Wednesday, February 27, 2008

Хүмүүнийг ангилахуй

Адгийн хүн зөвхөн өөрийн таашаалын төлөө харанхуй ертөмцдөө амьдардаг-Ингэж байхдаа өрөөлийг үл тоомсорлон авах идэхийн шуналд тархи нь ээдсэн байх... Энэ ангилалд ядуу тарчиг хүмүүс багтах байх гэж бодож байвал том эндүүрэл болох бөгөөд манай төрийн толгойд гайгаар гарчихсан баялаг шуналын эзэн чаралбаанууд олноороо багтана.

Дундаж хүн өөрийн ба өрөөлийн таашаалын төлөө үйл хийхийг ухамсарладаг-Адгийн хүнийг бодвол ухамсарын төвшин өндөр байх бөгөөд хувиа хичээх үзэл нь чангааж ухамсарласан үйлээ хийхэд нь саад болдог. Энэ ангилалд би өөрөө багтана гэж цээжээ дэлдсүү... Санаа байвч сачий хүрэхгүйн зовлонг эдэлж дээд хүмүүнийг атаархалын манан татуулсан нүдээр гөлрөх.

Дээд хүн хүмүүний болоод амьд бүхний таашаалын төлөө байгуулсан гавъяагаараа урамшдаг-Ухамсар сэтгэхүйн аль ч хаалтыг үл тоон өөрийн бус өрөөлийн тусыг хичээн амьдралаа зориулна. Энэ ангилалд насаараа бурхан номыг дээдлэн сүсэглэсэн бузар булайгаас холуур зорчиж голтой бүхнийг энэрэн хайрласан ариун явдалт Лам багш, энэрэл хайраас өөрөөр төсөөлөгддөггүй эмээ минь залрах буй заа.

Харин та аль ангилалд нь байна?

15 comments:

  1. Би бүх ангилалд байдаг хүн

    ReplyDelete
  2. Уг миний шинж чанар адгынтай их ойрхон юм. Тэгсэн би ядуу байдаг. тэдээ л адгын нь зөв юм байна даа надад

    ReplyDelete
  3. өрөөлийн таашаалаас өөрөө таашаал авч байвал ямар ангилалд хамаарах уу?

    ReplyDelete
  4. ангилалын ач холбогдол нь юу вэ? андуурахгүйн тулд уу?
    эмх цэгцтэй байхын тулд уу?

    ReplyDelete
  5. adgiin hoon bi. adagt ni orno gehdee bas gump shig yaduu.

    ReplyDelete
  6. Энд чинь надад таарах ангилал байхгүйм байна доо. Би бол хувийн таашаалын төлөө хувьсгалын ашиг сонирхлыг улдаа гишгэдэг мөртлөө өрөөлийн хүсэл сонирхлыг хүндэлж өндрөөс унаж өөрийгөө зольж чадах өвөрмөц гаж сэтгэхүйтэй хүн гээл явж өгвөл яахуу, хихи, ер нь ангилж яах гэж байгаан, амьтас өөрийнхөөрөө л оршиг л дээ.

    ReplyDelete
  7. "Xotiinxon uursduu xi xi" gedeg bichlegiig xiisnii daraa bi uuriiguu adgiind ni bagtax yum bna gej bodoj bna.
    Gexdee yadaj adgiin ni yum bna gedgee medex bolson ni sain xereg bish gej uu

    ReplyDelete
  8. Надыг багтаасан ангилал байхгүй болохоор нь нэмээд бусад гэж оруулсан гэж дуулсышдээ
    Үнэн худлыг бүү мэд

    ReplyDelete
  9. Orooliin taashaalaas ooroo taashaal avch baival byalduuch hun yum uu daa.
    Harin busduul ni dandaa yaduus baih shiv dee? Hooe anonymous bolohoor arslan bars bolchihloo gej buu bodooroi (Igaagiin todorhoilsnoor). Nadad ene door baigaa nevtreh erhuudees neg ni ch alga. Yu yu ch gene vee. Burhan mini. allah mini jesus mini. za ta nar ch yamar hun oilgoih bish dee.

    ReplyDelete
  10. би хүнд хоол хийж өгчөөд баяртай гээч нь идэхийг нь хараад суужээвал бялдууч болохнээ...яг шт.

    ReplyDelete
  11. Тэгсэн ч бялдууч гэсэн үг. Ер нь бялдууч хүн л хүнд хоол хийж өгчөөд баярлаад хараад сууж байдаг гэжуга.

    ReplyDelete
  12. Tui, unshaad yaag ooriigoo angilah gejiishdee.

    ReplyDelete
  13. Ямар их юм оруулчихаа вэ? Гэнэт уншихаас залхуу хүрч яриулмаар санагдчихлаа.

    ReplyDelete
  14. bubaag heleegui bol ooriigoo yaag angilah gejiisht. ta nar dandaa mia garuud baishuu, orps shig l bail daa, esuul nad shig ch yumuu :P

    ReplyDelete
  15. Za...friska ohinii bol tumen zuv, ter anonism...bishee anonymousiin bol buruu gej bodjiinee. Bi ch gesen hund saihan tus bolchihod ceej teniigeed yavchdag hun. Henbugaid ch byalduuchlah yamar ch shaardlaga nadad alga. jishee n, tayag tulsan aastmtai neg emeeg garaas n tusheed gert n oruulj ugluu geed nadad yamar ediin zasgiin bolood, busad tus nemer irehiin. Bichnee yeruusuu

    ReplyDelete