Tuesday, October 23, 2007

Comment-д хараат амьдрал


Блог бичиж эхэлснээс хойш нэг юманд маняк болчихоод жаргаж зовж байгаагаа дэнслэх тэнхээгүй боллоо.
Миний бие бээр гурван блог сайтад ижил бичлэг бичиж судалгаа туршилтархуу юм хийв. Зах зухаас нь хуваалцвал:

ГоГо блог- www.gogo.mn сайтын блог булан нээгдээд 3 хонож байхад анхны бичлэг оруулж байжээ. Монголчуудын орох дуртай сайт болсон нь анхны бичлэг оруулсанаас хойш нэгхэн хоногт миний блогт зочилсон эрхэмүүд 600 хол давсан байснаас харагдана.
Сэтгэгдэл бичих тал дээр бол тун чиг харамч сайт юм. Дизайн зохион байгуулалтын хувьд бол нээх хэцүүдээд өөлж гоочилчих юм харагдахгүй хэрнээ л бараг л NO COMMENTS. Эндхийн уншигч эрхэмүүдэд журмын хэдэн нөхдийг эс тооцвол миний бичлэг төдийлэн сэтгэгдэл төрүүлдэггүй байсан бололтой. Аль эсвэл тун чиг зав муутай хүмүүс хальт шагайж Ленин багш ном уншдаг домгоор гүйлгэн хараад хурдан өөр нэгийг уншиж маняаварлах шаардлага гардаг бололтой.

Blogmn-Сүүлд нэгэн архаг блогчингийн санал болгосноор саваагүй нохой саранд хуцав. Өөрийн гэсэн гишүүн бичигчидтэй нэр хүндтэй сайт юм. Гол нь гишүүд нь хоорондоо сүрхий коллективтэй. За коммент бичих тал дээр бол урамтай. Ясны хөлс гарах шиг болж байваа гэж... Ямар сүрхий идэвхтэй хүмүүс байдаг юм гэж гайхах баярлах зэрэгцэн хөөрч байв. Нэг бичлэгт 30 орчим сэтгэгдэл үлдэх бол энүүхэнд...
Зарим нэгэн гишүүдийн амбицийг эс тооцвол маш ихээр таалагдсан үндэсний үйлдвэрлэл мөн.

Blogspot-Анх л блог гэж юу байдгийг эндээс мэдэрч эхлээд одоог хүртэл элдэв сонирхолд хөтлөгдөн үүр шөнө хүртэл унтах нойр уух идэхээ умартан даяарчлагдсан ертөмцийн амтыг мэдэрнэм. Их бие даасан мэт сэтгэгдэл төрдөг нь юутай холбоотой байгааг одоо ч өөрөөсөө асуусаар... Найдвартай гэдэг үг их чухал санагдлаа. Блогспотын сэтгэгдэл бичигчид сайхан санагддаг гэхээс илүү гоё үг олдохгүй юм. Олон коммэнт цуглуулахын тулд бичлэг нэмсэнээсээ хойш нилээд хэд хоног хүлээх хэрэгтэй байдаг байлаа. Наад зах нь 5 хоног. Түүнээс олон хоновол бүүр сайн. Тэсэхгүй дагаагийн бичлэгийг оруулж орхивол өмнөх бичлэгт сэтгэгдэл үлдээнэ гэж бараг л байхгүй. Жишээ нь "Маркетингаа гэж..." бичлэг оруулаад овоо хэдэн сэтгэгдэл цуглуулчих байх гэж найдсан маань талаар болов. Энэ бичлэгийг оруулангуутаа араас нь өөр бичлэг шүлэнгэтэн нэмсэнд учир байгаа бололтой.

Эцэст нь дүгнэлтэрхүү бодол зурсхийсэн нь: Блог сайт болгон тус тусын хэрэглэгчидтэй. Тэдгээр хэрэглэгчид нь ижил төстэй сэтгэхүйн онцлогтой.
Харилцан санал бодлоо хуваалцах сонирхолтой бичигчид блогмн, блогспот хоёрт бичлэг хийвэл илүү үр дүнтэй. Олон хүнд уншуулъя гэвэл ГоүГоү-г сонговол оновчтой санагдлаа.

Одоо миний юунд манякдаад байгаа нь бараг харагдсан байх. Сэтгэгдэл гэдэг миний хувьд бол ус агаар шиг болж амьдралыг минь тэтгээд байх шиг байна шүү. Хар тамхинд орсон хүн л ийм байдаг байх гэж...
Надад ус агаар хайрла хүмүүсээ!

33 comments:

  1. Би ч блогны тухай ойлголт нэг их сайнгүй л дээ. Зав гарвал өдөртөө чиний блогыг уншиж, хаяа сэтгэгдэлээ үлдээдэг. Бусад блогуудыг уншиж амжидаггүй яг үнэнийг хэлэхэд. Сүүлийн үед та блогныхоо загварыг их өөрчлөөд байгаа юм шиг байна. Тэгэж байгаад нэг гайгүй загвар дээр тогтоно гэж найдана. Бичлэгүүдийн хувьд цаашид энэ маягаараа үргэлжлүүлээд, хөндөх сэдэв нь улам их сонирхолтой байгаасай. :-)
    Нэргүй зочингоос.

