Tuesday, October 16, 2007

Congratulations

Блогт минь зочлон саатдаг эрхэмүүддээ энэхүү орон зайгаа дан ганц миний орон зай гэж өмчирхөлгүйгээр хүндэтгэлтэй хандаж байдгийнхаа хувьд мэдээллийн чанартай бичлэг оруулж байх нь зүйтэй санагдлаа.
Сонин гарчиглаж суутал Өдрийн Сонин № 244(2696) 2007.10.13 дөтгөөр нүүрт танил гарчигтай танил нийтлэл тавигдсан байхтай таарлаа. Блог бичигч Игаагийн 2007.10.07 өдөр блогтоо бичсэн "Эмос Дархлаа" гэж бичлэг нийтлэгджээ. Сайхан л санагдлаа. Гэхдээ тус бичлэгийг Өдрийн сонин зохиогчоос зөвшөөрөл авч нийтлэсэн үү үгүй юу мэдэхгүй юм. Бичлэгийн төгсгөлд (Блог: Таталбар) гэж бичсэн байгаа нь зохиогчийн эрхийг хүндэтгэсэн илэрхийлэл мөн болвуу. Нэмээд хэлэхэд блогийн URL-ийг нь тавьсан бол уг нийтлэлийг сонирхож уншсан нэгэнд интернэтэд хандаж бусад бичлэгийг нь уншчих боломж өгөх байсан болов уу хэмээн бодогдлоо. Ямартаа ч бидний нэгнийх нь дуу хоолой мэдээллийн өөр сувгаар нийгэмд хүрч байгаа нь тун сайшаалтай санагдлаа. Игаадаа баяр хүргэж цаашдын үйлсэд нь амжилт хүсье.

5 comments:

  1. Би сэтгүүлчдийг уг нь их л мэдлэгтэй юмыг сайн бодож бичдэг гэж бодож байсан юм. Тэгсэн жирийн миний хийж байгаа ажлын тухай ганц үнэн үггүйгээр өдөр тутмын сонин дээр тавьчихсан байсан ш дээ. Блог чинь зөвхөн хувь хүний л бодол ш дээ. Хаанаас эх авсан зэргээ дурьдаагүй нь сэтгүүлч гуайн хувьд бол том алдаа байхаа. Харин Ингадаа баяр хүргье.

    ReplyDelete
  2. Манай байнгын зочин болж байгаад их баяртай байгаа шүү.

    ReplyDelete
  3. Zaraa bayar hurgesend bayarlalaa. :) хятадаас блогспот ком ордог болчоод энд тэндгүй очиж коммент наагаад балай авчийнаа. сүүтэй цай уусым шиг л байна. Бурхан Мика хоёрт баярлалаа гсн.

    ReplyDelete
  4. Мань бас коммент үлдээгээстэй. ккк

    Игадаа баяр хүргэе. Хүний сэтгэхүйд хандсан сайхан бичлэг болсон байсан. Тэр нь ч хүмүүст хүрч чадлаа.

    Гэхдээ тэр сэтгүүлчдийг буруутгах ганц нэг зүйл байна. Хүний мэдээллийг авсан юм бол эх сурвалжийг нь сайхан хэлээд өгөх хэрэгтэй.

    Мэдээж тэр сонинд мэдээллийг нь тавьсан сэтгүүлчийн нэр, хаяг олдоно л биздээ. олж аваад Игагийн нэр, ус, линкийг тодорхой дурьдуулаад дахин нийтлүүлэх санал тавьбал ямар вэ?..

    ReplyDelete
  5. Ui tumen blog dundaas igaa-g songoj baigaag eserguutsjiine!!! ingsn. hudlaa narisiimoo. bayar hurgii. hezee minii blog araajav telvizeer tsatagdaal yavj baihiin bol doo...

    ReplyDelete