Tuesday, December 18, 2007

Хөдөөний хүн

Тал шигээ уужимхан сэтгэлтэй, цагаан цайлган, тусч дайламтгай, эгэл боргил, гүндүүгүй, хэнэггүй, ёс суртахуунгүй, боловсролгүй, бүдүүлэг, залхуу, завхай, заваан, хулгайч дээрэмчин, хутгачин шөвөгчин, шивэртэй, шивтэртэй, хулмастай, алмастай хөдөөний хүн та яах гээд байнаа?

Ардчилсан хувьсгал мандан бадарсанаар "Хотруу шилжих хөдөлгөөн" хэмээх үзэгдэлийг "Хотруу шилжих хувьсгал" болон өөрчилсөн нь бидэнд илхэн нүдэнд тодхон.
Өмнө нь бараа сураг ч үгүй байсан "Нутгийн зөвлөл" гэх мэт элдэв байгууллагууд борооны дараахь мөөг шиг олшрон амин хувьханы асуудлаа хэлэлцэн ярилцан бөхөөн барилдуулж, морион уралдуулж өрөөл нэгний дор орчихгүйг хичээн зүтгэлдэх юм. Юунд хүргэх гээд нутгархаад байнаа? Хагарал тэмцэл... Түй түй муу бүхэн холуур одог!
Улаанбаатарын нутгийн зөвлөл бишээ хотын зөвлөл гэж байгуулаад өрсөлдөнхөн пажигнуулвал яасын? Монголчууд эвтэй байхдаа хүчтэй л гэсийн уул нь.

Жорлонгоо л арай нэрээр нь нэрлэчээгүй их хаан маань тархай бутархайг нэгтгэх гэж хөлсөө урсгаж, цусаа гоожуулж байсан бус уу? Нэрийг нь дуудаж цээжээ дэлдэхдээ байгуулсан гавъяаг нь бус зорьсон зорилгыг нь нэгэнтээ боддог уу?

Гадаа хүйтэн гэж жигтэйхэн... Такси барьж дулаахан харихаар гараа өргөөд замын хажууд зайрмагтан 30 мянууд цантав. Нэг их олон таксинууд дүүрчээл булаалдаал чихэлддэг байсансан. Одоо халтуурчин нь ч сураггүй. Гэтэл түгжээн дундуур гутгаар эгнээнээс шууд надруу тэмүүлэх нэг эксел сигналдуулан загнуулан баатарлаг гэгч нь тэмцэлдэн ирж урд минь зогсон ХАЙР хүргэв.
Гутлын цаанаас үнэртдэг шивэр гэж байдаг л юм байна. Угаасаа халуунд харшилтай гэмээр гүжир бор эр хөлс нь цутгачихсан явж байх нь тэсгим хүйтэнд ер бусын гэмээр. Толиндоо ч харалгүй огцом хаазлан гутгаар эгнээрүү цавчилдан тэмцэлдэв. Хэрүүлч гэж жигтэйхэн эр бололтой. Даанч нөгөөдүүл нь сонсохгүй нь харамсалтай. Орос ах нарын бидэнд өвлүүлсэн "П"-ээс авхуулаад огт сонсож байгаагүй үгнүүдийн цуглуулга. Битүү түгжээнд өөдөөс ирж байгаа машин биднийг царайчлан гэрлээ анивчуулан түгжээ үүсгэнэ.

-Оо ах хүү наадхаа оруулчкуй юу! Угаасаа 2уулаа түгжээнд байгаам чинь тэ? хэмээн загнуулхаасаа эмээв.
-Оо тэгэж ярикуй муусайн "П"-ууд даварчина! Хөмхийгээ зуун хаазлан зүтгэв. Урд пиг дүүрэн машин...

Юу гэсэн үг вээ? Ийм тэнэг, ёс суртахуунгүй байж арай л болохгүйдээ гэж...
Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгдээ уул нь. Гэтэл хойноос ирээд хот манайх гэдэг үг л үйлчилдэг бололтой. Авдаг хэдээсээ явсан зайныхаа төлбөрийг өгчихөөд буухын түүс...

Тэлвийзээр мэдээ гарч байна. Цагдаагийн мэдээ... Тэр аймгийн тэр сумын харъяат эрхэлсэн ажилгүй тэр тэр тэр бүлэглэн хулгай дээрэм хийж хүн хутгалжээ гэх мэдээнүүд ар араасаа цуварсаар...