    ReplyDelete
  2. Хэ хэ гялайлаа...

    ReplyDelete
  3. Гялайх яах вэ, ус агаар авч байгаа бол төлбөрөө төл... :)
    Төлбөр-хэд хоног ч хамаагүй сэтгэлд үлдэх бичлэг, хэрэгтэй мэдээлэл... за өөр юу ч яах вэ...
    Нэргүй зочингоос. Гэснээс нэг нэртэй болох юмсан нэр хайрлах хүн байна уу?

    ReplyDelete
  4. Гар хөдөлвөл ам хөдөлнө, сэтгэлд хүрэхээр бичлэг бичиж байж л сэтгэгдэлд дарагдах байх, зүгээр суугаад ус агаар авах гээд байх юм. Бич бич дахин бич. Сэтгэгдлийн хур буух болтугай, хурай хурай хэхэ

    ReplyDelete
  5. Сэтгэгдэл гэснээс нөгөө "Одоо яанаа?" бичлэг юунд хүрсэн бэ?, би бас санаа зовж байгаа хүний нэг шүү...

    ReplyDelete
  6. Manai blog neg l yavdaggui ee, Ene bichlegendee l bh shig bna. ooooooo comment, bichlegee saijruulna aa. 3apaa-n blog udahgui huvitsaa gargah bh gej bodoj bgaa shuu.

    ReplyDelete
  7. hehe, comment chin tiim ba-ba zand surgaadaidiin, kkke, zaraa ingeher ni goojuuriin duu ni yum yy, agaa ni, esuul ikher ni geel, xixi, xixi, dolood toirood yavdag bsii,xixi, go go zaluu baisiin baileesht, hihi

    ineed muut ni chamd us agaar hairlalaa shuu, himgatai heregleerei,hihi

    ReplyDelete
  8. Ania bol tanaihaar udurtuu zaaval ordiinshd. Com-t uldeeh zavgui yavah uye zunduu.

    ReplyDelete
  9. Күиээ яасан сайхан байнаа? ааааахимммм ааахиммм олдсон дээр нь сайхан амьсгалаад авъя кэкэ...

    ReplyDelete
  10. xixi, tegjaagaad hiimel amisgald durtai bolchvoo, kkekeke...teguul yostoi balriisht,tiimee hoo, ain? (chihee ogood naasnnn)

    ReplyDelete
  11. gehdee yahuu,us agaar zoogchid ni blog moloogiinhon bolohoor gaagyy,gaagyy (ganbaagaas sursan ug) unench shudarga kums bolohoor gaaguu gaagyy, hihi, tuunees bish kums bol kuniig alna, alna, hiimel amisgaand dasgaad,hihi.
    nana aidiin hiimel amisgaanaas...xixi

    ReplyDelete
  12. Neeree ter commentiig chin' aimaar ih hardag yumaa. Tegeed baival boon bayar. Gehdee comment uldeehgui unshdag humuus ih olon baidag yum baina lee.

    ReplyDelete
  13. bi ch odoo blog l unshdag bolson. urd ni bol olloo, sonin.mn ene ter unshdag bsn bol. odoo ted sonirholgui sanagdaad bloguud harin hugjiltei bgaa. heruul bish, medeelel olj avdagtaa bh shig.

    setgegdliin huvid bichih zavgui humuus bh shig bgaan. bi ug ni all boloh bichih yumsan gedeg bodoltoi ch haayaa yaagad ch yum bichdeggui.

    gehdee uuriin chin bichleg dajgui sh dee. udurt bol bainga 1 ordog. shine bichleg bna uu gej.

    za tegeed amjilt.

    ReplyDelete
  14. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  15. Зиа зиа зиа, тэгүүл бид чинь харилцан ус агаар өгөлцдөг юм биз дээ. БИ нээрээ анх гайхсан шүү. блогспот дээрч, блогмн дээр ч байгаад байсан. Тэгсэн харин тест гэцэн байсан. Тэгээд бас коммэнт үлдээцэн байсан.

    Харин тэр гого блогчид чинь их сонин сонин юмнууд бичдэг гарууд байна лээ шүү. Гүй ээ гэхдээ зарим нь л даа. Хэхэ

    За амжилт ах минь, эртээд хачин болгоцон гэсэн уучлаарай :D

    ReplyDelete
  16. balarsiimaa, yadiin baigaen, urid shonojin zaraag zuudleed: commentoholic geed bichtsen baina geel, hihi... bi bas duuriagaal bicheel..hihihi

    ReplyDelete
  17. Танай босгыг элээх нь байнаа. Заримдаа бүр үлдээсэн коментоо арилгадаг гэж байгаа. Амжилт хүсье.

