Monday, October 29, 2007

Биелсэн үлгэрийг үлгэрт тооцкуй

Хүүхэд хийж чадсанаас нээх илүү гавъяагүй писи ширтэж амьдралын өдрүүдийг алслан нисгэсээр нэг мэдэхэд охин маань дэнхийчиж. За тэгээд ээж аав хамт байгаа болхоор бүр ч санаа амарцан бүх юмыг нь даатгаастай. Над шиг аавууд хэд хэдийг мэднэ (хань татав). Охиноо хараад өрөвдөх шиг. Хөөрхий азгүй амьтан хүн болох дурандаа хүн болж байгаам гэж... Эцэгшүү юм нь гэж хэнэггүй тэнэг олигтойхон ч анхаарал тавьчихгүй... Хичээл ном дугуйлан давтлага гээд надад харагдах хугацаа нь улам багасаад л...

Урд шөнө блог энэ тэр гэж юу яалгүйгээр охиндоо жоохон цаг зарцуулъя гэж шийдээд эртлэн орондоо орцгоолоо. Ангийн хүүхдүүдийх нь тухай, эмэгтэй хүн ямар байвал надад таалагддаг тухай, ариун цэвэр соёлжилтын тухай баахан ярив. Өмнө нь тэгэж ярьж байсан удаагүй болхоор охины минь нүд "Ээ энэ аав мөн үү?" гэсэн харцаар айх гайхах зэрэгцэн нүүрэн дээгүүр минь шалгалт явуулав. Дараа нь огт ярьж өгөх нь байтугай бодож ч үзээгүй юмаа ярья гэж оролдлого хийв.

Эмээ өвөө дээрээ тэлвийзэр ч ховорхон үзэж өссөн би бээр эмээгийнхээ ярих үлгэрүүдэд итгэж Орос Монгол үлгэрүүдэд шимтэн мангас, шулмасыг үзэн ядаж тархиа угаалгасан хүүхэд байлаа. Шидэт толь, Мянга нэгэн шөнийн үлгэр зэргийг бол цээжилтлээ л уншдаг байв. Одооны хүүхдүүд үлгэр гэхээр огт авч хэлэлцэхгүй бололтой. Миний ярьсан үлгэрт итгэх нь байтугай өөдөөс тайлбар хийж битий тэнэг юм яриад бай гэх нь холгүй жуумалзах нь хамаг аазгай хөдөлгөв. Арга ч үгүй биз ихэнхи үлгэрүүдэд гардаг ид шидүүд биеллээ олцон юм чинь. Бодлоо...

Шулмас эмгэний шидэт толь-Энэ бол дүрээрээ тэлвийзэр. Бишээ интернэтэд холбогдсон компьютер юм байна. Арай л бүрэн боловсорч амжаагүй болхоос яг л шидэт толь мөнөөс мөн. Яагаад боловсорч амжаагүй гэж үү? Шулмас эмгэн тольруугаа харж байгаад хэлхээр дүрс харагддаг биздээ? Бид бол гүүгэлдэхдээ заавал хайх юмтайгаа холбоотой үгсийг шивж шидэт толиндоо хардаг. Технологийн хувьд эмгэн биднээс хамаагүй түрүүлчиж. Хэдэн жилийн дараа дуу хоолойгоор ажилладаг хайлтын систем нэвтэрчих байлгүй. Тэр цагт шулмас намайг хайх уу би шулмасыг хянах уу гэдэг дээрээ тулна.

Нисдэг морь хөлөглөсөн баатар-Байлдааны онгоц. Энгийн онгоц бас мөн гэж үү? Тэр чинь тусдаа. Байлдааны онгоцны нисгэгч нар онгоцондоо сууж аваал хөөрөөл бөмбөгдөөд устгаад ирхээрээ баатар шинжтэй болчиж байгаам байна.

Шидэт хивс-За энэ чинь нөгөө зорчигч тээврийх нь байгаам.

Далдын хар малгай- Хэдэн жилийн өмнө чагнах хэрэгсэл тавьлаа энэ тэр гээд бөөн хэрүүл дээгүүр яваад байвдаа. Хар малгайнаас хамаагүй амар болчиж. Заавал өөрөө нэг жигтэйхэн хар малгай өмсөж тархи толгойгоо хөөргөөд байх шаардлагагүй. Гэртээ сууж байгоол сонсий гэсэн юмаа сонсож хор найруулоол...

