйлдээ. Бас л биш юмаа. Бүрэн албан ёсных нь эхээр дахиж нэг үзнээ. Товчхон киноны нуршсан шүүмжлэлийг төгсгөв.

6 comments:

  1. Япончуудын хийсэн Чигисийн тухай киног манай дарга үзэж ирчихээд кино үзэж байгаа Монголчууд инээгээд байх юм. Нэг л бишээ ухааны юм ярьж байна. Тэгэхээр нь Нинжагийн дүрийг америк хүн бүтээхээр Япончуудын инээд хүрдэг болов уу? гэтэл дарга инээгээд салдаггүй юм даа. Монголын түүхийг Монгол хүн л бусдаас илүү мэдэх учиртай. гэж боджийноо.

    ReplyDelete
  2. Ха ха чи даргадаа сайн ойлгуулсан байшт...

    ReplyDelete
  3. Zaya naad ugiig chin ish tataj bolno bizdee. laitai helsen bna doo. tnx.

    tegj bgaad olj uznee.

    ReplyDelete
  4. Ter kinog chini neg olood uzeedhiisen.

    ReplyDelete
  5. Киног эндээс үзчиж болох байхаа. Бас л хулгайн юм байх шиг байна. Бичлэг тааруухан юм байна... http://kino.doseng.org/2007/09/22/mongol_obzor.html

    ReplyDelete
  6. японуудын хийснийг үзээрэй. тэгээд сэтгэгдлээ хуваалцаарай, эмзэг залуу.

    ReplyDelete