    ReplyDelete
  18. Анонимд: Нэр хайрлая! Төмөр! (Цогт тайжаас иш татав :P)
    За хө чадан ядан өрөө төлнөө хэхэ. Зав л муутай байх юм.
    YED club-т: Блог чинь өгөөжтэй сайхан блог байна билээ.Сурталчилгаа дутагдсан байж л магад.
    Нанад: Хиймэл амьсгаанд юу яалгуулж хаширсан хүн юмаадаа янз нь хэхэ. Хөөе ингэхэд өөрөө миний бодсон юмыг яахаараа надаас түрүүлээд бодчоод байдаг байнаа? Би бас коммэнтохолик гэж бичиж далийдийм билүү гэж бодож байсан юм. Ер нь хүүхнүүд намайг даннндаа зүүдэлдэгшт :P
    Дэпсуд: Эмзэг сэдэв уншихаар өөр дээрээ тусгаж аваад балрах гээд байдаг юм хэхэ.
    Заяад: Босгоны хэрэг байхгүйээ. Элээгээд өг тэхүү гсн :P
    Орлого сайтай газрын хаалга нь даннндаа эвдэрдэг гэсэн. Би бас нэг ямбий хаалгатай нөхөр сууж байх юмсан гэж мөрөөддөг гэжуга...

    ReplyDelete
  19. За ус хайрлая
    Урам хайрлая.

    Одоо гайгүй болж байна уу.

    ReplyDelete
  20. Хаалга чинь бүр ямбийсан байна ш дээ. Ямбий хаалгаар орохоор дотроо харин сайхан бүлээнхэн юм байнаа.

    ReplyDelete
  21. Zawtai bolohooroo 3apaa-iin nud tolgoi tarhiin hol zam tuulj namaig zorij irsen Grey Goose nertei French vodka-aar sergeenee OK. Owoo heden udur hadgalaastai bain lee, uchigdruus ehelj bi hadgalj ehelsen hurgugchind. Odoo goyo tsel huiten shud yanginsan bolson baih.

    Ih chuhal comment uldeew. 04.

    ReplyDelete
  22. Za Poland Spring gedeg us yavuullaa. Avaarai.

    ReplyDelete
  23. эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсье. улам гүнзгийрүүлэн судлахтун.
    гэж мэгж этр. үргэлжлүүлбэл сонирхолтой байх аа, наажаагаан ч юм биш.

    ReplyDelete
  24. За зараа минь туршиад бай
    Залхуугүй байвал олон юмыг бүтээнэ
    Заримдаа жаахан тооромслохгүй бол
    Зовлон ихдэж жаргал багдана гэж үү
    Нэг мэдсэн толгой холбож байна гснд. Хэ хэ
    амжилт

    ReplyDelete
  25. Хөөөөөх, ямар их ус агааар вэээ? гэснэээс нийрээ хувьцаа гаргаач хө?

    ReplyDelete
  26. Хувьцаа гаргах гээд завгүй байгаам уу? Бүр таг алга болчихсон байх чинь...

    ReplyDelete
  27. blogoo gej. zaraa namaig ooriinhoo linkend oruulchaach hoo.

    ReplyDelete
  28. zaraa, uuchlaarai, bi bloggyi bolohoor nergyi, negen zyiliig ooroos chini asuuj boloh uu, tanii blog nadaa taalagdlaa, tegeed setgeliig mini zovoogood bgaa neg asuultiig asuuhaar zorig shuluudlaa, ta bolon tanii blogiin unshigchid tusalna bh gej naidaj bna, minii naiz arhi gdg sarhadad durlaad barag l dontood bh shig, tyynd bi tusalmaar bna, yag bi ooroo uusan yum shig hamag bie setgel ovdoh yum, yaah ve bi yaah ve bi tyyniig harval barag l 'ovgont' gedeg gunshin zyychihmeer boljee, bi tyyniig ene ayulaas avrahiin tuld ooriin amidralaa zoriulahad ch belen bna bi yaah ve tuslaach taminee!!!!

    ReplyDelete
  29. Iimerhvv zvil bh yum aa. Bi ch gesen blogtoi bolood bagagvi hugatsaag ungurvvljee. heden toonii baingiin unshigchtai gej bgaan. Er ni blog-g amjilttai hutluh neg arga gewel busdiin blogoor hesej taalagdsan hesegtee Comment bichih ni uuriin blog amjilttai hutluh neg arga gej vzdeg yum bna lee.
    Bichlegiin huwid gewel sonirholtoi baiwal zvgeer yum shigee

    ReplyDelete
  30. "Үгүй, би уухгүй" нийтлэлийг доорх хаягаар орж уншаарай.
    http://khaka.blogspot.com/
    Баярлалаа.

    ReplyDelete
  31. миний блогспот дээр харж байсан хамгийн их сэтгэгдэл байна, сэтгэгдэл үлдээнэ гэдэг доторх бичлэгийн агуулганаас гадна, бас бус их олон зүйл нөлөөлдөг юм шиг байгаам, миний дээр лав сэтгэгдэл тэр бүр үлдээд байдаггүй, уул нь хүмүүс нилээд орж ирээл байх шиг байдын, сэтгэгдэл бичих хэмжээнд сэтгэлийг нь татаж чаддаггүй юм шиг байгаам.
    за, амжилт хүсье

    ReplyDelete