Thursday, February 14, 2008

Үхрийн бөөр

Дотор маханд нугасгүй... Хуушуур бууз цуйван хийж (миний хийнэ гэж юу байхав... хийлгүүлж) идэхэд мөн ч сайхан шүү. Бөөр олдвол бөөн баяр... Уушиг таарвал бөөн уур... Үхрийн бөөр алаг байдаг гэсийн. Ганц алаг бичлэг нэмнээ.

Нэгдүгээр бүлэг буюу Нэг хэрэглэгчээ алдсанаас Нэг хэсэг ажилтнаа хөө
Тараад өлөн гэдэс(hungry stomach) өвчүүтэйгээ наалдах шахсан амьтан гэрлүүгээ салгалах... Хаалга тогшин орвол хоолны үнэр ниад... Аав гавъяа байгуулцым шиг "Мах байхкү" гээд ташаагаа тулаастай... Зөөз гээд Хүнсний нэгрүү хөмсөг зангидан довтолгох...
-Жантай гоймон байна уу?
-Ийм л байна. Муухай амттайм байлээ...
-Ямар үнэтэй?
-1600...
(шалны модоор шанаагаа тулсан аманцар цэвэрлэгч хүүхэнтэй ярилцаж байна)
-Манайхан үнэ нэмлээ гэхэд аррррай л дэндүү нэмхиймаа... 750 байсан гоймон 1600 гээд ирсэн гээ боддоо...
-Пааах арррай л дэндүүмаа... (Цаанаас нь ЗБ нь бололтой ширүүн харцтай хүүхэн үзэгдэхүйд цэвэглэгчийн эрүү шалны модноос мултран эрзээнэн бээлийтэй гарт нь шилжих)
Жантай гоймон авахчгүү... Дахиж ийм хамаагүй үнэ нэмдэг дэлгүүрт орохчгүү...

Хоёрдугаар бүлэг буюу Аспирин+Эритромицин+Кильки
Чихээрээ хүйтэн хэмжигч ах маань цайны цагаар шагайж санал тавина. Хоёулаа талх+килки хусхуу? Хэсэг дүгнэлт хийсний эцэст зөвшөөрч хойд дэлгүүр лүү хамт гарав.
Үс босгож дотор арзагануулан хутгаар нимгэн лааз онгойлгох гэж ноцолдох эр хэлээ зууна. Ойрд консерв идээгүй хорхой хүрээстэй... Онгойлгосоныг нь өнгийн харвал эртээд найзынд орон байрны архидалт хийгээд унтацгаах манай хэд шиг дүр зураг...
Гурвуулаа нэг нэг кильки нэжгээд зүссэн талх цай май болон таг чиг...
Ахын нүд гурвалжлан томроод: аспирин эритромицин килькиндээ хийхүү?
Миний нүд орой дээрээ...
Ах: Дотор ороод холилдох юм чинь ямар хамаатай юм. Хоолой өвдөөд тааруу байнаа...
Би: Аспирин нь ямар учиртай?
Ах: Өдөрт аспирины дөрөвний нэгийг уувал цус шингэрүүлэх ачтай гэж эмч хэлсийн... Би бол дөрөв хоногт нэгийг уучдын... Ялгаагүй биздээ?

Гутгаар бүлэг буюу Валягийн өдөрт
Хосууддаа Гэгээн Валентины баярын мэнд хүргэе. Валентин гэснээс би их хүүхэнд дуртай нь хар багаас л мэдрэгдсийн... Гүйээ залууд дуртай байлтай ч бишдээ тэ? Энэнд ээж их буруутай. Мөөмөө надаас харамлахгүй идүүлдэг байснаас үүдэлтэй... Тэгээл мөөм болгоноос мөнхийн ус шиг сүү гардаг гээд итгээстэй... Тэгээд мөн ч олон мөөм гсн :P... За тэр элийрэх яахав...
Хүмүүс нэх анхны хайр хожим тохиолддог тухайгаа хүүрнэх нь элбэг... Миний бодоод байхад цэцэрлэг байтугай өмнө нь дурлачихаж байсан гар юм шиг байгаа юм. Алаг нүдэн Ариунаа эгч өөрөө мэджугаздэ? Мөөмтэй ямар ч холбогдолгүйгээр гэдсэн дээр халуу оргиулсан хүн бол та... Энэ бичлэгийг уншуул утасны дугаараа сэтгэгдэл дээр бичээд үлдээчээрэй... Баавгайтай чихэр авч өгнө... За тэгээд тэрнээс хойш бол таануусд ярилтгүйдээ...
Миний дурлаж явсан, аа бас дурлуулж явсан, дурласан байгаа, дурлуулсан байгаа, ирээдүйд дурлуулах, дурлах бүх хүүхнүүддээ та нар гоё шүү гэчий... Гэгээн Валягийн өдөр мандтугай! Дурлал мандтугай! ... Иийаааяааяаа дурны хонгио юу хэхэ?

20 comments:

  1. Ариунаа хэлж байна

    99119911

    ReplyDelete
  2. Хөөрхөн Зараа шүү.

    Үхрийн бөөр шиг бичлэг, тугалын бөөр шиг коммэнт үахнааа.
    Нэгдугаарын нэгдугаар: стомач, хэйдэч гээлайдаг. Энэ ache гэж одоо юугсэн үгийнболоо?
    Нэгдугаарын хоёрдугаар: нэг хэрэглэгчээ алдсанаас нэг хэсэг ажилтанаа хөө гэжж... адилхан амьдрах гэж ядаж л явж юугж тэгжээдий ... чамайг л жантай гоймон идүүлж ходоод гэдсийг чинь гэмтээхгүй гэж тэгсэн байна даг.

    Хоёрдугаарын нэгдугаар: тэр ахыг нэг харахысааан.

