Wednesday, January 16, 2008

Зараа анхныхаа дурлалын тухай дэлгэлээ...

Би дурлал гээч сайхан юмыг их жоохондоо мэдэрч том зүрхтэй болсон хөөн. /Дурламтгай гсн кххх/ Анхны дурлал бүтэлгүй гэдэг үнэн байхаа тэ?
Зураг хөргий нь цуглуулаад л, үйл хөдлөлийг нь нэгжээд л, сураг тавьж санаа алдан, дур тавьж толгой эргэн гээдайхгүй юу кэкэ/тоглосий шүү/
Хааяа сургуулийн амралтаар тааралдахаар ухаангүй баярлан догдолж салж хагацахгүй, сарниж мартахгүйгээр сэтгэлийн жаргалыг бяцхан цээжиндээ булгиулан буцалгана. Учрах цагийг тэсч ядан хүлээн гэгээн дүр нь үзэгдэхүйд гэдэс ходоод халуун оргиж арьс зарайн, зүрх минь хоолойд тээглэж бөмбөр лугаа нүддэгсэн. Чамайгаа харамлаж ангийнхаа атмаантай хүч үзэн зодолдож дийлэн гавъяа байгуулж ч байлаа. Худлаа гэвэл толгойн оройд зулгаалгуулж ургаагүй үсний хуйх нь гялтганан байгаа. Дандаа гельдэж тэр халцархайгаа нуудаг болсон.
Айдаа сайхан хайр гэж байдаг юм... Олдвол алдаж болохгүй гэж юутай үнэн! Найз нь тэрнээс хойш хүнтэй сууж хүүхэдтэй болоод, салж сарнин саваагүйтэж элдвийг үзэн эрээнд нүдээ захируулж явна. Гэсэн ч анхны хайр гэдэг хэзээ ч анхныхаараа, ариухнаараа үлддэг бололтой... Хэзээ нэгэн цагт чи минь энэ бичлэгийг минь уншвал комоон бэйбээ...

Ха ха би нээрээ утга уянгын юм бичиж чадкуум байна. Тэхдээ энэ кинон дээр гарч байгаа пионер охинд бол дурлаж л байлаа... Өөр дурлаж байсан гар байвал чернилийн шил мөргөлдүүлсэн ч яахав. Хэн нь авхаа үзчий гсн :P
Миний үеийнхэн бол бүгд орос школтой. Яагаад гэдгийг мэдэж байгаа биздээ? За ингээд тухлан сууж вийдоогоо үзнэ үү...

45 comments:

  1. Би бүтэлтэй байлгамаар байна. БИ БҮТЭЛТЭЙ БАЙЛГАМААААААР БАААЙЙЙНААААА

    БИИИИИИИИИИИИИИИ БҮТЭЛТЭЭЙЙЙЙЙЙ БААААЙЙЙЙЛГГАААААААМААААААААААР БАЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙННННННННА

    ReplyDelete
  2. Минийх анхынхаасаа авхуулаад арван хэд дэхээ хүртэл бүтэлгүйтсээр л байна. Цаашдаа хэд хүртэл бүтэлгүйтэхийг би таашгүй ээ.

    Надад бол айхтар уянгадсан юм шиг л харагдаж байна. Яаж тэгэж охины өмнөөс зодолдож чаддаг байнаа. Хаяааа л зугтаахгүй

    ReplyDelete
  3. Hehe, tiim hatuu us bas gelidej boldgiimuu?

    ReplyDelete
  4. Дэпсү Узала: ЧИНИЙХ БҮТЭХ БОЛНО, ЧИНИЙХ БҮТЭХ БОЛНО ЧИНИЙХ БҮТЭХ БОЛНО

    хөөрхөн юмаа. уншсан чинь ажил амьдралаа мартцан өнгөрсөн үе рүү явах гэцэн цаг хугацааны машаан этэртээ сууцан араагаа залгаад байжээшт.

    чернилийн шил мөргөлдүүлий. надаа нэг байгаа. чамд байгаамо? би бас наад охинд чинь дурлацан байсийм.

    ReplyDelete
  5. чернилийн шил мөргөлдүүлэх хөвүүд бүртгүүлээд үз үз... ккк

    ReplyDelete
  6. neeree ene ih shimtej uzdeg baisan hoorhon kino shuu.

    ReplyDelete
  7. Бүдүүнээ агаа эгээд баярлалаа гэсэн чинь Юкисан байсан байна шдээ хэхэ. Бүтээнэ дээ хөө, гэсэн.