Битгий хүн гадуурхаад өөрөө хагарал үүсгээд бай гэж үү? Гадуурхсан юм огт алга... Хүн хаана ч амьдралын мөрийг хөөж очиж болно. Гэхдээ тэндээ үйлчилж байгаа ёс зүйн хэм хэмжээ, хууль дүрэмд нийцэн байж гэмээнэ орон зайгаа олж авах бус уу?
Хаазлагч этгээд аль нэгэн гадаад оронд очоод тэгэж хэрэлдэн зүтгэх зоригт сэтгэл бий болов уу? Чингисээ яриад зүтгэх гээд үзэг л дээ...

24 comments:

  1. Энэ бичлэгт тун дажгүй хоёр санаа байна.
    1. Жалга довны үзлийг дэмжигч нутгийн зөвлөлүүдийг хумих
    Үүний тулд эхлээд бөх, дуучин хоёроо хандив цуглуулан өөгшүүлж дараа нь өөрсдийн сурталчилгаа болгодгийг болиулах.
    2. Хотын гудамжийг хонины бэлчээр шигээ санадаг хөлс нь цувсан хөөсөн мантуунуудыг соёлжуулах
    Үүний тулд эхлээд хорин хоёрын товчоогоор ариун цэврийг нь шалгаж оруулах, эмэгтэйчүүдийн үзлэг явуулах, эмчээр нь Зарааг томилох /хахаха/

    Нээрээ маниусын аав ээжийн үед ХБХБ тэмдгийн норматив биелүүлэх гээд бие бялдрын өв тэгш хөгжил, хүмүүжил олгодог ажил зохиогддог байсан шдэ. Тэрэн шиг нийслэлд амьдрах хэд хэдэн шалгуур тавьж байж паспорт олгодог болчуул зүгээр дээ тэ. Ямар ямар шалгуур байж болохуу, яаж шаардах уу гээд л ...
    Санаагаа бичээрэй, мань шипийдье.

    ReplyDelete
  2. тэр нутгийн зөвлөлүүд нэг талаар нутаг усаар талцуулж байгаа мэт боловч нөгөө талаар тодорхой хэмжээний өрсөлдөөн бий болгож, тэндээс урагш алхах эрч хүч, зориг, урам өгч нийтээр нь урагш чиглүүлэх боломж олгодог давуу талтай гэж хардаг.
    Хөдөөнийхөн тал дундаа явжаагаам шиг замын хөдөлгөөнд оролцдогийг цурамлаж зохицуулахгүй бол хотын соёл, замын хөдөлгөөнийн соёл гэж юм утгаа алдаад, хотынхон нь тэр дотроо уусаад хэцүү байдалд орцон. Замын хөдөлгөөн гэдэг бол бусдаас хамааралтай, бусдад саад болохгүйгээр бие биедээ хүндэтгэлтэйгээр оролцдог зүйл гэдгийг би нэг бус удаа бичиж байна дөө.

    ReplyDelete
  3. Нутгийн зөвлөл гэдгийг нээх их үгүйсгээд байдаггүй ч гэсэн юу хийж яах гээд байгаа нь тодорхойгүй юм. Таны хэлдэгээр Нутаг довны үзэлийг бий болгоод байгаа нь дэмий л зүйл байгаа юм даа.
    Хууль батлаад л байдаг хэрэгжүүлж байгаа нь ч тэр, даган сахиж байгаа нь ч тэр таарсан дугуйнууд байх юм даа.

    ReplyDelete
  4. энэ дээд талынх би шүү

    ReplyDelete
  5. za sanaa onoo geed nemeh getel tolgoi gej olugai ajilkuimaa, jaal ineej avlaa, zaraa mandtugai.

    ReplyDelete
  6. Идеа-д: Үнэндээ бол дан хөдөөнийхэн биш. Ер нь бидэн юу саад болж байна гэдэг сэдвээр бодоод үзэхээр Монгол иргэд, хүүхдүүд ёс суртахууны хүмүүжлийн доройтолд орчоод нийгэмд энэ хүчин зүйл нь дутагдан үгүйлэгдээд байх шиг. Шалгуур тавихын хувьд бол бүтэхгүй асуудал биздээ. Ядаж үндсэн хуулинд харшилчих байлгүй. Бүх нийтийг ухамсаржуулах аян явуулбал өөр үр дүнд хүрэх байхаа тэ?
    Билгээ-д:Олон хүн төвлөрсөн бүх газар тодорхой дүрэм журамтай түүнийг нь жинхэнээсээ нягт нямбай хэрэгжүүлэгч этгээдүүдтэй байх хэрэгтэй байдаг. Их хаан маань Монголчуудыг өндөр диктатурт барьж байж том амжилтад хүргэсэн гэдгийг бид мэддэг шүү дээ. Өөрийн эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг манайхан тоохгүй байгаад байх шиг. Ширэнгэн ойн хууль...
    Анжелик-д: Жалга довны үзэл цаашаагаа хэт хөгжвөл өстөн дайсны идэш л болнодоо.
    Нана-д: Инээж байна гэдэг эрүүл байгаагийнх. Инээ инээ бас дахин инээ :P

