Thursday, January 10, 2008

Ай тий тий тий...

Гучин хэдэн гараадас хүрхийм гэнэ гэнгүүт манай ажлын охидууд бужигналдаал явчихын. Паар маар бол бүгээн цай шиг үлбийсэн юм... Сэлээсэр шүү юманд "шат шатандаа ажлаа сэтгэлээсээ хийж байя л даа" гэж хичнээн хэлсэн. Энд тэнд очоол алт мөнгөн гартайгаараа гайхуулаал явдаг сурагтай. Манайд бол зэвэрсэн төмөр гараа гаргачихсан юм байна л даа. За яахав. Эсхүүл мань эр шатан дээр ажиллаад байгаам болуу?

За ямартаа ч өвөл, идэр гурван ес гэхээр хүйтний тухай цэцэрхэх нь хүний ёс бололтой.
Манай нэг инженер ах байдаг юм. Бид хоёр нийлж бурахад мөн ч санаа нийлнэ. Гэрүүд маань замын наана цаана байдаг болоод ч тэр үү хамт тарвал бөөн баяр сугадалцаж аваал гарна. Тэгээл бүлт бүлт үсрээд л, тас тас хөхрөлдөж амьтны анхаарал татаад л хөгшин залуу хоёр таарсан амьтан гарч өгнө шүү дээ.

Их дэлгүүрийн хавьд явж байсан чинь мань эр "одоо 25 гараадас байх шиг байнаа" гэж байна.
"Яаж байна?" гэсэн чинь ах "Ажлаас гараад алхаж явахад энэ Их дэлгүүр хүрээд ирэхийн алдад чих час часхийвэл 25 гараадас гэсэн үг, цааш нилээд алхаад солонгос эрстрааний хавьд час чус хийвэл 23 гараадас, Мобиком хүрээд час хийвэл 20 гараадас... Салхины хэлбэлзлээс шалтгаалаад 3 гараадасын ялгаа ажиглагдана" гэж байна. "Минийх часхийхгүй байна" гэсэн чинь "өөхтэй, өөхгүй, хөгшин, залуу чихнүүд хоорондоо ялгаатай термометрийн заалттай" гэнээ. Өөрийнхээ онцлогийг мэдрэх санаатай гүрийгээл алхаад байлаа. Мобикомын хавьд ирээл чихэн дээрээ гараа тавьсан чинь "чиний 25 гараадас энд юм байна" гэнээ. "Ок..."
Таарсан таар шуудайнууд бие биендээ хайртай жигтэйхэн. Мань хүнийг миний зүгээс хайрлах хайрын илэрхийлэл бол СУГАДУУЛЖ АЛХАХ. Ахын гутал шилэн ултай...
Чихээ дараад "тий тий" гэсэн чинь "хоёулаа энэ аптек орж эм аваадхы" гээд орж явчлаа. Өөрийнх нь хэрийн насны бололтой буурал эгч хийх юмаа олж ядан уйдахдаа задалсан битмийнээрээ хүний дүрс хийчихсэн сууж байх юм. Бид хоёрыг хараад нүдэнд нь оч гялсхийв. Ах хайж байгаа эмийнхээ нэрийг мэдэхгүй 5 мянууд будилав. АХА тэмцээн дүрээрээ.
"Энэ битмээн шиг ууттай у-аар эхлээд нилээн олон үсэгнээс бүтсэн хоёр үгтэй эмний нэр?" Эгч хэлээд л байна... "Биш байна дараагийнх нь..." Чих ч дулаацаад хацар ягаараад ирэв. Би ч инээд муутай юм болхоороо арзайтлаа инээхээс өөр нэмэр байсангүй. Юун хошин шог... Ах аргаа барсан хүний царайгаар "за за дараа л эмнийхээ нэрийг бичиж ирж авахаасдаа... Баяртай хүхээ..." гэсээр гарч одов. Нөгөө эгч инээмсэглэн бидний зорилгыг таасан байртай мушилзан хоцров. Намайг хайрлах ахын хайрын илрэл өчигдөрийн байдлаар энэ байв.
Love you buddy!

25 comments:

  1. Yasan hoorhon yum be? Neeree mongold ovol huntei sugadalcahgui bol halitarch unachih geed hecuu tee? Ter temperature hemjdeg arga bol unen yanztai yumaa.
    Ovol gesnees manai end suuliin hoyor honog zun bolood baigaa. Nogoo delhiin dulaaral noloolson boltoi yumaa.

    ReplyDelete
  2. hahaha, bi lag Upsarin Upsa baihgui yu daa etr boltson taagaal tuugaadaisan chini oo 2 gar dulaatskaad. tegeed ter aptek heden gradus bna gejeen?

    ReplyDelete
  3. He he, ter ah yun huurhun yum? Chih ni bas.

    ReplyDelete
  4. Zalitai etgeeduud, dulaatsaad amjdag.