    аймаар занажийна шд. хаха

    гэхдээ бүтээнэ гэж бодож байгаа, бодол бол шулуудсан. үнэнч тууштай байна тэрэндээ

    ReplyDelete
  8. Гэснээс нэг юм асууяаа Зараа ахаа. Би энэ чатыг блог дээрээ тавьмаар байна. Тэгэхгүй бол элдэв урилгаас хоцроод байх шиг байна. Болох уу?

    /үнэн алдаатай бичнэ шүү. дээрхи өгүүлбэрүүдэд хэд алдсан бол?/

    ReplyDelete
  9. анхны хайр бүтвэл насан туршийнх байлгавал сайхан. тэгж чадахгүй, замын дундаас буцвал бүтээгүй, дурсамж чигээрээ үлдсэн нь дээр байж гэж харамсана даа..

    ReplyDelete
  10. Хундага минь ээ, би харин насан туршийнх байлгахыг хүсээд л бүтээмээр байна гээд байгаа юм шүү дээ.

    ReplyDelete
  11. Tegvel ene yu ve? hehe

    http://video.google.com/videoplay?docid=1647252686595193159

    ReplyDelete
  12. omnoh web haygiin tentsuugiin temdgees ariin dugaar buren bus garsan baina tentsuugiin ard ene dugaariig taviarai:
    1647252686595193159

    ReplyDelete
  13. Зараатай чернилийн шил хашраах хүн чинь ч ороод ирлээ шүү. Чернил энэ тэр гэж байсанаас сайхан стаканд метилтэй архинаасаа дүүрэн хийж байгаад мөргөлдүүлэе.

    ReplyDelete
  14. Дэпсүчкад: Зөвлөх гэхээр буруу юм дугарчкээд байна. Чатын хувьд бол манайхны хэнээс ч хамаагүй HTML коод авоол суулгачих.

    Гүмпээд: Мятаршгүй чин зоригийг чинь үнэлж байна. Би бол нэг бүтэхгүй болчихвол шууд тэр асуудлаар оролдохоо больдог. Хүүхэн гэхээр хар нүдээ ухаад өгөхөөс буцахгүй дайчин чанар надад илэрдэг байсын...

    Арсланд: Сэтгэл байвал сэрээгээр газар хагална.

    Бүдүүнээд: Лээзбийнүүдэд хамаагүйээ. Зөвхөн эрчүүд л чернилийн сав мөргөлдүүлдийн...

    Заяад: Би их олон өрсөлдөгчтэй байсан бололтой...

    Пийкфайндэрт: Тийм шүү. Өөр олон кино бий бас. Орос школоо гэж...

    Хундагад: Айдаа... Чи минь дандаа л үнэн үг бичхиймдаа...

    Барималчид: Одоохон орж сонирхомз.

    Мелкад: Хол байгаа хүний горимын саналыг хүлээж авахгүй гсн :P

    ReplyDelete
  15. Хүнийг гэхдээ хариу нэхэхгүй хайрлавал амар байдаг байхаа.

    ReplyDelete
  16. GoGo сэтгэгдлүүд:

    Хэзээ нэгэн цагт чи минь энэ бичлэгийг минь уншвал комоон бэйбээ... Хэ хэ
    Вийдоо нь таалагдсан шүү хө, баярлалаа
    Бацаан үедээ эргээд очих шиг л болжийна гэхүү дээ.
    бичсэн Алтанхуяг Бичсэн огноо 5 цаг 18 минутын өмнө #

    wow, jaahnii yum sanagddag bna shd. duund ni bi mangar durtai bsiiin
    goyo blog bnoo amjilt
    бичсэн ujindee Бичсэн огноо 4 цаг 39 минутын өмнө #

    "COME ON BABY" GEED L SHIRUUN L BAIGAA YUM BAINA DAA. HUCHTEI HAIR BAINA SHUU
    бичсэн MONSTER Бичсэн огноо 4 цаг 16 минутын өмнө #

    ene muu sansriin deeremchin unen uzliin tsaraitai shu
    бичсэн unshigch Бичсэн огноо 4 цаг 10 минутын өмнө #

