Thursday, January 31, 2008

Шашин манай компаний дотоод журамтай зөрчилдсөн нь буюу нэгдүгээр бүлэг...

Бүх ажилчдын хуралд цагтаа хүрэлцэн ирэх урилга нийтэд нэг хоногийн өмнө зарлагдав. Нэг хүнээс бусад нь ирсэн байх юм. Ирц 90 гаран хувь бүрэлдсэн учир хурал жамаараа эхэлж мэдээлэл өгөгддөгөөрөө өгөгдөв.
Нийгмийн хангамж, цалин пүнлүү, зохион байгуулалттай холбоотой иймэрхүү хурал манай компанид байгуулагдсан цагаас хойших гурван жилийн хугацаанд хоёр дахь нь болж байгаа юм.
Ирцийн тухай мэдээлэл захиралуудад таагүй сэтгэгдэл төрүүлсэн нь тэдний царайнаас нь илт. Ирээгүй хүн үл мэдэгдэх шалтгаанаар хурал тасалсан нь хамт ажилладаг охины нь мөрөө хавчиж, толгойгоо сэгсрэн "мэдкү" гэсэн үгнээс тодорхой болох...

Дэлхийд хэд хичнээн шашин байдаг хийгээд ямар үйл ажиллагаа явуулж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр улиг болтол нь мэдээлдэг учир уншигч эрхэмийг энэ талын мэдээллээр чилээхгүйхэн шиг явчий байз...



Бөөгийн шашин манай уламжлалт шашин. Бөө Тэнгэртэй харьцаж тушаал, тааллыг нь ард нийтэд дамжуулж тэднийг залж жолооддог байж. Бөө бол Хаанаас илүү нөлөөтэй байсан байх гээд байгаа биз? Нэр бүхий бөө хувийн ашиг сонирхолоо илүүд үзэж билүү долоосноор "Нууц товчоо"-нд цаазлуулсан тухай хар мэдээ тэмдэглэгдсэн л байдаг. Энэ үед нэг бөмбөгөр цагаан гэрт (айлд) хуяг дуулга, зэр зэвсэгээр өвч зэвсэглэсэн нэг баатар эр байх ёстой гэсэн хууль үйлчилдэг байж. Дайн тулаан, баатарлаг үйлс, эзлэн түрэмгийлэл, халдашгүй дархан байдал, хүчирхэгжилт...

Буддын шашин-Шарын шашин... Мөн л хэн нэгэн лам л бурханы сургаалийг ард олонд сурталчлах... Энэ үед нэг бөмбөгөр цагаанаас хэлтгий захтай дээлтэй лам хүн гэсэн стратегийн хувилбар үйлчилж амжилттай хэрэгжсэнээр юун дайн тулаан, баатарлаг үйлс... Номхон, ноорхой, хүлцэнгүй, тэвчээртэй, аймхай...

Өдрүүдийг хүртэл сайн муу гээд ялгацан айн? Би бол их л сайн өдөр хуримласнаа санаж байна. Яасан байхуу дараа нь? Салцан... Тийм ч юм хориотой ийм ч үйл харш... Одоо бүр өрнө дорны зурхай телвийзүүдээр яваад уламжлал тогтцон. Ээжид маань хүртэл элдэвээр нөлөөлөөд... Гадагшаа гарахдаа болгоомжтой яв! Аваар осолд орох юм уу бэртэж гэмтэх нигууртай гэж... Ээж бүтэн өдөржингөө сэтгэл санаа нь болгоомжилсон, нервтэж орой нурж унатлаа стрессдцэн амьтан орж ирж байшт... Бүх охины ордныхон бэртэж гэмтээд аваарт орхым болжийнуу? Сайн бодох л хэрэгтэй... Ер нь тэр бүх барилдлага сайн өдрүүдийг хүлээх юм бол өлсөж үхэцгээгээд сүйрдийм байгаа биздээ ядаж?

