Tuesday, November 27, 2007

Хүний нөөц-нөөш?

Харилцааны өндөр соёлтой, гадаад хэлтэй, маркетингийн менежер ажилд шалгаруулж авна. Харилцах утас: тэд тэд тэд... гэсэн зар телевизэд өгөв. Манай байгууллага харилцааны өндөр соёлтой, гадаад хэлээр ярьчихдаг, маркетингийн менежерүүдийг шалгаруулж авна гэсэн үг.

Гар утасныхаа дугаарыг үлдээсэн юм болохоор хүн амьтан утасдаад л... сонирхоод л... Оффис дээр ирж анкет бөглөнө үү! Мобикомын урьдчилсан төлбөрт хэрэглэгч дохиж байна. Оо! миний охины нэгж нь дуусаад найзынхаа утсаар дохиж байгаа юм байна даа гэсэн шүү юм бодоод эргээд залгатал:
-Зарын дагуу ярьж байна! Ямар ажилд авкэжаагаан?
-Хэн ярьсын?

Хэд гурван хүн ирж анкет энээ тэрээ бөглөөд явсаныг нарийн бичиг хүүхэн авчирч танилцуулав. Еээ базарваань... Ямар айхтар мэдлэгтэй, сурлагатай, боловсролтой хүмүүс байваа? Бүгд англи хэлээр ус цас! Өөрийгээ үнэлж тавьсан дүн нь дан "ОНЦ!"
Муу ч сайн ч хүн ажилд авах зар гаргасандаа ороогдоод шалгалт энээ тэрээ авах санаатай хэрэндээ л онигоонд орчихгүйн тулд чамбайхан шиг бэлдэв. Шалгалт эхэллээ...

Хэлний мэдлэгийг нь шалгачих санаатай...
Эхний асуулт: Please introduce yourself (Өөрийгээ танилцуулна уу?)
Хариулт:
-Айм Тунгаа. Айм түэнтий еээрс оолд... гээд таг чиг...
-Өө миний дүү сандарсаны хэрэггүй. Тайван за!
За... таг чиг!
Анкетийг нь харж байгаад онц мэдлэгтэй гэсэн хүмүүсийг нь эхэлж шалгахад нэг иймэрхүү. Арай л анкетний "Sex:" гэсэн асуултад "Sometimes" гэчээгүй байгаам. За бусдууд нь бол бүр чанга.
Америкт хичнээн жил болоод ирсийм бээ бүү мэд нэг нөхөр орж ирэв.
Түрүүний охиныг бодвол хар яриа арай дээр гэмээр. Нүүр хагарсаных байж ч магад.
Хэд хэдэн асуултуудад хариулах завсраа загас хэрвээ үстэй байсан бол бөөстэй байна. Бөөс нь дотроо олон янз байдаг....... гэдэг онигоог санагдуулам ярилцлага болов. Байсхийгээл Ай лийв ин дэ ЮүЭсЭй...
-Tell us about your family? (Гэр бүлийнхээ тухай ярьна уу?)
-Юү шоо? (Are you sure?-Итгэлтэй байна уу?)
Би ч айсандаа буруу юм асуучихав уу даа гэж бодоод хоолойгоо засан жигтэйхэн итгэл муутай "Yes!" гэж дугарч дөнгөлөө.
Мань хүн хэнэг ч үгүй "Тайнък юүү!" гэчихээд гараад алга болов...