    Слышу голос из Прекрасного Далека
    Голос утренний в серебряной росе
    Слышу голос и манящая дорога
    Кружит голову как в детстве карусель
    Прекрасное Далеко
    Не будь ко мне жестоко
    Не будь ко мне жестоко
    Жестоко не будь
    От чистого истока
    В Прекрасное Далеко
    В Прекрасное Далеко
    Я начинаю путь
    Слышу голос из Прекрасного Далека
    Он зовет меня в прекрасные края
    Слышу голос голос спрашивает строго
    А сегодня что для завтра сделал я
    Прекрасное Далеко
    Не будь ко мне жестоко
    Не будь ко мне жестоко
    Жестоко не будь
    От чистого истока
    В Прекрасное Далеко
    В Прекрасное Далеко
    Я начинаю путь
    Я клянусь что стану чище и добрее
    И в беде не брошу друга никогда
    Слышу голос и спешу на зов скорее
    По дороге на которой нет следа
    Прекрасное Далеко
    Не будь ко мне жестоко
    Не будь ко мне жестоко
    Жестоко не будь
    От чистого истока
    В Прекрасное Далеко
    В Прекрасное Далеко
    Я начинаю путь
    Прекрасное Далеко
    Не будь ко мне жестоко
    Не будь ко мне жестоко
    Жестоко не будь
    От чистого истока
    В Прекрасное Далеко
    В Прекрасное Далеко
    Я начинаю путь

    Нэг удаа энэ дууг асрамжийн газрын хүүхэд дуулж байхыг сонсоод нулимс гарч билээ... Харин чиний анхны дурлалын түүх их танил сонсогдоод байхын. Юу билээ, хэдэн он билээ гсн :)
    бичсэн Amazon Бичсэн огноо 1 цаг 22 минутын өмнө #

    Хөөх энийг ийм урт юм болчихно гэж санасангүй, соори Зараа. Яаж устгадгийн мэдкү юм байна.
    бичсэн Amazon Бичсэн огноо 1 цаг 3 минутын өмнө #

    uzej bsan kino bna bayrlalaa zaraa
    бичсэн sandag Бичсэн огноо 39 минутын өмнө #

    Алтанхуягт: Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг биш зараагийн блог байж л байгаа биздээ?

    Үжиндээд: Таалагдсан бол яамайдаа. Миний блог хичнээн цаг хугацааг туулж уншигч танд хүрэхийг би таашгүй...

    Мангасханд: Гүчтэй л дурлышт...

    Уншигчид: Тэр муухай царайг хайранд умбах хүн олж харах чадваргүй л байждээ. Анзаараагүйм байна гсн :P

    Амазонд: Урт байх тусмаа сайхан байдиймаа. Би ер нь их танил дурладаг л даа.

    Сандагт: Зүгээр. Кайф авсан бол болоодоо хө...
    бичсэн 3apaa Бичсэн огноо 1 минутын өмнө #

    ReplyDelete
  17. буруу зүйл дуугарах бол зөвлөөд хэрэггүй зүгээр хэхэ. Би таниас код авъя тэгвэл. deppsu_me@yahoo.com боломжтой бол энэ хаягаар явуулж тус болно уу? эсвэл комэнт үлдээдэг ч юм уу? хэрхэхийг Зараа ахын таалал мэдсүгэй.

    ReplyDelete
  18. ёоооё, Танил дурладаг л дааа гэчжээээ. Айдаа яасын, Хундага Айдаа хоёрт нэг дор хариулсиймуу? гсн

    Депсү дүү минь Бүтээгээрэй дэээ. Чи ч хичээхээрээ хичээ, би ч дэмжихээрээ дэмжий гсн.

    ReplyDelete
  19. юуууун хөөөрхийн....
    чи минь бас инкэж гүчтэй дурладаг....

    ReplyDelete
  20. үүүүш энэ Зараа ах нэрээ майййр лайтааййй боевик дурладаг гэжийшдэээ...ааа тэгээд бас Комоооон бэйбэээ гэчихжэээ...маамуу нааш ир гэжугаамуу .... Жооохон хүүхдээр аахнуу...Садар самуунд уруу татсан хэрэгт орвооо гэсэн үү хэхэ...Дүү нь бас лайтөө дурлажийлаа ш дээ...Бага байхдаа...
    Бурхан амлаад ч бүтэхгүй миний анхны хайр майр гээл...аая...даанч хэнд гэдгээ сайн мэдэхгүй байсын..одоо ч бас аймаар дурлачихсан л наажийна...даанч хэнд гэдэг нь бас л тодорхойгүйлайнөө...