Ингээд бодохоор шашин бол үзэл сурталын хамгийн хүчтэй зэвсэг мөн байгаа биз?
За яахав бусад шашны хувьд Их эзэн Чингис Хаан маань хүлээн зөвшөөрч байсан хэдий ч нэг их үндэстэн хамарсан нөлөөгөө тогтоож амжаагүй байх юм. Гэхдээ л хэсэг бүлэг хүмүүсийн тархийг угаагаастай энд тэнд бөмбөг биендээ хүлж гүйж очоод бурханыхаа тааллаар дэлбэрч диваажинруугаа илгээгдээстэй...



Христийн, Мусулманы өөр бусад шашинд өдрийн барилдлага нь ямар байдаг юм бол? Өрнө дорны зурхайтай хэр ойролцоо юм бол? Христийнхэн цагаан сараараа(Шинэ жил) зам мөрөө зүг мүгээ гаргадгийм болуу? Гаргадаггүй бол яагаад хөгжил дэвшил нь биднээс түрүүлээд жигтэйхэн сайхан амьдарцгаагаад байна?

Үндсэн хуулинд дуртай шашнаа шүтэх эрх бидэнд олгогдсон байдаг ч захирал ирээгүй хүнд хариуцлага тооцож цалинг хасах тухай мэдэгдээд хурал өндөрлөв...
Нарийн бичиг хүүхэнтэйгээ ам халж суутал нөгөө хурал таслагч этгээд Христийн жилд нэг болдог цуглаандаа яваад ирээгүйм гэнэ. Шашин хүнд сайныг амладаг хэрнээ мань хүүхэнд яагаад сөрөг нөлөө үзүүлчихэв? Ингэж шашин манай компаний дотоод журамтай зөрчилдсөн юм гэдэг.

41 comments:

  1. мулгуу хүн мухраар шүтвэл шашинд дээрэлхүүлнэ. мэдлэгтэй байж байж л гүн ухааных нь хувьд шашины "шимийг" хүртэнэ дээ.

    зурхай бол өөр ухаан шүү дээ. хоорондоо уялддаг байх, хамаагүй холих хэрэггүй.

    ReplyDelete
  2. Аан, яаж зөрчилдсаөн юм бол гээд гайхаад л уншиж байлаа. Учир нь сүүлдээ гарав. Хэрэв надад хүн мөнгө өгвөл /100$/ би 3 хоног гэртээ хаана ч билээ хадгалдаг. (ээж нэг газар хадгалдаг)Хэрэв эм уухаар болвол миний ивээл өдөр хүртэл нь хүлээдэг. (ээжийн захиас эсвэл тулгалт)Хэрэв би нагацаас юм авах болвол юм гаргаж болох өдөр хүртэл нь хүлээдэг. (хувь хүний итгэл үнэмшил) Шарын шашныг буруу нэвтрүүлэх ийм л байгаа юм даа.

    ReplyDelete
  3. Bottom line is that We are being dicriminated in our own country!!!

    ReplyDelete
  4. Шашин бүр учир жанцантай байх. Ямартай ч буддын шашиндаа сүсэгтэй явдаг. Гэхдээ түүний гүн ухааны талдаа аугаа аугаа бүтээлүүд үг хэллэг нь намайг татдаг. Христ-ынхы хувьд бол яахав олон нийтээрээ ярилцаж сэтгэл санаагаа ил тавьж байгаа нь манай Монголын дотроо бүгдийг хадгалдаг хүмүүсийн хувьд шинэлэг бас үр дүнгээ өгөөд байгаа мэт санагддаг байх.
    Миний хувьд буддын шашинг сэтгэлээ тайвшруулах гэж хэрэглэдэг юм байна. Нэг сайхан нартай цэлмэг өглөө Гандан дээр очоод залбирахгүй ч гэсэн зүгээр тэр хавиар нь явахад гоё байдаг шүү дээ. :)

    ReplyDelete
  5. ээ хөөрхий сайхан гар ядаж чөлөө мөлөөгөө аятайхан аваад явчихгүй, урьдчилаад... Шашины цуглаан гэхээр бас чөлөө өгөхгүй юм болов уу?

    ReplyDelete
  6. наад нөхрийн чинь хувьд шашин биш хувь хүнийх нь хариуцлагагүй байдал л нөлөөлсөн байшд. гүчээр шашинтай холбох хэрэг юун.

