Tuesday, February 26, 2008

Screen World

Эмгэн шулам шидэт толиндоо харж түүнийг устгахаар ирж буй баатар эрийг харан стратегийн төлөвлөгөө үйлддэгийг бага байхдаа бишгүй л олон үлгэрүүдээс сонссон анхны дэлгэцийн тухай хүмүүн төрөлхтөний төсөөлөл байсан байх. За хадны сүг зургуудыг ч бас дэлгэцэд хамааруулчиж болох байх. Өвөө эмээ сармагчингууд мэдээ солилцох зорилгоор анхны ханын сонинг үйлдэж байсан нь тэр ажгуу. Дараагийн үр ачдаа боловсрол олгох зорилготой ч юм уу? эсхүүл рекламын анхны хэлбэр ч байсан байж магад. Овгийн ахлагчийн сонгуулийн PR байсан гээд зүтгэсэн ч нэх буруутахгүй байх.

Ингээд үүсэл иймээ тиймээг нь бодохоор дэлгэц бидний амьдралд нөлөөгөө үзүүлээд, шалтгаалаад мөн ч удсан хэрэг шүү. Эдүгээ бүх хүн дэлгэцтэй харьцаж байгаа гэдэгтэй мөрийцвэл би л лав ялна. Тэлвийзэр, комбүүтэр, гар утас, PSP гэх мэтээс эхлээд бүх л хараатай хүмүүст зориулж хийгдсэн болгон дэлгэцтэй. Харах мэдрэхүйд зориулсан бүтээгдэхүүнүүдэд мань мэт нь олсон хэдийгээ бас ч үгүй их багаар амбицланхан зарцуулна. Гартаа барьж байгаа утсаа хараарай. Урдаа байгаа комбүүтрээ хараарай. Их бага хэмжээгээр таниас татвар авчихсан л байгаа.

За да тэгээд бодохоор хүн гээч амьтаны оюун санаа гээч хичнээн ихийг бүтээх чадвартайг өдөр болгон харж биширмүү. Хүн төрөлхтөний суут сэтгэгчдийн үе уламжлан боловсруулсан элдэв төрлийн дэлгэцүүдрүү харж байгаал хэдүүлээ элдэв кайф авцгаагаал тиймээ?

Ер нь бол дэлгэцгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болж байна.
Зуны дэлгэр цагт ээждээ элдвээрээ дуудуулж ятгуулж байж нэг зуслан дээр хальт очиж ганц аяга хоолыг нь идэж өгч гавъяа байгуулчихаад үмхий хотруу юуны төлөө эргэн тэмүүлнэ вэ? Нөгөө л элдвийн мэдээллээр хангах дэлгэцийн дутагдалд орж үхчих гээл тэр шүү дээ... За тэгээл удирдлагыг удирдлагын гарт шилжүүлэн хажуулсан байхад сэтгэлд нар гараастай... Сүүлийн үед амьдралд минь интернэт гэгч айхтар том мангаа орж ирсэнээр удирдлага барьдаг дэлгэцийг бол тоохоо больчихоод сэтгэлээ урвуулчихсан байгаа. Өглөө босоод тэлвийзэр асааж мэдээлэлд донтонгоо угааль үйлдчихээд ажилруугаа яаран довтолгохдоо хэдэн цаас гарсан байна гэж таксины тоолуурын дэлгэцтэй харьцаж тооцоо хийнэ. Ажил дээр орж ирээд шаардлагатай ч бай үгүй ч бай яаран комбүүтэр асааж санаа амарна. Өдөр цайны цаг болтол ширтэлт. Нулимс ч үгүй болтлоо аргуулан ширтэнэ. Цайндаа орохдоо тэлвийзэртэй кафе хайнаа бас... Эргэж орж ирээд бас л нөгөөх... Тараад харингуутаа манай хэдийн нэг нь санаа оноо гарган дуудахгүй л бол өөр тийшээ ч харалгүй бас л комбүүтэр... Гэртээ амархын тулд өөр дэлгэцүүд асаах хэрэгтэй болдым байгааздээ? Тэлвийзэр асаачихнаа сайхан... Алтны дэргэдэх гууль шарлана. Охины хараа муудцан... Тэгээд олуулаа байдгийг ч хэлэх үү тусгаар тогтнол аюулгүй байдал хүний эрх зэрэг хүчин зүйлсийг бодолцоод жорлон банны өрөөнөөс бусдад нь тэлвийзэр...