    ReplyDelete
  21. saihan bichleg bloo...iluu ihiig bicheerei^^

    ReplyDelete
  22. harin odoogiin huuhduud yapon , solongos shkoltoi bolj dee... solongos drama uzej, solongos duunii ug orchulj, Chanawuu,d durlaj yawlaa ...tsag oorchlogdonoo gej...

    ReplyDelete
  23. Minii setgeld ch bas negen saihan hair baidag yum,Saihan hair hun buhend irdeg ch bugd aldah yum daa.

    ReplyDelete
  24. Хүчтэй л дурладаг хүн байна. Гэхдээ над шиг тууштай биш байноо. Би нээрээ 7-р ангид байхдаа билүү дээ Аль Пачинод үхтлээ дурлаад, балрав шд. Яагаав "Загалмайлсан эцэг"-ийн гол дүр намхан итали залууд. Худлаа гэвэл бүх киног нь нэрлэнэ. "Бар зангиа зүүдэг үү", "Симоно", "Чөтгөрийн өмгөөлөгч", "Эмэгтэй хүний үнэр" /засс хэн чамаас асуусийн/
    Пачино бид хоёр бүтээгүй болоод ч тэрүү одоо дандаа өөрөөсөө хоёр дахин өндөр, 180 см-ээс дээш залуустай учир ургуулдаг болсийншд. Нэг муу шаралхаж тунирхаж байгаа ухаантайм байхдаа. Дурлалт залуу хөгшрөөд л, үхчүүл яанаа гсн хэхэ.

    За за Зараа гэж нэг зальжин нөхрөөс болж хамаг нууцаа задалчлаа байна, уул нь үр ач нараасаа хүртэл нууж явсийн. Өөрийгөө намхан гэдгээ хүртэл зарлачихаж.
    Хүн амьтан хөөргөж хайр майр яриулахаа больвол таарна энэ Зараа. Зүгээр л намайг сонирхож байгаагаа шууд л хэлнэ биз гсн, хихи /далийв/

    ReplyDelete
  25. Ер нь анхны хайр дурлал бүлтэлгүй болдог юм бол. Хэхэ ягаад л бүгд адилхан байдаг юм бэ

    ReplyDelete
  26. Пийрлдэпсүүд: Мээсэнжертээ нэмсэн боловч болохгүй байна шүү.

    Бүдүүнээд: Элдэв илүү юманд битий дурлаж бай. Өөрийгээ хамгийн түрүүнд сайн контролджээ мэдүү. Өчдөр яасныгаа мэджугаздэ? кххх...

    Ийжашлд: Нэрний чинь учрыг мянган жил ч бодоод олохгүй юм байна. Дурлалын хувьд бол хүчтэй л дурлал байсан байгаа биддээ хэхэ.

    Ануйраад: Тэр үед ойролцоо насны санагддаг байсым чинь одоо ч ойролцоо л байгаа байлгүйдээ... Хүүхэд уруу татсан хэрэгт орку байхаа хө.
    Харин чи минь хаана явнаа? Тэнгэрээс газарлуу комоон бэйбээ гсн :P

    Анонимд: Баярлалаа. Чадлаараа л бичээд байна хө.

    Жусминд: Школ өөрчлөгдөхөөр амьдралын хэмнэл, үзэл бодолд хүртэл өөрчлөлт орно байх тэ? Ядаж л орос школтой бол эмэгтэй хүн нь гордостьтой үлдэх байсан болуу? Солонгос хүүхнүүд бол тийм юм байхгүй. Залуучуудаа хөөгөөл гүйгээд байна.

    Эрхцасд: Тийм шүү. Дундуур дүүрэн амьдрах жаргалын дээд гэж...

    Айдаад: Болж муу мантуу гсн :P Өсвөр насны дурлал бас байгаа. Тэр үед хоёулаа бас нууцаа дэлгэнээ сайхан.

    Ожууд: Туршлагагүйгээс ихэнхи хувь нь болдог байхөө.

    ReplyDelete
  27. ер нь анхныхаараа бүтээд суусан хүн одоо үед байдаг болуу? минийх ч бас бүтээгүй.
    Юм юм бодогдуулчхымаааааа

    ReplyDelete
  28. Ээ ганц таныг нэмэх гэсэн чинь болохгүй байхдаа яахав дээ. Дахиад оролдоод үз л дээ ах минь. Би чаттай болмоор байна шүү дээ

    /гальт гошуугаа унжуулав/

    ReplyDelete
  29. Сайхан дурлал байна.Яг л ингэдэг шүү. 10 жилд байхдаа яг төгсөхын даваан дээрээ баларч билээ.
    Би ч одоо one love хэвээрээ байгаа тэр маань ч байгаа даанч халдаж зүрхлэхгүй юмаа.ингэж явсаар байтал өөр хүн гараад ирэх вий дээ.Бодохоос аймаар яанаа.