    ReplyDelete
  7. Хэдэн асуулт асуучий байз:
    - Шашин уламжлал мөн үү?
    - Шашин нийгэмлэг мөн үү?
    - Шашин дом мөн үү?
    - Шашин зэвсэг мөн үү?

    Тэгвэл шашин гэж юу юм бэ? Бидний шашны тухай ойлголт ийм өнгөцхөн гэжүү?
    Мөн танай компаний журамд шашинтай холбоотой заалт бий хэрэг үү?

    ReplyDelete
  8. - Шашин уламжлал мөн үү? биш
    - Шашин нийгэмлэг мөн үү? биш
    - Шашин дом мөн үү? биш
    - Шашин зэвсэг мөн үү? болгож болно

    ReplyDelete
  9. зурхай дээр охинтой танилцана гээл үс гелдүүлж гаргачаад танилцуулдагүй л юм билээ. Олон ч хоног гангарч гарсан даа. Одоо ч зурхайд итгэл алдраад байгаа

    ReplyDelete
  10. Чамтай танилцах байсан охин зурхайгаа уншаагүй юм байлгүй..

    ReplyDelete
  11. би бол сэдвийн нэрийг "нэгэн ажилтан шашин, манай компанийн дотоод журам 2-ыг зөрчилдүүлсэн нь" гэхийм байна:)

    ReplyDelete
  12. Хүний болчимгүй муу үйлдэл бүрийг л шашин руу чихдэг. А тэхээр хүмүүс бид тэр шашныг хэлмэгдүүлээд байгаан бишүү? Одоо бүр байтлаасаа...

    хахаха, Баясум чи шүү, гоё хариулт...

    ReplyDelete
  13. Энэ Гамп уу нээрээ. хохохо.

    ReplyDelete
  14. gump-ын асуултанд Bayasum дуугүй болтол хариу хэлжээ :)

    ReplyDelete
  15. ter huraldaa ireegui ohin bol itgel unemshildee unench sain l ohin baina hehe. zahiral uurlaad tsalin punluug ni hasna gej medej l baisan baihdaa.

    ReplyDelete
  16. Shashnii cuglaand ochih geed ajlaa hiiduulj baigaa n' tuhain hunii huviin hariuclaga baihaa. Zugeer l hurald suuhaas tovogshoogood yavsan yum bolov uu. Dargaiig chin' oilgoj baina.

    ReplyDelete
  17. 70 жил шашингүй явсан бидэнд шашны тухай ойлголтыг хэлж өгсөн хүн алга даа.. "шашин бол хар тамхи" гэдгийг тооцохгүй бол шүү дээ..

    баабар гуайн нэг нийтлэл байдагсан..

    ReplyDelete
  18. охидуудааа зурхайгаааа уншиж хэвшэцгэээе

    ReplyDelete
  19. Ямар ч юманд авах гээхийн ухаанаар хандаад явахад болно гэж боддийшд. Ямар ч юм туйлширвал дэмий. Миний бодлоор муу юм заадаг шашин лав байхгүй л байх. Хүмүүс харин яаж интөрпрэт хийж, амьдралдаа тусгаж хэрэгжүүлж байгаа нь л чухал.

    Зараагийн бичлэгүүдийг уншаад тал талын мэдлэгтэй залуу байна гэж бодож явдын. Тэгсэн чинь энд зурхай, шашин 2-ыг холичихсон харагдахын. Андуурч эндүүрээ байлгүй дээ... хаппэнз тү дэ бэст оф ас

    ReplyDelete
  20. Уул нь үндсэн хуулиндаа хүн дуртай шашиндаа итгэн шүтэх эрхтэй гэцэн байдаг юм чинь АНУ-ийнх шиг ажил олгогч байгууллагууд нь шашны зан үйлийх нь үед рийзонэбл аккомодэйшн хийх ёстой гэдэг хуулийн заалт баймаарийн. Байдаг ч байж магадгүй л дээ, би монгол хуулинд нойл гэжугаа.

