Tuesday, February 12, 2008

Шарталтын синдром...

Айдаа би гэж хүн хэзээ нэг хүн шиг гэр оронруугаа яарч эхнэр сүүдэр гэж явхым болдоо. Элдэв өгөөшрүү хөлөө хугалах шахан гүйж, дарвайтлаа ууж, арзайтлаа инээж, жижүүрийн ганц нэг онигоо ярьж бүлт бүлт үсэрч маргааш нь шартсаар хорвоогийн саарал өдрүүдийг барах юм биш бээз? Цагдаад ажилладаг нэг залуу мөн ч янзтай дуулдаг хүүр байлээ шүү. Гэгээн атаархлаа гэж... Юун Номин Талст... Номин Талст гэснээс өчигдөрийн төрсөн өдөр дээр Хурдын Отгонбаяртай ямар адилхан хүүхэн байваа... Манай нэг Мангар хар юм яг тэр хүүхний өмнөөс хараад сууж байхад нэр өгөж хүн байдалд хийгээд... Түсхийтэл инээчмээр болоод мөн ч зовлон үзсэн шүү...
Найзын авгайтай ноцолдож байж булган шүүбий нь урчихсан... Нөхөр нь ноүтбүүкээ төлбөрт нь өг гэсэн :( Энэ хайрт маань миний чихнээс үнэтэй эд байхгүй юу... Гүрийдэг л газар... Өгнө гэж байхчгүү :P
Ногоорсоны маргааш өглөө шал согтуу байгаад байх боллоо сүүлийн үед. Элэг гэж хэргээ барж байгаа бололтой. Эмээгийн цайны газар орж кимчи жигэ хашрааж байж аррррай л дээр боллоо.
Шарталтын синдромоо гэж. Синдром гэснээс Синдром Сэкү хоёрыгоо дахиж зовоожаахгүй дандаа хайрлана гээд солиорцон байдаг... За за ямар гар хөлийн үсэг зурж гэрээ хийцэн ч биш. Хийцэн байсан ч яадын... Тэр байтугай л гэрээ кантраактууд хүчингүйд тооцогдож Оюу толгой молгой байдалд ороод байхад...
Юу ч бичээд байгаагаа ухааркуу сайхандоо сайхан...
Нарийн бичиг хүүхнээ гуйж коолоо авчруулж сайхан хэхрэнхэн зараануудаа гадагшлууланхан сайхан байнадоо...
Мангар Баярмагнайг дуурайж бүдүүн хоолойгоор караокэдэж байна гэж баахан бахирсаны хэрэг гарч байна. Хоолой нил хөндүүр... Сөөнгөтөөл...
Ажил хийх сонирхол нэг л төрөхгүй байх чинь... Архи нээрээ амьдралын дайсан яг мөн бололтой... Зэсэрдэг хэргээ...

16 comments:

  1. Күээ нээрээ.

    Архиа бага ууж
    Айргаа тааваар хүртэцгээ гэж

    ReplyDelete
  2. Зөв зөв энэ pearle чухам үнэн хэлжээ Күээ нээрээ. Далайцэрэн давсаан Далайцэрэн давсан гээд байхад

    ReplyDelete
  3. Болж муу хог, шарталт тайлдаг эм байдгийг мэдэхгүй л энэ насыг баржугаа хүн байна дааа.

    Өөө ам тангараг өгөөд л, та 2-ыгоо дахин зовоохгүй, дандаа жаргаана чухам гээл уяраагаад байсан энд ийм юм яриал сууж байдаг чамайг даа.

    Эмээгийн цайны газар ч сайхан шүү тээ. Нихх сэтгэлд ойрхон санагдаад байдийн.

    ReplyDelete
  4. хаха, энэ Санаахай яачихсан юм бэ?

    ReplyDelete
  5. hoorhii doo, muu zaraa mini, zovson l er kun sht, ta nar hairlaach tuuniig mini. bugd l neg ikh tavlaj gene, hoorhiig mini.

    ReplyDelete
  6. Энэ хүмүүс яагаад л сүүлийн үед ухаарцгаагаад байна даа :p Тэхдээ тэр Оюу толгой шиг ухаарал бол ч дэмий л байна даа (нүдний шилээ дээшлүүлээд, хоолойгой засав гхм)

    ReplyDelete
  7. Yamar aixtar uugaa we!!!! Boloxgui shuuu ...
    Notebook gesnees tanii notebook chixnees chin iluu unetei bol my notebook bas naddaa uuruus mini unetei bolchixood bgaa xexexe. Xamgiin dotnii "and" daa bas nuuts sain xadgaldag gej bgaan

    ReplyDelete
  8. би бол яаж ч шартсан дахиад ууж л байлэээ. Ёстой шаал тоохгүй байлээ дээ харин

    ReplyDelete
  9. Юукичгад
    Би яагаачгүй ээ Далайцэрэн давсаан Далайцэрэн давсан л гэсэн хэхэ

    Валентины баярын мэнд хайр нь ариун хайрт нь мөнх байг

    ReplyDelete
  10. Ха ха ха . Та нээрээ алах юм аа.
    Архи амсаж үзхийнсан.

    ReplyDelete
  11. haaya wino ba piiviig emchilgeenii zoruilaltaar mash bagiig uu busad uyed ihenhdee us ba suu uugaad yav ingeed 2 jiliin daraa gehed tsaraind chine yamarhuu ongo-gerel ordgiig uzej bolno. jiliin tun wino jild 2-3 runk, piiv 1-3 shil.

    Ur dund n hussen huuhenteigee taniltsaj bolno (undesten hamaarahgui!!!).

    ReplyDelete
  12. Ta uuj bhdaa neeree ih daravgar yum bn lee shdee.

    ReplyDelete
  13. Aaa, bas arzgar gdg chini ch bs unen yum bilee.

    ReplyDelete
  14. Бубаа хүүхдийн ирээдүй бүрхэг боллоо ... ккк, үнэн үг гүчтэй ккк

    ReplyDelete