Tuesday, December 25, 2007

Мэдрэмжийн төлөө амьдрахуй

Бодож бодож хүн гэдэг амьтан чинь мэдрэмжийн төлөө амьдардаг юм байна гэдэгт тулж зогслоо. Тайлбарлах уу даа?

Бага байхад цэл хүйтэн Сөгнөгөрийн голд эмээгээсээ бултан барин сэлчихээд нойтон бургасаар ороолгуулж шагнуулдаг байжээ. Баярлалаа эмээ!
Голын усанд загас, жараахай, замаг, намгийн амгалан байдлыг алдагдуулан эзэн нь юм шиг нохой самардаад, даллаад, шумбаад торгон элсэнд гэдсээ наан тарвалзаж халуун наранд эрхлэн эрүү амаа эвэвэвэв болтол нь бээрүүлж хэвтэх мөн ч татай мэдрэмж байжээ. Үүний төлөө эмээгийн нойтон бургасыг үл тоон тэмүүлэгч этгээд юуны төлөө зориглосон байх уу? Мэдрэмж...

Том боллоо. Ангийн охидын үсийг нэг нэгээр нь зулгаах мөн ч зугаатай байж билээ. Гурав дарж сүлжэн том цагаан лентээр боосон уртаа гэзэгтэй охин урд сууж таарна дандаа. /Бүгд тийм байсын/ Нямбайлан ганцхан ширхэг үс олзлоод угзраадахлээр толгойныхоо аль нэгэн хэсэгт маажиж таардаг. Хажуудах өрөөсөн дугуйтайгаа "За одоо яг баруун чамархайнд нь маажуулбал их завсарлагаанаар гөөхий бэлэн" гэж мөрийцэж хүртэл сахилгагүйтдэг байлаа. Зугаатай гэж жигтэйхэн. Дараа нь нэг охины аав ирж надад үсээ зулгаалгуулвал ямар санагддагийг мэдрүүлсэнээс хойш тэр хоббигоо эрс багасгасандаа. Мэдрэмжүүдийн мөргөлдөөн болсон байна уу?

Аавыгаа дагаж хөдөө тээвэрт явах дуртай байлаа. Том болоод тээврийн жолооч болно гэж хөөрцөглөөд л... Хөдөө хол машин барьж явах нь их гоё санагддаг байж. Маасайсан марзаганасан хөдөөгийн хөх жолооч ах нар дандаа хиамдуулаал гоё. Дандаа тийм мэдрэмжийг мэдрэх гэж л жолооч болохоор шийдсэн байж.

Дуртай мэдрэмжүүд он цагийн салхинд хийсэн одож өөр нэг нь ирж наалдаад хувирамтгай эд юм аа.

Урлагийн гэр бүлд өссөн хүн чинь халдвар авдаг юм байгаа биздээ? Юмханаар юм хийнэ гэдэг шиг зураач болно гэж зүтгэв. Дугуйланд явлаа. Пионерийн ордны дугуйланд л орчуул зураад сурчих юм шиг хуучин дугуйлангаа голно. Ордны дугуйлангийн хүүхдүүд цаанаа л нэг өөр харагдах... Бирээтгэн малгай хажуулдуулан том том гаанс зуусан зураач нар гоё санагддаг байж. Суут зураачдын намтарыг цуглуулна, судална. Зөвхөн тэдний мэдэрч байсан мэдрэмжийг мэдрэх л гэж тэр.

Эхнэр авах гоё гэж бодож амжжээ. Гэртээ ороод ирхээр хавирга чаначихаал хормогч зүүсэн хүүхэн "хааний хоолоо ид..." Өөр ч бас бус юм их бий. Эдгээр мэдрэмжүүдийг горьдож хүнтэй суусан байна уу? Их л хөнгөхөн байждээ гэж үү? За тэгвэл үүнийг орхичий.

Сүүлд эмээгээ хэдхэн хором ч хамаагүй нэмж амьдруулчих юмсан гэж хичээн цээжин дээр нь даран амьсгалыг нь дэмжих оролдлого бас л миний эмээтэйгээ байхыг хүссэн мэдрэмжээс үүсэлтэй байж.

Цатгаланг мэдрэхийн тулд хоол хэрэгтэй, элбэг хангалууныг мэдрэхийн тулд мөнгө хэрэгтэй, энхрийлүүлэн янаглахад хань хэрэгтэй, элэг бүтэн байхад эцэг эх хэрэгтэй, эрэмгий итгэлтэй байхад эх орон хэрэгтэй. Энэ бүхэн бүгд мэдрэмж байх юм гэж...

Өнөөдөр таны зорьж зүтгэж буй бүхэн зөвхөн таны сэтгэлийг баясгах мэдрэмжийн төлөө юм байна. Зөвхөн мэдрэмж...

25 comments:

  1. Az jargaltai medremj huruu daram tsoohon yum shig sanagddag ch huleej chadsandaa l hun bolson geed balairaad huleegeeguich hun boloh l baian baih. gehdee teriig l goridoj amidarch bnashdee. zarim humuus yum bolgonoos saihan medremjiig avah chadltai baidag. gehdee muuhai gej biahgui bol saihan gej baih yosgui horvoo bilee gej

    ReplyDelete
  2. мэдрэмж, дурсамж, туршлага...эд шдээ

    ReplyDelete
  3. Ямартай ч хавиргаа чануулж идээ байлгүй дээ. Гэхдээ одоо мэдрэх гэж амьдардаг гэдэг чинь туйлын үнэн болж байна шүү.

    ReplyDelete
  4. Таашаал гэж тодруулж болох юм. Тааламжтай мэдрэмж...

    ReplyDelete
  5. Urgust zaraa anddaa Shine jiliin mend hurgej az jargal huseye.