За тэгээд олон толгойтой чоно моно бол Чернобильд дүүрэн гээ биддээ? Арван таван толгойтой атгаалжин хар мангас нь бол манай парламент мөн үү?(Элийрэв) Толгойгий нь тасдаал хаяхаар эргэж ургаал урьдныхаасаа боловсронгуй дайсан болоол...

Шалбааг уугаад ишиг болдог хүүгийн үлгэр-Хонгор сумынханыг сэтгэлдээ төсөөлнө үү.

Хөөе ингэхэд хүүхдүүдэд маань одоо шинэ үлгэрүүд хэрэг болчихоод байгаам биш үү? Ядаж л технологийн хувьд ангайлгахаар ч юм уу? "Бодонгуут ажилладаг компүүтэртэй Хаакэр бор хүү"-ийн тухай ч юм уу? Тэхкүй бол Наруто энэ тэр бол манай үндэсний үлгэрүүдийн хажууд бол газар авжийшт. Биелсэн үлгэрийг үлгэрт тооцохгүй болчиж...

Урам хугарч эргэн харж хэвтээд удирдлагаа удирдлагын гарт шилжүүлэв...

20 comments:

  1. илбэт зурхай, алтан загасны үлгэр арай биелээгүй л байна. удахгүй биелэх юм шиг л санагддаг ...

    ReplyDelete
  2. Харин иймэрхүү үлгэрт 5-аас доош насныхан л итгэх юм шиг байгаан. За тэгээд цаашилбал шидэт дэнлүү нь нарны цахилгаан үүсгүүр, шуламын шүүр нь сансрын антень, тахиан хөлтэй байшин нь чанаргүй барилга, нисдэг морь нь микроавтобус гээд явж өгөх байх до. Гол нь энэ бичлэгийн дэвшүүлсэн санаа, гаргаж ирсэн өнцөг нь тун өвөрмөц санагдлаа. Үлгэрт өлгийдүүлж өссөн бидний бага нас үеээ өнгөрөөж, шинжлэх ухаан технологит шимтэх шинэ үе иржээ гэж ...

    ReplyDelete
  3. ангаахайд:
    Наад алтан загасны үлгэрийн ид шид чинь биелчихсэн тууж яваа харагддагийн. Арай өөрөвтөр хэлбэрээр. Баян нөхөртэй болчлоо гэж баярлаж ид шидийн эд эдлэлээр хангагдана. Даварч цаашлаад бахирчихна. Тэгээд төрхөмдөө... Үлгэр үлгэр л байдаг гэж юутай үнэн. Одоо бол үнэгүй юм гэж байхгүй болжээ гэж...
    Idea-д:
    Хэ хэ навсайсан бичлэгий минь яасан ч ихээр магтаавдээ. Дараа сайтар шүүмжлэхийг хүсье. Технологио дагаад бидний залуу үе хамт хөгжчихөөд бид үлгэртэйгээ хамт гологдоод л байна даа тэ?

    ReplyDelete
  4. Тийм шүү. Манай охин өөрөө үлгэр зохиогоод орчин үеийн хэлбэрт оруулчихсан хөгийн юм ярьдаг ш дээ. ХэХэХэ "5 давхар нь цахилгаан шаттай байхгүй юу" ч нэх шиг. 5 давхар байр цахилгаан шатгүй л байхгүй юу даа. Технологийн дэвшилийг үлгэрт оруулна гэдэг чинь хүүхдийн танин мэдэхүйд их хэрэгтэй байхаа.

    ReplyDelete
  5. Сонин санаа байнаа.
    Болдоггvй бор евгенийг орчин vежvvлбэл ёстой Болтрон болчих юм бишvv.

    ReplyDelete
  6. манай нэг дүү алтан загасны үлгэрийг өвгөн нь алтан загаснаас хөргөгч өгөөч гэж гуйж энэ тэр шууд зохиож уу. Ер нь тэгээд одоо тэвш энэ тэр гэхлээр ойлгох ч хүүхэд байхгүй л дээ. Нээрээ л Нарота хүчээ авч байна. Манайхан нэг яах ёстойгоо Амарсайхан ахаас асуухуу яах уу

    ReplyDelete
  7. za ene bichlegiig onooh shildeg bichlegt shalagarna gej morii tavii
    hehe, tegsen chin bugd minii tald morii tavijeevyyl ya-h-yyy?

    sanaa manaa bol yostoi uneheer:
    -hain, heleh ug alga.

