Sunday, December 23, 2007

GoGo блогчидын шинэ жилийн со са...

Ажлын шинэ жилийн баяр болох газар очиж зуун задгай жаран бишээ наян хагархайг харж нервээ барж бахирчихаад алдсан энергээ нөхөхөөр "Галлерей" хэмээх пивнушкруу хөлөө хугалчих шахан довтолгов. Учрыг доор сийрүүлмой.

Энэ жилийн анхны шинэ жилийн баяраа 2007 оны 12-р сарын 21-ний өдөр GoGo блогчидтойгоо нийлж хөлөөрөө толгой толгойгоороо хөл хийн мартагдашгүй сайхан тэмдэглэв.

Нэн сонин сэтгэгдэл төрүүлсэн ганц зүйл бол юу байсан гээч? Хэлкүйээ хэ хэ...
Сэтгэл зүрхийг гийгүүлсэн олон олон сайхан зүйлс тохиолдож өнгөрлөө гэж...

20 орчим бичигчид болон сонирхогчид нийлсэн этгээдүүд цугларсаныг харахад ITSME маань авъяас юу нь тодорсон эрэмгий сайн шоу менежер бололтой. Түүнээс гадна ITSME-ийн уулзалтын тухай зарлал бичлэг GoGo-ийн хамгийн олон буюу 87 сэтгэгдэлтэй бичлэг болчихсонд юу нөлөөлөө бол?

Сайхан нөхөдтэй танилцан дотносч сэтгэл юугаан уудланхан бүлт бүлт үсэрч хаяг юугаан солилцонхон мишаацгааж цэнгэлийг эдэлж пийвний сайханыг уув... :P Муу хүн идсэнээ гэж... Зогсоё...

GoGo сайтын захиргааны нөхдүүд хүрэлцэн ирж баяр хүргэн бэлэг гардуулваа. /Зураг үз/(гайхуулав) Хөөрхөн хүүхний зурагтай палкаатаа байнга харж байя хэмээн комвүүтэрийнхээ арын хананд залчихлаа. Юмыг яаж мэдхэв палкаатан дээрхи хүүхэн энэ бичлэгийг олж унших аваас "ЧИ ШҮҮ" гэчихеэ. Надруу л янз янзаар хараад нэг юм хэлээд байгаа ч юм шиг... Хөөе хадууркуу шүү :P

За тэгээд GoGo-ийнхэн маань гоогоохон бялуу, оргилуунхан дарсаар бидний ширээг мялаав. Хайр хүрэв. Та нар шүү... Харин бялууныхаа зургийг авч амжаагүй байхад хуваачаад ирдэг мөн ч тоогүй юм болсон шүү. Хэн хуваагаадах гэж лүндэн буулгасан айн айн АЙН? Өлөн зэлмэн явсан би бээр бялуугаа амт шимтийг нь мэдрэлгүйгээр цөлмөж орхиод "тог тасалж өгөөч" хэмээн бурханаас гуйсан боловч нэмэрийг олсонгүй хажууд суусан Юкигийн бялуунд нүд наахад сэтгэл сүнс хоёр минь хоргодов. :P Тог тасарсан бол Юкигийн таваг миний таваг хоёрын байр солигдох байсын. За тэр ч яахав.

Ер нь цугларсан этгээдүүд хоорондоо ижил төстэй шинжүүдийг олон олноор нь агуулсан күмс байсан болохоор элгэмсэг дотно гэж жигтэйхэн байлаа.
Төстэй шинжүүд:
Хоёр хөлтэй, хоёр гартай ... Хэ хэ тэнэгтээд байвал яахуу хэхэ.
1. Бүгд комвүүтэр байтугай интернэтийг машинддаг.
2. Бүгд блогт дуртай...
3. Бүгд Монгол хэлээр ярьдаг.
4. Бүгд мах иддэг.
5. Бүгд пийвших дуртай.
6. Бүгд нүүр хагарсан.
7. Бүгд мэйл хаягтай :P
8. Бүгд долларт хайртай гэх мэт... (Мэдээжийн юм ярьсан :P)