    ReplyDelete
  7. Сэдэв, хөндсөн асуудлыг нь уншихаар хөдөөний хүний тухай л юм шиг байна, одоо болохоор тайлбартаа Монгол иргэд, хүүхдүүдийн ёс суртахуун болчлоо, нэг суурин дээрээ хэд ч эргээд байгаа юм..., хөдөөнийхөн бас нэт мэт ашигладаг л байх, үүнийг уншивал гомдолтой л байна. Хичнээн хэвлэн нийтлэх эрх чөлөө байгаа ч гэсэн энэ бичсэн арга барил чинь угаасаа Үндсэн хуулиа зөрччихөжээ. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 2.

    ReplyDelete
  8. Үнэн л юм бичсэн байна. Тэгэж их гомдож тунирхах юм байна уу? Бичлэгийг нь сайн уншаад утгыг нь ухаараач.

    ReplyDelete
  9. Юуг үнэн гээд байгаа юм бэ?, Хүнийг ингэж доромжилж, ялгаварлаж бичих харин ёс зүйд нийцэхгүй. Гомдсон зүйл ч алга л доо.

    ReplyDelete
  10. Анонимд: Хэдэн зүйл байна.
    1.Та нэрээрээ орж ирээд бичвэл их баярлах байна. Элдэв буруу тийш нь мушгин гуйвуулах ямар шаардлага байна?
    2.Заваан занхаг ёс суртахуунгүй хүмүүст нь зориулж бичсэнийг хэн ч уншаад ойлгох байх.
    3.Дутагдал доголдлыг нь тан шиг хаацайлаад, гомдчих байх гэж бодоод загас шиг дуугай байх нь элдэв юм бичиж суухаас минь амархан гэдгийг таны мэргэн ухаан тунгаах биз.
    4.Нийгэмд болж буй сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх хүчин мөхөсдсөндөө бичиж тайтгарч байгааг минь ойлгоно уу.
    5.Эцэст нь хэлэхэд та миний хэлэх гээд байгаа санааг огт ойлгоогүй бололтой.

    ReplyDelete
  11. яг таарсан хариулт өгсөн байна. Хөдөөнөөс хот руу шилжиж орж ирсэн, эсвэл оюутан юм байлгүй дээ.

    ReplyDelete
  12. 1-д Миний нэр усыг та өөрөө сайн мэдэж байгаа. Огт мушгин гуйвуулсан зүйл алга.
    2-т Иймэрхүү блог мэтийг бичээд заваан завхаг хүмүүс чинь хүмүүжих нь юу л бол.
    3-т Тэр ёс суртхуунгүй хүмүүсийг хаацайлсан зүл байхгүй. Өөрийн чинь бичсэн зүйл бүх хүнд 100 хувь таалагдах албагүй. Бичсэн зүйлийнхээ шүүмжлэлийг бас хүлээж авч сур.

    ReplyDelete
  13. Өө хөхө чи байсымуу. Ха ха...

    ReplyDelete
  14. Зараагийн бичлэгт зөв санаанууд их байна. Гэхдээ...

    Тэр анонимийн хэлээд байгаа "хүнийг доромжилж бичих нь ёс зүйд нийцэхгүй" гэдэг санааг бид бодох ёстой.

    ReplyDelete
  15. За за шүүмжлэлийг хүлээн авлаа. Хүн хүний үнэлэмж өөр байдаг гэдэг энд харагдаж байна. Гомдоосон бол уучилна уу. Доромжлох санаархал агуулаагүй гэдгийг хэлчихмээр байна.

    ReplyDelete
  16. цаг хэрэгтэй нөхөд өө!! наад улсууд чинь хотжиж, соёлжиход. бид ч эртэй сайндаа арай жаахан цэвэрхэн байгаан биш шүү дээ. бид бол хотожсон 3 дах 4 дэх үеийнхэн болохоор л тэр.
    энэ зарим хүн яасан айхтар захиргаадалтын арга хэрэглэх гээд байна аа? би гот орохоо болилоо гсн.