За нэг иймэрхүү бүтэл муутайхан юм энд тэндхийн хүний нөөцийн албадад элбэг тохиолддог байх.
Бодлоолдоо...
1. Би буруу үгтэй зар гаргасан юм болвуу? Нэг их буруу ойлгогдохоор хоёр гурван утгатай юм бичээд хаячихаагүй байгаадаа? Шалгасан чинь гайгүй ч юм шиг. Монгол хэлний дамжаанд явдаг ч юм билүү гэж бодогдов. Өөртөө янзын итгэлгүй боллоо...
2. Анкет дээр элдэв балай үг сүг оруулчихсан юм болвуу? Шалгасан чинь хэт албаны үг хэрэглэсэн гэж харагдахаар догь л анкет байх юм.
3. Манай хэдэн мангарууд намайг хэргээр даапаалах гэж энэ хэдийг илгээж! За тийм уйгагүй марзан амьтан гэж хаана ч байх вэ дээ.
4. Гэрийнхэн нь ажилд оруулах ах эгчийнх нь дипломыг өвөртлүүлээд гэж хүчээр хөөж явуулсан байх. Шалгахад бичиг баримтын зөрчилгүй л байсандаа?
5. Анкет бөглөхдөө ичгүүр сонжуургүй, хэт өөртөө итгэлтэйгээр бөглөж орхисон нь нэг л ноотойдоо. Өөртөө онц тавьна гэдэг мөн ч их итгэлтэйн шинж бээз? Ийм их өөртөө итгэлтэй гүндүүгүй сайхан хүмүүс надад л лав хэрэггүй.
6. Хичээл заасан багш нар нь олигтой зааж чадаагүйдээ бантаад таван онцыг ярайлгасан байх. Тэгээд аль ч албан газар очсон гэсэн "ОНЦ" л гээд байгаарай гэж захисан байх. Энэ боловсролын сисчээм намайг яаж даапаалах гээд таван онцуудыг бөөн бөөнөөр нь нөөшлөөд байнаа?
Дөрөвдүгээр сарын нэгэн хол л байсандаа?

"Хүний нөөцийн алба бол хошин шогийн тайз" Зараа

31 comments:

  1. Яг л ийм байгаа. Бүгд өөртөө итгэлтэй. Маркетингийг бол чөлөөтэй хийнэ. Англи хэлээр бол чөлөөтэй ярьна. 60 хүүхэд бүртгүүлээд анкетаас 20-ыг нь түүгээд шалгалт авахад авах хүн ганц ч олддоггүй гээд бод доо. Тэрэн дорхноо чи блог дээрээ зар тавиул арай өөр хүмүүс очино шүү.

    За за тэгээл миний ахмадын сулиарал өвчин маань эхлээл хадуураад давхихжээн.

    Өдөржингөө уучлал гуйсан
    Бүдүүнээ эгээ нь

    ReplyDelete
  2. Арай ч дээ, ийм гэж vv?

    ReplyDelete
  3. Мэдэхгүй мөртөө мэддэг гэдгийг нь хэлж байгаамшүү.

    ReplyDelete
  4. Ёстой улайм цайм мэлийтлээ ороод ирдийм шүү. Сүүлийн үед туршлагажаад нэг их олон онц ярайлгасан амьтадыг тоохоо больсон. Хэр тааруухан мэргэжлийнхээ хичээлд дажгүй хүмүүсийг сонгох нь их зөв сонголт болоод байгаа.

    ReplyDelete
  5. Инээд ч хүрэх шиг

    Гэтэл энэ чинь яг амьдрал дээр л болж байгаа зүйл шүү дээ. Манай залуус уул нь чадварлаг, гэхдээ тэр чадварлагууд нь хаашаа ч явчихсан юм...

    ReplyDelete
  6. Гайгүй чадварлагууд нь хувийн юм хийнэ гээд томроод тоодоггүй байхгүй юу ккк.

    ReplyDelete
  7. Ineedtei yumaa. Amerikt bol bas ooriigoo doviilgohgui bol hun tooj harahgui geed neg l ih oortoo itgeltei humuus baidag. Gehdee olon hund sain muu n' baidag yum hoino doo.

    ReplyDelete
  8. Tegeed zaraa dahiad l yavuulav uu? Dahiad l hun oldohgui bol yanaa?

    ReplyDelete
  9. Хундагад:
    Аа юуу шоо? гээшдээ... Энэ үгийг л сайн цээжилсэн юм шиг байлэй хэхэ.
    Пийкфайндерт:
    Сайнууд нь ялгаатай байдаг юм билээ. Анкет бөглөснөөс нь харахад л андашгүй. Нэг сайн хүн ирээд манай цалинг голоод явсым. Тэр мэргэжлийн хичээлүүд болон туршлага бол сайтай. Бусад хичээлүүд нь дөнгөн данган амь тээсэн үзүүлэлттэй байсан шүү.
    Ганаад:
    Аа тэгээл арай дөмгүүр хэдэн юм олдсоноо авсан л даа. Тааруу тааруу. Одоо энд нөгөө хэд маань Essential English in Grammar нухаал сууж байна хаха.

    ReplyDelete
  10. bi bas neg udaa anket bugluhduu uuriiguu arai ch 5 gelgui 3 geed tavichihaad yag yariltslagand ochihdoo beldeed ochson chini shalgalt avsan hun maani uuruu barag *zero* baisan yum, tegeed namaig avaagui l dee, uutuu itgelgui gesen...

