Wednesday, February 27, 2008

Атаархалын тухай...

Боломж бололцоонд хясагдах шиг онцгүй юм байдаггүй бололтой. Өөрөөр хэлбэл хүсэж буй мэдрэмждээ хүрэх чадвар болон аз хоёрын нийлэмж хувь хүнд үгүйлэгдэх агшин хамгийн том бэрхшээл болох агаад хүнд цохилт байдаг юм шиг.

Чадвар гэдэгт: Бие махбодын, сэтгэл зүйн, баялагийн гэх мэт хүчин зүйлсүүд багтах.

Аз гэдэгт: Хичнээн чадвар нь байсан ч бурханаас заяасан заяа төөрөг, зам мөрөнд чинь азын тухай бүлэг тусгагдаагүй л бол та хэзээ ч тэр хүссэн мэдрэмждээ хүрэхгүй.
Жишээ нь: Хайртай хүүхэнтэйгээ Балид амрахаар мөрөөдөөд чадвараа бүрдүүлсэн гэж бодъё. Гэтэл...
1. Хайртай хүүхэнтэй болж амжаагүй байх...
2. Хайртай хүүхэнтэй болсон ч хүүхэн нь мань эрд боломж олгохгүй байх...
3. Боломж олгосон ч Балид амрах эрхийн бичиг олдохгүй байх...
4. Эрхийн бичиг олдсон ч онгоцны тийзээр гачигдах...
5. Онгоцны тийз сэтгээдэхсэн чинь агаар муу гээд нислэг хойшлогдох...
6. Нисээд хүрчихсэн ч Цунами болчихсон юун амрах манатай байдал үүсчихсэн байх... гэх мэт...
Энэ үед танд юу үгүйлэгдэх бол? "Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үед Даатгал..." гэж марзаганаж болох л юм. Даатгал таны сэтгэл санаанд үүссэн сөрөг үр дагаварыг арилгаад өгөх нь юу л бол?
Аа харин азтай хүн бол нисэхийнхэнтэй архидаж байгаад онгоцонд тасарчихсан чинь нөгөөх онгоц нь мэдэхгүй нисээд замдаа үйлчлэгч хүүхэнтэй нь анхны харцаар дурлаад газардсан чинь Балид... "Пөөх би хаана байнаа?" гэсэн чинь баахан хүүхнүүд уралдаж ирээд хацар дээр үнсэж хүзүүнд цэцэг уяад та манай арал дээр хайртынхаа хамтаар үнэгүй амрах эрхийн бичгээр хожсон аялагч боллоо гэх... Аз гээчийн хувьд бол нэг иймэрхүү.

Миний хувьд бол надаас ямар нэгэн зүйлээр илүүрхэх хүнд атаархах сэтгэл их төрдөг. Мундаг гоё шүлэг бичдэг хүн ч юм уу аль эсвэл хичнээн уусан ч маргааш нь огт юу ч болоогүй мэт инээцэн нааж явдаг фэрээнд, хар хүйтэнд чихээрээ термометр хийчихсэн хүйтэнд зутрах нь байтугай дайжигначихсан явах ах лам, өнөөдрөөрөө жаргалтай амьдрах эгэл хүн, хүмүүн төрөлхтөнийг өөрийн заасан замаар алхуулагч Билл Гейтс гэх мэт айдаа атаархал төрүүлэгчдээр дүүрэн хорвоо юу даа...
Аа гэхдээ надад атаархах хүмүүс бас байдгийг мэдрэх мөн ч кайфлаг шүү гэж...
Энэрүү ороод жилийн орлогоо бичээд өөрөө дэлхийн оршин суугчдын альхан хавьд цохиж яваагаа мэдэрч кайф авсан байдаа гсн...


"Атаархах" сэтгэл гэдэг маань дээр өгүүлсэн боломж бололцооны гачигдлаас үүдэлтэй хувь хүнд дутагдах чадвар+аз гээч хүчин зүйлийн хомсдолыг мэдрэх сэтгэл зүйн сөрөг үзэгдэл юм байнаа гэж бодлоо...

10 comments:

  1. Байх л асуудал... хэлэх хэд гурван үг байна.
    1. Айдаа гэж хүний нэрийг эхлээд томоор бич.
    2. Яагаад айдаад атаархадгаа дэлгэрэнгүй бич

    эх суруулж:
    ...ах лам, өнөөдрөөрөө жаргалтай амьдрах эгэл хүн, хүмүүн төрөлхтөнийг өөрийн заасан замаар алхуулагч Билл Гейтс гэх мэт айдаа...

    ReplyDelete
  2. жилийн орлогоо бичхиймууу сарын орлогоо бичхиймуу. Айдаа гэж сонин нэртэй нөхөр вэ яадаг

    ReplyDelete
  3. Үүүнэн кайф авлааа. Гэхдээ л донэйшн авах асар ухаалаг арга байнаа. Хөөрөнгүүтэээ яаааг доонордохжээн.

    ReplyDelete
  4. sonin yumaa, Zaraa. Yag iimerhuu medremjind hulegdeed l mangartaad yavaad bsiin sayiin hed honog. Bi bur gaihchihlaa bna...

    ReplyDelete
  5. Болкуу юмыг болкуум байна гэж тайван хүлээж авч сур, чичрээ л дайрчдийн зараа мэтийн нөхдүүд:p

    ReplyDelete
  6. сүр сүр юм бичнэ шүү тэгж байгаад хэхэ.

    ReplyDelete
  7. harin tiimee ataarhadag humuus zondoo bna. zaraagaas ogsuuleed. oort chini ataarhadag hun bna geheer yamar sanagddag talaaraa bicheerei

    ReplyDelete
  8. Айдаа гэж одоо намайг хэлээд байгаам байх даа. Уул нь Idea гэдгийм сан. Атаархаж явдгийг нь мэдноо угаасаа, нүдэнд нь илт байдгийн ккк.

    Эз, азын тухайд бол ээлжилж,эрээлжилдэг л эд шдээ. Зарим өдөр сэрүүлгэнээсээ түрүүлж сэрээд, галзуух орсон чинь хоол бэлэн, гараад ирэнгүүт такси шууд зогсоод л, ажилдаа ирсэн чинь албаны дарга барьж авч үнсээд, цайны цагаар царайлаг залуу гэнэт хоолонд уриад, орой нь дуртай клубдээ очсон чинь тэр өдөр tax-гүй энэ тэр.
    Аа харин азгүй өдөр бол орноосоо сугарч босонгуутаа бүдэрч унаад,олигтой ууж идсэн юмгүй гүйж гараад даргад үхтлээ загнуулаад, дараа нь өрөөнийхөнтэйгээ хэрэлдээд, утасны цэнэг унртаад, урам хугарч уур хүрээд,ходоод хоржигноод хоолны мөнгөгүй болоод, хүмүүс өрөө нэхээд, хөөгдөж гарна гэх мэт.

    ReplyDelete
  9. buu ni baigaad nmg buudaa ch uu gui yu, buu ni oldloo ghd sum ni bgaa ch uu gui yu, buu sum 2 ni baigaad nmg buudlaa geed onooch uu gui yu, onoloo geed bi uheech uu ugui yu gdg ni nogoo ooriin chini deer bichsen az gdg angilald bagtah boltoi yumaa.

    Gehdee ataarhah bish harin ataarhuulah ni yum shig bn.

    ReplyDelete
  10. ataarhal gej yugsen ugiimlooooo???????? /tormolzov/

    ReplyDelete