Monday, November 5, 2007

...

Хэнэггүй Дангаа хээнцэр Алимаа хоёр ханилан суугаад нэжгээд жилийг ажин түжин өнгөрүүлжээ. Мань хоёр гадаас харвал хэн ч атаархаж харахаар товхийсэн амьдралтай. Хэнэггүй Дангаа хэнэггүй нь дэндсэн болхоос сайн хүн. Архины үйлдвэрт мундаг технологич. Надгүйгээр энэ үйлдвэр нурж унана хэмээн халамцахад нь хамт ажилладаг нөхөд нь хүлээн зөвшөөрөх. Алимаа нь хээнцэр нь хэтэрсэн болохоос шаггүй хүүхэн гэж ойр тойрныхонд дуудуулна. Хувиараа бизнес хийж хэд гурван юм олсоноороо бараг л амьдралаа аваад явчихна.
Нэг л дутагдалтай тал бий. Алимаа хүүхнийг хүүхэд төрүүлдэггүй хэмээн элдэв янзаар оношлох хүмүүсийн тоо өдрөөс өдөрт олшрох нь хүн хүний мууд дуртай байдгийнх биз.
Нэгэн нартай өдөр гэрэлтэй мэдээ Дангаагийн чихэнд хүрч хэдэн найз нартайгаа уух поовод үүссэн нь Алимаа жирэмсэн болжээ гэсэн мэдээ байжээ. Олон жил найдан хүлээсэн Дангаагийн найдвар, эхнэрээ хайрласан сайхан сэтгэл талаар өнгөрсөнгүй. Амьдралын гэрэл гэгээ гэж тэр л байх...
Цаг хугацаа өнгөрч Алимаагийн гэдэс цүдийсээр хүүхэд орчлонд мэндэлжээ...

Энэ явдлаас нэг жилийн өмнө...
Дангаа гундуу амьдралын дарамтыг мэдрэхээрээ уудаг болсоор удаж байна. Энэ өдөр бас л шалтаг олдсон нь Хээнцэр Алимаагийн тухай нэг найзын хэлсэн таагүй үг байлаа. Хөөрхөн хүүхэн хэцүү. Чамаас өөр аятайхан хүнтэй таарвал сууж хүүхэдтэй болно гэж боддог юм шиг байналээ... Сайн нөхрөөсөө хутга шиг үг сонссон Дангаагийн зүрх зүсэгдэж цехээсээ хоёр шил архи аваад хажуугийн гуанзны Дэнсмаа авгайгаас зөвшөөрөл аван нөгөөхөө задаллаа. Гуанзны авгайн аашийг засах санаатай аль үнэтэй хоолноос нь захиалаад хэдэн нөхдийгээ дайлан хөлчүүрэв.

Энэ явдлаас нэг өдрийн өмнө...
Гуанзны Дэнсмаа авгай нарийн гэж жигтэйхэн. Хүний идэж үлдээсэн хоолыг хэнэг ч үгүй дараагийн хоолруу холих нь энгийн үзэгдэл. Дэнсмаа авгайгийн уруул нь хүртэл уруулын будгийг хэмнэх зориулалттай мэт нарийхан аж.
Хөдөөний болтой хар хүн үүдээр нь шагайсан нь хэдэн шуудай төмс хямдхан зарах зорилготой байсан нь нарийн авгайгийн жимийсэн уруулд инээмсэглэл авчрав.

Энэ явдлаас хоёр хоногийн өмнө...
Хөдөөний эр ажиллаж байсан алтны үйлдвэрийн захирал нь битүүлэг шалтгаанаар оргон зайлж үйл ажиллагаа зогссоны улмаас хийх ажилгүй гийюүрч гудам метрлэж явах нь эхнэр хүүхдэд нь хүнд тусч байлаа. Эхнэрийн хийж чадах ганц зүйл нь үглэх... Аз болоход тэр хавьд хүнсний ногоо тариалах талбайтай бөгөөд бараг эзэнгүй шахуу цэлийнэ. Хүн аминдаа тулахаар юу ч хийдгийн жишээгээр хэдэн дүү нараа дагуулаад хавар тарьж орхиод эзэн нь ирэхгүй удсан талбайруу орж явчлаа...

Энэ явдлаас нэг сарын өмнө...
Үүр шөнөөр хүн амьтны гүн нойронд дугжрах зуур хэл нь үл ойлгогдох хэдэн нөхөд хэдэн поошиг шингэн юм асгаж орхиод түнэр харанхуйд уусан алга болов.

Энэ явдлаас хоёр жилийн өмнө...
Нэгэн түшмэл нууцлагдмал ресторанд нанхиад эртэй их л найзархан дотор газрын түмэн жорын хоол сархадаар зоог барина. Хармаа нь түнтийсэн түшмэлийн нүд нь талимаарч нанхиад хүүхний гуянд гараа мэдрүүлвэй...

16 comments:

  1. Хэхэ, мань Зараа уран зохиолын тонгоруу хэлбэр ашиглаж сонин сэтгэсэн байна шүү гэж.
    Өдий олон жилийн дараа үрийн зулай үнэрлэснээрээ харин ч азтай Дангаа юм бишүү гсн.

    ReplyDelete
  2. Бөөн тоо бодуулдаг байна ш дээ. Нэг жилийн өмнө хойно гээд л... Тоонд мууг ч хэлэх үү. Сандарлаа ш дээ.

