Wednesday, November 28, 2007

Энхээ гэж тэнэг хүүхэн...

Баасан ахын гийсэн өдрийг нөхдийн хамт тэмдэглэнхэн утаан дунд сүүмийн улаа бутруулан суухуй дор хажуугийн ширээнд халамцанхан тормолзонхон нэг хүүхэн өөр нэг хүүхэнд зовлонгоо тоочиж сууна.

-Хөөш Энхээ гэж нэг ТЭНЭГ хүүхэн байнаа?!? Тэр байштээ тэ ёоо НИЛ МАРКЕТИНГ за юу!?! НОВШ чинь эртээд Баяраа бид хоёр хамт суужээсэн чинь ирж ШАВАР ХААГААД... Тэгснээ үс мүсээ ЯАЦЫМБЭЭ бөө мэд. МЯРНУУСАН хонь шиг амьтан тормолзоол... Тэгээл хичнээн догь догь сургууль төгссиймбээ яриан дундуураа нил Англиар яриастай. Хуруу хумс мумс бол ЛАЙТАЙ...

-Нөгөөх хүүхэн өөдөөс нь өрсөлдөн хэл ам нь буцлан ярьж байх нь эмэгтэй хүний ярьж байгаа хүний өөдөөс зэрэг ярьж яриаг нь бүрэн ойлгодог авъяасыг ихэд тодруулан гайхуулах юм.

Маркетингтай хүүхнийг төсөөлөн бодлоо.

Гадаад дотоодод явсан, боловсрол мэдлэгээр цэнэглэгдсэн, үсэндээ химитэй, үгэндээ ээнглиштэй хумс хуруу нь ганган, хачин дажгүй амьтан бололтой. Баяраа ч маркетингтай хүүхэнд талтай хандсан болоод элдвээрээ дуудуулж байх шиг.

Ярьж байгаа хүүхнийг төсөөлье

Мань хүүхэн маркетинггүйдээ Баяраагаа алдах шахсан бололтой.

Маркетинг гэж юугаа яриад байнаа гэж үү?

За ерөнхийд нь бол бараа бүтээгдэхүүн борлуулах урлаг гэхэд нилээн дөхөж очно. Үүнд олон юм орно л доо. Жишээ нь: 4 Р гэж зүйл бий. Маркетингийн хольц гэж нэрийддэг эд. Дээр дурьдсан хүмүүс дээр жишээ авч тайлбарлахыг хичээе. Ер нь хувь хүний маркетинг ч гэж байдаг.

Product-Бүтээгдэхүүн. Дээрхи Энхээ болвоос яригч хүүхнийг бодвол чанар сайтай өрсөлдөгч бүтээгдэхүүн. Түүний баглаа боодол буюу хуруу хумс, үс гэзгээ арчилсан байдал нь хүний харцыг булааж анхаарлыг төвлөрүүлхүйц агаад түүний боловсорсон тархи гэх мэт нь эр хүний нуугдмал ашиг сонирхол буюу зах зээлд нийцсэн эрэлттэй бүтээгдэхүүн бол Энхээ хүүхэн. Хэрэвзээ Баяраагийн найз хүүхэн мэдрэмжтэй бүтээгдэхүүн мөн бол хүн амьтаны чихийг алт болгож суухаар үүсэн буй нөхцөл байдалд зохицож өөрөө боловсрон онцлог давуу талаа ашиглан чанартай бүтээгдэхүүн болох арга замыг хайн зах зээлд эзэлсэн байр сууриа бататгах хэрэгтэй.

Price-Үнэ. Нилээдгүй зардал гаргаж авсан бүтээгдэхүүн учраас үнэ нилээд өндөртэй. Чанар дагаж үнэ. Хямд үнийн цаана заавал нэг ноо байж байдаг гэж хэрэглэгчид боддог. Үнэ тогтоохдоо өрсөлдөгчөөс доогуур тогтоох нь тийм ч их амжилтыг авчрахгүй. Харин нилээд дээгүүр тогтоовол уг бүтээгдэхүүний үнэт чанарыг илэрхийлж хэрэглэгчдийг өөртөө соронздоно. Энхээгийн үнэ цэнийг түүний үзсэн эрдэм ном, өмссөн зүүсэн хувцас буюу баглаа боодол, өөр бас бус агуулагдаж буй үнэ цэнүүд бүрдүүлж байна.

Promotion-Идэвхжүүлэлт. Үүнд: Сурталчилгаа реклам, Цуу яриа, PR, Хямдрал гэх зэрэг бүтээгдэхүүний онцлогт тохирсон үйл ажиллагаанууд багтана. Энхээ хүүхэн яриан дундаа эйнглиш хэрэглэн суухдаа хөөрхөн PR хийж өөрийгээ буюу өрсөлдөгч бүтээгдэхүүнээ зах зээлд таниулж Баяраагийн найз хүүхний аазгайг хөдөлгөв. Баяраагийн найз хүүхэн хар PR хийж миний чихийг алт болгон суухдаа өрсөлдөгчийгээ рекламдаж байгаагаа ухаарсангүй.

