Thursday, February 7, 2008

Ум амгалан болтугай...

Хэдэн лам, зурхайч цуглан тэлвийзээр цээжээ дэлдэцгээх... Цагаан сар Чингисийн зурхайгаар бол тэдэнд болно... Наадам цагаан сар хоёр ижилсэн жаргаж найр наадмын намар цагт бла бла БАЛАЙ... Од гаригсийн эрхшээл ингэнэ тэгнэ... Тэр зурхайч тэгэж алдаж байна(байхгүй нэгнийхээ тухай ярьж байна)... Таны бол зөв(байгаа нэгэндээ хандаж бялдуучлах)...

Таминээ нэг юманд санаа зовоод байна. Билл Гэйтс энэ жил зүгээ буруу гаргаад буруу өдөр шинэлчихвэл ноүт бүүкэндээ хуруугаа хавчуулж хугалаад, үйлдлийн сэсчээмүүд нь вийрүүстэж будаа болоод, олон хэрэглэгчид нь мань хүнд шүүхдэж асуудал үүсгээд бүх хөрөнгий нь нөхөн төлбөрт хурааж аваад, Мэлинда нь залуу бандитай яваад, үнэтэй лимузиныг нь жолооч нь согтуу барьж яваад аваарт орж ямбийлгаад, цагдаад баригдаж эрхээ жил зургаан сараар хасуулаад, нармийх нигууртай. Төрсөн он сарыг нь мэддэг нэгэн нь цаадахруугаа мэйл бичээд гарах зүг, унших маань нугалах төмөр, шатаах чөзөмзний заавар гарын авлага энэ тэрийг нь явуулчаач. Тэгвэл мань хүн гай зэтгэрээс хэлтрэх байх шүү...

Манай Эрээчаард Гийр, Истийвэн Сийгал хоёр бол алзахгүй. Сайхан умзад хоолойгоор дүнгэнэтэл мааниа уншчихоол, зам мөрөө өглөөний ургах нартай уралдан гаргоол, цаасаа шатааж, төмрөө нугалж газар булаал ирэх жил Оскар, Алтан Бөмбөрцөгийг бөөндөж, Монголд ирж Миссүүдийг бужигнуулж доошоо орохчгүү, үрчлээ татуулах мэс засал нь янзтай болж мэнгэ шивүүлсэн нь лаг зохиж, Пийпол сэтгүүлийн нүүрнээс салахыг мэдэхгүй, Пэлэйбой сэтгүүлийн эрээкоордыг эвдэж, мөнхийн хутагийг олж, үүрдийн шидээр өвч зэвсэглэх буй заа. Санаа зоволтгүй...

Ум амгалан орших болтугай...

15 comments:

  1. Харин манайхан бол Муур ах Муужгай эгч хоёртоо санаа тавих ёстой. Тэгэхгүй бол Муур ахын амнаас байнга унадаг нөгөө муу жижигхэн Монгол чинь алингаа алдаад арга засал авахгүй юм болох байх. Ингэхэд Муур ах зүг мөрөө зөв л гаргасан байдаг байгаа даа. Нөгөө муу Дашцэрэнгийн үед Хэнэггүй ах хэрэггүй зүйлд санаа зовдоггүй амар байж дээ. Муур ахыг муу зүг рүү мөрийг нь гаргуулах гэсэн оролдлого үл бүтэж Монголчууд элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан жаргах болтугай гэж

    ReplyDelete
  2. Хэхэ Билл Гейтсийн мөр зургийг зурхайнаас харсан. Явуулах гэсэн орчуулж чаддаггүй. Чи лагаараа мэйлдчээрэй.
    Цаад чинь энэ жил хий дээр суусан байна лээ. Шүүхдсэн хүмүүс хий мөргөж юу ч олж долоохгүй, шүлсээ үсчүүлээд хоосон хоцроно гэсэн үг. Өглөө баруун зүгт гарч баахан цаас хийсгээд, 80-ын хард няцалж хугалаад , доороо гурав өнхөрөөд догонцож гэртээ ор гэсэн байна лээ шүү.