    ReplyDelete
  8. эсэргүүцэж байна!!!

    бичих гэсэн чинь нойр хүрээд байна. гэхдээ л эсэргүүцэж байгаа шүү.

    ReplyDelete
  9. Bidnii ter ulger sonsdog, itgedeg baisan uye bidenteigee l ungursun yum shig baigaan. Erteer huudee unshuulah sanaatai netees Mongol ardiin ulger hevlej avaad ugsun toohgui yum baina lee. Gantsiig araihiij unshchaad shaal sonirholgui yum bainashd gej avchiina. Bid lav neleed tom boltloo l ulger unshsan daa...

    ReplyDelete
  10. GoGo blog сэтгэгдэл:
    xaxa, ene zaraa neeree unen yum bichne shu, odoo ulgert itgedeg huuhed baihgyi bolson yum bailee gej..

    бичсэн Nara Бичсэн огноо Даваа, 2007 оны 10-р сарын 29 #
    Neere yamar goyo bichsin beee. Eleg hushlu. bi barag chini pen boloh ne gej

    бичсэн Tuya Бичсэн огноо Даваа, 2007 оны 10-р сарын 29 #

    ReplyDelete
  11. Хэ хэ баахан өөрийгээ магтсан сэтгэгдэл хуулж тавиад...
    Үлгэрийг боломжтой бол хүүхдэд аль болох уншуулж байх зүйтэй юм байгаам уул шугамандаа. Хүмүүжлийн ач холбогдолтой эд байгаам. Энэ бичлэгийн тухайд бол хүүхэд шуухдууд маань бидний өссөнөөс шал өөр орчинд өсөөд байгаам байна, уламжлалт сургалт хоцрогдоод байгаа ч юм шиг бид тэрэнд нь зохицох шаардлагатай болчиж гэдгийг л бичих гэсийн. Бичгийн чадвар муутайгийн хар гай буруу ойлголт өгсөн бол соорий оол гсн :P

    ReplyDelete
  12. Хөөөөөөөөөрхөн шүүүү энэ.

    5-аас доош насныхан ч итгэхгүй байхоо тэр үлгэрүүдэд. Тэгсэн би ми бол уншмаар санагдааал дайраадайна гээч. Зараа тэгээд охинтойгоо үлгэр ярьжаахаар өөр юм ярихгүй. хахаха, охин чинь өглөө нь тэмдэглэлийн дэвтэртээ юу гэж бичсэн бол:

    Өчигдөр аавтай ярилцах гэж оролдлоо. Хөөрхий аавыгаа хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхуулахын тулд нэлээдгүй ажиллах хэрэгтэй юм байна.. дад адаадрад аопдыбамх гэсэн байхдаа.

    хөөөөрхөн юм бичихиймаа. нийрээ энэ муу үлгэрүүдий чинь биелцэн, тэгэээл тэр хүүхдүүд тоохоо больцон гэж хэн мэдэхийнбээээ? тэрий нь мэдкүй хамаг сайн сайхан гэж бодсон үлгэрийн номнууд авч өгөөл унш этэр гэээл муу охиноо дарамтлааалайсан байшт.

    JUICE

    ReplyDelete
  13. Гэхдээ үлгэр цаг үеэ өнгөрөөсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бага насны байтугай том хүүхэд, залуучууд, том хүнд хүртэл сонирхолтой, сургамжтай санаа агуулсан гайхамшигтай сайхан тансаг хэллэгээр бичсэн үлгэр домог олон байдаг шүү дээ. Ж-нь: Ганс Андерсены Гургалдай, Цасан хатан хаан, Гахай хариулагч гэх мэт үлгэрүүд...
    Хүүхэд насандаа элдэв сонин гайхамшигт итгэхгүй болчихвол мөрөөдөмтгий, дүрслэл сайтай орчин үеийн сайн зохион бүтээгч гарах нь юу л бол.