    ReplyDelete
  21. Хундагад: Авах гээхийн ухаан ба шашин гэж нэр өгөх гэж байгаад болисон юм хө. Тийм учраас шашинг ухаалгаар амьдралдаа тусгаж авах гэдэг санаатай чинь нэгдмэл байр суурьтай байнаа гэж... Зурхай бол өөр боловч зарим талдаа шашин шиг үүрэг гүйцэтгэх тохиолдол их байгааг олж уншсан байх гэж найдаж байна. Тэгээд ч Зурхайн ухаан ихэнхдээ шашны зэвсэг болон хэрэглэгддэг учраас хамтатган холисон юм.

    Пийрл Дэппсүд: Мухар сүсэг ч юм уу нэг тиймэрхүү хаалтуудыг нь амьдралдаа хэт их нэвтрүүлэх, дагаж мөрдөх дэмий хийгээд авах гээхийн ухаанаар хандаж байгаасай л гэж бичээд байгаам хө. Хэт сүсэг бишрэл мөн ч их саад болдог эддээ...

    Анонимд: Ай ноу хү юү аа! ккк

    Санаахайд: Авах гээхийн ухаанаар хандана гэдэг чинь л наадах чинь шүү дээ. Шашин бол хамгийн урт настай төгс төгөлдөр шинжлэх ухаан гэж боддог. Аль ч шашинд эерэг сөрөг нөлөө байх. Хэрхэхийг тэнгэр мэдсүгэй...

    Хүүд: Таг чиг алга болсонд нь л эгдүүцсэн шүү... Дараа нь харин юу ч болоогүйм шиг сайхан тайван ганц нэг алхлаал ирж яваа харагдсан хаха...

    Хундагад: Хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэдэг тань үнэн шүү үзэсгэлэн гоогийн туйлаа хэхэ... Гэхдээ цаад шалтгаан нь шашны жилд нэг болдог цуглаанд компаний гурван жилд хоёр болдог хурлаас өндөр ач холбогдол өгсөнд аазгай хөдлөөд байгаам...

    Баясүмд: Аль талаас нь тайлбарлах, өөрөө аль талд зогсож байгаагаас шалтгаалаад олон хувилбар буюу МӨН, БИШ, АЛЬ НЬ Ч БАЙЖ БОЛНО гэсэн хувилбаруудаар хариулт өгч болно байхаа хө.
    Ер нь миний бичлэгүүд марзаганасан талдаа байдаг учраас үгчлэн ойлгохыг хичээгээд хэрэггүй байх. Тэгээд ч би хамгийн ухаантай хүн биш(бас тэнэг биш :P). Манай компаний дотоод журамд шашинтай холбоотой заалт бий...

    Хундагад: Сайхан хариулт байна...

    Гомбоод: Хэ хэ би ч бас адилхан итгэл үнэмшил муутай болоод байгаа... Тэхдээ гелдчээд толинд хардаг биздээ? Үгүй бол ажлынхаа хүүхнүүдийн пүүдрийг дуусахыг нь анаж байгаад хусчих. Дотроо жижкэн толитой байдагийн. Аа тэхээр бас чамд толгойныхоо арыг яаж харах вэ гэдэг асуудал гарах юм байна. Ар талдаа бас бага зэрэг гель түрхэх хэрэгтэй байдий шүү...

    Баясүмд: Варэвэр...:P

    Фирийскаад: Нэрий нь тэгэж өөрчлөөд өхиймуу? Юу ч гэж нэрлэсэн яахав.

    Юкид: За чи хариа!Хүмүүсийг болчимгүй үйлдэл хийхэд шашин үүрэг гүйцэтгэсэн тухай бичээд байшт! Битий хүүхэд өөгшүүлээд бай! Бас шашин шиг нөлөөлкөөд чи зүгээр...

    Пийрл Дэппсүд: Хи хи хи...

    Санаахайд: Цаадах чинь дуугай болно гэж гонжийн жоо голионы шээт... Тэнээд мэдээгүй л байсан байх.

    Гомбоод: Тэд уншлаа гээд нэмэр байна уу? Толиндоо л сайн харж гээлдэх хэрэгтэй... Тэгээд ч аршаантын аруун найм гэж нэг дуу байдагдаа хэхэ...