    ReplyDelete
  6. Neeree ter medremjiin hoinoos hoogood zarimdaa jinhene az jargalaa anzaaraagui yavdag baij medeh yum shuu.
    Zaraa saihan bayarlaarai.

    ReplyDelete
  7. ih saikhan boljee amjilt husie

    ReplyDelete
  8. Амташсан зараа 13 нахинаа гэж. Аятайхан санагдсан, мэдэрсэн юм руугаа л хүн үргэлж тэмүүлдэг байх л даа. Заримдаа тархиндаа хоосон мэдрэмж төсөөлчихөөд түүндээ хүрэх гэж замдаа таарсныгаа зад өшиглөн зүтгэх ч сайхан шүү.
    Гэхдээ хааяа мэдрэмжийн тасархайг шүтэж амьдарч байгаагаа бодохоор уур хүрмээр ч юм шиг.
    Мэдрэмж гээчийг буруу зүйлд ч бас ашиглаж болохоор байгаа юм. За за юутай ч энгийн мөртлөө сонирхолтой сэдэв хөнджээ.

    ReplyDelete
  9. aaae, aguu aguu, medremj gedeg chin agyy zuiliim baikyy yu, zaraa medeel bichjeegaa,hehe.

    ReplyDelete
  10. Багадаа аавыгаа алдсан болохоор ээжтэйгээ хаана ч явсан дагаж явах дуртай хүүхэд байж билээ. Нэг өдөр найзуудтайгаа тоглож байгаад учиргүй гэр лүүгээ гүйж билээ. Гүйгээд л гүйгээд л... яг ээж явах гээд байгаа юм шиг. Гэртээ амжиж очиход ээж минь явах гээд хувцасаа өмссөн байсан санагдана. Би харин хамт явж билээ. Бас л мэдрэмж байж дээ.

    ReplyDelete
  11. Iluu ih medremjtei amirdarii, iluu hurdan mederj amidarii.

    ReplyDelete
  12. Admin bolon Erhem Ta buhend Shine Jiliin bayarin haluun mendiig hurgej az jargal sain saihnig husen eruuie!
    3apaa medreed temtreed mullhuud baigaarai. Good Luck!

    ReplyDelete
  13. заримдаа яалтчгүй, хүсээгүй байхад ирдэг муухай мэдрэмжүүдийг яалтай..
    жишээ нь хүсэхгүй байхад шахсаар байгаад маргааш нь толгой өвтгөн, дотор муухайруулах

    ReplyDelete
  14. Ёстой л мэдрэмжүүд байна даа. Зараадаа шинэ оны мэнд хүргэе.

    ReplyDelete
  15. Shine onii mend, Zaraa. Saihan bayarlaarai.

    ReplyDelete
  16. Тийм ээ таны хэлдэг үнэн шүү. Мэдрэмж......
    Хүн болгон л аз жаргалыг, сайхан хайрыг мэдэрч сурах нь чухал. Яагаад гэвэл энэ бол бодит зүйл биш шүү дээ. Аз жаргалыг мэдэрч байж өөрийгөө аз жаргалтай гэхээс биш мөнгө, эд баялагийг хараад аз жаргалыг мэдэрч чадна гэж үү?
    Хайрыг мэдэрч байж хайрлаж, хайрлуулна бус уу?

    ReplyDelete
  17. Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
    Шинэ жилийн мэнд хүргэе.
    Мика
    http://mikarito.blogspot.com/

    ReplyDelete
  18. za yostoi zaraadaa shine jiliin m,end hurgeed dalimdulaad neg unseed avii gsn,hehe, az jargal dsain saihan buhniig husie. Chi shuu.

    ReplyDelete
  19. Хамгаас хайрт блогчин найз Зараа ахдаа шинэ оны мэнд хүргий. Тун удахгүй айлчилан ирэх шинэ ондоо блогтоо бичлэгээр дүүрэн, бичлэгтээ комментоор дүүрэн, ажилдаа амжилтаар дүүрэн, амьдралдаа аз жаргалаар дүүрэн 2008 н оныг үдээрэй.

    ReplyDelete
  20. зараад ирж буй 2008 оны мэндийг дэвшүүлье. Хичээгээрэй!

    ReplyDelete
  21. Шинэ оны мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн хажуугаар улам улам гоё гоё олон олон бичлэгүүдийн нэхэн хүсьеэээ!!

    хүн дан ганц сайхан мэдрэмж авах гээд хөөцөлдөөд явбал нодлингийн над шиг юм болох юм бишүү? ;)
    Хийх ёстой юм гэж заавал байгаад байхын :(

    ReplyDelete
  22. Дан мэдрэмжийн төлөө амьдрах нь юу юм. Гэхдээ хүн юу ч мэдрэхгүй байж чадахгүй шүү дээ.. Бүр 5 -н мэдрэхүйгээ алдсан хүн ч юм мэдэрдэг байх.. би чив чимээгүй, тас харанхуй өрөөнд ч юм мэдэрдэг. Эндээс мэдрэмж, мэдэрхүй 2-н ялгаатай тал харагдаж байх шиг. Ямартаа ч та бүхэн ижил сэдвээр бичигдсэн энэ бас энэ бичлэгүүдийг сонирхоод үзнэ бизээ..

    ReplyDelete
  23. Учрах л гэж танихгүй хүмүүс ширтэлцдэг... гэдэг шиг нээрээ мэдрэх ёстой бүхнээ л мэдэрч байх шиг байна дөө бид. Мэдрэмж ээ гэж. Хүн байхын утга гэж боддог шүү анд нь. Чиний бичлэгийг уншжээ суугаад баахан юм бодчихлоо байна харин. Мэдрэлгүй удсан мэдрэмж байлаа. danke.

    ReplyDelete