    ReplyDelete
  14. Amjilttai ch nai ugui ch bai ur huuhedteigee yarilcsan gedeg chin' harin sain hereg shuu. Tom bolj baigaa huuhduud bidnii nuuren deer sonin sonin hardag ch bas sonsdog yum baina lee. Ohin chin' ter nomnuudiig tegej baigaad sonirhoj unshina. Yarisan zuiliig chin' herdee dotroo tungaana, tegeed aav zov yum yarisan baina gej bodno, gehdee chamd teriigee helehgui baihaa.
    Bi huuteigee yum yarihaar dandaa l eserguuceltei tulgarch baidag, gehdee caaguuraa huleej avaad baih shig baidag yumaa.

    ReplyDelete
  15. Саяхан би 4-н настай хүүхдэд үлгэр уншиж өгөх санаатай "Эртээ урьд цагт үнэг чоно байвгай гурав хамтран аж төрөн амьдран суудаг байжээ..." гээд эхэлтэл өөдөөс харин "паах тийм балиар заваан амьтнуудын баасыг хэн цэвэрлэдэг байнаа гэх нь тэр. хэ хэ. Ингэж л сэтгэдэг болсон байна ш дээ. Энэ Discovery channel uu!!!

    ReplyDelete
  16. Араб үлгэрүүд шиг тансаг үлгэр уншиж байсангүй. Ухаант Халифаар удирдуулсан үзэсгэлэнт Багдад, холын хол дуурьсдаг шидэт жимбүүр, цөлийн дээрэмчид, шударга дайчид, нууцлаг адал явдал гээд хүний санаанд багтамгүй гайхамшигаар дүүрэн. Дахиж унших юмсан нэг. Юун тэр хааны охиныг мангаст идүүлэх болохоор л гэнэт тодордог Иван миван, шал новш шиг санагджаагаам чэн. Ах бид 2 гэрт муу үлгэр дээр бөөн шүүмжлэл өрнүүлээстэй.

    ReplyDelete
  17. Зараа, хамаг үлгэрүүдийг хоцрогдсон гэсэн байгаа нь чи шүү. Тэгээд шинэ үлгэр зохиох хэрэгтэй гэсэн санааг бас чи хэллээ. Тиймээс Зараа ӨӨРӨӨ НЭГ САЙХАН ҮЛГЭР зохиогоодох за. Тэгвэл нилээн ашиг олж магад шүү. Шинэ эриний, шинэ үлгэр.
    Дараа чиний зохиосон ГОЁ үлгэрийг уншина гэж найдаж байна..:-)

    ReplyDelete
  18. Биелсэн үлгэрийг үлгэрт тооцкүй гэж... бага байхдаа в один прекрасный день ПРИНЦ НА БЕЛОМ... гээд л мөн ч их олон үлгэрт уншиж итгэдэг байж билээ. Бага байхдаа цагаан морьтой ханхүү гэнэт нэг өдөр гарч ирээд л гээд л уншиж, итгэж байсан олон охидууд байгаа байх. Цагаан морьтой ханхүү амьдрал дээр гарч ирдэггүй л байхгүй юу хэхэ. Миний хувьд л лав биелээгүй.

    ReplyDelete
  19. заавал цагаан морьтой ханхүү хэрэгтэй байгаамуу? Цагаан япон тэрэгтэй байж болкуй юу? Техникийн дэвшил болоод хэд хичнээн зуун өнгөрчөөд байхад цагаан морьтой ханхүү яриал сууж байдаг. Ядаж цагаан Ланд унасан ерөнхийлэгчийн хүү гэж бодож болноодоо кххх...

    ReplyDelete
  20. bi NEG CHUKHAL ZUILIIG ANKHAARAASAI ZALUU ETSEG EKHCHUUD MEDEESEI GEJ KHUSEJ BAINA, BI DELKHIIN TERGUULEKH KHUGJIL BUKHII OROND SURCH BAIGAA EMCH BNA. ENDKHIIN EMCH NARIIN GERT ERDUU tv BAIKHGUI, ASUUKHAAR BAGA NASNII KHUUKHDED TULUVSHTUL NI tV UZUULDEGGUI, USA-D KHIISEN SUDALGAAGAAR MASH MUU UR DUNTEI BOLOKH NI BATLAGDSAN GEJ YARIJ BNAA

    ReplyDelete