Place to sell-Бүтээгдэхүүн борлуулах газар буюу Хуваарилалтын суваг. Бүтээгдэхүүн хэрэглэгчид хэр ойр дөт байрлан зарагдаж байна вэ гэдэг асуултад хариулагдах хүчин зүйл. Баяраа найз хүүхэн буюу хуучин хэрэглээгээ хэрэглэж суутал зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гарч ирж өрсөлдөх аж. Өрсөлдөхийг түвдээгүй байсан ч хэрэглэгчийн сонирхол атааг төрүүлээд амжина. Хажууд нь очоод суунаа гэдэг бол бараа бүтээгдэхүүн зах зээлдээ ойртож байнаа гэсэн үг. Баяраагийн сонголт хийх мөч иржээ.


16 comments:

  1. PR сайн хийхгй бол явахгүй болчоод байна даа. Өөрийгөө сайн л сурталчилсан байна. Нөгөө тал нь энэ эмэгтэйчүүд сурталчилгааны сайхан суваг болох юм байна шүү.

    ReplyDelete
  2. Ta ch ooroo nel marketing bolchijdee... ehhe gui 2 huuhnii shivnee dundaas 4P gargaj ireel...
    Naiz busgui buyu 4P ntr geel nomii ner ch yavjiih shig end...

    ReplyDelete
  3. he he. manai zaraa doctor Hitch bolbol yasiin. marketing ene tereeree humuusiig holbood ain. Neeree zaraa manidaa zovlogoo ogoorei.

    ReplyDelete
  4. хээээлоооо...айм энхээ...баттт нот тэнэг энхээ...гсн.
    нүдэнд бүр харагдчихлаа. энэ 4 пи-г чинь бичээд тэмдэглээд авчий. мааркэтинг хийнээ..(хортой харандааны үзүүрийг хүлхэж норгон бичиж авав)

    ReplyDelete
  5. 4P-гээр бол Энхээ зах зээлд илүү үзүүлэлттэй юм байна. Хэ хэ Баяраа бараа сонгоогүй хүн сонгох байлгүй дээ. Ярьж байгаа хүүхэн бол бас л эвгүй байна шүү.

    ReplyDelete
  6. Хүүхнүүд шаралхаад, Баяраа хандраад, Зараа сонирхоод байхыг бодоход Энхээ гэгч нь их догь, эрэлттэй хүүхэн бололтой.
    Даанч яриандаа байнга гадаад үг хавьчуулах нь боловсролтой гэхээсээ илүү чамирхах дуртай, цаг дээрээ шалихгүй хүний шинж гэж боддогийн. Ер нь ч тийм л дээ.
    Харин энэ маркетингийн 4Р-г ер нь мэдэж байхад гэмгүй юм байна шүү. Зараагаараа менежердуулж байгаад Баяраагийн сонголтод нэр дэвшдэг юм билүү гсн кккк.

    ReplyDelete
  7. Хөөрхий Энхээ. Яг хараагүй байж мөн ч их дүгнэлээ дээ. Дам дамаа хүний амнаас сонсчихоод.

    Бүдүүнээ

    ReplyDelete
  8. зөвхөн PR-р бас хол явахгүй ээ, бүгд л чухал. Одоо үед тэхдээ яалтчгүй PR чухал болоод байна, дараа нь сав баглаа боодол болуу. Эмэгтэй худалдан авагчдад чиглэсэн бүтээгдэхүүн бол нээх үнэрхээд хэрэггүй байхаа, тэ.
    Зиаза, өрсөлдөөний зах зээл юм хойно, амжилт хүсье

    ReplyDelete
  9. Иймэрхүү сонирхолтой хэлбэрээр бас л юм мэдээд авлаа шүү. Хэ хэ хэ Хэрэгт дуртайдаа биш шүү.
    Маркетинг гэдэг өөрөө маш чухал зүйл болохоор 4Р-р нь салгаж ойлгох бас утгагүй шүү дээ.

    ReplyDelete
  10. Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

    Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
    Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

    ReplyDelete
  11. Энхээ гэж нэг тэнэг хүүхэн энхээг тэнэг гэжуугээ тэр хүүхэн тэнэгийн тэнэг хүүхэн ....

    ReplyDelete
  12. Zaraa ah marketing , management, brand merend geel zah zambaraagui ih medlegtei bololtoi. Management zaadag bagsh bolood hicheelee ch zaagaad, hajuugaar n oyutan huuhduuddee er emeer n suulgaj baigaad Doctor Hitch.n hicheel zaaj haltuur xiiwel ta ooroo jinhene Brand bagsh bolox bolomjtoi l yum bn gsn...hehe

    ReplyDelete
  13. marketing mix-n 4P laitai ashiglasan bna shd haha. 5C ni teguul bi ashiglaad tailbarlahu gsn :P

    ReplyDelete
  14. Тэгээч хө. Би Японы 5 "S"-ийн зарчим гэж сонссон болохоос 5 "C" гэж мэдэхгүй толгой :(... Үхэн үхтлээ сурна гэдэг үнэн бололтой...

    ReplyDelete
  15. хувь хүний менежментийн талаар хэдэн зүйл бичээд өгөөч залуус аа нэг жааханюм орчуулж авсан дахиад жоохон нэмэлт материал хэрэгтэй байна

    ReplyDelete