Friday, January 4, 2008

Брэнд

Блог хэсэж хэд гурван сэтгэгдэл үлдээн цэцэрхэх аргаа олж яадан явахдаа юуны төлөө хурууныхаа өндөгний мууг үзэж байгаа тухайгаа бодов. Бодын шийр дөрөв! :P Хэ хэ маазрахгүй ганц бичлэг нэмчих чадваргүй лүд юмаа би... За тэр ч яахав. Блогийг юунд ашиглаад яах гээд байгаагаа эргэцүүллээлдээ.
Нийгэмших бусдаар хүндлүүлэх гэж нэг хэрэгцээ Масловын гурвалжин гээч тодорхойлолтод байдаг юм. Энэ хэрэгцээгээ хангах гэж л ноцолдоод байгаа бололтой. Нөгөө талаас хэд гурван пийв цааш нь харуулж журмын нөхөдтэйгээ хэл амаа уралдуулан суухдаа ярилцдаг зүйлээсээ арай цаагуурх сэтгэлд үлддэг гижгээ бичиж уншигч авхайн хариу үйлдлийг туршин шинждэг бололтой.

Брэндийн тухай бүлтэрье
Брэнд гэж сүүлийн үед бизнес эрхлэгчдийн амнаас салахаа байсан энэ үгний утгыг олон янзаар тайлбарлаад байх шаардлага байхгүй.
Ойрын жишээ: Дарганга дарханы давхар хээт мөнгөн эмээл. Дарьганга дархан яагаад алдарших болвоо? Эмээлийн мод уу? Эсхүүл цалин цагаан мөнгө үү? Шилийн Богдын нөлөө юу? Давхар хээ юу? Дархад урчуудаас ялгарах чамин тансагийг урлаж чадах чадвар уу? Аль альных нь хослол мөнөөс мөн боловчиг анх хэн тэр уран чамин хийцийн арга ажиллагааг шантрал юугаа мартаж нүдээ чилээж он удаан жил оролдсон байх вэ? Нөр их хөдөлмөрийн үр дүнд дахин давтагдахгүй нарийн ур хийц гарч ирж бусад дархадаас ялгарна биздээ? Тэр чамин тансаг хийц зөвхөн Дарьганга дарханы умгар гэрээс л гарна. Үүнийг чинь брэнд гээд байгаа юм. Тэрнээс биш Дүрслэх төгссөн шалдан банди байтугай нь Дарьганга хийц гэж бүлтрэх боломжгүй.

Брэндтэй холбоотой эмгэнэлт жишээ:
Багануурын нэгэн шуналын микровын үйлдлээс болж хичнээн ч олон эрдэнэт хүмүүн амь насаараа тогловдоо. Хайран хүмүүс... Брэнд үйлдвэрлэлд шунал, хариуцлагагүй байдал орчихсоноос л болсон хэрэг. Олон нийтэд танигдсан нэр хүнд гэдэг ийм аюултай. Нэр хүндийг дагаад итгэл үүсдэг. Хохирогчид итгэлээрээ л тоглуулсан байгаа юм. Манай шинэ брэнд хэмээн сүрхий сурталчилж түмний тархийг угааж байсан байгаа юм. Хүмүүс шинэ БРЭНД хэрэглэж үзэх хүсэлдээ хөтлөгдөж хэрэглэж сурсан бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэгчид итгэн зоогийн саваа бэлдэнэ биздээ?
Нэр хүндийг олох амархан дааж явах юутай их хариулага байдгийг чивэлт эр ухаараагүй бололтой. Мань хүн бантахдаа өөрөө хорноосоо балгаж аваад гялс ходоодоо угаалгаж байх жишээтэй. Байцаагдахаараа "Би ч мэдээгүй ууцышт!" хэмээн менежерлүүгээ түлхэж амь мултрахнэ л дээ.

Дарьганга дархан зөвхөн нэг шаглааг дутуу хийхэд брэнд утгаа алдах байсан учраас хэзээ ч хариуцлагагүй, залхуурсан, увайгүй үйлдэл хийгээгүй, хийдэггүй байсан нь брэнд гээч хүчин зүйлийн мөн чанараа авч үлдсэн хэрэг.
Тэгхээр "Брэнд" гээч шинэ нэр томъёонд болгоомжтой, мэдлэгтэй хандах хэрэгцээ үүсэж байгаа биз.

Телвийзэр асаалаа... Зангиатай залуу "Манай компаний шинэ брэнд" бла бла бла...

26 comments:

  1. Хол явах хүүхэд шүү энэ Зараа.

    ReplyDelete
  2. За та хаачуулахнуу намайг?