    ReplyDelete
  5. Пийкфайндерт: Гудмаар нэг сугадалцсан хүмүүс. Өвөл ер нь хүмүүсийг их ойртуулдаг улирал шүү.
    Юкид: Хэ хэ ямар эд хайгаад байгаан гээд явуулсан чинь мань хүн мэдэхгүйээ хө? Би ямар эм уух биш гэж наасан.
    Жаагийд: Хэ хэ өдөр болгон алиалж явдаг гар бий. Мангар том тарган өөхлөг чихтэй.
    Арсланд: Сайхан сугадалцоол... Найзууд харвал ааваасаа өөр хүнтэй нялуурцан явж байна гэж хэлэхээр хоёр харагддаг байх. Мань хүн их серёзный царай гаргаж байгаал мангартаж өгийшт хаха.

    ReplyDelete
  6. орой дэлгүүрүүд хаагаад ирхээр аптек л үлддийшдээ угаасаа

    ReplyDelete
  7. Mongold sugadaldaj yavaad surchihaad end ireed tanidag aspirant ohin dairaldanguut sugadaad avsan chin ta boliochee, hun lic. geed bodvol yana geed garaa sugalaad avchihsan. Hoyor eregtei sugadaad endhiin gudmaar alhval yostoi shog haragdana daa.

    ReplyDelete
  8. Би нэг найзаа дурсав. Бурхан болсон л доо. Надаас 20 орчим насаар ах. Их л өнчирч билээ. Гоё өгvvллэг, нийтлэлийг надад уншуулахаар авчирдаг, онигоо яриад vхтэлээ хөхрөлдөнө. Хаяа нийлж зуу ч татна. Манай цагаан сарын ууцыг янзалж, чанаж өгдөгсөн. Нэг өдөр Өнгөтөөр гардаг нэг сонин дээр дуучин Сарантуяа амаржсаны дараа эмнэлгээр гарч байгаа зураг бvтэн нvvр дvvрэн гарсныг харж байснаа Араараа гаргаагvй амаараа гаргаагvй бол юу нь ийм сонин байгаа юм гэхээр нь -Алинаар нь ч гаргаагvйшдээ гэхэд -Аа!? гэж нэг их гайхан өөр хувилбарыг бодож байгаа нь санагдав. Тэр ахаас хойш инээж ханиаж байснаа нэг л санахгүй байх чинь.

    ReplyDelete
  9. Градусыг сайн л хэмждэг юм байна. Миний хувьд чихээрээ хэмжинэ гэвэл барны аманд гараа хийх биш хүйтэнд чихээ хөлдөөх биз хэхэ

    ReplyDelete
  10. Сугадалцаад явж байгаа эрчүүд ямар харагддаг бол. Тэрэн дундаа нас тогтож намба суусан нөхдүүд хэхэ.

    Тэнгэр муухайрахаар ууц нуруу нь хөшиж, өвдөгний нүдээр нь хатгадаг хүмүүсийг харснаас чихээрээ барометрддэг хүн дуулаагүйм байна, хөгжилтэй л юм.

    Онцгой мэдрэмжтэй ахаас ярилцлага авч сонины эхний нүүрт тавъя байз, Ус цаг уурын хүрээлэнгээс урьж залаад амраахаа больчдог юм болуу.

    Ах бас сэргэлээн, өөрийнхөө үеийн худалдагчтай аптекийг сонгоод орцон байхын. Дараагийн удаа
    "Бөөр өвдөхөөр бүхлээр нь залгидаг, халуурахаар хагасыг нь зажладаг, нуруу хөшихөөр нунтаглаж цацдаг, дотор эвгүйрэхээр долоож домнодог" эм авъя гэж хэлээрэй за юу. Аптекийн хүүхэн яагаад ч тааж чадахгүй та хоёр шөнийг өнгөрүүлсэн ч болно. Мань ахын далдын далд зорилго ч биелж магадгүй ккк.

    Айдаа гэж тэнэг нэрээр дуудахаа болих юм бол Зараад тохирсон бүр нарийн арга зааж өгөмз.

    ReplyDelete
  11. Aidaa lag uurtai bainaa, haha.
    Zaraagiin naiz ah yun huurhun yum. Bas sergeleen. Bi ch bas ter emnii ner ni yu bilee geed bodood amjdag genee. Yuki shig.
    Yanaa neg tsasnii baraa harah yumsan.

    ReplyDelete
  12. Ахын чинь аргыг энд тэндгүй хүмүүс хэрэгжүүлэх нь дээ.

    ReplyDelete
  13. Гаампд: Мэдүүштэй юм билээ. 24 аптекийнхан мэдчүүл такс аваад унана шүү. Чишшш чимээгүй...

    Гангад: Тэр үнэн шүү. Гар нь гар барьж мэндлэх, барилдахаас бусад нөхцөлд хүрсэн л бол эвгүй тийшээ бодогдчих гээд хэцүү шүү. Бид бол тоохчгүй. Гэхдээ л 2 эр хүн хөтлөлцдөггүй байхаа?

    Арсланд: Ах хүү амралтаа аваад алга болоод өгхөөр сэтгэл эзгүйрээд нэг л гачин болчдий шүү гсн:P Ирэнгүүт нь оффис дүүрээл хэхэ...