    Yah yostoi yum boloo

    ReplyDelete
  11. За хэцүүхэн шалгалт болжээ. Ажил дээрээ сургаж авахгүй бол... Тэгээд ажиллаад овоо болохоороо ажил голдоод бас гараад явнаа тэд нар чинь.

    ReplyDelete
  12. GoGo сэтгэгдлүүд:

    hehe, ineedtei yum bichdiin, amidral uneheer iim baigaa, anketiig yadaj hun hoshgirtol ni bichne gedeg chin yadlaa gehed yariltslagad orood azaa uzeh chance gargaj ugch baigaa yum

    бичсэн Seku Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 27 #

    Er ni tegeed kompaniud gaigui shig tsalin ugch chadahgui baij hudlaa angli heltei hun avch yadiin, uneheer gaigui bolovsroltoinuud ni aali hediin ajiltai boltsiin bishuu

    бичсэн Zochin Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 27 #

    Сэкүд:
    Тэр ч үнэний ортой байх шүү.
    Зочинд:
    Англи хэл шаардлагатай газар л англи хэл гэж зар гаргадаг байх гэж боддышт. Зарим нэг дуурайдаг нөхдүүд байдаг байх л даа. Манайд бол үнэндээ хэрэгтэй л байдын.

    бичсэн зараа Бичсэн огноо Мягмар, 2007 оны 11-р сарын 27 #

    Анкетан дээр нь англи хэл гэсэн асуултын хариуд " яах вэ боломжийн ч гэдэг юм уу эсвэл орсон хойноо сурчихнаа ч гэдэг юм уу нэг тийм хариулт байхгүй болхоор хүмүүс яалт ч гүй муу дунд онц гурван сонголтын онц гэдгийг нь дугуйчихаад байдан юм шиг байгаан ямар муу гэлтэй нь биш шал онигоотойшд дунд гэхээр бас арай хайшаач юм хоёрын хооронд санагдаад заза ер нь тэгээд угаасаал худлаа юм чинь онц гээд л тавчихаж байхгүй юу Ер нь бол англи хэлний мэдлэгтэй харьцааний өндөр боловсролтой хамтаар ажиллах чадвартай гэсэн зарын ажлын анкетийн англи хэлний мэдлэг гэсэн асуултаас муу дунд гэсэн хариулт сонголтийг бүр аваад хаячих хэрэгтэй тэрүүгээр яадгийн тийм биздээ

    бичсэн билгээ Бичсэн огноо 1 цаг 58 минутын өмнө #

    keke. юу ч гэмээр юм бэ дээ. Ер нь бол монгол улс чинь бүгдээрээ гошин шогийн Х ТҮЦ хамтлаг юм байгаан шдээ. Үнэхээр англи хэлээр ажлаа явуулдаг байгууллага ажилтны зараа англи хэл дээр тавьчихсан нь дээр юм шиг. Тэгвэл хэлтэй хүн л тэр зарыг олж харн а шүү дээ. Тэгэхгүй бол Билгээгийн хэлснээр тэгээл худлаа юм чинь яадын гээл бөглөчдөг баагийнууд бас байна л даа. Аа яаяа. гэхдээ бас их зориг шүү тийм ээ?

    бичсэн itsme Бичсэн огноо 1 цаг 44 минутын өмнө #

    Билгээд:
    Манай анкет онц сайн дунд муу гэсэн дөрвөн үнэлгээтэй л дээ хэхэ.
    Итсмед:
    Нэг их мундаг англи хэлтэй хүний шаардлагатай бол Англи хэл дээр зар гарганалдаа. Зоригт Монголын үр садууд шүү дээ хэхэ.

    бичсэн зараа Бичсэн огноо 1 цаг 7 минутын өмнө #

    chi ooroo yu xiidiin?
    zaxiral uu?
    tegeed ch er ni sur togsood udagvi bga bol.. xen ch oortoo tiim itgelt bxgvi shvvdee? ugaasaa manai bolowsroliin sistem ooroo bidniig ingej l surgaj bgaa boloxoor ter. xend ch bolomj olgowol sain ajilchin boldog yumaa. xuwi xvn ooroo sain bwal ajiliig xurdan surna er ni yug ch xurdan surnaldaa. bidni xeden zaluus chadlaaraa surjiina. daan ch iim niigemd xen yaj amjilt olox we?