    Анонимд: Санал нэгтэй байнаа хө. Шашны туйлын зорилго бол хүн гэж аюултай сэтгэгч амьтаны хандыг нь дарж журам ёс зүйтэй байлгах гэж боддогшт. Тэхгүй бол аль хэдийнээ дэлхий сүйрэх байсан биз. Үгүй ч биз...:P
    Хүмүүс яаж тусгах чухал боловч шашныг сурталчлагч этгээдүүд гай болж байгааг олж уншсан байх. Тэд л турхирч байж Аллахын өмнө гэм нүглээ ариусгаж дэлбэрч үхээд хүн алаад байна цаана чинь.
    Олон талын мэдлэгний хувьд бол Тэр ч тийм шүү... Ха ха ха гээдайхгүй юу. Мэдлэгтэйдээ бишээ хө. Олон талын юм хамаа намаагүй бичих зоригтойдоо байгаа юм. Хэзээ нэгэн цагт элийрээд нээлт хийчлээ гээд нааж явж мэдийшүү би хэхэ. Тэр үед нь барьж аваад хүлэхээ мэдээрэй хө...
    Шашин зурхайтай холбоотой тэнэглэлийг минь Хундагад зориулж бичсэн сэтгэгдлээс уншаарай.
    За да хуулинд эрэлижус сэрэмооний рийзонэйбл акомодэйшн-тэй холбоотой заалт орох хэрэгтэй юм уу үгүй юм уу би л лав таашгүй гсн. Хуулиар зохицуулагдаагүй хүчин зүйлсүүдийг хүний эрхийг зөрчихгүйхэн шиг хоорондоо зохицоод сайхан юу яачихсан нь дээр биздээ... Манай дотоод журамд л лав ажлын цагаар шашны үйл ажиллагаа явуулах хийгээд үйл ажиллагаанд түүнээс шалтгаалж сөрөгөөр нөлөөлөхийг хориглосон заалт байдаг.

    ReplyDelete
  22. Ёооё хүн болгонд гэж ирээд энэ зараа чинь мангар урт коммент бичдэг нөхөр үү.
    Ажилаа тасалдаг этгээдийн хувийн хариуцлагаа. Монголчууд мануусын одоо итгээд бишрээд байгаа нөгөө бурханчууд чинь Баахан холилдсон юм байдгийн гэж манай эх хэл, төвд, шашин судлалын ангийн найз маань хэлэнэ лээ. Тэр баахан маань мэгзэм чинь дан дуу, шүлэг, тууль байдаг гэнэ билээ. Тэрний төлөө мануус нь хэл мэдэхгүй мөнгө төлөх гэж....
    Тэгээд ч Буддын хэдэн лам нар авахаас биш өгч байгааг хараагүй юм байна. Харин Христийнхэн чинь нийгэмд зөндөө юм хийгээд байгаа нь харагддийн...
    НЭГ онигоо:
    Ач хүү нь гаднаас канестртай бинзен оруулж ирээд зуухныхаа хажууд тавьчихаж
    Эмээ нь уурлаад Хүү минь ээ галын хажууд бинзен тавьж болдоггүй ийн.
    Ач хүү: За эмээ юун мухар сүсэгтэй ийн.
    хэ хэх эхэ хэхэх хэ хэ

    ReplyDelete
  23. Хүслийн жигүүрт: Хэ хэ...

    ReplyDelete
  24. Яахаараа зөрчилдөөн болчихдог байнаа??? гээд уншлаа.
    Энэ чинь тухайн хүний хувийн зохион байгуулалттай нь холбоотой асуудал биш үү. Өөрөө л шашины цуглаанаа байгууллагынхаа хурлаас илүүд үзсэн юм биш үү?

    ReplyDelete
  25. Би өнөөдөр үсээ засуулна, яадгийм. Нүд бүрэлзэн улцайна гэсэн байна. Тэртэй тэргүй өнөө орой би жаахан юу яах гэж байна. Тэгэхээр маргааш шартана, нүд улайна.

    ReplyDelete
  26. Зурхайн хувьд миний олон эрхтнээс үс л их нөлөөтэйн байхдаа.. хумсаа авах, шүдээ авхуулах, сахлаа хусах, гар хөлөө тайруулах гэх мэтийг тоохгүй мөртлөө үс авах үйлдэл нь миний ирээдүйд тэгтэл нөлөөлнө гэдэг.. Үснийхээ яг талыг нь авхуулбал яах бол? өрөөсөн нүд бүрэлзэн улцайхын болуу?