Эерэг сөрөг олон зүйлийн өөрчлөлт махан бодид минь болоод амьдрал минь үзэгдэнэ.

Эерэг нөлөө: Мэдээлэл гээчийн эрин зуунд амьдарч байгаа хүн шиг айдаа мөн ч сайхандаа. Нэг нөхөр орж ирээл шинэ мэдээ дуулгалаа гэхэд ах урд шөнө нь олж үзчихээд өөдөөс нь санаа оноо хэлэн пээдийх ч бас сайхан л юм. За тэгээл ажил төрөл бол үнэндээ маналзанхан бүтэх юм. Найз нартай нүүр тулалгүй дэлгэц ширтэж байгаал элдвийг хүүрнэнэ. Энэ бол наад захынх... Ээж бол сэтгэл нь амраастай. Хөгшин хар юм болсон ч гэсэн гадуур дотуур тэнэхээр санаа нь зовдог л байлгүй. Тэгээл дэлгэц ширтээд гэрийн мухар сахин нүдэнд нь үзэгдэж л байвал сэтгэл нь тэнэгэр.

Сөрөг нөлөө: Урд шөнө давсанд явчих санаатай хэвтэж байтал дух, нүдний араар янгинав. Нүдний даралт юм гэнэ. За тэгээд нүдэндээ шил хашраасан... Нуруу бөгтийсэн... Ууртай уцаартай болсон... Муучгүй гүзээтэй... Сул биетэй... Ингээд дүрслээд харахаар ямар ч залуу хүний цог жавхаа гэж алга болчихсон гөлгөр хийлсэн гүзээ. За тэгээд өөр олон нөлөө байнадөө... Тиймээ?

9 comments:

  1. delgets zaraa gevel yamar sonsogdoj bna.

    ReplyDelete
  2. Дэлшэц их ширтээд ажлаа хийхээр нүд улайгаад, нүдний угаар хүндүүрлэж өвдөөд, толгой эргүүлэн харахаар нүдэнд торох биетүүд сүүдэрлээд эхэлдэг шд.

    ReplyDelete
  3. НАСНЫ ДОРОЙТОЛ

    Эмзэг битий бодоорой бүүр лав гүн ...

    ReplyDelete
  4. нээх айхтар явж явж байснаа гэдэс гүзэээ болоод дуусчихын

    ReplyDelete
  5. xexe neeree l gumpiin xeldegeer aixtar yawj baisnaa gedes bolchixoj. Gexdee tugsguliin dugnelt unen l baina l daaa.

    ReplyDelete
  6. hehehe lag ehl;eltei bnsht he hehe gehdee zuragt ytas com i pod 4 aimar heregtei uym shig bodogddogoo uulni sain zvil bish l dooo^^

    ReplyDelete
  7. дэлгэц гоё, гүзээ чигсэн...сайхан бичиж, сайшаалтай.

    ReplyDelete
  8. Би ч гэсэн хавтгай дэлгэцнээс хараат амьдралтай, хаа ч явсан өөдөөс мэлийх өнгөт дөрвөлжинг мөрөөсч явдаг хүн. Тэглээ гээд хэнгэрэг шиг гүзээтэй, хэрээ шиг савартай, сулбагар биетэй, сул хараатай болчихоогүй л байна даг.

    Наад насны доройтол, ясны сийрэгжилтийнхээ шалтгааныг явж өөр юмнаас хай кккк.

    ReplyDelete
  9. Magtan duulaad bgaa diplaynuud chini ug ni saihan l daa. Adaglaal gereltdeg... getel humuus oorsdiihoo display-g hardaa... gereltjiinuu... biyadnuus neeree mya bgaan shuu.

    Yer ni tgd humuun bidnii displaynuud maani gereltedeg bolchuul ter gedes guzee asuudal bish bhoo. Gaigui korpus olood omschihod... bolool yvchina.

    ReplyDelete