    бичсэн lxam Бичсэн огноо 39 минутын өмнө #

    зараа-д
    за за тэгсэн ч гэсэн онц сайн хоёрд бүүрч ялгаа гарахгүй шдээ хэхэ хоёрын хооронд сайн гэж байснаас гээд л онц гээд тавчихаж байхгүй юу би лав анх ажилд орохдоо холиод л бөглөж байсан даг
    албан бичиг боловсруулах чадвар дунд хүний ярьсаныг ойлгох тал дээр онц буцаагаад ярихдаа гүй яахвээ боломжийн гээд л тэнцэж байсын гээл үү. за ямартайч ажилд орох гэж байгаа манайхан ер өөрсдөө дор бүрнээ бэлдээд хичээдэг болчихволч тэ болоод явчихан лдаа ядаж гэртээ хай хав ай юү. найс то си эсвэл мийт юү. ай м верри хаппи тү ситтинг энд мийтинг юү хиэр нтэр гээл давтаад цээжлээд ирж болно шдээ гээл үү за за наригсиймоо

    бичсэн билгээ Бичсэн огноо 36 минутын өмнө #

    чадлаараа сурчаад sistem гэж бичээд байх юм бол яаж хүн ажилд авахын чадлаараа сураагүй л байна даа хэхэ заза наригсиймооо лхамаа гэхдээ чиний хэлдэг зарим талаараа ок шүү

    бичсэн билгээ Бичсэн огноо 32 минутын өмнө #

    Лхамд:
    Сургалтын систем хэт мөнгөний хойноос хөөцөлдөөд чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгааг нь л шүүмжилсэн ухаантай юм. Боломж олгох тал дээр бол өөр асуудал сөхөгдөнө. Анхнаасаа хуурч орж ирсэн хүн цаашдаа ч хэнэггүй л байна шүү дээ. Амжилт олохын тулд бол шантаршгүй тэмцэгч байх гэдэг зарчим л мөрдөгдөнө. Тэрнээс биш ийм сургуульд сурч ийм сурсан надад боломж олгосонгүй гээд гоморхвол хэн ч тоохгүй л болвуу.
    Билгээд:
    Би анкет бөглөхдөө дараа нь онигоонд орж байснаас гээд даруухан бөглөдөг. Дараа нь ярилцлагад орохдоо бөглөснөөсөө давуу чадвартай байхыг эрмэлздэгийн. Буруу ч байж магад. Гэхдээ л ичиж үхэж байснаас дээр байдаг. Харин тэр үг цээжилж давтаж байгаад ирсэн нөхдүүд чинь андашгүй. Дуудлага, хэлээ эзэмшсэн байдал, итгэлтэй байдал гэх мэтээр ялгагдаад гараад ирнэ. Тэр юу шоо? гэдэг нөхөр бол хэрэндээ л давтсан хүн байсан шүү хэхэ. Мундаг залуус бол их л таардаг. Бүр бахархмаар...

    бичсэн зараа Бичсэн огноо 1 минутын өмнө #

    ReplyDelete
  13. ineedtei l de... diplom bol yu ch bish yum shig bn le... jishee ni manai angiinhan PROFESSIONAL ENGLISH-tei gesen bichigtei Biz. Admin-iin chigleleer diplom uvurtluud tugstsguusun. /huviin bish ulsiin surguuli shu bas ch gui chaavaas/ teged yas yuman deeree tal huvi ni english-r oligtoi unshij chadahgui humuus tugssun du. za uldsen tal huvi ni yahaw my name's.., I'm ... years old ene ter geed helchine, za teged gariin 5 huruund bagtah humuus yum unshaad oilgohtoigoo, yerunhii utgii ni gargaad orchuulchihaar humuus.. gants 2 ni yahav upper intermediate tuvshniih de. unfortunately, bi diplomoo awch chadaagui l de.. /bur uruwdultei/ gehdee bi hamgiin ehelj ajild orson l do, diplomgui ch gesen. odoo ajil deer garahad nuguu heden surhii diplomtoi nuhduud chini yam, bank ed nart ajild orchihson /yaj orsiin boo med/ za teged messengereer mani metruugee baahan ajliinhaa yumaa yawuulaad zugeer suulgahgui shu de. eniig ch orchuulaad ug, iim ch biz. letter bicheed ug, eniig yaj hiihu, pc deer iim neg hachin bichig garaad irlee, yamar sonin yum be yah we, tuslaach naizaa geed l... za tegeed bur Mongol ulsiig tuluuluud Gadaad ruu hural zuwluguund oroltsoh gej yawna shu de, yaj mongoliin neriig sharaa bolgoj bga boloo yooy!!!! ochood "i don't know" gedeg uguulber helsen chini nuguuduul ni oilgohgui bna gejii shd, chi haanahaar yariad bnaa geed...