    Хоёрдугаарын хоёрдугаар: уулаасаа хүнүүс аймар архидахаар шпрот болохуу, килки болохуу гэдийн гээздээ.

    Гуравдугаарын нэгдугаар: Мөөмний донт гэдгээ дэлхийгээр нилл зарлалаа даа харинчиг нэг.

    хахаха, заза шаналгаа нь гарлаа.

    ReplyDelete
  3. Dotor mah saihan sh dee. Manai end daanch baihgui shaham, baisan ch neg oor haragdaad baih shig.
    Tanai naiz ah ih hogjiltei hun yumaa. Bi ch gesen bas harah yumsan.
    Valentinii bayar gedgiig chin' harin yostoi temdegledeggui sh dee. Denduu commercial bayar gej bodood eserguucej baigaa carai n' ter. Suuliin uyed yur n' yum eserguucdeg hobbitoi bolchihood baigaa.

    ReplyDelete
  4. Aspirin eritromitsin kilkny huvid ah jaahan dutuu setgesen bna lee shuu, heleerei tsaadahdaa. fatlazol bas nemeh heregtei shd. negent eruul mendee bodoj bgaagiinh he he he

    ReplyDelete
  5. их л садар самуун сурталчилсан бичлэг болж дээ. Мөөм эднүүсийн талаар хайр гамгүй авч дээ

    ReplyDelete
  6. мөөмөндөө силкоон чихүүлж чадуул Зараатайгаа уулзнааааааааа яадын.

    ReplyDelete
  7. Дэппсүд: Муу худалч! Хүний эмзэг асуудлаар битий тоголжээ мэдүү. Баргил хоолойтой мангар хар юм утас аваад Өөрөө надруу мээсэж илгээснүү гээдайшт...
    Юкид: Тиймээ би хөөрхөн...
    Пийкфайндэрт: Дотор мах саак. Баярын тухайд бол эсэргүүцвэл би толгойгүй гэсэн үг. :P
    Зандаад: Цаадах чинь батлийзоол уудгүйн. Гэдэс нь эвгүйхүүл Хараа гэж сайн эм байхад гээд сайхан поовод гаргадаг хүндээ...
    Гомбоод: Чи мөөмөнд дургүй юу? Мөрийцэх үү?
    Хундагад: Силкоон хэрэггүйээ. Ориг нь дээр байдийн... :P

    ReplyDelete
  8. Хаха, уучлаарай. Нэг дүрсгүйтсэн санаатай юм. Дахиж тэгэхгүй ээ :D

    ReplyDelete
  9. би тэхдээ бөгсөнд илүү дуртай л даа

    ReplyDelete
  10. гамп бөгс хөхөж өссийн байна..

    ReplyDelete
  11. Комментоос үүдсэн төрөгдөл

    1.Тэр амтай хэлтэй, алиа марзан ажлын ахыг бидэнд даруй харуулах. Андуураад өөрийнхөө арзгар царайг үзүүлэхийг хориглоно.
    2. Алаг нүдэн Ариунаа амьдралын эрхээр ааштай эмээ болсон тул анхны хайрын бүтэлгүй дурсамжийг бүрмөсөн цэглэх.
    3. Хоолны махыг дуусахаас нь өмнө холбогдох хүмүүсээс мэдээлэл авч, түргэн шуурхай нийлүүлж байх
    4. Юмныхаа үнийг бүхэл бүтэн хоёр дахин нэмчихээд байхад бүлх залгичихсан юм шиг дуугуй гарч явалгүй, иргэн хүний нэрийн өмнөөс эсэргүүцэл илэрхийлж байх. ЗБ-д сонсогдтол чанга хашгирах гэх мэт тэмцлийн хэлбэр ямар ч байж болно.
    5.Төрөл бүрийн эмтэй кильки захиалах сонирхлоо аптек болон консерв импортлогчдод албан тоот явуулж мэдэгдэх. Виагратай эмийг насанд хүрснээ ямар нэг байдлаар нотолж байж авч байх
    6.Мөөмнүүдийг мөнхийн ус шиг сүү гардаг гардаггүйгээр нь ангилж, шаардлагатай тохиолдолд сүү оруулагч, томруулагч, чангаруулагч зэрэг гарын доорх материалаар хангах. Энэ ажлыг ”Мөөмжүүлэх төсөл” хэмээн нэрийдэж Зараа гардан зохион байгуулах. Үр дүнг нь хавсралт гэрэл зургийн хамтаар блогтоо оруулж нийтийн хүртээл болгох
    7. Гампын хонины сүүлэнд нугасгүй байдаг шалтгааныг тодруулж, бөгсөнд дуртайгаас болсон үгүйг тогтоох

    ReplyDelete
  12. Idea-giin dugnelt xuurxun dugnelt bna xexe

    ReplyDelete
  13. Ёстой дурны хонгио юу айн?

    ReplyDelete
  14. Hoooe eee Zaraa l daa... chi odoo bichlegee shinechil ee. Orohoos l *DOTOR MAH*. Tsagaan saryn pologtloosoo sain garaagui humuusiin buuljis hutgaj bna shuu ai.

    ReplyDelete
  15. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  16. heterhii zavaan yum bichchiheed amitan hunees zovood arilgav

    ReplyDelete
  17. Мелкаааа, би амжаад уншцан, копи хийгээд авцан. Одоо чи миний нэг хүслийг биелүүлкүй бол тэр хэтэрхий заваан юмыш түмэнд дэлгэлэээ.

    Бүдүүнээ

    ReplyDelete
  18. хэхэ дотор махны талаар бичлэг унших нь гэсэн чинь ерөнхийдөө цул махны талаар байх шивдээ :P Цул цулдаа цулцаганасан уу

    ReplyDelete