    ReplyDelete
  3. Чи надтай надгүй Холооооо явчинааа. Тээл нихх тэнэх дуртай, хүн дагаал хаачкаадайгаарай.

    ReplyDelete
  4. Сүүлийн үед даанч их брэнд гэж ярьсиймаа. Брэндээ брэнд шиг байлгахгүй бол ч...

    ReplyDelete
  5. yuki-д: Синдромтой спам!
    Заяад: Тэр үнэн шүү. Хүмүүс брэнд=бүтээгдэхүүн гэж ойлгоод байх шиг байгаа юм. Брэнд бол угаасаа он цагийн шалгуурыг тэсч гараад үлддэг. Биш бол ямар байдагийг Азийн Чоно бэлхэнээ харууллаа. Ум ма ни бад ми хум

    ReplyDelete
  6. zaraa ch hol yavah huuhed ni ch uuhed,hehe. tehdee yajeenn, ooriinhoo zam mamiig martaad genet yuki muki-g dagaad yavchih gejaanyy,hihi, za ter teliizeer garchaagaa brend mereendiig dagaal bi ch medeeguisht gedeg zamaar bol gehdee arai ch yavkuildee, bi medjeenn, yuki-g daguul alzakuig tsaa hol yavah zaraa hu chin medeel haachulahnuu geel durtai dagahgejeegaam, hihi.

    ReplyDelete
  7. Тэр "брэнд"-үүдийг чинь зарахгүй байвал их гоё юм. Өчигдөр найз шог зохиолч маань ирээд. Хавьд уулзаагүй гэлцээд Номин руу яваад орлоо. Тэгтэл "Брэнд" зарахгүй гээд. Гарч явахдаа бид хоёр "Үүрд ийм болчихвол сайхан аа?" гэж зэрэг дуу алдлаа. Тэгээд яах вэ дээ, найз зураачийнхаа урлан руу орлоо, дэмий л. Тэгсэн чинь өнөөх чинь бас л "Брэнд зарахгүй байх чинь яасан гоё юм бэ? Би боди-д явах гээд бүртгүүлчихлээ" гээд сууж байна. Цаашдаа ер нь "брэнд"-ийг зарахгүй болчихоосой.

    ReplyDelete
  8. За Зараа чи сонсооз. Хариугаа хэлчих...

    ReplyDelete
  9. Амарсайхан гуай. Битий туйлшир л даа. Брэнд гэж бүтээгдэхүүн биш гээд ...

    ReplyDelete
  10. Neeree l buruu oilgolt haa saigui yavaad baih yumaa. Zaraa surhii sedev hondoj, goyo zuirlel hiisen baina. Ter arhind horddog tun hecuu yum boljee.

    ReplyDelete
  11. design saihan bolson bna aa hoo. 2 tsonhtoi gehdee neg ih hooson zai yavaad baih shig teriig zasaj boldoggui yumuu

    ReplyDelete
  12. Хуучнаасаа уншихад амар болжээ

    ReplyDelete
  13. nana-д: Наад Юки чинь жинкэн дайсан байгаа юм. Дагаж харайвал намагт шигдэнэ... Үгүй бол баасан дээр гишгэнэ.
    Амарсайханд: Архи зарахаа больчихоор мөн ч амгалан тайван ноёлж байналээ шүү. Би тэхдээ өчдөр юм олоол юу яацан. Дотор тааруухан л байна. Зараа зараа залгив :P
    Юкид: За чи битий сайхан юм бичиж байгаа хүнрүү дайраад бай. Амарсайханы зөв!
    Пийкфайндэрт: Хүнсний аюулгүй байдал үнэндээ эвгүй болчихоод үндэсний аюулгүй байдлыг хөндүүрлүүлээд байна. Нэг сайн цэгцэлж урдаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдэд тавих хяналтыг чангаруулах цаг аль хэдийн болчихсон байна. Санаагаар болдог бол хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараагаараа өөрсдийгээ хангаж чаддаг болчихвол их том асуудал шийдэгдэх юм.
    Мелкад: Тайнкс... Тэр хоосон зайд нь Амарсайханаар зураг зуруулах гэжугаан гсн:P
    Арсунд: Хэд хэдэн шүүжлэл ирээд хуучин темплэйтээсээ татгалзахад хүргэсэн юм. Тэгээл... Дээрдсэн бол болоодоо... Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчвуудаа гэж бодож байсан чинь хэхэ.

    ReplyDelete
  14. архи зарQ байна гэж сонсоод сэтгэлээр унаж үхкжээсийшд ...одоо би юугаа уунаа гэээл тархийн базлаал....

