Tuesday, February 26, 2008

Late News

Сүүлийн үед мөн ч их завгүй байлаа... Одоо ч үргэлжилсээр... Шалгалт шүүлэгт бэлдэж хар хөлсөө цувуулах, боршуур танилцуулга бэлдэж ясан хураагаа чилээхийн хажуугаар хаврын найраанд орчихсон чинь хар нүднийхээ зовхины хүндийг мэдэрч байнаа...

Өнгөрсөн удаагийн зарлалаас хойш нойл орохдоо "Дэлхий бөөрөнхий биш" гэж Фрийдман фэрээндийн номыг л авч ордог болсон...

Синдроомт маань хөөрхөн сэтгэлтэй "Гоё кофе өгье" гэхээр нь үнэгүй юманд галуугүй хүн чинь... (бишээ нугасгүй хүн чинь) дуун дээр нь давхин очиж нэхэн аваад аль хэдийн өөдөөс хардагтайгаа хамт амтны сайхныг нь гайхаал хүртчлээ.

Өчигдөр нил шатсан кабель үнэртээд утаа май болоод манайхан дээр дооргүй үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнав... Би ч юугаараа дутхав... Хамаг цахилгааны шийт студи энэ тэрээ нэгжсэн боловч нэг ч сэжүүр олдсонгүй. Миний үнэрлэх чадвар бусдаасаа арай дээр юм уу өөр нэг юм нь дээр юм уу? Барилгын гадаа хог шатааж байгааг илрүүлэв... Шатаагч цэнкэр күүрчигт мангар хар "өө мэдээгүй одоо болилоо" гэснээр асуудал өндөрлөв.

Шалгалтынхан ирж ажлын байрны дүгнэлт гэж хэсэг сандаргав. Гэтэл жинкэн шалгалтынхан биш байсан юм гэнэ үү? Онгоц биш элээ? Урд насандаа яасан хүн хойд насандаа шалгалтын хүн болж төрдийм болоо?
Өнөөх ах хүү дээрээ шалгалтын хүмүүсийг дагуулаад ортол харин ч нэг пээдиймдаа.
-За юун хүмүүсүү? Алив бичиг баримтаа? Ямар ажлаар явж байгаа болоод миний ажилд саад болж байгааг чинь мэдэж болхуу? (нүд нь гурвалжлан зүүн хөмсөгөө өргөн хөлөөс толгой хүртэл нэгжих)
Нөгөөдүүл нь гайхсан байртай бүлтэгнэцгээгээд бичиг баримтаа шалгуулахыг завдтал манайхнаас тэднийг тойглон яваа мэргэжилтэн сандран шалгалтынханыг танилцуулбал ахын бах ханасан байртай надруу нүд ирмэв...
-За хө өглөө орж ирэхэд аймммаар чийг үнэртдэг, одоо цонхоо онгойлчихоод сууж байна, өмнө нь саун байсын энд гээд баахан буруу зөрүү нь мэдэгдэхгүй зүйл дүнгэнүүлэв...
Шалгалтын хэдийн нүд яг орой дээрээсээ буулгүйгээр:
-Хаана байна тэр сауна чинь?
-Өмнө нь байсымаа... гэх мэт...
Шалгалтынхантай хүртэл ийнхүү сайхан харьцчихаж байгаам... Дөнгөж өрөөнөөс нь гартал хаалганы цаанаас "чи муу тагнуул" гэж хамт үлдсэн нэгнийгээ даапаалан "хиа хиа хиа" хэмээн хахирган инээх сонсогдон бүдгэрэв... Ааш муутай байсан байхаа тэ?

Өөр гоё гоё юм их болсон боловч бичиж болохгүй тул ингэсгээд өндөрлөе.

5 comments:

  1. Оооо яагаад өөр гоё гоё юмаа бичиж болохгүй гэж. Гоё юм бол биччихгүй юу . Сонирхолтой байна ш дээ.

    ReplyDelete
  2. Өөр тэр ахтай холбоотой гоё юм байвал бичээд байгаарай, өөрийн чинь тухай бол нээх сонин биш ш дээ тэ, мэджайгаа биз дээ хиа хиа хиа.

    ReplyDelete
  3. ene bol shool ineedgui l yumnuud baina, sonin bish bas yadjeehad gejuu,hehe.

    ReplyDelete
  4. Чи өөрөө барилдий гээд
    Чанга унагаавал уурлана гээд
    Яагаа ч үгүй байхад хулчийдаг
    Янзын зараа чинь чи шүү дээ

    ReplyDelete