    ReplyDelete
  3. Hehe ih sonirholtoi helbereer bichsen baina, odoo asuudal bolood baigaa tsianit natriin tuhai yu?
    Ene hor hotod orood irtsiim bishuu, mani met l medehgui yavaad baigaa bolohoos bish.
    Ta er ni bogino uguullegiin zohiolch bolvol yasiin...

    ReplyDelete
  4. Surhii setgejee. Neeree l yum buhen uyaldaa holbootoi bolohoor alivaa muu muuhaig nadad hamaagui gej orhij bolohgui l baigaa yum daa.

    ReplyDelete
  5. uchigdur ajiliin hajuugaar tam tum unshaad neg l sain oilgoogui, say dahiad unshlaa, ehen hesegtee uyaldaa n tod bsnaa suulruugee budegreed bh shig e

    ReplyDelete
  6. Мелкад: Чи үнээрийн сайн ойжээ...:P
    Idea-д: Уран зохиолын ямар хэлбэр ашиглаж байгаагаа мэдэрсэнгүйээ хэхэ. Дангаагийн хувьд үрийн зулай үнэрлэсэн нь аз боловч хордсон Дангаагийн үр хөврөл ямар байх бол гэсэн утга оруулах гэсэн ухаантайм байгаам.
    Заяад: Соррий... Дахиж тоо бодуулкуйээ...
    Анонимд: Цианит натри мөнөөс мөн. Түшмэдүүд гэж арррай л дэндүү амьтад байх юмаа... Тийм амьтадыг цаанаас нь томилж байгаа бүдүүн түшмэлийн тухай бичих шаардлагагүй байсан болвуу.
    Peakfinder-т: Оргил ологч минь танд гялайлаа. Бичлэгийн үр дүн гарч байх шиг байна.
    Anime-д: Угаасаа бүдэг байх учиртай хэсэг ч байж магад. Цаад түүх нь хэтэрхий ойлгомжтой учраас нуршиж та нарыгаа залхаахгүй байя гэж товчхон дуусгасы л даа.

    ReplyDelete
  7. Даргын эхнэрийг бас "жирэмслүүлэх"-гүй яасын, өөдөө шидсэн чулуу болийшд гсн, монголчууд минь ээ...
    За арзаак амжилт. даж даж. :)

    ReplyDelete
  8. Sonirholtoi bichleg baina. Oilgoh gej hed hed unshlaa sh dee. Tolgoi ajillahgui bolj baih shig yanaa.
    Ter uruuliin budag hemnedeg gesen todorhoilolt chini tohiroh neg huniig meddeg bolohooroo ter hesegt teselgui changaar ineej havi oiriinhniigoo melruulev...

    ReplyDelete
  9. Игад:Дангаа уурандаа давхиж очоод даргын эхнэрийг үржилд хамруулбал монголын цианиттай хүүхэд нэгээр нэмэгдэх аюултай...
    Ганаа_БЖ-д: Мэргэжлийн хүн бишийг минь ойлгоно уу. Олигтой ч үсэг холбочиж дөнгөхгүй байж элдэв янзаар маяглуулсныг минь өршөөнө үү. Тэрнээс биш таны толгой сэргэлэн хийгээд хөөрхөн царайтай буюу.
    Нээрэнгээсээ тийм нарийхан уруултай нөхдүүд Анжелина Жолитай харьцуулахад уруулын будгийг даруй 2 дахин хэмнэх байх шүү тэ? Харин нүдний будгийн хувьд эсрэгээрээ байхаа тэ? Жижкэн нүдтэй байх тусмаа их будаг хэрэглэнэ... :P

    ReplyDelete
  10. өө чамайг Дангаагийн үржлийн тухай л ярьж байсан юм гэж мэдээгүй шд.

    ReplyDelete
  11. Игаа яах гээдайнаа өөш

    ReplyDelete
  12. GoGo дээрхи сэтгэгдлүүд

    Emgenel....
    бичсэн Oyuna Бичсэн огноо Даваа, 2007 оны 11-р сарын 5 #

    Soliotoi iin
    бичсэн 202.170.95.2 Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 6 #

    хэ хэ хэ миний мулгуй тархи юу л уншчихав даа ойсонгүй дахиж уншихаас
    бичсэн alrite Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 6 #

    Unshsan chin buur gashuun orgiod yavchlaa :(
    бичсэн Nara Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 6 #

    ee haral yanz ni hyataduudyn horduulsan talbai deer ashig oloh gesen nohor nogoo tariad teriig ni hyamdhan zarsnyg ni haramch awgai awch hool ideed horon hutgan uimuulegchiin ugend itgesen neg teneg ni aag omgoo tailj arhi uuhdaa ideed hordson uriin shingen ni udtal husen huleesen huuhed bolon huwirahdaa yaawch oligtoi hun bolohgui dee yanz ni
    бичсэн ee harlaa Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 6 #

    ReplyDelete
  13. Дангаа үрийн зулай үнэрлэх юм байна. Гэхдээ зулай нь толгойныхоо оройд биш, өөр газар байж мэдэх нь.

    ReplyDelete
  14. Saihan bichleg baina. Emegteichuudiin tuhai'Tsetsegs' bichleg oruulsan sonirhooroi

    ReplyDelete
  15. bichleg unshij oilgoogui, commment oos l oilgoloo gej... ehendee ch tod bsan suuldee ch neeree budeg bolchihson shuu... shan bichjee.. dahiad iimerhuu zuil bichij bgarai, bayarlalaa!

    ReplyDelete