    PS: доромжлох ч гэж дээ, ер нь бол үнэн байгаа байдал нь л тэр шүү дээ. дотроо ингэж боддог боловч би лав "дараагийн тэмцэл нь ядаргаа ядаргаа" гээд бичиж чадахгүй л айхын байна. Зараагийн замхаршгүй (уучлал гуйх бол "тэмцлийн" нэг хэлбэр←нэг уужуу хүн хэлсэн) бөгөөд завхаршгүй юу яаатугай!

    ReplyDelete
  17. Тал шигээ уужимхан сэтгэлтэй, цагаан цайлган, тусч дайламтгай, эгэл боргил, гүндүүгүй, хэнэггүй, ёс суртахуунгүй, боловсролгүй, бүдүүлэг, залхуу, завхай, заваан, хулгайч дээрэмчин, хутгачин шөвөгчин, шивэртэй, шивтэртэй, хулмастай, алмастай би хөдөөний хөөн. Сүхбаатар аймгын Баруун-урт хотод 1982 онд төрсөөн гэж. 8 дугаар ангидаа хотод шилжиж ирээд хотын соёлд суралцах гээд баларсан шүү. гайгүй юм байна лээ. дороо сурчина. Дараа нь блог бичиж сурсан даа.

    ReplyDelete
  18. Нэг үхрийн эвэр доргиход
    Мянган үхрийн эвэр доргинооо гэжжжж.

    Манай нэг найз ярьдийм. Маш их бухимдахаараа хацар нь минчийж улайжаагаал, гараа тас зангидаал: "Энэ хотынхон бүгд гадагшаа гараад явцгаацан. Хот маань хөдөөнийхнөөр дүүрчжээ. Нэг оройг сайхан өнгөрөөе гэхээр бар паб нь хөдөөнийхнөөр дүүрцэн күй мөн..." гэжирээл үглэдийм. Манэрийн ярианд зөв юм их бий.

    Аа харин ингээл эхлэхээр хөдөө 10 төгсөөд ирсэн найз маань уурладийм. "Күй ер. Та нар дандааа л ингэж байдаг. Тэгүүл Улаанбаатарынхан та нар нэгдэж нийлээд төрсөн нутгийнхаа төлөө хийж байгаа чинь алив. Хөдөөнөөс ирсэн маниус л хөгжүүлж байгаан бишүү" гэжжж. Тэээл тэмцэл эхлэнэ дээ. Тэр оройжингийн тулаан. Кизэээ ч төгсдөггүй, хэн ч ялдаггүй ганц ийм мэтгэлцээн байдийм.

    ReplyDelete
  19. Манай хэд ч аргагүй л өөр шүү.
    Хундагад: Загатнасан газар минь сайхан майжсанд гялайлаа.
    Мелкад:Загатнасан газар минь сайхан майжсанд гялайлаа. Бүх хөдөөнийхэн гэсэн санаа агуулаагүй. БОлохгүй байгаа олонхийг бичсэн гэдгийг ойлгож байгаа биздээ.
    Бүдүүнээд: Тиймэрхүү дуусдаггүй маргаан хэцүү шүү. Гэхдээ энэ сэдэв бол дуусашгүй маргаан биш.

    ReplyDelete
  20. Би билэг танхай хөдөөний хүн гээд л зүтгэчихдэг юм ш дээ.
    Хөрин тэр орон нутгийн зөвлөл гэдэг чинь энд тэндгүй байдаг бололтой юм билээ. Тэгээд тэр бөхдөө нутгийн зөвлөлөөс нь тийм ийм жиип өглөө гээд л... өрсөлдөөд байх шиг байгаан шүү.

    ReplyDelete
  21. shiver hanhluulaad taxi bariad gyiheeseee ichih hergetei sht......aaaya...getel...ted haanaas irleee???.. zunii 3 sard goliin usand orj shiver hirneesee saldag bsan arduud sursan yumaa suraar boohgyi geed zunii 3 sar l baanand us hiij hir baasnaasaa saldag yum bailgyi dee......ene hyn ichihee ch medehgyi davhij bgaadoo......hotiin soyoliig haanaasaa medehiii...soyol medeh tsag zav ni ch bdaggyi biz dee...joohon soyoljih geheer hoolgyi honochih geed hotiin ih hodolgoond daragdaj ami zuuj yavdag bhdaa hoorhiis....

    ReplyDelete
  22. zul sariin bayriin mend xyrgii ..:-)

    ReplyDelete
  23. Эрхэм андын блогруу түмэнтээ зочилдогч сэтгэлийн үгээ үлдээж байгаа нь ховорхон билээ.

    ReplyDelete