    ReplyDelete
  27. Гэхдээ нэг тохиолдолд үс авхуулах зурхай гайхалтай тохирсон юм. Сайн нөхөртэй нөхөрлүүлдэг шинийн 19 -нд үсээ засуулаад би хорвоогийн хамгийн сайн найзаа олсон..

    Итгэх хангалттай шалтгаан биш гэж үү!?

    ReplyDelete
  28. Миинй таньдаг үсчин эгч хоёр дахь өдөр амардаг юм бана лээшд, үйлчлүүлэгч багатай гээд. Тэгэхээр монголчууд хүссэн хүсээгүй зурхайд итгэж мягмар гаригт үсэндээ хайч хүргүүлдэггүй байгаа биз, хэхэ.

    Бас би нэг юм гайхаад байдгийн. Зах зээлээ дагаад зурхай хүртэл өөрчлөгдчихсөн. Томоохон төсөлд хөрөнгө оруулахаас зайлсхий, бизнесийн чухал түнтэй уулзана ч гэх шиг. Мань мэтэд үхсэнийх нь түнш мүнш байдгийн, шал солиотой.

    Христийн тухайд 3 жилийн өмнө сонирхож нэг цуглаанд очиж үзсэн. Баахан тархиа угаалгацан баагийнууд уйлаад л, дуулаад л, ионжсон гэрэл харангуутаа Ертөнцийн эзэн бидний дуудлагыг сонсож байна ч гэхшиг. Хихи есүс шүтдэгт нь алуулсаан, соррите меня пажалуйста /Юкигээс зээлдэв/

    ReplyDelete
  29. Зурхайн дээр байгаа юм сайн байвал итгээл, саар байвал хаяаал явдийшд. Монголд байхад тэгэхдээ бараг л уншихгүй, сонсохгүй байхын аргагүй олон мэдээллийн сувгаар цацдаг шүү. Сайн бол санаал, муу бол мартаал явчина даа ля ля ля...

    ReplyDelete
  30. Заяад: Ажлаасаа илүүд үзэж явсанд нь гайхаад байгаам. Тэр цуглаан нь мөнгө өгдөг юм уу? Итгэл бишрэл нь цалингаас нь хасуулахад хүргэсэн сөрөг нөлөө үзүүлсэнийг л хэлээд байгаам.

    Амарсайханд: Үсээ засуулж аваал нэг улцайж бүрэлзсэн хүн наах гэжугам биздээ хэхэ. Нэг бүрэлзэн улцайсан нүдтэй нөхөр тааралдуул Амраа ах байна гэж таниарай гэж нөхөддөө хэлнээ хэ хэ.

    Баясүмд: Хэр итгэснээс л шалтгаалах байхдаа. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан хойно...

    Айдаад: Би ч бас очиж үзсийм... Сүржин голдуу хүмүүс явдаг юм шииг байналэй. Яасан ч сайхан бэлэн нулимс байдаг юм. Энд тэндгүй уйлалдаал зүгээр... Ажил явдал болсон газар очсон юм шиг санагдаж байсан шүү. Мормоны шашин надад лав таалагдаагүй. Гэхдээ хүний итгэл бишрэлийг хүндлэлгүй яахав.

    Бонанзад: Өөрөө их зөв голдирлоор явж байгаа хүн бололтой. Тийм л байх хэрэгтэйшт.

    ReplyDelete
  31. yamar ch shashing her hemjeetei yaj shuteh ni huvi hunees l hamaatai gej boddog. bi anh muslim-uudiig shashindaa (tv-eer dandaa l amia horloson ene ter gej tarhia ugaalgaad tegsen bh)ih unench gej bodson zarim ni shaaaaal hudlaa l ym bilee. zugeer ulamjlalaa dagaj ner zuuj fake tsarailj orooliig bolood oorigoo huursanaas zugeer shashingui harin principle ch gediinmuu ymandaa l unench yavah mini. Oh God, I don't believe you but help me out gej heleh ue hend ch garna

    ReplyDelete
  32. Анонимд: Хэ хэ тэр үнэн шүү... Хэн ч гэсэн аминд нь тулахаар бурханд хандаж л таарна.

