Wednesday, January 9, 2008

"Яахуу Элч"

Зээ хөө...

"Явсан нохой яс зууна Явсан зараа яавлаг зооно" гэж Монгол Ардын сайхан үг байдагдаа.
За хэд хоног элдэв эрээн мэдээлэлд дарамтлуулж ядарсан нөхөддөө зориулж тэнэж явахдаа олсон гангарааны ганц юмаар (архи биш шүү) бэлэг барьж сэтгэлий нь сэргээе (Нэх чухал юм олчихсон хүн шиг)

Бидний өдөр тутмын амьдралд гүн нэвчиж ашиг тусаа харамгүй хайрлаж байгаа яавлагнаас шал өөр юм бол "Яахуу Элч" билээ. Хөөрхий минь ач тус ихтэй халтар хултар ажилд зарагддаг ажилчин шиг нооройчоод царай муутай гэж жигтэйхэн харагддаг байсын.
Блог хэсч явтал "Яахуу Элчийн блог" байдаг юм байна. Хүн хажуудахынхаа сайныг олж хардаггүй гэж үнэн бололтой. "Яахуу Элч" маань олон нууцтай юм байна. Дээрхи холбоосруу зочилж сонирхоорой. Нохойн битүү туурай ногоон мээсэнжэрийн искийн хүртэл элдэв бидний мэдэхгүй зүйлсээр дүүрэн байх ажээ... Хээ тэгээд л тэр хот гэдэг чинь янзтай газар юмаа хөөе... (Юу бичих гэж байгаад далийчваа?!) (Күйээ энэ одоо арилахгүйдээ? Ямар балиар амитан нь ийм юм бичдэг байнаа гсн) За тэр ч яахав...

Уббаа нь охиноо дуурайн саваагүйтэж хэд хэдэн искийн татаж авч "Яахуу Элч"-ийнхээ нүүрийг нь будаж айлгүйтүүлэв. Өнгө ороод хөөрхөн болчдог л юм байна. Хөдөөгийн эрдэнэ хөвөнд боолттой гэж... гээд солиороод байвал яахуу кххх...

Нилээд хэдэн Messenger skin татаж авахаар байгаа харагдаж байна билээ. Та нар минь энд дарж "Яахуу Элч"-ээ гангалахгүй юу.

3 comments:

  1. Хөөрхий минь утасны зардлаас амжилцдаг юм шүү дээ. Нүүрийг нь угааж, царай зүсийг засъя.

    ReplyDelete
  2. Заяа гоё хэлсэн байна шүү. Online байхад утас угаасаа хэрэггй болчихдог шүү.
    Skin-ы хувьд аль болох хөнгөн шингэн байлгах гээд skin ашигладаггй ээ.

    ReplyDelete
  3. ug ni ih l goyo yum. daanch udaan bolgood bainoo. ugaasaa udaaniig ch helhuu kkke

    ReplyDelete