    ReplyDelete
  30. гурван ай кү тэй гурван эпээ

    ReplyDelete
  31. Бас гайгүй охинд дурлачихсан санаатай пиинер байсиймуу? Комоон бэйбээ гэдэг чинь Маамуу нааш ир гэсэн үг үү?

    ReplyDelete
  32. uu tegeed anhnii hair ch dursamj bolon uldeh yum daa.. gehdee bi lav odoo hurtel taaraldaharaa dogdlood nuguu muu zurh amaar garchih geed l bi jimiigeed l ungurdug sh de

    ReplyDelete
  33. Pearle deppsu дүү бүр "Би эндээс явахгүй" гээд ккк...

    ReplyDelete
  34. Анхны хайрын эзэн бүдүүн болсон ч хөөрхөн хэвээрээ л байдгийм байлээ тэрийг мэдэх үү? Тэгээл хажууд нь ойрхон суусан чинь зүрх яахгаад байгаа нь мэдэгдэхгүй энэ тэр хэхэ...

    Idea 90см юмуу :P

    ReplyDelete
  35. Зараагийн анхны хайр тэгээд орос охин байсымуу?

    ReplyDelete
  36. haha neeeh l ih durlal yarisan hunuus :))

    ReplyDelete
  37. bidnii ueiin durlalaas tes uur baijee, bi ter shil murgulduuldug ued tursun bol gej he he :P

    Neeree *Прекрасного Далека*-giin ug oruulsang gyalaiv huu

    ReplyDelete
  38. Өө тэр Комооон бэйбэээ гэдэг чинь монголоор орчуулахаар Маамуу нааш ир гэсэн үг гэсийшдээ..тэгээл таны маамуу дуудаж аах гэжийгаан болоо гэээл бодсийм байхгүй юу хэхэх..

    ReplyDelete
  39. Çàðèì õ¿íèéõ á¿òýëòýé áàéäàã ø äýý òýãýõýýð Deppsu ñàíàà çîâîëòã¿é ýý. ßàÿ ÿìàð àçààð òýð øèë õàãàëäàã ¿åä íÿëõààðàà áàéâàà, ìèíèé ¿åä öààñàí çàõèà ÷ ìîä-íîîñ ãàðñàí áàéñàí äà 꺺ëêèé

    ReplyDelete
  40. хахахаха Тэгээд энэ охин одоо хаана байгаа вэ. Уулзсан уу? гэсэн.....

    ReplyDelete
  41. Ариун ариун гэхэд анхны хайр шиг ариухан нь хаана байна гэж. Дурлаж бас дурлуулж, дуулуулж, уйлуулж явсан 16 нас санагдав.:P
    "Үггүй бороо" надад юу хэлэх гээд байгааг нь мэдэлгүй "эмзэгхэн сэтгэл"ийг гэгэлзүүлсэн өдрүүдэд жирийн монгол охины харц юуны учир над дээр тусваа гээд дуулж явсанг "эргэн дурсахуйд" сайхан байнаа.

    ReplyDelete
  42. Коммент чинь Аймшигийн урт байхаар чинь Уншилгүй бичив.
    Зараагийн анхны хайр ч хазаж чадалгүй харж өнгөрчээ.
    Би бол Анхны хайртайгаа гэрлэсэн шд...
    ЖИЧ:Анхны гэснээс хайраа бүтэлтэй байлгамаар байвал манай "УХААЛАГ ШИЙДВЭР"ТББ-н хайрын тухай хичээлд суугаарай..

    ReplyDelete
  43. ХАХАХАХАХАХА

    Ухаалаг Шийдвэр ингэнэ үү? Яасан айхтар хичээл зааж байхтий.

    Оооохохохохохохо

    Whahahahaha


    Пийрлээ Дээпсүүү

    ReplyDelete
  44. киноны охины хувьд цаадах чинь одоо ажаа болсон, ямар гэлээ дээ эрдэм шинжилгээний ажилтан хийж байгаа, саяхан оросын "НТВ" дээр хүүхэд байхдаа үд байсан нөхдүүд юу хийж байгаа талаар гаргана лээ.

    ReplyDelete