    Сайханжаргалд: Монголд бар байхгүйшт гээд тэнэгтээд байвал яахуу хэхэ... Мань хүнээс элдвийн хачин юм их гардийшүү...

    Айдаад: Би нас тогтчихоосдоо одоо! Их шүлэглэхээр яадгийг өчигдөрийн жишээнээсээ хараа бээз? Бэлэн цэцэн гэж яаваа! Эцэст нь нэрний тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзээд хэвээр баталсугай.
    Нэр зохиосон: Арслан
    Батласан: Зараа

    Ганаа_БЖ-д: Айдаа наад нэрнээс чинь болоод надад аймаар шүлэг олноор нь зохиож илгээж байгаа. Хамгаалагч хөлсөлж авсан. Ахын хувьд бол жинкэн сайхан гар байхгүй юу хэхэ...

    Заяад: Тэгэж байвал миний блог бичсэний үр дүн гарч байна гэсэн үг. Дараа өөр арга зааж өгнөө.

    ReplyDelete
  14. Бүрэн бүтэн чихтэй хүмүүс чихээ бас янз бүрийн юманд ашиглаад байх болтой юмаа."Тэрмоомээтр,Атмосфоомээтр" гэх мт.
    Миний энэ 2 "навч" гэж байхгүй ээ байхгүй.Өвөлдөө хөлдөөд ус гоожоод памбайтлаа хавдчихын.Жоохон дулаан ороод ирхээр л булаг гоожоод час улаан хүрэн юм.Овоо гаагүү болохоор нь ноцолдож байна гээд омогоор нь хуу татаад ханзлаад хаячихын....Хааяа хүүхэн шуухантай уулзамар болхын.Тэгээд цаад хүүхнүүд нь гэж юмнууд надтайгаа адилхан ойрын хараа муутай юмуу хаашаа юм.Шанаан дээр чинь боорцог наалчиж гээд авах гээд дайраад байдын.Ямарных нь боорцог байхав дээ.Өнөө муу үйлтэй 2 чих минь эсэн бусын эрүү шүүлт давсаар байгаад "боорцогон ч билүү боовон ч билүү хэлбэртэй болцын.......за за худлаа ярьсышүү........

    ReplyDelete
  15. Yamar xuurxun bichleg we. Sonirxoltoi yum bna.

    ReplyDelete
  16. Хаха тийм чихтэй байхад ч малгайны ч хэрэг алгаа :D
    Таний блогт зориулж дэлгэцийн горимоо солидымуу гэснээ болив :p

    ReplyDelete
  17. хэ хэ хэ тэр хүмүүсийн чих час энэ тэр бүдүүн нарийнаасаа гадна үснээс бас хамаарий ш д нээрээ. Ойрд ч хүйтэрч байна шүү. Би ч үсээ сайн ургуулсны хүчинд гайгүйл байна:

    ReplyDelete
  18. Аймаар булагнаачин ахаар сонин юу байна? Аймаар булагналдах юм аа тээ. Сая Галзуу Гампаас сураг дуулав

    ReplyDelete
  19. Клауст: Худлаа ярих миний ч бас хобби.

    Оогийд: Тайнкс. Шагайсанд тайнкс эгэйн...:P

    Хүүд: Элдэв аргаар цаг агаар тандаад л байдаг эр байгаамдаа. Дэлгэцийн горим өөрчлөх шаардлагагүйээ. Өөр загвар дээр л өөрчлүүлэх хэрэгтэй байсын...

    Хурууд: Чи ч сэргэлэн эр байна шүү. Би үсээ ургуулахаар царай алдчдаг гээд ээж загнаадайдийн. Тэгээд царайлаг л явж байвал чих ч юуны хамаатай...

    Пийрл дэппппсүүд: Булагнаагүйштээ. Уул нь бүх л хүнд мэдэгдээл энэ хажуугийн чатан дээрээ хүртэл зар тавьсийштээ...

    ReplyDelete
  20. Өө за за тэр чатыг бас уншиж байх хэрэгтэй юм байна л даа. хммммм хэрэг алга.

    ReplyDelete
  21. Хөөх яасан хөөрхөн бичдэг,бас яасан сайхан сэтгэлтэй,яасан улаан чихтэй Зараа ага вэ.

    ReplyDelete
  22. Чихнээс өөр бас байдгийн. Гэр хорооллын жорлонд ороод 5 минутын дотор температур хэмжиж болно. Ер нь бол заавал "час" -хийтэл нь суух хэрэггүй..

    Хөдөөгийн бидний өгзөг, нүүр хоёр ч өлчир шүү..

    ReplyDelete
  23. 42 hursiishdee hoo. getel end down undert haluun zun ni bolood hols goijood l, ursaad l bn

    ReplyDelete
  24. Тэр апетикт +15 гараадас байсан байх даа. Би тэгэжжж таалаа шүү.

    ReplyDelete
  25. Please, tell me what means "Тэр апетикт" and what is this language. I'm Russian, but I heard this word in my dream as German, but I know, German language doesn't know this word.

    ReplyDelete