Ирнэ гэж мэдэгдсэн боловч очиж амжаагүй мэр сэр нөхдүүдийг донгодож шийтгэсүгэй хэмээн ирсэн нөхөд шийдэв. Та нар будаа :P

За хэлкү гүрийчихеэ гэж бодсон нэн сонин сэтгэгдэл болвоос: Бичигч этгээдүүд блог нэртэйгээ яг адилхан күмс байлээ. Заяц туулай шиг, Дэбдээхэй дэгдээхэй шиг бусад нь ч бас ялгаагүй. Хэд хэдэн хүн намайг зараа шиг гэсэн :P

13 comments:

  1. эээ эбий минь ингэж дээ. нихх сонин харцаар торт бид 2луу хараадайсан ийм юм бодож суусийбийвий.

    тийн тэээ. нэххх адилхан. Яг дэгдээхий шиг, туулай шиг гсн.

    Сайхан хүмүүстэй уулзаж сайхан энерги цуглуулах сайхан байдгааа гэжжж. Өчигдөр бас БлогМн-чүүд уулзаж шинэ жилээ тэмдэглэсэнийг халти хэлчий. Бас л сайхан байсан. Энергийн төв орчоод ирсийм шиг л суужээн дээ эгээ нь энд. гсн. хадуурцан туужэээшд.

    Ийгээд уулзалтын талаар үнэн зөв мэдээлсэн гуруун эпээ бичигдээ талархлааа.

    Аа тийн. Лхамжав чамайг явсны дараа дуу дуулж өгсөн шүү. Дүрвэд ардын дуу.

    ReplyDelete
  2. Yamar pivo uusiin? patiar tatuulaagui yumuu? patiar tatuulsan bol mani ruugaa yavuulchaarai. Gogo gesen ayagatai bolsiimuu. Tasarhai ayaga bna. Daraa oroltsono oo.

    ReplyDelete
  3. duu duulahdaa hursen bol neleen nairtai tostei yum bolj dee

    ReplyDelete
  4. Saihan uusan bhdaa
    shine jiliin mend
    daraa dohuulj bgaad nahina l daa

    ReplyDelete
  5. За за хөөрхөн л юм болсийм байна. Даанч дугарч ядаад их байсийн, энэ хүн.
    Го го-д блогоо салбарлуулдгийму, гсн. Амжихгүй байхаа даа, ганц блог олигтой хөтлөөд явж чадахгүй байж. Ингэхэд манай блогспот хэзээ уулзахийн бэ, айлын хүмүүс уулзаж, шинэ жил милээ тэмдэглээл байхын. Энэ тэндэхийн party хэсч юм үзэж нүд тайлж, пиво ууж, бэлэг авсан хүмүүс нэг юм бодмоор юмаа.

    ReplyDelete
  6. Сайхан уулзалт болжээ.

    ReplyDelete
  7. дараа мэдэгдвэл мань лав банжигчин баатруудаасаа арав гаруй хүн дагуулаад л исгэрээд очийшдээ.

    ReplyDelete
  8. Яанаа, зараа харин өргөстэй ш дээ. Хол байхгүй бол хатуулчихна шүү та минь ээ.

    ReplyDelete
  9. их сайхан ууцгааж дээ бишээ уулзацгааж дээ

    ReplyDelete
  10. Надад аяга таалагдчихлаа.

    ReplyDelete
  11. Надад аяга таалагдчихлаа.

    ReplyDelete
  12. Зул сарын баярын мэнд хүргэе.

    ReplyDelete
  13. zaraa hehe, loog ooriigoo MEDERCH bichjee, hoorhon ain, za zogsii, za hadyyrQyy ntr geel, argagui l Medremj bichsen hun shig hehe. go go-iin yoilkon deer, bas yoilknoosoo ireed itr Zaraa savaaj hayasaar bgaal taarlaa,hehe, tus hiitel ineed aldaad bsan chin amitan tsochood bna genee, enchee,hehe, heterhii changa biye bariQyi ineechij, chamaas bolloo :D

    ReplyDelete