Monday, November 19, 2007

Гарчиггүй

Заак сүүлийн үед мөн ч ажилсаг өөрийгээ ялан дийлэхийг эрмэлзэнхэн хоног өдрүүдийг багагүй амжилттай өнгөрүүллээ.

Өнгөрдөг бүтэн сайнд донтож (CS-дэж) суутал толгой эргээд хачин болохоор нь шууд өөртөө уур хүрээд шууд устгаж орхилоо. Донгоо хайр найргүй устгаж чадсандаа додигор. Энэ тоглоом миний писи дээр байгаа тохиолдолд хэзээ ч донгоос ангижирч чадахгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна. Баяр хүргэсэн, басамжилсан, бахархсан, бантсан хүмүүсээр хүрээлүүлж байх суух газраа тэмтэрвээ хө. За ямартаа ч нэг ажлын садаа цагийн дайснаасаа бүр ч бай түр ч бай саллаа. Ядаж хэсэгтээ жиргэнээ гсн :P Хоёр долоо хоногт нэг удаа найзын ажил дээр очиж буудаж байсан ч яахавдээ тиймээ? Мессенжер блог хоёрыг бол устгаж үнэндээ дөнгөхгүй.

Мессенжер гэснээс Яахуу мээсэнжэр 9,0 жоохон ноотой санагдаад . Вирустцэн юм байх гээл форматлангаа алдаад гэнэт энэ нөхрөөс болсон байж магад гээд устгаж орхиод
8,0-оо суулгачихсан чинь хамар нь онгойсон хүүхэд шиг болчдог байгаа. Одоо гацах юмгүй сайхан тачигнуулж байна.

Сургууль соёлд нь сурсан хүн байнадаа ганц нэг төслийг бол тачигнуулчих байх гэж дайрсан чинь цагаа тулахаар овоо муу гар дийлдэх янзгүй. Үнэн сэтгэлээсээ өөртөө зориулж бичиж байгаа учраас үг болгоноос минь сэтгэл зүрх итгэл найдвар гэрэлтэх нь мэдрэгдэж үнэртэх. Урамтай сайхан байна. Би мөрөөдөж байна. Би амьд байна. Ой кххх...
Хүний гар хорон юм болхоор судалгааныхаа хэсгийг машиндаж орхив. Жаал жуул юм дутуухан л даа. Дараа нь материал олоод нэмчихнэ. За тэгээд өөр юу юу шаардлагатай байдгийг нь нэг нэгээр нь өрж тавьсаар байтал нилээд дөхөөд мөн ч урамтай. Төсөл биелсэн үед өөрийн сэтгэлээ гарган хэдэн жил судалж нүдсэн ажлаа та нартаа үзүүлсэн ч яахав. Хичнээн хугацаа өнгөрч та хэдэд минь хүрэхийг би таашгүй :P

Сүүлийн үед блогчидын маань онгод юу нь элдэв эрээн бараан амьдралын дүйвээнд үргэж дэрвэсэн бололтой олигтой бичлэг олж уншсангүй. Эсхүл би өөрөө зай завсаргүй ажилд нухлуулж нухаж олж уншаагүйм байх. Ямартаа ч миний прогнозоор блоггэруудын маань идэвхи суларсан нь илт ажиглагдаж байна. Үнэн үү худал яриад байна уу? Оюутан блоггэрууд маань шалгалтад тэнцэж тэмтэрч тэмцэн байгаа болохоор юун блог манатай байгаа биз. Бусад нь нийгмийн элдэв эрээн бараан мэдээлэлд ээрүүлж ээдэм болоод ухаан сөхөөгүй байгаа бололтой. Хайран сайхан хүмүүс... Ум ма ни бад ми хум. Улс төрөөс холхон амьдрах минь...
За нэг иймэрхүү сонинтой. Та хэд минь яг юу хийснээ хүүрнэн хурууныхаа булчинд санаа тавихгүймуу?

Хүндэтгэн ёсолсон:

Хэрэгт дуртай Зараа нь

11 comments:

  1. bicheel baigaashd. tand l haragdahgui bgaan bailgui dee..gsnees ta ooroo neg ajlynhaa ard garchihaar tegj mederchaagaam daa.

    ReplyDelete
  2. bi ch bicheed l baigaa shuu. say hurtel neg oguulber nemchihlee. gehdee idevhi sularchee mika giin 10 iig haya unshdiin turuuchiin doloo honogiinh sain baisan shuu tegsen chini ene doloo honog bas neg ih sain bishee.

    ReplyDelete
  3. бичээл байгаашд гээд нээх сүрхий бичдэг хүн шиг хариулчуул яадын, хэхэ.
    Мика-гийн энэ долоо хоногийнх нээх гоё гоё бичлэг нүдэнд тороогүй шүү. Түрүүчийнхэд нь минийх орсонд таатай байгаа.
    тоглоомоо устгаж чадсанд нээрээ баяр хүргэе.
    Энэ долоо хоногоос цоохон завгүй болчлоо, дарга ч хажууд манаастай.. хайр дурлалын шүүхийн тогтоолынхоо араас муухай бараан бичлэг оруулчих гээд байна, одоо яая гэхэв

    ReplyDelete
  4. Хэрэгт дуртай зараа минь сайн уу? Их завгүй байсныг чинь мэдлээ. За бичээд л байж дээ.

    ReplyDelete
  5. Ум мани бад мэ хум

    Аяд гэм...

