Monday, January 7, 2008

Ниргэсэн хойно нь хашгирав...

Унтчиж... Сандраад орноосоо нүдээ аниатайгаа сугарч нэг л мэдэхэд байны өрөөнд толгой дээрээсээ гоожих усны халуун хүйтнийг тааруулах гэж тэвдэн "ээ тий тий" "ааш халцгай халцгай"... Нойр сэргэх нь ч сэргэлээ... Хуйх хорсоод...

Сандарсан амьтан таксинд сууж аваал "ах хүү гялс хүргээд аль!"... Тамхи асаав... Тамхины ч хэрэг алга... Мананд умбаад... гэж гоё дуу байдагдаа? Юлия Савичевагаас ярилцлага авсан сурвалжлагч Улаанбаатарт ирсэн анхны сэтгэгдэл хэмээн жижүүрийн асуулт тавьсан чинь мань хүүхэн "Өглөөгүүр манан татаад сайхан байлаа" гэсэн гэнэ.
Агаарын бохирдлын 50% хөрсний сул шороо байдаг гэж нэг эрхэм зурагтаар дугарч байх юм. Зүлэг асфальтаар дагнахгүй бол хэцүүдэхнээ янз нь. Дээр нь нөгөө эмзэг хэсгийнхний түлж байгаа шатамхай хог... гэсэн нийгэмсэг юм бодон довтолгосоор хамаг алтан цагаа бардаг газрын үүдэнд ирэв.

Сэрэмжлүүлэг гэж сүржин арзайсан фонтоор гарчиг талбин хэд хэдэн архины ярлик шахсан зурагт хуудас гаднах хаалганы шилэн дээр хайш яайш наасан байхтай таарав. Халуун хүйтэн усаар шавшуулж муугаа үзсэн толгой даарч чих салж уначих гээд байсан тул уншилгүй чинагш нэвтрэв. Юуны сэрэмжлүүлэг байсныг гадарлаж байсан боловч дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй эх оронч, зарчимч, өөнтөгч, хэрэгт дуртай чанар минь хатгаад буцаж очин даарахгүйн тулд шилэн хаалганы дотроос уншвай.

Сэрэмжлүүлэг!!!
1, Бугат Хангай
2, Хэрлэн
3, Азийн чоно /ягаан/
4, Азийн чоно /хар/
5, Нүнжиг
6, Аньст
7, Улаанбаатар Сархад
"Азийн Чоно" "Гүн галуут" ХХК-ийн үйлдвэрлэсэн архинуудад совсны тос зөвшөөрөгдөх хэмжээнээс 150-152 дахин, метанол 617-189 дахин их байна.

Эрдэнэт хүний амь насанд хүрч буй эдгээр архийг хэрэглэхээс татгалзагтун!
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР гэж бичсэнийг тонгоруулж уншиж дөнгөвөө.

Хэрэглэхээс татгалзагтун байхдаа ч яахавдээ... Бас доор нь гавъяа байгуулчихсан юм шиг "бла бла бла ГАЗАР" энэ тэр ч гэх шиг... Уул шугамандаа яах ёстой байсын? Тэр "МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР", "ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР", "Мэргэжлийн Хяналтын Газар" гэх догь дориун нэртэй авилгын үүр уурхайн голомтот газрууд нь болзошгүй аюулаас сэргийлэн сэрэмжилж илрүүлчихээд /уул шугамандаа бол хилээр ч нэвтрүүлэхгүй байх ёстой байсан байх/ зурагт хуудсаа энд тэнд бичин нааж байсан бол хайран хүмүүс өнөөдөр эцэг эх, үр хүүхэд, хамт олонтойгоо инээлдэн хөхрөлдөнхөн гийгүүлж байх байсан бус уу? Сэрэмжлүүлэг ч байхдаа яахавдээ. "Эмгэнэл", эсхүл "Болсон Явдал" гэвэл илүү тохирмоор... Нөхдүүд "Урьдчилан Сэргийлэх Газар" гэж манай байгууллагын нэрэнд байхгүй гэж гүрийх юм уу?
Хэ дээр дооргүй ниргэсэн хойно нь өнөө өглөөний надад тохиолддог шиг толгойдоо гамгүй хандчаад халцгай хэлцгий гэж орь дуу тавьсан шиг юм болоод хөгжилтэй ч юмаа даа.

За үүнээс үүдэн уббаа нь хоёр сэрэмжлүүлэг хэлчихье жинхэнээсээ
1. Толгойгоо угаахаасаа өмнө нойрноосоо бүрэн сэрж байх. Усныхаа халуун хүйтнийг тохирсон эсэхийг сайтар шалгаж шампуундна уу!
2. "Хүнсний Аюулгүй Байдал" гэж Монгол Улсад огт байхгүй тул өөрөө биш өрөөлөөр уух идэх юмаа түрүүлж амсуулаад сайтар харзнаж байгаад хэрэглэж заншина уу!