    Зо зо тэр холын Гейтс ч яахав, хоёр хуваагдчихсан монголчууд л хэцүү байна. Яршиг ерөөсөө Төгсбуянт, Шар зурхайн фракц гэж хоёр талцаад хулгана жилд хэн нь илүү баартахыгаа үзээд, Үндэсний статистикийн газар албан ёсоор бүртгүүлж үнэн мөнийг нь олмоор юм.
    Жилийн жилд л жижгэрч, сэтгэлдээ сэвтэй шинэлэх төвөгтэй юм зүгээр. /бухимдав/

    За за /царайгаа хэвийн болгох/ Зараа найз минь тэгээд сайхан шинэлээрэй.

    Богц дүүрэн бэлэгтэй
    Блог дүүрэн бичлэгтэй
    Халаас дүүрэн мөнгөтэй
    Хана дүүрэн өргөмжлөлтэй болоорой.

    ReplyDelete
  3. Tsagaan Sariin Mendchilgeegee ene post-iin comment deer l uldeexees. Jaaxan zoximjgui l yum. Gexdee no problem.
    Atgasan shagai tani tulgiin deediig buulgaj, Az hiimori taniig ashid iveeh boltugai. Ta Saixan Shineleerei.
    Xundetgeliin tsenxer xadag barina zoligyo.
    Xundetgesen, OOGIINOO

    ReplyDelete
  4. Today is an eve of the White Moon. But i spent my whole day to travel throughout our blog from beginning to the end. It is very amazing. All posts are crazy and half-mad (means positive meaning shuu).
    In the end, i want to conclude you like a man who heads your family by signle sole but you maybe a good father but not husband.
    Nadad unshdag xedxen blog bdag. Gexdee taniii blog unexeer xugjiltei yum.
    Unexeer half-mad. Amjilt

    ReplyDelete
  5. Saihan shineleerei, ireh ondoo eruul enkh bayar huuruur duuuren baih boltugai,

    neg onigoo helii

    Bi bagadaa eejiigee zaraanii suu, mah geed yarihaar ene zaraanaas suu gardag yum baih gej boddog baisiin,mah ch bas ikh hetsuu mah baidag baih daa, idej uzehsen gej. Tegsen eej maani zardag suu mahiig l zaraanii suu gej baisan yum bailaa.

    ReplyDelete
  6. saihan bituurch bas shineleerei hoo

    ReplyDelete
  7. paah tenemel xuuxen gechixsen bnashd..chi zaraa banid..

    ReplyDelete
  8. Ха ха за соррий шүү. Эртээд нэмэх гээд Тэнэмэлийн блог гэхээр тэнэг харагдаад байхаар нь пайнагтаж байгаад биччихсийн. Одоо засчихсан шүү :P

    ReplyDelete
  9. he he ..tiim bna zaschixjee..chi zaraa banid bish.. ;-)

    ReplyDelete
  10. Erhem blog and Zaraa bolon ger buld ni sar shiniin mendiig urgun devshuulye.
    Sar shinedee saihan shineleerei.

    ReplyDelete
  11. hey saixan shineleerei gej xelexee martchixsan bnashdee..:-)

    ReplyDelete
  12. yarshig ter zurhaig ni zuraad ugdug intelligent program gargaad ugchihmuur ym daa. hedii boltol ingej hereldej bh ym. gol ni olon huneer togloj bgaagaa oilgohgui ytmaa ene durakuud. aimar uurtai comment bichsend sorry

    ReplyDelete
  13. Манай байшинг тойроод нульдаа цардмал зам. Яаж дэвслээд ч мөр гарахгүй одоо яана даа?

    ReplyDelete
  14. Сар шинэдээ сайхан шинэлэв үү?
    Зам мөр гаргах гэж бөөн асуудал. Зарим хүмүүс чинь 2 сарын 7-нд золгочихсон гэсэн.
    Хоёр хуваагдаад байгаа энэ асуудлаа нэг болгомоор юм даа.

    ReplyDelete
  15. Ха ха ха ха ха ха ха.
    Шарын шашинаар явбал Билл Гейтс дахин мэндлэх бус уу? Хоёр амьдрах хүнд нэг
    амьдралыг яаж ч үрсэн яахав дээ тэ.

    ReplyDelete