    ReplyDelete
  15. ха ха ха. Ямар тэнэг юманд сэтглээр унадгийн б дээ. Би бол амьдралдаа анх удаа баранд бүх хүмүүс ундаа жүүс уун бүжиглэн цэнгхийг харлаа. Сайхан санагдаж байна. Мөнх ийм байгаасай гэж дотроо залбирав.
    11 хүний алтан амиа зүгээр өгөөгүй л юм байна. Монголчуудаа 2 3-хан хоног ч болов архигүй байлгалаа БОЛОО Ш ДЭЭ . азийн чоно ч билүү нохой ч билүү тэр одоо БОЛИО Ш ДЭЭ ... гсн

    ReplyDelete
  16. зараа загвараа сольчоод миний блогийг нэмчил дээ гуйжийш д. Нэмчүүл болоо ш д. Нэмкүү бол болио ш д. хэ хэ хэ за нэг ийм үг гарнаас салхаа болив.

    ReplyDelete
  17. Tanaihaar zochilohod tavtai boljee. Neeree brand gedgee oilgohgui chamirhadag ulsd l unshuulmaar yum.

    ReplyDelete
  18. Анонимд: Түр тэсэх горимын санал гаргаж байна. Архи эргээд чөлөөтэй зарагдах сайхан цаг ирнэ.

    Хурууд: Блогийн холбоос тань нэмэгдлээ. Архи гэж хичнээн их сөрөг үзэгдлийн үндэс болж байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гайхан шагшиж байна шүү. Гэхдээ бид эрүүлжүүлэх байранд ажиллагсадынхаа нийгмийн баталгааг бодох ёстой. Архи уухгүй болчуул тэдний ар амьдрал хэцүүднэ шүү дээ. Иргэний зориг гаргаж архиа ууцгаая нөхдөө.

    Гангад: Баярлалаа. Брэнд гэж бүтээгдэхүүн болгонд заяаж болох нэр боловч шаардлага хангаагүйгээс болж эрхэм цолдоо хүрэхгүй байгаа юм. Маркетингийн цогц мэдээлэл гэсэн үг бөгөөд үүн дээр хамгийн гол нь нийтийн итгэл үнэмшил гэж чухал хүчин зүйл нөлөөлж брэнд гэж нэр үүсдэг. Тэрнээс биш шинэ бүтээгдэхүүн болгон брэнд биш юм.

    ReplyDelete
  19. Зөө з з зззз. Тэгвэл тэндний төлөө тулгаж байя.

    ReplyDelete
  20. Миний блогийн линк ямар дээр залраа вэ. Нэмсэнд баярлалаа

    ReplyDelete
  21. Happy New Year! And best wishes for a healthy and successful 2008

    ReplyDelete
  22. Брэндийг тодорхойлох ерөнхий шинжүүд:
    - Зах зээлд сайтар танигдсан,
    - Зах зээлд өөрийн байрь сууриа баттай эзэлсэн,
    - Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн,
    - Чанар, үзэмж, хийц завгар гэх мэт үзүүлэлтүүд нь стандартын шаардлагуудыг бүрэн хангасан,
    - Товчоор хэлбэл брэнд гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн бараа, бүтээгдэхүүн, үйлдвэр, үйлчилгээний тэмдэг, нэр, марк буюу зохиогчийн эрх, оюуны өмч юм,
    - Брэнд нь хуулиар хамгаалагдсан байдаг


    ... гэнэ дээ.
    Яг ийм брэнд болсон блогууд бий шүү..
    Жишээ нь эрхэм Зараа таны блог байна. Цаашилбал мундаг лагуудаас эхлээд гажиг хүртлээ янз бүрийн брэнд болсон сайхан блогууд бий болжээ..
    Блогоо брэнд болгомоор байвал энэ зөвлөгөөг сонирхоно бизээ..
    жич: ашигласан мэдээлэл.

    ReplyDelete
  23. Гэхдээ холдлоо гэд надаас холдохгйү гэж бодоод байгаан ш дээ муу ахыгаа. Хамтдаа хол явнааа гэж.
    Брэнд бий болгоно гэдэг маш том хариуцлага гэдгийг бий болгохоосоо өмнө ухамсарлах л хэрэгтэй зүйл. Бизнес тоглоом биш шүү дээ.

    ReplyDelete
  24. Arhi piiv ogt uudaggui tiim undesnii humuustei hamt ajillah surahad mash uramtai bas ih hetsuu baidag. Uchir ted uurag tarhi n eruul ajildag uchir yumiig asar turgen uchiriig n oldog bas zarimdaa hund orsoldogchid baidag uchir hetsuu baidag.

    Manaihan laliin shashind orvol ingej saijridag boluu.

    ReplyDelete
  25. zaraanii urgus tuuneOctober 7, 2009 at 10:59 AM

    шүүжлэх хэнд ч амархан........

    ReplyDelete