    ReplyDelete
  33. Сэтгэгдэл бичилт минь хэтэрчлээ.. гэвч хүмүүс буруу ойлгосон мэт тул дахин бичив.. Найз найзаа олсон нь зурхайн баталгаа болохгүй.. Энэ нь хувь тавилан байжээ гэж бодохын тулд зурхайд итгэсэн минь тэр...

    ReplyDelete
  34. Shashin shutvel bidnii huvid boog shutsen n deer sanagddag uchir n Mongoliin tuuhiin sergen mandaliin uyed shashin shutleg ali n hamaagui baisan gehdee boo davmgailj baisan. Ene Mongol maygiin setgel zuid tohirdog yum shig baigaan tegeed ch manaihan jishee n busad aziinhynii hajuud yur n hatuu shiruun haritsaatai humuus.

    Ireeduid huuli syoyol saijrahaar hristiin hurald yazsan huniig shiitgeh gaduurhahaa bolino biz.

    Neg kompanid 20% tus bureer 3 tom shashinuud nemeed boo atteistuud baival kompanii ajil uragshtai baij boloh yum daa. Iluu neelttei olon urgalich geh yum uu. :)

    ReplyDelete
  35. Хүн болгон өөр өөрийн гэсэн үнэт зүйлстэй байх. Тэр хүн тухайн үед сүсэг бишрэлээ илүүд үзэж...сэдвийн нэрний хувьд гэхийм бол, чиний өгсөн нэр чинь шашныг буруушаасан маягтай санагдсан юм...тэгээ л тэр.

    ReplyDelete
  36. Гэхдээ би лав Зараагийн зөв гэж бодож байна. Шүтлээ шүтлээ гэхэд ажлаа зохицуулж чадахгүй болтлоо шүтэж арай л болохгүй байх. Энд шашин гэхээсээ хувь хүний хариуцлагагүй байдлыг харуулсан бичлэг байна гэж анх ойлгосон. Шашины хувьд мэдээх хүн юугаа шүтэх юундаа итгэх нь тухайн хүний эрх. Би бол...

    Христийн цуглаанд нэг хоёр очиж байсан инээдээ барих гэж хэцүү ч гарч ирээд инээхэд их кайфтай юм билээ :D Сорритте пожалуйста..
    Ядаж библи энэ тэрийгээ өөрчилж бичвэл ч бас яаая гэхэвсэн.. Адам хавиргыг аваад л Еваг хийчихдэг бурхан, тэгээл өөрөө хичээхгүй байсан ч итгээд л байвал нөгөө бурхан нь туслаад байх ухааны юм ярина. Тэгсэн яасан цалингий нь хасуулчихсан л байна шүү дээ. Гэхдээ бас авах юм их бий бий... Монголчуудад гэхдээ хэр их зохих юм бол мэдэхгүй...

    Мусульман: Бас жоохон туйлширсан, хуучирсан талдаа сургааль үзэл санаагаа шинэчилдэггүй шашин, уг нь бол явж явж тэр мохамед, христ энэ тэр чинь нийлж нэгдээд байдаг юм биш үү? Христийн шашины нөгөө тал юм шиг санагддаг...

    Бөө: Уул ус, эцэг өвгөдөө дээдэлж шүтдэг, байгаль орчноо байнга хайрлан хамгаалж ирсэн шашин болохоор энэ шашины хувьд бөө гуайд итгэж энэ тэр болоод хэт муйхарлахгүй (болкүй байсан бөөг цаазалдаг даа) шүтвэл жинхэнэ Монголчуудад хэрэгтэй шашин юм даа гэж боддог. Бөөг биш нутаг усаа, эцэг өвгөдийнхөө сүнс сүлдийг дээд тэнгэрээс биднийг харж байгаа гээд шүтвэл... Усанд сүү дусааж болохгүй лус хилэгнэнэ гээд л, өөр газар оронд явахдаа нутгийнхаа лус савдагт залбирч, эх нутгаа санаж явдаг болохоор би энэ шашинд их элэгтэй хөөн. Хэдий мухар сүсэг, энэ тэр ч гэсэн яг Монголчуудын амьдралаас ихэнхи нь ургаж гарсан болохоор хориглодог, нүгэлддэг юмнууд нь бас л хэрэгтэй санагдаг... Харин буддатай холилдоод бантан болчихоод байгаа.

