Thursday, October 11, 2007

Эдээрээ оролдсон хүн яадаг билээ?

Мика хэд хоног миний хорхойгоор тоглов. Би хорхойгоороо тоглуулав. Өчигдөр хорхойг минь тайван орхив. Миний хорхой тайвширав... Мика блог дээрээ хөөрхөн юм нэмэх гээд л дуншаад байсан юм л даа.
Миний энэ сониуч зан уу?! Намайг бүр элдэвлэсээр 30 гаран жил болж байгаа юм. Тэсэж чадахгүй мальтгар шарыг(яахуу мээсэнжэр) эдэлж мань хүүхнийг дарамталсны эцэст цагаас нь эрт тавиулж(поостлуулж) дөнгөлөө. Нэг л юм дутагдаад болдоггүй... Блогийн загвар нь нэг л биш байсан учир ятгалт хийв. Дажгүй загвар олчих санаатай элдэв хүн амьтанд Мальтгар шар илчээ довтолгон хэл хүргүүлж тусламж эрвээ чи минь... Холбоосууд ирсээр... Уббаа нь гүүгэлдсээр... Явсан нохой яс зуулгүй л яахав. Дажгүй загварууд олдох л юм.
Вэб мэдлэг минь хачин мундаг болсон байна гэдгээ өөртөө ухамсарлуулав. Хориотой стилийнхээ өрөлтийг аван хэлээ баруун зүүн араа шүдэндээ ээлжлэн шамбийлган тарчлааж элдэв темплейтээр оролдон суухдаа бүхэл бүтэн гурван сарын нөр их хөдөлмөрөө нураах юм чинээ санасангүй. Эдээрээ оролдсон хүн эвдэхийн тэмдэг Эхнэрээрээ оролдсон хүн салахын тэмдэг. Миний Тамирын голын мөсийг долоох шахам бөөцийлж босгосон блог загварыг минь энэ хужаа хулгана идчихлээ гэж үү?... Баян хүн нэг шуурганд Баатар хүн нэг суманд гэж юутай үнэн үг вэ? Өө п***а! л*л*р! Ингэх гээд байсымаа sh*t! хэмээн идэр залуу эр боловсролтой хүний хэлэх хэлэхгүй үгээр гэр орноо будав. Ээжийн хэл аман дотроо багтаж ядан буцлав... Ханд минь хага дарагдав... Амьдралаа чи хүний нулимсанд цадах болоогүй юу? Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхөө болихоор шийдэж өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гутраад яахав Шаварт унасан шарын эзэн хүчтэйн үлгэрээр Голсон юм голд Шилсэн юм шилд түрүүний үзсэн хэдэн загвараас сонгож тавихаас өөр аргагүй болов. Шөнө дөл болтол сууж нүглийн нүдийг гурилаар хуурав. Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэж гүрийж гүрдийсээр хөөрхий муу блогоо хөл дээр нь нэг юм босгож авлаа. Сохорсон биш завшив гэж шинэ загвар маань тун чиг дажгүй санагдаад хүн хараас магтаалын үг сонслоо.

8 comments:

  1. davgui template bn,

    .judul {
    background-color:#999999;
    border:1px outset #666666;
    color:#E1771E;
    font-family:Geneva,Arial,Helvetica,sans-serif;
    font-size:14px;
    font-weight:bold;
    height:20px;
    padding-bottom:2px;
    padding-top:4px;
    text-align:center;
    }

    html dotor chine iim mur bgaa terniihe "color:#E1771E;"-g "color:#FFFFFF;" bolgochuul bur ch goy boloh ym bnda :)
    color:#E1771E; ene ungu n saarald nyalagdaad sain yalgarch haragdahgui (unshihad hetsuu) bolood bh shig bn, Good luck :)

    ReplyDelete
  2. Хүслээр тань болгов...

    ReplyDelete
  3. За за амжилт хүсье. Давгүй болсон байна ш дээ.

    ReplyDelete
  4. urdiinhaasaa ontsgui bolchihgjee urdiinh ni ovormots tasarhai goy bsan yumdaa..

    ReplyDelete
  5. Nadad ch bas umnuh ni iluu goyo baisiim shig sanagdjiin. Gehdee yu saihan dur saihan shuu dee. Eznii soyorhol l medej. Yamar ch baisan amjilt huseye.

    ReplyDelete
  6. hi. ankh udaa blokoor chin orj uzlee. ajil ikhtei bolokhoor blokoo tsegtselj amjikhgui l bna. tuslamj heregtei l bgaa shuu.

    ReplyDelete
  7. мальтгар шарaar эдэлж цагаас нь эрт тавиулsan um uu? хөөрхөн юм ni yu ch alga bna shuu dee?

    ReplyDelete