    ReplyDelete
  14. -Архи уудаг уу?
    -Аан, байгаа юм уу?
    ийм яриа л болоогүй бол яамай даа.

    ReplyDelete
  15. А-д:
    Танил тал энэ тэрээ гэдэг чинь наанадаж хэдэн гайгүй хүмүүсийг хохироож цаанадаж улс орны эрх ашигт нөлөө үзүүлэх хэмжээнд байнаа хө тиймээ?
    Амарсайханд:
    Хүний нөөцтэй холбоотой тэнэг тэнэг онигоонууд их бий шүү тэ? Тэр бол бараг л онигоо биш юм билээштээ.

    ReplyDelete
  16. heleed yukve... ter tanil talaraa yawsan nuhur bol tend mongoliin lag mergejilten gej urigdaj ochij bga tsarai ni. teged ter hural zuvluguund heden 10 uls ornuudaas shilegdej irsen mergejiltnuuded mongoliinhoo neg zah zeeliin tuhai delgerengui presentation tawisan bgn, za teged seminar ene terd orson bgan, yooh, umnuus ni bugs ulaijiishde, i don't know gedeg ugiig hund oilgogdohoor helj chadku bga hun yaj presentation tavisan bnaaa taminee... nuguu sonjiison nohduud mongoldoo hamgiin lag ni yum gesen huurhii geed oilgoson tsarailaad suuj bgadaaa, ternii dalimduulj gadaad yavj yum uzehee l bodson bh l da, nuguu yavuulj bga nuhur iim huniig yu bodoj mongoliig tuluuluulj yavuuldag bnaaa...

    ReplyDelete
  17. yoi, estoi nudend haragdaad zondoo ineelee... thanks, zaraa

    ReplyDelete
  18. Хэзээдээ ийм олон зүйлийг амжуулаа вэ?
    Тэд чинь авилгалаар дүн авсан нөхдүүд байж таарлаа шүү.

    ReplyDelete
  19. Уншсан чинь надад л нэг хүн зориулж бүр бүхэл бүтэн блогспот.ком дээр бичлэг хүртэл бичээд, тэрийг нь уншсан хүмүүс намайг бүр элэг нь хөшөөд хажуудах хүнээ цохиж, хазаж авталаа инээж ширээ засаж, шампанск буудуулж, нарыг 7 харагддтал найрласан юм шиг санагдаад явчлаа.. Цөөхөн хэдэн Монголчууд маань битгий ингэж нэг нэгнийгээ хамаагүй олон нийтийн өмнө эвгүй байдалд оруулж бай л даа...
    Хэхэхэ. за за тоголсымаа.. Гэхдээ үнэхээр өрөвдөлтэй гээд уйлахгүй ч, инээдтэйн гээд баярлаад байхааргүй баахан л бодолд оруулчихлаа... Гэхдээ би танайд ажилд орчих юм шиг санагдлаа.. Гэхдээ танайх хүнээ авцан гэсэн л дээ.. Уул нь удахгүй төгсөх гэж байсан юм. За Зараа ахаа иймэрхүү хэрэгтэй бичлэгүүд ихийг бичээрэй. Байнга уншдаг шүү...
    :)

    ReplyDelete
  20. Би нөгөө бичлэгийг тань байнга уншдаг сүүлийн Анон байнаа... Нэг зүйл асуумаар санагдчихлаа... Энэ "Маркетингийн Менежер" гэж юу гэсэн үг вэ? Би сайн ойлгодоггүй ээ. Менежментийг нь хариуцаад, менежмент хийдэг хүнийг менежер гэдэггүй юм уу? Маркетинг, Менежмент 2-ийг би төстэй ч гэсэн ялгаатай л зүйл гэж бодоод байдаг юм. Яг үнэндээ би сайн мэдэхгүй л дээ... Тэгээд л асууж байгаа юм. Миний бодлоор "Маркетингийн ажилтан" гэх байсан юм шиг санагдаал... Тэгэхгүй бол 2 ажилыг зэрэг хийдэг хүн шиг санагдаал.. хэхэ. Таниас сайхан хариулт авна гэж бодож байна. Баярлалаа...
    Байнгын уншигч - "Хоосон Толгой"