    Будда: Агуу гүн ухаан, зурхай энэ тэр гээд шинжлэх ухаануудыг агуулсан боловч Монголчуудад гай тарьж, тэр нь одоо ч үлдээд үргэжилсээр байгаа шашин. Бас л хуучирсан. Сайжруулах ёстой эд гэж боддог. Ламыг шүтэж, ойлгохгүй номыг сонсож суух нь бас л... Харин Монгол уншлагатай сүм энэ тэр гараад, бас хөгжих гээд л байгаа... Ламыг биш сургаалийг шүтдэг болгохсон. Далай ламаас адис авбал, эсвэл цацсан будаанаас нь идвэл сайн болчихдог гэдэг ойлолтыг нь хүмүүсийн толгойноос авч хэлсэн үгийг нь тогтоогоод маань болгоод давтаж явбал уг нь хэрэг болох юм шиг санагддаг.. Би бол өглөө босоод 3 удаа, өдөр 3 удаа, орой 3 удаа "Aрхиан бага ууж, айргаан тааваар уу" гэж нийт 9 удаа уншдаг ум :D

    ReplyDelete
  37. Huu-d

    muslim christianity hoyor ugaasaa zoosnii hoyor tal gsn. bi muslim hunees sonsson. christianity-g ter uedee politic-iin zorilgoor brainwashing hiij humuusiig CONTROL-doh gej bii bolgoson gej zondoo l hun yarij bichej uzuulj bn. gol ni hunii itgel unemshil l ym daa. ene olon shashinguudaas heregtei gsn surgaaliudiig ni avaad ahiad neg shashin uusgechihmeer ym doo yarshig ingej baildaj bhaar.

    ReplyDelete
  38. sorry hunii blog deer oor hund handaj barij comment-losond. minii bodloor hural taslah shaltgaan shashinii tsuglaan bol odoo ajil hiigeed ch yaahuu dee garaa tosood l burhanaasaa az jargal guigaad odorjin sum-dee suu gej bi darga ni bsan bol helne dee. tsagaa tulhaar helj chadq l dee. gehdee l hoyor huruugaaraa ooriinhoo nudruu zaagaad daraa ni hural taslagchruu neg huruugaaraa zaaj taaraa.

    Deerh hoyor anonym

    ReplyDelete
  39. Uuniig unshaad iim l setgegdel torloo. shuud kheley. ooriin companiinkhaa ajilchnii unelekhiin bodokhod darga n bololtoi .

    1.shashnii talaar medleg khoms yum. zorilgiig n ch meddeggui bololtoi.

    2.tanai company chine khurlaa amraltiin odor khiigeed baigaa bol ter odor ajillasand tootsokh kheregtei baikh. tiim bol tanaikh iluu tsagiin mongo ogdog uu? ugui bol ta nar oorsdoo khuuli zorchij bna. uchir n ikhenkh christiin sum chine amraltiin odor tsugladag. tegekheer tanai companyiin dotood juramtai zorchildson esekhed ergelzej bna.

    3.mon tanaikh yamar ch managementiin zokhion baiguulalt alga gedeg n kharagdaj bna. uchir n ingej ikh zavtai suudag darga baikhiig bodokhod ikh l zovj yavaa company bololtoi. tegekheer yum khiideggui company bololtoi. darga n blog bichikhiin orond chadarch yavaa compania chadvarlag bolokhod n tuslaval deer deer dee. ingekhiig kherev khusdeggui bol ajilchidaa setgel khanamjtai ajillakh talaar yum khiikh kheregtei yum bn sh dee. darga n khurtel setgel khanamjgui ingej suukh gej....

    ReplyDelete
  40. Хэ хэ нөгөө ажил тасалдаг гар сүүлийн сэтгэгдлийг бичсэн байна.

    ReplyDelete