23 comments:

  1. Сургамжтай сайхан зүйл бичжээ. Чухам яаж тань шиг суусан газраасаа сургааль босгож, мэдэрсэн зүйлээсээ мэдлэг босгож сурахуу ай?

    ReplyDelete
  2. сэрэмжлүүлэг хүлээн авлаа.
    1.Үсээ хуулаад хаяачихаагүй бол яамай.
    2. Идсэн уусан зүйлээ блог дээрээ тавьж байна уу? Зараагийн дараа л идэж, уух юм шүү.

    ReplyDelete
  3. Бүдүүнээд: Тэг тэг...
    Заяад: Тэг тэг...
    :P

    ReplyDelete
  4. Зараанд хэзээ үс байлаа. Энэ чинь жадшт. Түмэн жадтай түнтгэр зараа байхгүй юу. Тээд Заяа чамд л гэж хэлэхэд Зараа чонын ходоодтой юуу ч идэж уусан хордохгүй. Тэхээр дэмий дэмий.

    ReplyDelete
  5. Тэг тэг гэхэд амархаан. Тэрүүнд хүрэх аргыг нь газар дээр нь биечлэн заагаад өг Түнтээлэй минь.

    ReplyDelete
  6. хахаха.. бас аминдаа арчаатаййййй. хаалганы дотроос тонгоруулж уншиж этр... ямар царайлчаад хэлээ унжуулаад зогсжийсан болдаа.

    ар гэрийнхэн нь тэмцдэггүйн байх даа, засгийн газрыг ч юм уу, холбогдох төрийн байгууллагыг нь шүүхэд өгч. ялалт байгуулахгүй байж магадгүй ч гэсэн ингэж тэмцвэл хүмүүст их юм өгнө дөө. бид эрүүл байх, амьд явах эрхтэй, тэр нь хэрэгждэггүй ч гэсэн хуулиар хамгаалагдах учиртай гэж. тэгээд хямдхан архи уудаг ч гэсэн эрхээ хамгаалуулахаар тэмцэж мэддэг гэж.

    ReplyDelete
  7. Заллага
    Би баярын ширээ засч баахан амьтадыг дайльюу хэмээн шийдэв. За тэгээд Зараа тэргүүтэй хэсэг бүлэг амтадыг хүндэт зочноор урьюу хэмээн жагсаалт гаргачихлаа.

    Манайд ирээрэй, манайд ирээрэй
    Хонгороос авчирсан ногооны салатаар
    Сюрприз барин угтъя
    Хор нь буцалсан Багануурын архиар
    Дээж сөгнөн өргөе
    Эрээнээс авчирсан хачигтай алимаар
    Өнгө чимэн дайлъя
    Элдэж хэрчсэн цианиттай гурилаар
    Эрхэм таныг хооллоё.
    Манайд ирээрэй манайд ирээрэй
    Маргаашийг үзнэ гэж битгий горьдоорой.

    Idea from Paradise...

    ReplyDelete
  8. Зар: Түлэгдсэн хуйхыг хуулж эмчилнэ.
    Түмпэнтэй бүлээн ус хүргэж өгч үйлчилнэ.
    Зарааны үсээр зарга ялуулна.

    Idea from Sauna.

    ReplyDelete
  9. Бүдүүнээд: Тэгье тэгье
    Хундагад: Үнэтэй ч байсан Монгол архи бол бүтэхгүй. Хар Чингис гэдэг архи хийчихсэн тууж явсан нь баригдсан шүү.
    Идеад: Бэлэн цэцэн хүүхэн шүү. Урьсан л бол урьсан шүү. Очно. Үнэгүй л юм бол иднэ чиг ууна чиг.

    ReplyDelete
  10. GoGoблогийн сэтгэгдлүүд:

    XA XA. 2 DAHI ZUVLUMJIIG HULEEN AVLAA
    бичсэн MONSTER Бичсэн огноо 2 цаг 55 минутын өмнө #

    Харин архинаас гаръяаа л гээд байгаа шүүү дэээ
    бичсэн Уншигч Бичсэн огноо 2 цаг 22 минутын өмнө #

    Хараад мараад, уншаад муншаад, сонсоод монсоод байхнээн ёстой л таарсан гарчиг өгчихжээ бичлэгтээ. Ниргэсэн хойно харшгирав. Багануур дүүргийн нэг иргэн хэлж байна лээ ш дээ. шинэ жилийн урд өдрүүдэд "Азийн чоно" компанийн захирал нь ширээн дээрээ дээрх архинуудыг тавьчихаад сурталчилж байсан гэж хэлж байна лээ. Хариуцлагын л асуудал шүү дээ. Архи, тамхины реклам бүр ил цагаандаа гарсан. нөгөө хориглодог нь ч хаана яваа юм бүү мэд. эсвэл дийлэхээ байсан уу, үгүй бол танил тал, хамаатан садан нь байсан уу? юутай ч өнд нь орхичихсон.