    ReplyDelete
  21. hahaha yostoi goyo bichsen baina.end bas humuus yanz yanziin onigoond ih ornoo.Germanchuud aan..tiim uu gedgiig ach so gedeg baihgui uy.Getel neg zaluu germand jil garan bolood buzah bolj dee.Gaali deer passport lgej gene.Zaluu yahav gargaad l ugch.Shalgagch harj baisnaa VORNAME (ner )gej helj dee.Zaluu gaihaad l baina gene.Getel araas ni neg hun huue neree hel ged baina shde gesen chini zaluu Ach sooooooo Altangerel gesen gedeg.TEriigee lag helnee ahhh soooo geed l sain zeejilsen um shig baigaa um

    ReplyDelete
  22. zaraa yostoi aldgiim, bi jaal ineedgiim, goshin shog uzjeenyy gej bododgiim, daanch bodit baidal tiim l bna l doo

    ReplyDelete
  23. Аа юуу шөө зараа?
    гүүдмоанинг. тайнкюу.

    ReplyDelete
  24. Та хэдийн хэлж байгаа бол үнэн шүү.
    Миний бодлоор инээх биш ханиах. Тэр эвгүй байдалд орж байгаа улс чин : Дорж, Сараа гэх мэт энгийн улс тэднийг тийм худлаа анкет бөглөх агшинд өөртөө итгэлтэй болгож байгаа юм бол анхнаасаа ажил олгогчид. Анхнаасаа зараа маш тодорхой тавидаг байсан бол асуудал ийм хүнд шатанд хүрэхгүй байсан байх.
    Та нөхөд өдөр тутмын хэвлэл аваад үзээрэй ажил олгогч нь өөрөө ямар тодорхой мэргэжлийн боловсон хүчин хүсээд байгаагаа мэдэхгүй байна шүү дээ.

    ReplyDelete
  25. genet aih shig...ar nuruugaar huit daah shig...yu olood unshchixwaa, yasan emgeneltei tuuh we? ter ohinii orond ooroo yariltslaga ugch bga yum shig sanagdchixlaa.bi gedeg hun ingeed oilgohgui garch yawaad, ar hudargaaraa net,r neg onigoonii ezen bolood yawj baiwal yaanaa? ZALUUSAA SURSAN SHIG SURYAA..dagzan dunduur tataad awah shig l bolloo.ene har zalhuugiin gai, tanii bichleg uhaan hairlasan, tashuurdsan bichleg bailaa... ODOO BI ZALHUURAHGUIEE ANGLI HELIIG SURSAN SHIG SURII... net,ee taslaw...
    Hundetgesen oor neg Hooson tolgoi

    ReplyDelete
  26. neeree bi ch ooroo ene onigoonii ezen baij medeh l yum bna. yamaar ch zolig ve dee

    ReplyDelete
  27. Сайнуу? Нээрэ манай яг ийм л байгаа л даа гэхдээ диплом нь ч сайн өөрөө ч сайн хүмүүс байдаг ш дээ ховор л доо гэхдээ сайн ажилтан авяа гэвэл нилээд удаан хайх л хэрэгтэй байхдаа...Essential englih nuhaad suuj baina gedeg yaahav boljiish tgeed ted chin surna shd ee,uneheer sainuud tooj orhgu bgaa bol hubi huniih chadar potential ni harj bgaad surgaad awj boliish de HR manager guia ta!^^

    ReplyDelete
  28. Би хүний нөөц бишээ

    ReplyDelete
  29. Зараа андад хэлэхэд..
    гаргасан зар чинь буруу байна гэх байна., Англи хэл, харилцааны соёл гэж нийтэд улиг домог болсон юм асууж барьж байхаар, яг авах гэж байгаа Маркетингийнхаа талаар л юм асуу л даа. англи хэлийг бол явцдаа сургаад л авна шд..

    үнэнийг хэлэхэд өнөөдөр Монголын зах зээлд ажилтан шалгаруулж авахад ийм Юм байнга л болж байдаг., асуулдын гол нь гэвэл Хүний нөөцийн төлөвлөлт, шинэ ажилтан сонгон шалгаруулах систем нь өөрөө гажиг үүсгээд байгаа юм. за за уул нь ярих юм их бий боловч ингээд өндөрлий
    хүндэтгсэн biiktor

    ReplyDelete