    Бичээл байгаа шүү харин ч нэг

    ReplyDelete
  6. Zaraa agaa blogmn-d bichehee baitsan yumuu,

    ReplyDelete
  7. GoGo блогийн сэтгэгдлүүд:

    minii pc deer 2 togloom bdiin 1 n warcraft, nuguu n cs, ene 2 "Time killer" gedeg nertei foldert bdiin hehe,
    cs ch yahav huurhi nehh tsag alahgui bgam a, warcraft l jinhene aljina a, neg suuhad bagaar bodohod 1 tsag tegeel tsaasha bol hizgaar n ugui shuda

    бичсэн anime Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    Нэг цаг бол энүүхэнд. Ажлаа тарж харьчаад "Коонтор" нүдээд өглөө болгож байсан л хүн байгаамдаа би гэж.

    бичсэн 3apaa Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    hey,
    за сайн уу, залуу минь. Мөн ч олон хоног юм бичсэнгүй дээ, та. Гэтэл донтоод сууж байсан байж. За тэр яахав. Яагаад болоогчид юм бичээгүй нь ЭРХЭМ ЗАРАА ТА орж ирээгүйн учир гээд таны хамрыг сөхөөтхүүл яадын бол доо, хэхэ. Энэ удаагийн бичлэгийг аягүй сонирхоод уншсан чинь юу бичээ хаяцын бэ? Дараагийн удаа уншчмаар, тажгүй юм бичээрэй гэж. Та бид хоёрын дунд бас нэг юм бий байх аа. хэхэ. За яах вэ, гайгүй.

    бичсэн itsme Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    Ой хаха! За тэр нь ч юу юм бэ. Олигтой юм бичих болоогүй байнаа. За бид хоёрын дунд юу байгаа билээ?

    бичсэн 3apaa Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    Bi neg l yum oilgohgyi baina, Chi yagaad 3apaa gedeg nertei yum be?

    бичсэн Nara Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    naadah chini hun bish zaraa shuu dee. bulchinlag huruutai zaraa

    бичсэн hehe Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    Булчинлаг эвэршсэн хуруутай зараа гэж үү? Хэ хэ тэр үнэн шүү. Зүгээр хөөрхөн санагдаал. Тэгээд ч латин үсгээр бичихэд кирилл үсэгтэй адил уншигддаг үг болоол... Зараа могойтой үзэлцүүл бас яадаг билээ мэднүүздээ?

    бичсэн 3apaa Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    Xapaa gehgvi de! :P Yalgaa baihgvi krilltei adilhan bgaaz de?

    бичсэн Зочин Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    zaraa chi odoo ter pc toglohoo bolioch ee.ohinoosoo icheech eee.ohiniii chine angiin huuhduud l togloj bgaa sh dee.za ter ch yahav.neeree suuliin yed tanii bichlrgiin chanar ers muudaj bna shuu zaraa guai.kkk.

    бичсэн zulzaga Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    Zaraa mogoi 2 uzeltsuul yadag gej?

    бичсэн Nara Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    3apaa могойг барьж иддэгийн...

    бичсэн 3apaa Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    Addiction гэж үнэхээр хэцүү зүйл шүү. Саяхан би Lighting Up: How I quit smoking, drinking and everything I liked in life except sex гэсэн ном уншсан чинь пээ базарваань хүн ер нь донтохгүй юм гэж алгаа. Зөвхөн архи тамхиар зогсохгүй хоол, coke, бохь, чихэр, TV, компьютер тоглоом күэ бөр элдэв юманд донттдог гэнэ. Тэр номыг бичсэн зохиолч эмэгтэй бүр психологич эмчийн тусламжтайгаар хамаг донтолтоосоо салсан байна. Тэрнийг бодвол Зараа чи CS-ийг cold turkey хаячиж чадна гэдэг бол сэтгэлийн тэнхээтэй байна гэсэн үг. Congratulations!

    бичсэн Amazon Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    Amazon минь thanks. Addiction гэж айхтар эд ажээ. By the way I quit sex seriously. I mean unfortunately :P. Завгүй байгаа учраас хаха... Wishing to quit smoking... Энэ ч бүтэхгүй байлгүй. Өглөө хар нүд хуу татаал тамхиа хайгаад чичрэнэ шүү дээ.

    бичсэн 3apaa Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    pc toglosoor bgaad buur dontogch bolchihson yum bish uu

    бичсэн gonchig Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 20 #

    ReplyDelete
  8. Зараа CS -ээ устгахдаа Recycle Bin лүүгээ хийчихсэн гэдэгт итгэлтэй байна. Дараа нь Restore аань. хэ хэ

    ReplyDelete
  9. Ямартай ч ижил прогнозтой байгаа юм байна.

    ReplyDelete
  10. Завтай болхоороо начигнуулнаа.ккк

    Зараа, жоохон завтай болхоороо эргүүлээд суулгачихваа, бусад нь ч яахав. хэ хэ

    Билгээд: Магадгүй энэ 7 хоногт хүмүүс чанартай сайн бичлэг хийгээгүй болхоор нүдэнд торох бичлэг харагдаагүй байж мэднэ. Гэхдээ л миний хувьд бүх бичлэг дундаас шилдэг 10 нь байгаа юм.
    Зарим хүмүүст үл таалагдвал өгшөөн соёхоно бизээ..

    ReplyDelete
  11. Өө бас ажил ихтэй л байна. Ойрд таныхаар ороогүй овоо хэдэн бичлэг нэмжээ.
    Би уул нь тэр улс төрөөр оролдохгүй байгаа юм аа. Гэтэл тэр намайг оролдоод дотор давчидаад байж ядаад л байна.
    Миний түүнтэй оролдолцох гэж юу байхав. Өөрөө л ийм байна, тийм байна гэхээс цаашгүй л юм даа.

    ReplyDelete