    Одоо ниргэсэн хойно нь хашгирах биш, ниргэхээс нь өмнө "шивнэж" байвал яасын
    бичсэн Лхамжав Бичсэн огноо 2 цаг 7 минутын өмнө #

    ямар заваан амьтан бэ чи. энэ зараатай явж болохгүй нь байна шүү таминь ээ. аягүй бол тэнэглэж, ятгалганд нь ороод түрүүлж идэж ууж үхэх нь байшд. тэхгүй шүү хө. үхвэл ч хамтдаа үхий шүү.
    бичсэн itsme Бичсэн огноо 1 цаг 7 минутын өмнө #

    mungu muutai humuus l muu arhi avch uuj bgaa sh dee teren door zarahaa l bolih heregtei
    бичсэн otgoo Бичсэн огноо 46 минутын өмнө #

    Энэ авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээ нь аягүй маанаг санагдаад байгаам даа
    бичсэн vitaminjuulalt Бичсэн огноо 13 минутын өмнө #

    sanal 1 baina. Zuvulguu chin jaahan tiimerhvv um .Ubbaa, ta uchigdur uutsan um uu ? shartaad noirnoosoo serj chadahgvi bsiim uu, tegeed henii urdaas arhi uusnuu ain ,
    бичсэн gnar Бичсэн огноо 4 минутын өмнө #

    ReplyDelete
  11. Хайран үс.
    Сүүлчийн сэрэмжлүүлэгүүд чинь санаж явмаар юм. Өмнөхүүд бол замбраагаа алдсан хөөрхий ...

    ReplyDelete
  12. Бүдүүнээд: Зараа чонын ходоотой байдаг юм уу? Тэр жаахан биетэй байж. Ерөөсөө Бүдүүнээрээ чи эхлээд идэж уувал зүгээр юм уу?
    За тэгээд сүүлийн үгийг санаад, идэж уухдаа их болгоомжтой байхгүй бол маргаашын мандах нарыг үзэхгүй болох нь байна шүү та минь ээ.

    ReplyDelete
  13. Сvvлийн сэрэмжvvлэгт хариу: Архичин ч, амиа бодноо.
    Хариу сэрэмжлvvлэг: Хайран vснийхээ чанарыг бодолцоорой.

    Монгол хүнс бичлэгтээ Айдаа, Хундага та 3-ыг эшилсэн /ишэлсэн?/ -ийг өршөөнө vv.

    ReplyDelete
  14. Arhinii uildver shildeg aj ahuin negjid shalgarlaa gej unen uu, tsuurhal uu? Idea bichlegt bas saihan turleg hiijee. Zaraa guaig linkdee oruulchihsan shuu.

    ReplyDelete
  15. Хурууд: Сэрэмжил сэрэмжил.
    Заяад: Наад бүдүүн чинь өөрийг нь хэлчих вий гээд л надруугаа урьтаад хийгээд байгаан. Тэрнээс биш чиний хэлдэг зөв шүү. Идсээр байгаад бүдүүрдийм байгаа биздээ хэхэ.
    Арсланд: Ишшш чааваас иш татаад байх юм байгаам болуудаа... Хайран үсний минь чанар усны халуун, хүйтэнд муудсан ч энд улам хурцлагдаад байх шиг байдаг шүү.
    Ганга-д: Нэмсэнд талархав. Архины үйлдвэр шилдэг аж ахуйн нэгжид өргөмжлөгдөж болох байх. Гагцхүү эрүүл хүнсээр хангаж чаддаг тохиолдолд л...
    Наад Айдаа чинь хэл үг нь миний үснээс /өргөснөөр/ ч хурц хүүхэн байдаг юм даа.

    ReplyDelete
  16. manan dund zaraa - brand-dee taarsan l bn daa :)
    zondoo ineelee, thanks
    clouds

    ReplyDelete
  17. manan dund zaraa - brand-dee taarsan l bn daa :)
    zondoo ineelee, thanks
    clouds

    ReplyDelete
  18. би бүүр хэд хоног цангаж үхгэж байшдээ. Азийн чоноо гэж. айхтар мангас гараад архичин маниусыг цангааж алж байна дээ

    ReplyDelete
  19. ... хашгирсан хойно нь бичив...

    ... бичсэн хойно нь бичив...

    ... бичсэн хойно нь та уншиж байна!

    ReplyDelete
  20. ter aldartai KHAR CHINGIS geech arhinaas bas l metiliin spirt ilersen gesiishd. hedhen l tom company baigaa biz de? ter heddee yadaj hyanalt shalgalt tavij chaddaggui yum baihdaa.

    ReplyDelete
  21. нэг тиймэрхүү зүйл болоод байх нь ч болоод байгаа юм аа.

    ReplyDelete
  22. 3apaa hezeenees end blog neev gogo-oos urvaj bgaam bolov uu?gej bodloo.

    ReplyDelete
  23. Аддиктэд: Энэ миний анхны блог. ГоГо-д сүүлд нь нээсийн...

    ReplyDelete